Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • nwt Дуулал 1:1-150:6
  • Дуулал

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Дуулал
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Дуулал

ДУУЛАЛ

НЭГДҮГЭЭР БОТЬ

(Дуулал 1–41)

1 Хорон санаатны зөвлөгөөг дагадаггүй,

Нүгэлтнүүдийн замаар явдаггүй,

Элэглэн дооглогчидтой хамт суудаггүй хүн жаргалтай!

 2 Тэрбээр Еховагийн хуульд баярлаж

Түүний хуулийг өдөр ч, шөнө ч тунгаан боддог*.

 3 Тийм хүн усны сувгуудын дэргэд суулгасан,

Улиралдаа үр жимсээ өгдөг,

Навчис нь хатдаггүй мод адил байх бөгөөд

Үйлс бүхэн нь бүтнэ.

 4 Хорон санаатан бол тийм биш.

Тэрбээр салхинд хийсэх хивэг мэт юм.

 5 Хорон санаатныг шийтгэлээс чөлөөлөхгүй.

Нүгэлтнийг хуран чуулсан зөв шударга хүмүүсийн дунд оруулахгүй.

 6 Ехова зөв шударга хүний үйлсийг мэддэг.

Харин хорон санаатны үйлсийг устгана.

2 Яагаад үндэстнүүд үймж,

Ард түмнүүд дэмий юм бувтнана* вэ?

 2 Дэлхийн хаад байраа эзэлж,

Ноёд нэг хүн шиг цугларан*

Еховаг болон түүний сонгосон нэгнийг* эсэргүүцэж байна.

 3 Тэд: «Бүгдээрээ гинжээ тасалж,

Хүлгээ тайлцгаая!» гэдэг.

 4 Тэнгэрт Залрагч инээнэ.

Ехова тэднийг дооглоно.

 5 Тэгээд тэдэнд ууртай хэлнэ.

Хилэнгээрээ тэднийг айлгана.

 6 Тэрбээр: «Би өөрийн ариун уул Сион дээр

Хааныг өргөмжилсөн» гэж хэлнэ.

 7 Еховагийн зарлигийг тунхаглая.

Тэрбээр надад ийн хэлсэн юм. «Чи бол миний хүү.

Өнөөдөр би чиний эцэг болсон.

 8 Надаас гуй. Тэгвэл би чамд үндэстнүүдийг өв болгон өгнө.

Дэлхий бүхэлдээ чиний эзэмшил болно.

 9 Чи тэднийг төмөр таягаар цохиж,

Шавар сав шиг бутална».

10 Тиймээс хаад аа, хэрсүү бай.

Дэлхийн шүүгчид ээ, засарч өөрчлөгд*.

11 Эмээх сэтгэлээр Еховад үйлчил.

Сүрдэн баясагтун.

12 Хүүг хүндэл*. Эс тэгвэл Бурхан* уурлаж,

Та нарыг замаас чинь зайлуулна.

Учир нь түүний уур хилэн амархан дүрэлздэг.

Түүнд хоргоддог бүхэн жаргалтай!

Хүү Абсаломоосоо зугтах үедээ Давидын зохиосон дуу.

3 Ехова минь ээ, дайснууд яагаад ингэж их олширно вэ?

Даяар олноороо яагаад миний эсрэг босно вэ?

 2 Бусад хүн миний тухай

«Бурхан түүнийг аврахгүй» гэдэг. (Села*)

 3 Гэвч Ехова, та бол намайг тал бүрээс минь халхлагч бамбай,

Миний алдар суу бөгөөд тэргүүнийг минь өргөгч нэгэн билээ.

 4 Би Еховаг чанга дуудахад

Тэрбээр ариун уулаасаа надад хариулна. (Села)

 5 Ехова үргэлж түшиг тулгуур минь болдог учир

Би хэвтээд унтана.

Тэгээд айх юмгүй сэрнэ.

 6 Тал бүрээс минь

Түм түмээрээ бүслэвч би айхгүй.

 7 Ехова минь, босоорой! Бурхан минь, авраарай!

Та дайснуудын эрүүг хугалж,

Муу хүмүүсийн шүдийг булгална.

 8 Ехова, та бол аврагч.

Та ард түмнээ ивээдэг. (Села)

Удирдаачид: чавхдаст хөгжимтэй дуулна. Давидын дуу.

4 Зөв шударга Бурхан минь ээ, дуудахад минь хариулаач.

Зовсон надад гарах гарц хайрлаач.

Намайг таалалдаа багтаан залбирлыг минь сонсооч.

 2 Хүмүүс та нар хэдий болтол намайг доромжлох юм бэ?

Хэдий болтол дэмий юмыг хайрлаж, хуурамч юмыг хайх юм бэ? (Села)

 3 Үнэнч хүнийг Ехова онцгойлон хүндэлдгийг* мэдэж ав.

Дуудахад минь Ехова сонсоно.

 4 Хилэгнэн уурласан ч нүгэл бүү үйлд.

Хэлэх үгээ дотроо хадгалан, орондоо хэвтэж, дуугүй бай. (Села)

 5 Зөв шударга байн тахил өргө.

Еховад найд.

 6 «Хэн бидэнд сайн юм үзүүлэх вэ?» гэж хэлдэг хүн олон.

Ехова минь ээ, бидэнд өршөөл нигүүлслээ үзүүлээч.

 7 Үр тариа, шинэ дарсаар цалгих үеийнхээс ч илүү их баяр баяслаар

Та миний зүрх сэтгэлийг бялхаасан.

 8 Ехова минь ээ, та л ганцаараа намайг аюулгүй байлгадаг учраас

Би хэвтээд, тайван унтана.

Удирдаачид: нехилотод* зориулав. Давидын дуу.

5 Ехова минь ээ, үгийг минь сонсооч.

Санаа алдахад минь анхаарлаа хандуулаач.

 2 Тусламж гуйн хашхирахыг минь сонсооч.

Тандаа би залбирч байна, Хаан минь, Бурхан минь.

 3 Ехова минь ээ, өглөө бүр та дуу хоолойг минь сонсоно.

Өглөө би танд сэтгэлийн зовлонгоо ярьж, найдан хүлээнэ.

 4 Та бузар мууг таашаадаггүй Бурхан.

Муу хүн хоромхон зуур ч тантай хамт байх боломжгүй.

 5 Онгироо хүн таны өмнө зогсож чадахгүй.

Олиггүй юм хийдэг бүх хүнийг та үзэн яддаг.

 6 Худалч хүмүүсийг та устгана.

Харгис догшин*, хууран мэхлэгч хүмүүсийг Ехова жигшдэг.

 7 Харин би таны өргөөнд орно. Учир нь таны үнэнч хайр агуу.

Би таныг бишрэн хүндэтгэж ариун сүмийн тань зүг мэхийнэ.

 8 Ехова минь ээ, та зөв шударга учир өстнүүдээс намайг хамгаалан удирдаач.

Таны замаар саадгүй явахад надад туслаач.

 9 Тэдний ганц ч үгэнд итгэж болохгүй.

Зүрх нь хорон санаагаар дүүрэн.

Ам нь онгорхой булш.

Хэл нь зусар бялдууч.

10 Гэвч Бурхан тэдний гэм буруутайг тунхаглана.

Тэд заль мэхэндээ өөрсдөө унана.

Их нүгэл үйлдсэн тэднийг хөөн зайлуулаач.

Учир нь тэд танд тэрсэлсэн билээ.

11 Харин танд хоргоддог бүхэн баясна.

Хэзээ ямагт баярлан хашхирна.

Та тэднийг муу хүмүүсээс хамгаална.

Нэрийг тань эрхэмлэгч бүхэн баярлана.

12 Ехова, та зөв хүмүүсийг ивээнэ.

Том бамбайгаар тал бүрээс нь халхлах мэт та тэднийг сайшаана.

Удирдаачид: шеминитэд* тааруулсан чавхдаст хөгжимтэй дуулна. Давидын дуу.

6 Ехова минь, уурлан бүү зэмлээч.

Хилэгнэн бүү шийтгээч.

 2 Ехова минь, би сульдан доройтож байна, намайг таалалдаа багтаагаач.

Ехова минь, хамаг яс янгинаж байна, намайг эдгээгээч.

 3 Сэтгэл минь үймж байна.

Ехова, танаас асууя, хэр удах юм бэ?

 4 Ехова минь ээ, эргээд ирээч. Намайг авраач.

Үнэнч хайр тань агуу учир намайг хамгаалаач.

 5 Үхсэн хүмүүс таныг дурсаж,

Булшинд* орогчид таныг магтах уу?

 6 Санаа алдсаар тэнхээ минь тасарлаа.

Ор минь нулимсанд шөнөжин дэвтлээ.

Буйдан минь нулимсанд нэвт норлоо.

 7 Гашуудсанаас болж нүд минь сүүмийлээ.

Дарлагчдаас болж хараа минь муудлаа.

 8 Бузар мууг үйлдэгч та нар холд.

Учир нь Ехова уйлах дууг минь сонсоно.

 9 Ехова гуйлтыг минь сонсоно.

Ехова залбиралд минь хариулна.

10 Дайснууд ичгэвтэр байдалд орж, айдаст автана.

Дайжиж тэд гутамшигтайгаар гэнэт ухарна.

Давидын дуулсан гашуудлын дуу. Тэрбээр бениамин хүн Кушийн үгийг сонсоод энэ дууг Еховад зориулан дуулжээ.

7 Миний Бурхан Ехова! Би танд хоргоддог.

Хавчигчдаас хамгаалж, намайг авраач.

 2 Эс тэгвэл тэд намайг тасчин хаях нь ээ, яг л арслан шиг.

Намайг барьж авбал аврах хэн ч байхгүй.

 3 Миний Бурхан Ехова! Хэрэв би буруутай бол,

Шударга бус юм хийсэн бол,

 4 Сайн юм хийсэн хүнд муугаар хариулсан бол,

Эсвэл дайснаа шалтгаангүйгээр дээрэмдсэн бол

 5 Дайсан минь намайг мөшгөн хөөж, барьж аваг.

Амийг минь газарт гишгэг.

Алдар хүндийг минь шороонд булаг. (Села)

 6 Уурлан босооч, Ехова!

Өстнүүдийн минь хилэнг дарахаар өндийгөөч.

Миний төлөө сэрээч, шударга ёсыг шаардаач.

 7 Үндэстнүүд таныг хүрээлэг.

Өндрөөс та тэднийг шүүнэ.

 8 Ехова үндэстнүүдэд ял онооно.

Зөв шударга, үнэнч байдалд минь үндэслэн

Намайг шүүгээч, Ехова!

 9 Муу хүмүүсийн бузар үйл хэргийг эцэслээч.

