Библийн «Шинэ ертөнц» орчуулга Шүүгчид номын тойм ШҮҮГЧИД ТОЙМ 1 Иуда, Симеоны ялалтууд (1-20) Иебусчүүд Иерусалимд үлдэв (21) Иосефын үр удам Бетелийг эзлэв (22-26) Канаанчуудыг бүрмөсөн хөөн зайлуулаагүй (27-36) 2 Еховагийн тэнгэрийн элчийн анхааруулга (1-5) Иошуа нас барав (6-10) Израйлчуудыг аврахаар шүүгчдийг томилов (11-23) 3 Ехова израйлчуудыг сорив (1-6) Анхны шүүгч Отниел (7-11) Шүүгч Ехүд тарган хаан Еглоныг хөнөөв (12-30) Шүүгч Шамгар (31) 4 Канааны хаан Иабин Израйлыг дарлав (1-3) Зөнч Дебора, шүүгч Барак (4-16) Иаел цэргийн жанжин Сисераг хөнөөв (17-24) 5 Дебора Барак хоёрын ялалтын дуу (1-31) Одод Сисератай тулалдав (20) Кишон гол үерлэв (21) Еховаг хайрладаг хүмүүс нар мэт (31) 6 Мидиан Израйлыг дарлав (1-10) Тэнгэрийн элч шүүгч Гидеонд дэм өгөв (11-24) Гидеон Баалын тахилын ширээг нураав (25-32) Бурхан агуу хүчээ Гидеонд өгөв (33-35) Ноосоор шалгав (36-40) 7 Гидеон ба түүний 300 цэрэг (1-8) Гидеоны цэргүүд Мидианыг ялав (9-25) «Еховагийн илд! Гидеоны илд!» (20) Мидианы хуарангийн үймээн (21, 22) 8 Ефраимчууд Гидеоныг зэмлэв (1-3) Мидианчуудын хаадыг мөшгөж, хөнөөв (4-21) Гидеон хаан болохоос татгалзав (22-27) Гидеоны амьдрал (28-35) 9 Абимелех Шехемд хаан болов (1-6) Иотамын ярьсан ёгт үлгэр (7-21) Абимелехийн харгис захиргаа (22-33) Абимелех Шехем рүү довтлов (34-49) Нэг эмэгтэй Абимелехийг шархдуулахад тэр үхэв (50-57) 10 Шүүгч Тола, шүүгч Иаир (1-5) Израйлчууд тэрсэлж, гэмшив (6-16) Аммончууд израйлчуудад заналхийлэв (17, 18) 11 Шүүгч Иефта хөөгдсөн ч удирдагч болов (1-11) Иефта Аммоны хаантай хэлэлцэв (12-28) Иефтагийн тангараг ба түүний охин (29-40) Охиных нь ганц бие амьдрал (38-40) 12 Ефраимчуудтай тулалдав (1-7) Шибболет гэж хэлүүлэв (6) Шүүгч Ибзан, Елон, Абдон нар (8-15) 13 Тэнгэрийн элч Маноа болон эхнэр дээр нь очив (1-23) Самсон мэндлэв (24, 25) 14 Шүүгч Самсон филист эхнэртэй болох гэв (1-4) Самсон Еховагийн агуу хүчээр арслан алав (5-9) Самсон хуриман дээрээ оньсого таалгав (10-19) Самсоны эхнэрийг өөр хүнд өгөв (20) 15 Самсон филистчүүдээс өшөө авав (1-20) 16 Самсон Газад (1-3) Самсон Делила хоёр (4-22) Самсоны өшөө авалт ба үхэл (23-31) 17 Микагийн шүтээнүүд ба тахилч (1-13) 18 Данчууд газар нутаг хайв (1-31) Микагийн шүтээнүүд болон тахилчийг нь авч явав (14-20) Лаишийг эзэлж Дан гэж нэрлэв (27-29) Данд шүтээн шүтэв (30, 31) 19 Бениаминчууд Гибеад хүчингийн хэрэг үйлдэв (1-30) 20 Бениаминчуудтай дайтав (1-48) 21 Бениамин овгийг авч үлдэв (1-25)