Харин зөв шударга хүмүүсийг дэмжээч.

Учир нь та зүрх сэтгэлийн гүн дэх нууцыг мэддэг* зөв шударга Бурхан билээ.

10 Бурхан бол миний бамбай, шулуун шударга хүмүүсийн Аврагч юм.

11 Бурхан бол зөв шударга Шүүгч.

Тэрбээр өдөр бүр нүгэлтнүүдийг ялладаг.

12 Хэрэв хүн гэмшихгүй бол Тэрбээр илдээ ирлэж,

Нумаа хөвчлөн онилдог.

13 Тэрбээр хөнөөлт зэвсгээ бэлдэж,

Галт сумаа зэхдэг.

14 Бузар мууг тээдэг хүнийг хар.

Тэрбээр гай зовлонгоор жирэмсэлж, худал хуурмагийг төрүүлдэг.

15 Гүнзгий нүх ухаж,

Түүндээ өөрөө унадаг.

16 Бузар муу хэрэг нь буцаад өөр дээр нь бууна.

Харгис хэрцгий явдал нь хар толгой дээр нь унана.

17 Ехова шударга учраас би түүнийг магтана.

Хамгийн Дээд Еховагийн нэрийг би магтан дуулна*.

Удирдаачид: гит* дээр. Давидын дуу.

8 Бидний Эзэн Ехова, таны нэр дэлхий дахинд юутай сүр жавхлантай вэ!

Та нэр алдраа тэнгэрээс ч дээгүүр өргөмжилсөн*!

 2 Нялх балчир хүүхдүүдийн амнаас гарах үгээр та

Эсэргүүцэгчдэд хүч чадлаа харуулсан нь

Өстөн дайснуудыг хэлэх үггүй болгохын тулд юм.

 3 Таны мутрын бүтээл болох тэнгэрийг,

Таны бүтээсэн сар, оддыг би харлаа.

 4 Мөнх бус хүн гэгч хэн болоод та түүнийг санаж,

Хүний хүү гэгч хэн болоод та түүнд санаа тавина вэ?

 5 Та түүнийг тэнгэрийн элч нараас* арай дорд болгож,

Алдар хүнд, цог жавхлангийн титэм өмсгөжээ.

 6 Та мутрынхаа бүтээлүүдийг түүнд захируулж

Бүхнийг хөл доор нь тавьсан. Тэдгээр нь:

 7 Бог, бод мал,

Зэрлэг амьтад*,

 8 Тэнгэрийн шувууд, далайн загас,

Тэнгис далайд амьдрагч бүхэн юм.

 9 Бидний Эзэн Ехова, таны нэр дэлхий дахинд юутай сүр жавхлантай вэ!

Удирдаачид: мут-лаббен* дээр. Давидын дуу.

א [алэф*]

9 Ехова минь ээ, би бүхий л зүрх сэтгэлээрээ таныг магтана.

Таны бүх гайхамшигт үйлсийн тухай ярина.

 2 Таны хийсэн бүхэнд баярлан баясна.

Хамгийн дээд Нэгэн минь, би таны нэрийг магтан дуулна*.

ב [бэт]

 3 Дайснууд надаас зугтан,

Таны өмнө бүдэрч унан, сүйрнэ.

 4 Учир нь та намайг өмгөөлөн шударга ёсыг тогтоодог.

Та сэнтийдээ залран зөв шударга шүүдэг.

ג [гимэл]

 5 Та үндэстнүүдийг зэмлэж, муу хүмүүсийг устган,

Нэрийг нь үүрд үгүй болгосон.

 6 Дайснууд эгнэгт устгагдсан.

Та хотуудыг нь газартай тэгшилсэн.

Тэдний тухай бүх дурсамж мартагдана.

ה [хэ]

 7 Харин Ехова мөнхөд захирна.

Хаан ширээгээ шударга ёсны төлөө бат тогтоосон.

 8 Тэрбээр дэлхийг зөв шударга шүүнэ.

Үндэстнүүдийн төлөө зөв шударга шийдвэр гаргана.

ו [вав]

 9 Ехова дарлагдсан хүмүүст найдвартай хоргодох газар болно.

Хүнд хэцүү үед найдвартай хоргодох газар болно.

10 Ехова минь ээ, нэрийг тань мэддэг хүмүүс танд найдна.

Удирдлага зааврыг тань хайдаг хүмүүсийг та хэзээ ч орхихгүй.

ז [заин]

11 Сионд оршигч Еховаг магтан дуулагтун.

Түүний үйлсийг үндэстнүүдэд яригтун.

12 Тэрбээр зовсон хүмүүсийг санаж, цусных нь өшөөг авна.

Тусламж гуйн хашхирсныг нь мартахгүй.

ח [хэт]

13 Үхлээс аврагч Ехова минь ээ, намайг таалалдаа багтаагаач.

Намайг үзэн яддаг хүмүүсээс болж зовж байгааг минь хараач.

14 Тэгвэл би таны агуу үйлсийг Сионы* үүдэнд тунхаглана.

Намайг аварсанд тань би баярлана.

ט [тэт]

15 Үндэстнүүд ухсан нүхэндээ унаж,

Тавьсан торондоо орооцолдсон.

16 Ехова шүүх шийдвэрээ гүйцэтгэдгээрээ өөрийгөө таниулдаг.

Муу хүмүүс гарынхаа үйлсэд урхидуулжээ.

Хиггаион*. (Села)

י [еөд]

17 Муу хүмүүс буюу Бурхныг мартсан бүх үндэстэн

Булш* руу явна.

18 Ядуус үеийн үед мартагдахгүй.

Дөлгөөн хүмүүсийн найдвар ч бөхөхгүй.

כ [каф]

19 Ехова минь, арга хэмжээ аваач! Мөнх бус хүнийг бүү давраагаач.

Үндэстнүүдийг та шүүгээч.

20 Ехова минь ээ, үндэстнүүдийг айдаст автуулаач.

Ердөө л мөнх бус хүмүүс гэдгийг нь мэдүүлээч. (Села)

ל [ламэд]

10 Ехова минь ээ, та яагаад хол зогсоно вэ?

Бэрх цагт юунд нуугдана вэ?

 2 Муу хүн бардам учир сул дорой нэгнийг хавчдаг.

Гэсэн ч тэрбээр өөрийнхөө мэхэнд унана.

 3 Муу хүн аминч хүслээрээ сайрхдаг.

Тэгээд шунахай хүнийг ерөөдөг*.

נ [нүн]

Тэрбээр Еховаг үл хүндэтгэдэг.

 4 Муу хүн бардам учир Бурхныг хайдаггүй.

«Бурхан байхгүй» гэж дандаа боддог.

 5 Түүний үйлс бүхэн бүтдэг.

Гэхдээ тэрбээр таны хуулийг ойлгодоггүй.

Бүх дайснаа шоолон инээдэг.

 6 «Би хэзээ ч гуйвж дайвахгүй.

Үеийн үед надад зовлон учрахгүй» гэж боддог.

פ [пэ]

 7 Ам нь хараал зүхэл, худал хуурмаг, занал сүрдүүлгээр дүүрэн.

Хэл нь гай зовлон, шарх сорви учруулдаг.

 8 Тэрбээр тосгодын ойр хавьд отон хүлээдэг.

Нуувчнаасаа гарч, гэмгүй хүнийг хөнөөдөг.

ע [аин]

Хохирогч болох хүнийг нүдээрээ хайдаг.

 9 Арслан нүхэндээ хэвтдэг шиг тэрбээр нуувчиндаа хүлээдэг.

Сул дорой нэгнийг барьж авахаар отдог.

Тэгээд тороо татан авч түүнийг барьдаг.

10 Хохирогч нь бяцарч газарт унадаг.

Золгүй хүн саварт нь ордог.

11 Муу хүн: «Бурхан миний нүглийг мартсан.

Тэрбээр нүүрээ буруулсан.

Анзаардаг ч үгүй» гэж боддог.

ק [көф]

12 Ехова минь, өндийн босооч. Бурхан минь, хүчээ үзүүлээч.

Сул дорой хүмүүсийг битгий мартаач.

13 Муу хүн яагаад Бурхныг үл хүндэтгэдэг юм бэ?

Тэрбээр дотроо «Намайг Бурхан хариуцлагад татахгүй» гэж боддог.

ר [рэш]

14 Гэвч уй гашуу, гуниг зовлон танаас нууцлагдаагүй.

Та энэ бүхнийг харж, таслан зогсоодог.

Золгүй хохирогчид танд хандана.

Та бол өнчин хүүхдийн туслагч юм.

ש [шин]

15 Хорон санаатай, муу хүний гарыг хугалаач.

Тэгвэл та түүнийг шалгаад

Ямар ч муу юм олохгүй.

16 Ехова бол мөнхийн мөнхөд Хаан билээ.

Үндэстнүүд газрын хөрснөөс арчигдсан.

ת [тав]

17 Гэхдээ Ехова минь ээ, та дөлгөөн хүмүүсийн гуйлтыг сонсоно.

Та тэдэнд итгэл зориг өгч, анхаарал халамж үзүүлнэ.

18 Та өнчин, дарлагдсан хүмүүсийн төлөө шударга ёсыг тогтооно.

Тэгснээр мөнх бус хүн тэднийг хойшид айлгахаа болино.

Удирдаачид зориулав. Давидын дуу.

11 Би Еховад хоргоддог.

Тэгэхэд та нар надад яаж ингэж хэлж чадна вэ?

«Уул руугаа шувуу шиг зугт!

 2 Мууг үйлдэгчид шулуун шударга хүмүүсийг

Харанхуй газраас харвахын тулд

Нумаа хөвчилж, сумаа татаж байгааг хараач.

 3 Сууриуд* нурж байхад

Зөв хүмүүс юу хийж чадах юм бэ?».

 4 Ехова ариун сүмдээ байна.

Еховагийн сэнтий тэнгэрт бий.

Тэрбээр мэлмийгээрээ бүхнийг харж, ажигч нүдээрээ хүмүүсийг шалгадаг.

 5 Ехова зөв хүнийг ч, муу хүнийг ч шалгадаг.

Тэрбээр хүчирхийлэлд дурлагчийг үзэн яддаг.

 6 Тэрбээр муу хүмүүс дээр урхийг* бороо шиг буулгана.

Тэдний хүртэх шан нь гал, хүхэр, халуун салхи юм.

 7 Ехова зөв шударга учир зөв үйлд дуртай.

Шулуун шударга хүн түүний тааллыг олно*.

Удирдаачид: шеминитэд* тааруулав. Давидын дуу.

12 Намайг авраач, Ехова! Үнэнч хүмүүс алга болжээ.

Итгэмжтэй хүмүүс олдохоо больжээ.

 2 Тэд бие биедээ худал хэлдэг.

Зусардан бялдуучилж, хууран мэхэлдэг*.

 3 Зусардагч уруултай,

Сайрхагч хэлтэй хүмүүсийг Ехова дуугүй болгоно.

 4 «Бид хэлээрээ ялна.

Юу дуртайгаа ярина.

Хэн биднийг захирах юм бэ?» гэж хэлэгчдийн амыг хамхина.

 5 «Зовсон хүмүүс дарлагдаж,

Ядуу хүмүүс ёолж байгаа учраас

Би босож арга хэмжээ авна.

Доромжлогчдоос тэднийг аварна» гэж Ехова айлдаж байна.

 6 Еховагийн үг цэвэр.

Шавар зууханд* долоо дахин цэвэршүүлсэн мөнгө адил юм.

 7 Ехова минь ээ, та тэднийг бүгдийг нь хамгаална.

Энэ үеийнхнээс үүрд хамгаална.

 8 Хүмүүс завхрал гажуудлыг өөгшүүлдэг учраас

Мууг үйлдэгчид дураараа дургидаг.

Удирдаачид зориулав. Давидын дуу.

13 Ехова минь ээ, та намайг хэр удаан мартах юм бэ? Үүрд мартах уу?

Хэдий болтол та надаас нүүрээ нуух юм бэ?

 2 Би хэдий болтол түгшин,

Өдөр бүр гашуудах юм бэ?

Би дайснууддаа хэдий болтол дийлдэх юм бэ?

 3 Намайг хараад надад хариулаач, миний Бурхан Ехова.

Хүчийг минь сэлбээч, тэгвэл би үхэхгүй.

 4 Дайсан ч: «Би түүнийг ялсан!» гэж хэлэхгүй.

Эсэргүүцэгчид намайг унахад баярлахгүй.

 5 Та намайг үнэнчээр хайрлана гэдэгт би итгэдэг.

Та намайг аврахад зүрх сэтгэл минь баяр баяслаар цалгина.

 6 Ехова намайг арвин ихээр ивээсэн учир би түүнд зориулан дуулна.

Удирдаачид зориулав. Давидын дуу.

14 Мунхаг хүн дотроо

«Ехова байхгүй» гэж боддог.

Тийм хүний үйлс завхран гажуудсан бөгөөд жигшүүртэй.

Сайныг үйлддэг хүн нэг ч алга.

 2 Харин Ехова тэнгэрээс хүмүүсийг харж

Хэрсүү хүн байгаа эсэхийг, Еховагийн удирдлага зааврыг хайдаг хүн байгаа эсэхийг мэдэхийг хүсдэг.

 3 Тэд бүгдээрээ замаасаа гарсан.

Бүгд завхран гажуудсан.

Сайныг үйлддэг хүн алга.

Бүр ганц ч алга.

 4 Мууг үйлдэгчдийн нэг нь ч ойлгодоггүй гэж үү?

Тэд миний ард түмнийг талх шиг ховдоглон иддэг.

Тэд Еховаг дууддаггүй.

 5 Гэвч тэд айдаст автана.

Учир нь Ехова зөв хүмүүсийн талд байдаг.

 6 Нүгэлтнүүд та нар дорд нэгний төлөвлөгөөг нураах гэж оролддог.

Гэвч Ехова бол түүний хоргодох газар юм.

 7 Израйлын аврагч Сионоос ирэх болтугай!

Ехова олзлогдсон ард түмнээ эргүүлж авчрахад

Иаков баярлаж, Израйл баясах болтугай!

Давидын дуу.

15 Ехова минь ээ, таны асарт хэн зочлох вэ?

Таны ариун ууланд хэн аж төрөх вэ?

 2 Гэм зэмгүй* явж,

Зөв юм хийж,

Зүрхэндээ үнэнийг өгүүлдэг хүн.

 3 Тэрбээр хэнийг ч гүтгэдэггүй,

Анд нөхөртөө муу юм хийдэггүй,

Найзуудынхаа нэр хүндийг унагадаггүй*.

 4 Тэрбээр олиггүй хүмүүстэй нийлдэггүй.

Харин Еховагаас эмээгчдийг хүндэлдэг.

Өөрөө хохирох байлаа ч амласнаасаа* буцдаггүй.

 5 Мөнгөө хүүтэй зээлүүлдэггүй,

Гэмгүй хүний эсрэг хахууль авдаггүй.

Ийм хүн эгнэгт гуйвж дайвахгүй.

Давидын миктам*.

16 Бурхан минь ээ, би танд хоргодсон тул намайг хамгаалаач.

 2 Би Еховад ингэж хэлсэн. «Та бол Ехова, сайн сайхны минь Эх булаг.

 3 Дэлхий дэх ариун хүмүүс,

Хүндлэгдвэл зохих хүмүүс миний баяр баясгалан юм».

 4 Өөр бурхдыг шүтдэг хүмүүсийн гуниг зовлон ихэсдэг.

Би хэзээ ч тэдэн шиг цусан өргөл өргөхгүй.

Бурхдынх нь нэрийг ч дурдахгүй.

 5 Ехова бол миний хувь, аягыг минь дүүргэгч.

Та өвийг минь хамгаалдаг.

 6 Таатай сайхан газрыг надад хэмжиж өгсөн.

Би өөрийн өвд сэтгэл хангалуун байдаг.

 7 Надад зөвлөгөө өгсөн Еховаг би магтана.

Шөнөөр ч сэтгэлийн гүн дэх эргэцүүлэл* минь намайг залруулдаг.

 8 Ехова сэтгэл зүрхнээс минь уяатай байдаг.

Тэрбээр баруун талд минь байдаг учраас би хэзээ ч ганхахгүй.

 9 Тиймээс сэтгэл минь баясаж, би баяр хөөрөөр цалгиж байна*.

Би айх аюулгүй амьдарч байна.

10 Учир нь та намайг Булшинд* орхихгүй.

Үнэнч хүндээ та булшны нүхийг үзүүлэхгүй*.

11 Та надад амийн замыг зааж өгдөг.

Таны дэргэд байхаараа би баяр баяслаар цалгидаг.

Таны баруун гарт байсан цагт би аз жаргалаар үүрд бялхдаг.

Давидын залбирал.

17 Гуйлтыг минь сонсож, миний төлөө шударга ёсыг тогтоогооч, Ехова!

Тусламж гуйн хашхирахыг минь анхаараач.

Чин сэтгэлийн залбирлыг минь сонсооч.

 2 Миний төлөө та шударга шийдвэр гаргаж,

Мэлмий тань зөв юмыг харах болтугай.

 3 Та зүрхийг минь шинжсэн, шөнө ч намайг шалгасан.

Та намайг цэвэршүүлсэн.

Ямар ч муу юм сэдээгүйг минь та мэдэх болно.

Би амаараа нүгэл үйлдээгүй.

 4 Хүмүүс юу ч хийсэн, би таны үгийг дагаж

Дээрэмчдийн замаас хол явна.

 5 Таны замаар явахад туслаач.

Тэгвэл би бүдэрч унахгүй.

 6 Бурхан минь, та надад хариулах учир би таныг дуудаж байна.

Намайг анхаарч*, үгийг минь сонсооч.

 7 Танд тэрслэгчдээс зугтан,

Баруун мутарт тань хоргоддог хүмүүсийн Аврагч аа,

Гайхамшигт үйлсийг бүтээн үнэнч хайраа үзүүлээч.

 8 Намайг нүднийхээ цэцгий мэт хамгаалж,

Даль жигүүрээрээ* халхлаач.

 9 Над руу дайрдаг муу хүмүүсээс хамгаалаач.

Намайг бүсэлдэг өстөн дайснаас авраач*.

10 Тэд мэдрэмжгүй болсон бөгөөд*

Бардамнан ярьдаг.

11 Тэд биднийг хүрээлэн авч,

Газар унагах боломжийг хайж байна.

12 Тэд бүгд олзоо тасчин хаях арслан мэт,

Ангаа отон хүлээх залуу арслан мэт юм.

13 Босож, тэдэнтэй тулалдан буулгаж аваач, Ехова!

Муу хүмүүсээс намайг илдээрээ хамгаалаач.

14 Өнөөгийн амьдралаас хувь хүртсэн энэ ертөнцийн* хүмүүсээс

Өөрийн мутраар намайг авраач, Ехова!

Тэд бол таны өгдөг бүхэнд ханаж цадсан хүмүүс.

Тэд бол хөвгүүддээ өв үлдээдэг хүмүүс юм.

15 Харин би зөв явж, таны царайг харна.

Та дэргэд минь байдаг* учир би сэтгэл хангалуун сэрдэг.

Удирдаачид зориулав. Еховагийн үйлчлэгч Давидын дуу. Ехова бүх дайснаас нь болон Саулын гараас аварсан тэр өдөр Давид Еховад зориулан ийн дуулжээ.

18 Би тандаа хайртай, миний хүч чадал болсон Ехова минь.

 2 Ехова бол хад, цайз, Аврагч минь билээ.

Миний Бурхан бол хоргоддог хад минь билээ.

Бамбай, авралын эвэр*, найдвартай хоргодох газар минь билээ.

 3 Магтуулах зохистой Еховаг би дуудаад

Өстөн дайснуудаас аврагдана.

 4 Үхлийн олс намайг ороов.

Өөдгүй хүмүүс намайг үерийн ус мэт айлгав.

 5 Булшны* олс намайг хэрэв.

Үхлийн урхи надтай тулгарав.

 6 Зовж шаналахдаа би Еховаг дуудав.

Бурхнаасаа тусламж гуйн хашхирсаар байв.

Тэрбээр сүмээсээ дууг минь сонсов.

Тусламж гуйн хашхирах дуу минь түүний сонорт хүрэв.

 7 Тэгэхэд газар дэлхий хөдлөн дайвалзав.

Түүнийг уурлан хилэгнэхэд уулсын суурь доргин чичирч,

Ганхан савлав.

 8 Утаа униар хамраас нь савсаж,

Дүрэлзэх гал амнаас нь цоргиж,

Улайссан нүүрс түүнээс гарав.

 9 Тэрбээр тэнгэрийг бөхийлгөн,

Түнэр харанхуйг хөлдөө дэвсэн бууж ирэв.

10 Херуб хөлөглөөд нисэн ирэв.

Салхиар жигүүрлээд* шунган ирэв.

11 Тэрбээр харанхуйгаар өөрийгөө хучсан.

Түүнийг хар ус, өтгөн үүл

Халхавч адил хүрээлсэн.

12 Түүний өмнөх гялбаанаас

Мөндөр, галтай нүүрс үүлсийг нэвтлэн буув.

13 Ехова тэнгэрт аянга ниргүүлэв.

Хамгийн дээд Нэгэн дуу хоолойгоо сонсгов.

Тэрбээр мөндөр, галтай нүүрсийг буулгав.

14 Сум тавьж дайснуудыг тараан бутаргав.

Аянга буулган тэднийг самууруулав.

15 Ехова минь ээ, зэмлэхэд тань,

Хамраараа хүчтэй амьсгалахад тань

Голын ёроол* харагдаж дэлхийн суурь ил гарсан.

16 Тэрбээр өндрөөс мутраа сунган

Намайг гүн уснаас татаж гаргав.

17 Тэрбээр намайг хүчтэй дайснуудаас,

Хүчээр давуу үзэн ядагчдаас аврав.

18 Зовж явахад минь тэд над руу дайрсан.

Гэвч Ехова өмөг түшиг минь болсон.

19 Тэрбээр намайг аюулгүй* газар авчирсан.

Намайг таалан соёрхсон тул авран хамгаалсан.

20 Ехова зөв шударгын минь төлөө намайг шагнадаг.

Гараа бузарлаагүйн минь төлөө надад нөхөн төлдөг.

21 Учир нь би Еховагийн замаас гараагүй.

Өөрийн Бурхныг орхиогүй. Бурхнаа орхино гэдэг чинь бузар хэрэг шүү дээ.

22 Би түүний бүх тушаалыг санана.

Хууль тогтоолыг нь уландаа гишгэхгүй.

23 Би түүний өмнө үргэлж гэм зэмгүй байж,

Алдаа эндэгдлээс ямагт хол явна.

24 Зөв шударгын минь төлөө, гараа бузарлаагүйн минь төлөө

Ехова намайг шагнах болтугай.

25 Та үнэнч хүнд үнэнч байдаг.

Гэмгүй хүнд гэмгүйгээ баталдаг.

26 Цэвэр ариун хүнд цэвэр ариунаа харуулдаг.

Ов мэхтэй хүнд нарийн ухаанаар ханддаг.

27 Та дорд ядуусыг* авардаг ч

Бардам дээрэнгүйг* шалд нь буулгадаг.

28 Ехова минь ээ, та дэнлүүг минь асаадаг.

Бурхан минь ээ, намайг нөмөрсөн харанхуйг та гийгүүлдэг.

29 Таны дэмээр би зэвсэгт дээрэмчидтэй халз тулна.

Бурхны хүчээр би хана хэрэм давна.

30 Жинхэнэ Бурхны зам төгс.

Еховагийн үг цэвэршүүлэгдсэн.

Тэрбээр өөрт нь хоргоддог хүн бүрийн бамбай юм.

31 Еховагаас өөр Бурхан байна уу?

Манай Бурхнаас өөр хад байна уу?

32 Жинхэнэ Бурхан бол надад хүч чадлыг хувцас мэт өмсгөдөг нэгэн юм.

Тэрбээр замыг минь дардан болгоно.

33 Хөлийг минь бугынх мэт хурдан болгож,

Намайг өндөр газар зогсоодог.

34 Тэрбээр намайг дайн тулаанд сургадаг.

Би гараараа зэс нумыг хөвчилж чадна.

35 Та надад авралын бамбайг өгч,

Баруун мутраараа тусалдаг.

Таны даруу зан намайг агуу болгодог.

36 Та явах замыг минь өргөсгөдөг учир

Хөл* минь халтирахгүй.

37 Би дайснуудыг элдэн хөөгөөд барьж авна.

Тэднийг устгахаас нааш буцаж ирэхгүй.

38 Би тэднийг дахин босохгүй болтол нь нухчин дарна.

Тэд хөл доор минь унана.

39 Та надад тулалдах хүч өгнө.

Өстнүүдийг өмнө минь унагаана.

40 Таны ачаар дайснууд надаас зугтана.

Намайг үзэн ядагчдыг би зүйл дуусгана.

41 Тусламж гуйн хашхирахад нь хэн ч тэднийг аврахгүй.

Ехова руу хашхирсан ч тэрбээр хариулахгүй.

42 Би тэднийг салхинд хийсэх тоос шиг нунтаглаж,

Гудамжны шавхай шиг хөсөр хаяна.

43 Өө сэв эрдэг ард түмнээс та намайг аварна.

Үндэстнүүдийн тэргүүнээр та намайг томилно.

Миний мэддэггүй байсан ард түмэн надад үйлчилнэ.

44 Тэд сураг сонсоод л надад захирагдана.

Харийн хүмүүс миний өмнө далдичин ирнэ.

45 Тэд зүрх алдан,

Айн чичирсээр цайзуудаасаа гарч ирнэ.

46 Ехова та бол амьд Бурхан. Миний Хад магтагдах болтугай!

Намайг авардаг Бурхан та өргөмжлөгдөх болтугай!

47 Жинхэнэ Бурхан та миний өшөөг авч,

Ард түмнүүдийг миний эрхшээлд оруулдаг.

48 Та намайг догшин дайснуудаас авардаг.

Довтлогчдын хүрэхгүй өндөрт намайг өргөж,

Харгис нэгнээс авардаг билээ.

49 Тиймээс Ехова минь ээ, би таныг үндэстнүүдийн дунд алдаршуулж

Нэрийг тань магтан дуулна*.

50 Тэрбээр өөрийн томилсон хаанд агуу ялалтыг* өгдөг.

Өөрийн сонгосон* Давидыг ч, үр удмыг* нь ч

Үүрд үнэнчээр хайрлана.

Удирдаачид зориулав. Давидын дуу.

19 Тэнгэр нь Бурхны алдрыг тунхаглаж,

Огторгуй нь түүний мутрын бүтээлүүдийг зарлаж байна.

 2 Тэд өдөр бүр ярьж,

Шөнө бүр түүний тухай мэдлэгийг илчилдэг.

 3 Үг яриа нь ч, дуу хоолой нь ч

Үл сонсогдоно.

 4 Гэвч дэлхий даяар дуу хоолой* нь түгж,

Дэлхийн* хязгаарт мэдээ нь хүрчээ.

Тэрбээр тэнгэрт нарны төлөө майхан барьсан.

 5 Нар өргөө гэрээсээ гарч буй саяхан гэрлэсэн залуу мэт,

Замаараа баяр хөөртэй гүйх хүчит эр мэт ажээ.

 6 Тэнгэрийн нэг захаас гарч тойрон явсаар

Нөгөө захад хүрнэ.

Халуун илч нь хаа сайгүй цацарна.

 7 Еховагийн хууль төгс учир хүчийг сэлбэдэг.

Еховагийн заавар* найдвартай учир гэнэн нэгнийг мэргэн болгодог.

 8 Еховагийн журам зөв учир зүрх сэтгэлийг баясгадаг.

Еховагийн тушаал цэвэр учир ухаарал хайрладаг*.

 9 Еховагаас эмээхүй нь цэвэр ариун учир мөнхөд оршино.

Еховагийн шийдвэрүүд шударга учир бүгд сайн.

10 Тэдгээр нь алтнаас,

Их хэмжээний шижир* алтнаас ч илүү хүсүүштэй.

Балаас, зөгийн сархинагаас дуслах балаас ч илүү чихэрлэг.

11 Тэдгээрийн ачаар таны зарц буруу замаас хол явдаг.

Сахин биелүүлэгч нь их шагнал хүртэнэ.

12 Бүх алдаагаа анзаардаг хүн гэж байна уу?

Өөрөө ч мэдэлгүй үйлдсэн нүглийг минь өршөөгөөч.

13 Өөрийн үйлчлэгчийг биеэ тоохоос сэргийлээч.

Бардам занд намайг бүү эзэмдүүлээч.

Тэгвэл би гэм буруугүй болно.

Ноцтой* нүгэлд буруутгагдахгүй.

14 Миний Хад, миний Аврагч Ехова!

Амнаас минь гарах үгс хийгээд зүрхнээс минь гарах эргэцүүлэл танд тааламжтай байх болтугай!

Удирдаачид зориулав. Давидын дуу.

20 Зовох цагт тань Ехова хариулах болтугай.

Иаковын Бурхны нэр таныг* хамгаалах болтугай.

 2 Тэрбээр ариун газраас танд тусламж илгээн,

Сионоос таныг дэмжих болтугай.

 3 Бүх өргөлийг тань тэрбээр санах болтугай.

Шатаах тахилыг тань тэрбээр таалан соёрхох* болтугай.

 4 Тэрбээр зүрхний тань хүслийг биелүүлж,

Санасан бүхнийг тань бүтээх болтугай.

 5 Бид таны ялалтад* баярлан хашхирна.

Бурхныхаа нэрээр тугаа мандуулна.

Таны бүх гуйлтыг Ехова биелүүлэх болтугай.

 6 Ехова сонгосон* нэгнээ авардгийг би одоо мэдлээ.

Бурхан ариун тэнгэрээсээ түүнд хариулдаг.

Баруун мутраараа агуу ялалтыг* авчирдаг.

 7 Зарим хүн дайны тэрэгнүүдэд, зарим нь хүлэг морьдод найддаг бол

Бид өөрсдийн Бурхан Еховагийн нэрд найддаг.

 8 Тэд бүдэрч унасан.

Харин бид өндийн боссон.

 9 Ехова минь ээ, хааныг авраач!

Биднийг тусламж гуйх өдөр Бурхан* хариулна.

Удирдаачид зориулав. Давидын дуу.

21 Ехова минь ээ, таны хүч чадалд хаан баясдаг.

Та түүнийг аварсан учраас тэрбээр ихэд баярладаг.

 2 Та түүний зүрхний хүслийг биелүүлсэн.

Гуйлтаас нь татгалзаагүй. (Села)

 3 Та түүнийг угтан авч, өгөөмрөөр ивээсэн.

Толгойд нь шижир* алтан титэм өмсгөсөн.

 4 Тэр танаас амь амьдрал гуйхад

Та түүнд урт нас, мөнхийн амьдралыг бэлэглэсэн.

 5 Та түүнийг аварч, агуу алдрыг өгөв.

Сүр хүч, цог жавхланг та түүнд хайрлав.

 6 Та түүнийг өнө мөнхөд ивээсэн.

Тэрбээр таны хажууд байгаадаа баярладаг.

 7 Еховад хаан найддаг.

Хамгийн дээд Нэгэн үнэнчээр хайрладаг учраас тэр хэзээ ч ганхахгүй.

 8 Таны мутар бүх дайсныг олно.

Таны баруун мутар үзэн ядагчдыг тань олно.

 9 Та ирнэ гэж товлосон цагтаа тэднийг галтай зууханд хаях мэт устгана.

Ехова хилэгнэн тэднийг залгиж, тэд галд хуйхлагдана.

10 Та тэдний хүүхдүүдийг дэлхийгээс устгаж,

Үр удмыг нь хүмүүсийн дундаас зайлуулна.

11 Учир нь тэд танд муу юм хийхээр төлөвлөж,

Бүтэхгүй зүйлийг сэдсэн юм.

12 Та нумаа хөвчлөн тэднийг онилж

Зугтахад хүргэнэ.

13 Ехова минь ээ, босож хүч чадлаа харуулаач.

Сүр хүчийг тань бид магтан дуулъя*.

Удирдаачид: «Үүрийн согоо»-д* тааруулав. Давидын дуу.

22 Бурхан минь, Бурхан минь, юунд та намайг орхив?

Яагаад намайг аврахгүй байна вэ?

Зовж шаналан хашхирахад минь юунд намайг үл сонсоно вэ?

 2 Бурхан минь, би өдөр нь таныг дуудавч та хариулдаггүй.

Шөнө ч би дуугүй байдаггүй.

 3 Гэвч та бол ариун.

Израйл бүхэлдээ таныг магтан алдаршуулдаг*.

 4 Эцэг өвгөд маань танд найдсан.

Тэд найдсан учраас та тэднийг авардаг байсан.

 5 Тэд тан руу хашхираад аврагддаг байсан.

Тэд танд найдаж байсан учраас цөхрөнгөө барж* байгаагүй.

 6 Хүмүүс намайг дооглон тохуурхаж, ад шоо үздэг.

Би яг л хүн биш, өт хорхой гэлтэй.

 7 Харсан бүхэн намайг шоолж,

Ёжтой инээн толгой сэгсрээд ийн хэлдэг.

 8 «Тэр өөрийгөө Еховад даатгасан. Тийм болохоор Бурхан түүнийг авраг!

Бурхан тийм л хайртай юм бол түүнийг авраг!»

 9 Намайг эхийн минь хэвлийгээс гаргаж,

Ээжийн минь энгэрт аюулгүй байлгасан Нэгэн бол та юм.

10 Төрсөн цагаасаа би таны халамжид очсон.

Эхийн хэвлийд байхаас минь та миний Бурхан байсан.

11 Зовлон ойрхон тул надаас бүү хол байгаач.

Надад өөр туслагч байхгүй.

12 Олон залуу бух намайг хүрээлж,

Башаны хүчит бухнууд эргэн тойронд минь байна.

13 Олзоо хэдэн хэсэг тасчин хаядаг архирах арслан мэт

Тэд надаар даажигнан тохуурхдаг*.

14 Би асгарсан ус адил билээ.

Яснууд минь үеэрээ мултарсан.

Зүрх минь зөгийн лав шиг болж

Миний дотор хайлж байна.

15 Хүч чадал минь ваарын хэлтэрхий шиг хатаж,

Хэл минь түүшиндээ наалдлаа.

Та намайг үхүүлэхээр нүхэнд хийж байна.

16 Ноход тал талаас минь бүчин авч

Над руу бүлэг этгээд шиг ойртон ирж байна.

Гар хөл рүү минь яг л арслан шиг дайрч байна.

17 Би хамаг ясаа тоолж чадахаар байна.

Дайснууд над руу харж, намайг ширтэнэ.

18 Тэд гадуур хувцсыг минь хуваан авч

Хувцасны минь төлөө шодлоо.

19 Гэвч Ехова минь, бүү хол байгаач.

Та бол миний хүч чадал. Яаран ирж надад туслаач.

20 Намайг илднээс,

Үнэт амийг минь* нохдын савраас авраач.

21 Намайг арслангийн амнаас, зэрлэг бухын эврээс авраач.

Надад хариулж, намайг авраач.

22 Би таны нэрийг ах дүүдээ тунхаглана.

Олны* дунд би таныг магтана.

23 Еховагаас эмээгчид ээ, түүнийг магт!

Иаковын үр удам* аа, түүнийг алдаршуул!

Израйлын үр хойч* оо, түүнийг бишрэн хүндэтгэ!

24 Учир нь тэрбээр дарлагдсан нэгний зовлонг жигшээгүй.

Нүүрээ түүнээс нуугаагүй.

Тусламж гуйн хашхирахад нь сонссон.

25 Таныг би олны* дунд магтана.

Танаас эмээгчдийн өмнө тангаргаа биелүүлнэ.

26 Дөлгөөн хүмүүс идэж, цадна.

Еховад үйлчилдэг хүмүүс түүнийг магтана.

Та нар* үүрд жаргалтай амьдрах болтугай.

27 Дэлхий даяараа Еховаг санаж, түүнд хандана.

Бүх овог аймаг түүнд мэхийн ёсолно.

28 Учир нь Ехова бол Хаан.

Тэрбээр үндэстнүүдийг захирдаг.

29 Тарган цатгалан хүмүүс бүгдээрээ идэж уун, түүнд мэхийн ёсолно.

Газар шороондоо буцдаг бүхэн түүний өмнө өвдөг сөгдөнө.

Тэдний хэн нь ч амь насаа уртасгаж чадахгүй.

30 Тэдний үр удам* түүнд үйлчилнэ.

Хойч үеийнхэн Еховагийн тухай заалгана.

31 Тэд түүний зөв шударгын тухай ярина.

Ирээдүйд төрөх хүмүүст түүний үйлсийн тухай ярина.

Давидын дуу.

23 Ехова бол миний Хоньчин.

Юугаар ч би дутахгүй.

 2 Тэрбээр намайг соргог өвстэй бэлчээрт хэвтүүлж,

Элбэг устай газар луу* хөтөлдөг.

 3 Тэрбээр сэтгэлийг минь сэргээж,

Нэрийнхээ төлөө зөв шударга замаар дагуулдаг.

 4 Харанхуй хөндийг туулсан ч би

Хор хөнөөлөөс айхгүй.

Та надтай хамт байдаг учраас тэр юм.

Таны саваа, таны таяг намайг зоригжуулдаг*.

 5 Дайснуудын өмнө та надад найрын ширээ засдаг.

Толгойг минь та тосолж намайг сэргээдэг.

Аягыг минь та дүүргэдэг.

 6 Амьд яваа цагтаа би таны сайхан сэтгэл, үнэнч хайрыг лавтайяа мэдэрнэ.

Насан туршдаа би Еховагийн өргөөнд амьдарна.

Давидын дуу.

24 Дэлхий ба дээр нь байдаг бүхэн

Үржил шимтэй газар ба дээр нь амьдардаг бүхэн Еховагийнх.

 2 Учир нь Бурхан газрыг далайнууд дээр бэхэлж,

Гол мөрөн дээр бататган тогтоожээ.

 3 Хэн Еховагийн уул өөд гарах вэ?

Хэн ариун газарт нь зогсох вэ?

 4 «Үйлс нь ариун, сэтгэл нь хиргүй,

Миний нэрийг* барьж худал тангараг өргөдөггүй,

Хуурамчаар андгайлдаггүй хүн юм».

 5 Тийм хүн Еховагийн ивээлийг хүртэнэ.

Авралын Бурхан нь түүнийг зөв* гэж тооцно.

 6 Иаковын Бурхан минь ээ, энэ бол таны таалалд багтахыг хүсдэг хүмүүс,

Бурханд үйлчилдэг хүмүүс юм. (Села)

 7 Хаалганууд аа, дээшээ бол*!

Эртний хаалганууд аа, цэлийтэл нээгд*!

Яруу алдарт Хаан орог!

 8 Яруу алдарт энэ Хаан хэн бэ?

Хүчтэй, чадалтай Ехова.

Дайн тулаанд эрэмгий Ехова.

 9 Хаалганууд аа, дээшээ бол!

Эртний хаалганууд аа, цэлийтэл нээгд!

Яруу алдарт Хаан орог!

10 Яруу алдарт энэ Хаан хэн бэ?

Тэнгэрийн цэргийн жанжин Ехова.

Тэр бол яруу алдарт Хаан билээ. (Села)

Давидын дуу.

א [алэф]

25 Ехова минь ээ, би танд хандана.

ב [бэт]

 2 Бурхан минь ээ, би танд найддаг.

Намайг бүү шившиг болгооч.

Дайснууд намайг бүү тавлаасай.

ג [гимэл]

 3 Танд найддаг хэн боловч шившиг болохгүй.

Харин шалтгаангүйгээр урвагчид шившиг болно.

ד [далэт]

 4 Ямар замаар явахыг минь зааж өгөөч, Ехова.

Яаж амьдрахыг минь хэлж өгөөч.

ה [хэ]

 5 Үнэний дагуу явахад минь тусалж, намайг сургаач.

Учир нь та бол намайг авардаг Бурхан юм.

ו [вав]

Танд би цаг ямагт найддаг.

ז [заин]

 6 Өршөөл нигүүлсэл, үнэнч хайраа санаач, Ехова.

Өнө эртнээс та ийм л байсан шүү дээ.

ח [хэт]

 7 Залуу насны минь гэм нүгэл, алдаа дутагдлыг бүү санаач.

Үнэнч хайрынхаа сэтгэлээр намайг санаач.

Учир нь та сайхан сэтгэлтэй шүү дээ, Ехова.

ט [тэт]

 8 Ехова бол сайн бөгөөд шулуун шударга.

Тийм ч учраас нүгэлтнүүдэд яаж амьдрахыг нь заадаг.

י [еөд]

 9 Тэрбээр дөлгөөн хүмүүсийг зөв замаар удирдан дагуулна.

Яаж амьдрахыг нь тэдэнд зааж өгнө.

כ [каф]

10 Гэрээг нь сахиж, зааврыг нь дагадаг хүмүүсийг

Ехова дандаа хайрлаж, үнэнчээ харуулдаг.

ל [ламэд]

11 Алдаа дутагдал минь их ч гэсэн,

Нэрийнхээ төлөө намайг уучлаач, Ехова.

מ [мэм]

12 Хэн Еховагаас эмээдэг вэ?

Бурхан түүнд явах ёстой замыг нь зааж өгнө.

נ [нүн]

13 Тэрбээр сайн сайхныг үзэж,

Үр хүүхэд* нь дэлхийг эзэмшинэ.

ס [самэх]

14 Еховагаас эмээдэг хүмүүс түүнтэй дотно байдаг.

Тэрбээр тэдэнд гэрээгээ мэдүүлдэг.

ע [аин]

15 Ехова хөлийг минь торноос чөлөөлөх учир

Би түүнд үргэлж найдна*.

פ [пэ]

16 Би ганцаардаж, арга мухардсан тул

Намайг анхаарч, таалалдаа багтаагаач.

צ [цади]

17 Сэтгэлийн минь шаналал ихэслээ.

Зовлонгоос намайг ангижруулаач.

ר [рэш]

18 Гай зовлонд унаж, хүнд байдалд орсныг минь хараад

Бүх нүглийг минь уучлаач.

19 Надад хэчнээн олон дайсан байдгийг хараач.

Намайг ямар их үзэн яддагийг нь анхаараач.

ש [шин]

20 Амийг минь хамгаалж, намайг авраач.

Би танд хоргодсон тул намайг бүү шившиг болгооч.

ת [тав]

21 Би танд найддаг тул

Үнэнч, шулуун шударга зан минь намайг хамгаалаг.

22 Бурхан минь ээ, Израйлыг бүх зовлонгоос нь авраач.

Давидын дуу.

26 Ехова минь ээ, миний шүүгч болооч. Учир нь би үнэнчээр явдаг.

Еховад би эргэлзэлгүй итгэдэг.

 2 Намайг шалгаж, сорьж туршаач, Ехова.

Нууц нандин бодол*, сэтгэл зүрхийг минь цэвэршүүлээч.

 3 Учир нь би таны үнэнч хайрыг дандаа санадаг.

Таны үнэний дагуу явдаг.

 4 Би хуурамч хүмүүстэй нөхөрлөдөггүй*.

Үнэн нүүр царайгаа нуудаг хүмүүсээс хол явдаг*.

 5 Би хорон санаатнуудтай нийлэхийг үзэн яддаг.

Муу хүмүүстэй нөхөрлөхөөс* татгалздаг.

 6 Ехова минь ээ, би гэмгүй гэдгээ харуулж гараа угаана.

Таны тахилын ширээг тойрон алхана.

 7 Ингэснээр би танд чанга дуугаар талархал өргөж,

Таны бүх гайхамшигт үйлсийг тунхаглах юм.

 8 Ехова минь ээ, би таны амьдардаг өргөөнд,

Таны алдар оршдог газарт хайртай.

 9 Намайг нүгэлтнүүдтэй хамт бүү устгаач.

Хэрцгий хүмүүсийг* хөнөөхдөө амийг минь бүү аваач.

10 Тэдний гар ичгүүрт үйл хийдэг.

Баруун гар нь хахуулиар дүүрэн байдаг.

11 Харин би үнэнчээр явна.

Намайг аварч, таалалдаа багтаагаач.

12 Би тэгш газар зогсож байна.

Би олны* дунд Еховаг магтана.

Давидын дуу.

27 Ехова бол миний гэрэл, миний аврагч.

Хэнээс би айх юм бэ?

Ехова бол миний амийг цайз мэт хамгаалагч.

Хэнээс би айж чичрэх юм бэ?

 2 Өстөн дайсан, хорон санаатнууд махыг минь идэхээр над руу дайраад

Өөрсдөө бүдэрч унацгаасан.

 3 Их цэрэг намайг бүслэвч

Би* айхгүй.

Миний эсрэг дайн дэгдсэн ч

Бурханд би итгэхээ болихгүй.

 4 Би нэг зүйлийг Еховагаас гуйв.

Хүслэн болсон тэр зүйл минь

Еховагийн сайн сайхныг* ширтэж,

Сүмийг* нь бишрэн* харахын тулд

Насан туршдаа Еховагийн өргөөнд амьдрах юм.

 5 Зовох цагт минь тэрбээр намайг нуувчиндаа нууж,

Майхныхаа нууц газар далдлан,

Өндөр хадны орой дээр тавина.

 6 Эргэн тойрныхоо дайснуудыг би ялан дийлнэ.

Би Еховаг магтан дуулна*.

Баярлан хашхирч түүний майханд тахил өргөнө.

 7 Намайг хашхирахад сонсооч, Ехова.

Намайг өрөвдөн хайрлаж, надад хариулаач.

 8 «Таалалд минь багтахыг* хичээ» гэсэн таны үг

Зүрх сэтгэлд минь цуурайтна.

Таалалд тань багтахыг би хичээнэ ээ, Ехова.

 9 Надаас нүүрээ битгий нуугаач.

Уурандаа зарц намайгаа бүү хөөгөөч.

Та бол миний туслагч.

Намайг бүү орхиоч, надаас бүү холдооч, аврагч Бурхан минь.

10 Төрсөн эцэг эх минь намайг орхилоо ч

Ехова намайг хүлээж авна.

11 Явах ёстой замыг минь зааж өгөөч, Ехова.

Эргэн тойронд дайснууд байгаа учраас намайг зөв замаар удирдан дагуулаач.

12 Хуурамч гэрч нар намайг эсэргүүцэн босож,

Заналхийлэн сүрдүүлж байгаа учраас

Намайг дайснуудад бүү тушаагаач.

13 Амьд яваа цагтаа Еховагийн сайн сайхныг үзнэ гэж итгээгүй бол

Би яах байсан юм бэ*?

14 Еховад найд.

Зоригтой, хүчтэй бай*.

Еховад найд.

Давидын дуу.

28 Миний Хад Ехова! Би таныг дуудаад л байна.

Намайг сонсооч*.

Та дуугүй байвал

Би нүхэнд* орогсодтой адил болно шүү дээ.

 2 Таны ариун газрын дотоод өрөө рүү гараа өргөн залбирч

Тусламж гуйн хашхирахад минь сонсооч.

 3 Нэгэнтэйгээ нөхөрсгөөр ярьдаг ч дотроо хар буруу санадаг,

Хөнөөлт үйл хийдэг муу хүмүүстэй хамт намайг бүү устгаач.

 4 Хийсэн үйл, бузар хэргийнх нь төлөө

Тэдэнд шанг нь хүртээгээч.

Гарынх нь үйлс, үйлдсэн нүглийнх нь төлөө

Тэдэнд хариуг нь бариач.

 5 Учир нь тэд Еховагийн үйлсийг анхаардаггүй.

Мутрынх нь бүтээлийг ч тоодоггүй.

Тэрбээр тэднийг цохиж унагаад дахин босгохгүй.

 6 Ехова магтагдах болтугай.

Учир нь тэрбээр тусламж гуйн хашхирахыг минь сонссон.

 7 Ехова бол миний хүч чадал, миний бамбай.

Би түүнд найддаг.

Тэрбээр надад тусалсан учир зүрх сэтгэл минь баясна.

Тиймээс би түүнийг магтан дуулна.

 8 Ехова бол ард түмнийхээ хүч чадал нь юм.

Тэрбээр сонгосон* нэгнээ авардаг бат цайз нь юм.

 9 Өмч болсон ард түмнээ аварч, ивээгээч.

Мөнхөд хоньчин нь байж, тэднийг тэврэн яваач.

Давидын дуу.

29 Хүчтэнүүдийн хүүхдүүд ээ, Еховаг магт.

Еховагийн суу алдар, хүч чадлыг магт.

 2 Нэрд нь зохих алдрыг Еховад өргө.

Ариун гоёлоо зүүж* Еховад мөргө*.

 3 Еховагийн дуу хоолой усан* дээгүүр сонсогддог.

Яруу алдарт Бурхан хүрхэрч байна.

Ехова их усан дээр байна.

 4 Еховагийн дуу хоолой хүч чадалтай.

Еховагийн дуу хоолой сүр жавхлантай.

 5 Еховагийн дуу хоолой хуш модыг хугалдаг.

Ехова Ливаны хушийг зомгол болгодог.

 6 Тэрбээр Ливаны нурууг тугал шиг,

Сирион уулыг залуу зэрлэг бух шиг оодгонуулдаг.

 7 Еховагийн дуу хоолой аянга цахилгаан гялбуулдаг.

 8 Еховагийн дуу хоолой зэлүүд газрыг чичрүүлдэг.

Ехова Кадешийн зэлүүд газрыг чичрүүлдэг.

 9 Еховагийн дуунаар буга чичрэн, төлөө гаргаж

Ой мод нүцгэрч,

Сүмд нь буй бүх хүн: «Бурхан алдаршиг!» гэж хэлдэг.

10 Ехова үерийн усан* дээр сэнтийдээ залардаг.

Ехова үүрд мөнхөд хаан сэнтийдээ залардаг.

11 Ехова ард түмэндээ хүч чадал хайрлана.

Ехова ард түмнээ ивээж амар тайвныг өгнө.

Өргөөг* зориулах ёслолын дуу. Давидын дуу.

30 Ехова минь ээ, та намайг өргөмжилсөн* учир таныг магтан алдаршуулъя.

Надаар бахаа хангах боломжийг та дайснуудад өгөөгүй билээ.

 2 Ехова Бурхан минь ээ, тусламж гуйн хашхирахад та намайг эдгээсэн билээ.

 3 Ехова минь ээ, та намайг Булшнаас* татаж гаргасан.

Намайг амьд байлгаж, нүхэнд* орохоос хэлтрүүлсэн.

 4 Еховад үнэнч хүмүүс ээ, түүнийг магтан дуул*.

Түүний ариун нэрийг магтан алдаршуул.

 5 Түүний уур хилэн агшин зуурынх.

Харин сайшаал нь насан туршийнх.

Шөнө нь уйлах дуу сонсдож болох ч, өглөө нь баярлан хашхирах нь дуулдана.

 6 Би амар тайван үедээ

«Би хэзээ ч ганхахгүй» гэдэг байсан.

 7 Ехова минь ээ, таны таалалд багтаж байхдаа би уул шиг хүчтэй байсан.

Харин таныг нүүрээ нуухад би айдаст автсан.

 8 Ехова минь ээ, таныг би дуудаад л байсан.

Ехова минь ээ, би танаас тусламж гуйгаад л байсан.

 9 Би үхээд нүхэнд* орчихвол ямар ашигтай юм бэ?

Таныг шороо магтах уу? Таны үнэнчийн тухай ярих уу?

10 Сонсооч, Ехова, таалалдаа багтаагаач.

Миний туслагч болооч, Ехова.

11 Та уй гашууг минь баяр хөөр* болгосон.

Та таарыг минь тайлж, намайг баяр баясгалангаар хувцасласан.

12 Тиймээс би дуугүй байлгүй таныг магтан дуулна.

Ехова Бурхан минь ээ, би таныг үүрд магтана.

Удирдаачид зориулав. Давидын дуу.

31 Ехова минь, би танд хоргодсон.

Намайг шившиг бүү болгооч.

Та зөв шударга учир намайг авраач.

 2 Доош бөхийн намайг сонсооч.

Хурдан ирээд намайг авраач.

Уулан дээрх цайз минь болооч.

Намайг хамгаалах бэхлэлт болооч.

 3 Та бол миний хад, миний цайз.

Нэрийнхээ төлөө та намайг удирдан чиглүүлнэ.

 4 Нууцаар тавьсан торноос та намайг чөлөөлнө.

Учир нь та миний цайз билээ.

 5 Би танд амь насаа* даатгая.

Үнэний* Бурхан Ехова минь ээ, та намайг аварсан билээ.

 6 Ашиггүй, хоосон шүтээнүүдэд өөрсдийгөө зориулсан хүмүүсийг би үзэн яддаг.

Харин Еховад найддаг.

 7 Үнэнчээр хайрладагт тань би ихэд баярлан баясна.

Учир нь та миний шаналлыг харсан.

Та миний зовлонг мэднэ.

 8 Та намайг дайсны гарт өгөөгүй,

Харин аюулгүй* газар аваачсан.

 9 Ехова минь, би зовж байгаа учир намайг энэрэн нигүүлсээч.

Уй гашуугаас болж нүд минь гархилж, хамаг бие минь суларчээ*.

10 Уйлж гашуудсаар амьдрал минь өнгөрлөө.

Санаа алдсаар он жилүүд минь улирлаа.

Нүглээс болж хүч чадал минь барагдлаа.

Хамаг яс минь яйрлаа.

11 Дайснууд намайг үзэн яддаг.

Хөршүүд хүртэл жигшдэг.

Би танилуудаа айлгадаг хүн болсон.

Гудамжинд тэд намайг хармагцаа зугтдаг.

12 Би яг л үхсэн хүн шиг, тэдний дурсамжаас* арчигдсан.

Яг л хагарсан ваар шиг болжээ.

13 Миний тухай цуу үг их сонсогддог.

Хаа сайгүй намайг заналхийлдэг.

Хүмүүс миний эсрэг нэг хүн шиг цуглаад

Амийг минь хөнөөхөөр хуйвалддаг.

14 Харин Ехова минь ээ, би танд найдаж,

«Та бол миний Бурхан» гэж хэлдэг.

15 Миний амьдрал таны гарт байна.

Хавчигчид, дайснуудаас намайг авраач.

16 Өөрийн зарцыг сайшаан хараач.

Үнэнч хайрандаа хөтлөгдөн намайг авраач.

17 Ехова минь ээ, таныг дуудахад минь намайг шившиг бүү болгооч.

Муу хүмүүс шившиг болог.

Тэд Булшин* дотор дуугүй байг.

18 Зөв хүмүүсийн талаар ихэмсгээр, доромжлон ярьдаг

Худалч хүмүүс хэлгүй болоосой.

19 Таны сайхан сэтгэл хэчнээн агуу вэ!

Өөрөөс тань эмээдэг хүмүүст та ивээлээ бэлдсэн.

Танд хоргоддог бүх хүнд та сайхан сэтгэл гаргадаг.

20 Та тэднийг хүмүүсийн хуйвалдаанаас хамгаалж

Дэргэдэх нууц газартаа нууна.

Та тэднийг муу хүмүүсийн хэл амнаас хамгаалж

Нуувчиндаа байлгана.

21 Ехова магтагдах болтугай!

Учир нь бүслэгдсэн хотод байхад минь тэрбээр надад гайхалтай үнэнч хайрыг үзүүлсэн билээ.

22 Би айн сандарч

«Таныг харсаар байтал би үхэх нь ээ» гэв.

Гэхдээ тусламж гуйн хашхирахыг минь та сонссон билээ.

23 Еховад үнэнч хүмүүс ээ, түүнийг хайрла!

Ехова итгэмжит хүнийг хамгаалдаг.

Харин бардам хүнийг хатуу шийтгэдэг.

24 Еховаг хүлээдэг хүмүүс ээ,

Зоригтой, хүчтэй байгтун*!

Давидын маскил*.

32 Алдаа нь уучлагдсан, нүгэл нь өршөөгдсөн* хүн жаргалтай.

 2 Хэнийг ч хууран мэхэлдэггүй,

Гэмтэн гэж Еховад тооцогддоггүй хүн жаргалтай.

 3 Үйлдсэн нүглээ нуугаад үргэлж ёолсноос болж яс минь хатав.

 4 Өдөр ч, шөнө ч таны мутар* намайг дарж байлаа.

Зуны халуунд ус ууршдагийн адил хүч чадал* минь барагдсан юм. (Села)

 5 Эцэст нь би танд нүглээ илчилсэн.

Алдаагаа нуугаагүй.

«Гэм нүглээ Еховад илчилье» гэж би бодсон.

Тэгээд та миний нүглийг уучилсан билээ. (Села)

 6 Тиймээс үнэнч хүн бүр

Таныг олох боломжтой байгаа дээрээ танд залбирна.

Тэд үерийн ус шиг их зовлон үзэхгүй.

 7 Та бол миний нуугдах газар.

Та намайг зовлонгоос хамгаална.

Та аврах учраас эргэн тойрны минь хүмүүс баярлан хашхирна.

 8 «Би чамайг хэрсүү болгож, явах ёстой замыг чинь зааж өгнө.

Би чамайг ажиглан, зөвлөгөө өгнө.

 9 Ухаангүй адуу эсвэл луус шиг бүү бол.

Тэднийг хазаар, ногтоор номхруулдаг.

Тэгж байж л чамд ойртоно шүү дээ».

10 Муу хүн их зовдог.

Харин Еховад найддаг хүн үнэнч хайранд нь умбадаг.

11 Зөв хүмүүс ээ, Еховагийн үйлсэд баярла, баяр хөөртэй байцгаа.

Шулуун шударга хүмүүс ээ, баярлан хашхирцгаа.

33 Зөв хүмүүс ээ, Еховагийн үйлсэд баярлан хашхир.

Шулуун шударга хүмүүс түүнийг магтвал зохино.

 2 Босоо ятгаар Еховад талархал өргө.

Арван утаст хөгжмөөр түүнийг магтан дуул*.

 3 Түүнд зориулан шинэ дуу дуул.

Чавхдаст хөгжмөөр чадварлаг тоглож, баярлан хашхир.

 4 Учир нь Еховагийн үг шулуун шударга.

Үйлс бүхэн нь найдвартай.

 5 Тэрбээр зөв зүйл, шударга ёсыг хайрладаг.

Газар дэлхий Еховагийн үнэнч хайраар бялхдаг.

 6 Еховагийн үгээр тэнгэр бүтээгдсэн.

Амных нь амьсгалаар тэнгэр дэх бүхэн* бий болсон.

 7 Тэрбээр далайн усыг далан мэт хуримтлуулдаг.

Долгилох усыг агуулахад хураадаг.

 8 Дэлхий бүхэлдээ Еховагаас эмээг.

Оршин суугчид нь түүнийг бишрэн хүндэтгэг.

 9 Түүнийг айлдахад бүх юм бий болсон.

Түүнийг тушаахад бүх юм бат тогтсон.

10 Ехова үндэстнүүдийн хуйвалдааныг* бүтэлгүй болгосон.

Ард түмнүүдийн төлөвлөгөөг* нураасан.

11 Еховагийн шийдвэр* үүрдийнх.

Санаа зорилго нь үеийн үед өөрчлөгдөшгүй.

12 Еховаг шүтдэг үндэстэн жаргалтай.

Бурхны өмч байхаар сонгогдсон ард түмэн жаргалтай.

13 Ехова тэнгэрээс өнгийн

Бүх хүнийг хардаг.

14 Тэрбээр амьдардаг газраасаа

Дэлхийн оршин суугчдыг ширтдэг.

15 Тэрбээр бүх хүний зүрхийг шавар мэт хэвэнд оруулж,

Тэдний бүх ажил үйлсийг шалгадаг нэгэн юм.

16 Хаан их цэрэгтэй байлаа гээд аврагддаг юм биш.

Хүчит эр бяртай байлаа гээд аврагддаг юм биш.

17 Аварна гэж моринд найдаад нэмэргүй.

Асар их хүчээрээ тэр чамайг аврахгүй.

18 Өөрөөс нь эмээж,

Үнэнчээр хайрлуулах гэж хүсэн хүлээдэг хүмүүсийг Ехова ажигладаг бөгөөд

19 Үхлээс аварч,

Өлсгөлөнгөөс амьд үлдээдэг.

20 Бид Еховаг хүлээдэг.

Тэрбээр бидний туслагч, бидний бамбай юм.

21 Бид түүний үйлсэд баярладаг.

Учир нь бид түүний ариун нэрд найддаг.

22 Бид таныг хүлээж байна.

Биднийг үнэнчээр хайрлаач, Ехова.

Давидын дуу. Тэрбээр Абимелехийн өмнө галзуурсан дүр үзүүлээд, хөөгдөж явахдаа энэ дууг зохиожээ.

א [алэф]

34 Би үргэлж Еховаг магтана.

Түүнийг магтахаа болихгүй.

ב [бэт]

 2 Еховагаар сайрхан ярихад минь

Дөлгөөн хүмүүс сонсоод баярлана.

ג [гимэл]

 3 Надтай хамт Еховаг алдаршуулж,

Хамтдаа түүний нэрийг өргөмжилье.

ד [далэт]

 4 Залбирахад минь Ехова хариулж,

Айдаг бүгдээс минь намайг аварсан.

ה [хэ]

 5 Түүнд найдагчдын царай гэрэлтэнэ.

Тэд ичгэвтэр байдалд орохгүй.

ז [заин]

 6 Мөхөс нэгнийг* дуудахад Ехова сонсоод

Хамаг зовлонгоос нь аварсан.

ח [хэт]

 7 Еховагийн тэнгэрийн элч

Бурхнаас эмээгчдийг бүх талаас нь хамгаалж, авардаг.

ט [тэт]

 8 Ехова сайн гэдгийг амсаж үзээд, мэдэж ав.

Түүнд хоргоддог хүн жаргалтай.

י [еөд]

 9 Еховагаас эмээ, түүний бүх ариун хүмүүс ээ.

Түүнээс эмээдэг хүмүүс юугаар ч дутдаггүй.

כ [каф]

10 Хүч чадалтай залуу арслангууд ч өлсдөг.

Харин Еховагийн удирдлага зааврыг хайдаг хүмүүс сайн сайхан бүхнээр дутахгүй.

ל [ламэд]

11 Хөвгүүд минь нааш ир, намайг сонс.

Еховагаас эмээхийг би та нарт зааж өгье.

מ [мэм]

12 Та нараас хэн чинь амьдралын сайхныг мэдэрч,

Урт удаан, аз жаргалтай амьдрахыг хүсэх вэ?

נ [нүн]

13 Тэгвэл муу муухай юм бүү ярь.

Битгий хуурч мэхэл.

ס [самэх]

14 Муугаас салж, сайныг үйлд.

Амар тайвныг хайж, мөшгө.

ע [аин]

15 Ехова зөв хүмүүсийг харж,

Тусламж гуйн хашхирахыг нь сонсдог.

פ [пэ]

16 Харин Ехова мууг үйлдэгчдийг эсэргүүцдэг.

Тэдний тухай дурсамжийг газрын хөрснөөс арчиж хаядаг.

צ [цади]

17 Зөв хүмүүсийг хашхирахад Ехова сонсож,

Бүх зовлонгоос нь аварсан.

ק [көф]

18 Ехова сэтгэлийн шархтай хүмүүст ойрхон байдаг.

Тэрбээр сэтгэлээр унасан хүмүүсийг авардаг.

ר [рэш]

19 Зөв хүний зовлон* их боловч

Ехова тэр бүхнээс нь авардаг.

ש [шин]

20 Бурхан түүний бүх ясыг хамгаалсан учраас

Нэг нь ч хугараагүй.

ת [тав]

21 Муу хүн гамшгаар үхнэ.

Зөв хүнийг үзэн ядагчид гэм буруутайд тооцогдоно.

22 Ехова үйлчлэгчдийнхээ амийг авардаг.

Түүнд хоргоддог нэг ч хүн гэм буруутайд тооцогдохгүй.

Давидын дуу.

35 Ехова минь ээ, эсэргүүцэгчдээс намайг өмгөөлөөч.

Надтай тэмцэлддэг хүмүүстэй тэмцэлдээч.

 2 Том, жижиг бамбайгаа аван

Намайг хамгаалахаар босооч.

 3 Намайг мөшгөгчдийн өөдөөс жад, сүхээ* далайгаач.

«Би чиний аврагч» гэж надад хэлээч.

 4 Амийг минь ангуучлагчид ичгүүр, шившиг болог.

Намайг хөнөөхөөр хуйвалдагчид гутамшигтайгаар ухраг.

 5 Тэд салхинд хивэг шиг хийсэг.

Еховагийн тэнгэрийн элч тэднийг зайлуулаг.

 6 Еховагийн тэнгэрийн элч араас нь мөшгөн хөөх үед

Тэдний зам харанхуй, халтиргаатай байг.

 7 Учир нь тэд намайг урхидах гэж шалтгаангүйгээр тор нуусан.

Намайг унагах гэж шалтгаангүйгээр нүх ухсан.

 8 Тэдэнд гэнэт гамшиг тохиолдог.

Нуусан торондоо тэд өөрсдөө орог.

Тэгээд унаж үхэг.

 9 Харин би Еховагийн үйлсэд баярлана.

Тэрбээр намайг аварсан учраас би баясна.

10 Би чин сэтгэлээсээ ингэж хэлнэ.

«Ехова, хэн тантай адил вэ?

Та дорой буурай хүмүүсийг хүчтэнүүдээс,

Ядарч зүдэрсэн хүмүүсийг дээрэмчдээс авардаг».

11 Хорон санаат гэрч нар гарч ирэн

Мэдэхгүй юмыг минь надаас асуудаг.

12 Тэд тусыг усаар хариулж,

Надад хүнд гарз хохирол учруулдаг.

13 Гэхдээ тэднийг өвдөхөд би таар нөмөрч

Мацаг барин байж өөрийгөө зовоосон.

Залбирлын минь хариу ирэхгүй байх үед

14 Би анд нөхөр, ах дүүгээ алдсан мэт гашуудан явж,

Эхийгээ алдан гашуудах мэт сөхрөн унасан.

15 Гэтэл намайг бүдрэхэд тэд баярлаж,

Отож байгаад цохиж унагахаар цугласан.

Тэд намайг хэл амаар зогсоо зайгүй доромжилсон.

16 Бурхангүй хүмүүс намайг элэглэн дооглож*,

Зэвүүцэн шүдээ хавирдаг.

17 Ехова, та намайг хэдий болтол хараад л байх юм бэ?

Намайг тэдний дайралтаас,

Үнэт амийг минь* залуу арслангуудаас авраач.

18 Тэгвэл би олны дунд* танд талархал өргөнө.

Олон түмний дунд таныг магтана.

19 Шалтгаангүйгээр надад дайсагнадаг хүмүүсийн бахыг бүү хангаач.

Шалтгаангүйгээр намайг үзэн ядагчдын нүдийг бүү ирмүүлээч.

20 Тэд эвээр ярьдаггүй.

Харин нутагтаа тайван амьдарч байгаа хүмүүсийг мэхлэхээр хуйвалддаг.

21 Тэд намайг буруутгаж, басамжлан доромжилж

«Еэ гялай! Бид харлаа» гэдэг.

22 Ехова минь ээ, юу болсныг та харсан. Бүү дуугүй байгаач.

Надаас бүү хол зогсооч, Ехова.

23 Сэрээч, босооч, намайг хамгаалаач.

Миний Бурхан Ехова, шүүх дээр намайг өмгөөлөөч.

24 Миний Бурхан Ехова, та зөв шударгынхаа дагуу намайг шүүгээч.

Миний зовлонгоор тэдний бахыг бүү хангаач.

25 Тэд: «Еэ гялай! Хүссэнээр маань боллоо» гэж бүү хэлэг.

«Бид тэрнийг залгилаа» гэж бүү хэлэг.

26 Миний зовлонгоор бахаа хангадаг бүхэн

Ичгүүр шившиг болоосой.

Намайг дорд үздэг хүмүүс гутамшиг болж цөхрөөсэй.

27 Харин зөв юм хийдэгт минь баярладаг хүмүүс баяртайгаар хашхираг.

Тэгээд тэд цаг үргэлж

«Зарцдаа амар тайвныг хүсдэг Ехова алдарших болтугай!» гэж хэлэг.

28 Тэгвэл би таны зөв шударгыг тунхаглаж*,

Өдөржин таныг магтана.

Удирдаачид зориулав. Еховагийн зарц Давидын дуу.

36 Гэм нүгэл муу хүний зүрхийг гижигддэг.

Бурхнаас эмээх сэтгэл түүнд байдаггүй.

 2 Тэрбээр өөрөөрөө хэтэрхий их сайрхдаг учир

Алдаа дутагдлаа олж хардаггүй, жигшдэг ч үгүй.

 3 Хорон үг ярьж, хуурч мэхэлдэг.

Сайн юм хийхийг мэддэггүй.

 4 Орон дотроо хүртэл мууг сэдэж

Буруу замаар явдаг.

Муу юм хийхээ больдоггүй.

 5 Ехова минь ээ, таны үнэнч хайр тэнгэрт тулам.

Таны итгэмжит байдал үүлэнд хүрэм.

 6 Таны зөв шударга байдал сүрлэг уулс адил.

Таны шүүлт хөлгүй их ус адил.

Ехова та, хүн малын амийг тэтгэдэг*.

 7 Бурхан минь ээ! Таны үнэнч хайр хэчнээн үнэ цэнтэй вэ?

Таны жигүүрийн сүүдэрт хүмүүс хоргоддог билээ.

 8 Тэд таны өргөөний элбэг баян ивээл хишигт ханаж цаддаг.

Та өөрийн сайн сайхны голоос тэднийг ундаалдаг.

 9 Та бол амийн эх булаг.

Таны гэрэл гэгээнд бид гэрэл гэгээ хардаг.

10 Таныг мэддэг хүмүүсийг үнэнчээр хайрлахаа бүү болиоч.

Шулуун шударга хүмүүст зөв шударга хандсаар байгаач.

11 Бардамнагчийн хөлийг надад бүү хүргээч.

Муу хүний гараар намайг бүү зайлуулаач.

12 Мууг үйлдэгчид унасан.

Тэд унаад дахин босохгүй.

Давидын дуу.

א [алэф]

37 Хорон санаатнуудаас болж бүү цухалд.

Мууг үйлдэгчдэд бүү атаарх.

 2 Тэд өвс шиг хурдан хатна.

Шинэхэн ногоо шиг хорчийно.

ב [бэт]

 3 Еховад найдаж, сайныг үйлд.

Газар нутагт* оршин сууж, үнэнч шударга амьдар.

 4 Еховагийн үйлсэд ихэд баярла.

Тэгвэл тэрбээр зүрхний чинь хүслийг биелүүлнэ.

ג [гимэл]

 5 Үйлс бүхнээ* Еховад даатган

Түүнд итгэж найдвал тэр чамд тусална.

 6 Тэрбээр зөв үйлсийг чинь үүрийн гэгээ мэт,

Шударга байдлыг чинь өдрийн нар мэт гэрэлтүүлнэ.

ד [далэт]

 7 Еховагийн өмнө дуугүй байж

Түүнийг тэвчээртэй хүлээ.

Хорон төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж байгаа хүнийг хараад

Бүү цухалд.

ה [хэ]

 8 Уурлахаа больж, хилэнгээ март.

Муу юм хийхгүйн тулд бүү цухалд*.

 9 Муу хүмүүс үгүй болно.

Харин Еховад найдагчид газар дэлхийг эзэмшинэ.

ו [вав]

10 Тун удахгүй муу хүмүүс байхгүй болно.

Байсан газраас нь хайгаад ч

Чи тэднийг олохгүй.

11 Харин дөлгөөн хүмүүс газар нутгийг эзэмшиж,

Хэмжээлшгүй амар тайвныг мэдрэн баярлана.

ז [заин]

12 Муу хүн зөв хүний эсрэг бузар мууг сэдэж,

Уурандаа шүдээ хавирдаг.

13 Гэвч Ехова түүнийг шоолон инээнэ.

Учир нь түүний төгсгөл ирэх гэж байгааг мэддэг билээ.

ח [хэт]

14 Дарлагдан зовсон, ядуу зүдүү хүмүүсийг унагахын тулд,

Шулуун шударга хүмүүсийг хөнөөхийн тулд

Муу хүмүүс илдээ сугалж, нумаа хөвчилдөг.

15 Гэвч илд нь өөрсдийнх нь зүрхийг сүлбэж,

Нум нь хугарна.

ט [тэт]

16 Зөв хүнд байгаа багахан юм

Муу хүмүүсийн эд баялгаас илүү.

17 Муу хүний гар хугарна.

Харин зөв хүнийг Ехова дэмжинэ.

י [еөд]

18 Ехова гэмгүй хүмүүсийн зовлонг мэддэг.

Тэдний өв хөрөнгө хэзээ ч үгүй болохгүй.

19 Гамшиг болоход тэд ичгэвтэр байдалд орохгүй.

Өлсгөлөн болоход тэд элбэг хангалуун байна.

כ [каф]

20 Муу хүмүүс мөхнө.

Еховагийн дайснууд соргог бэлчээр адил алга болж,

Утаа адил замхран одно.

ל [ламэд]

21 Муу хүн зээлж авчхаад буцааж өгдөггүй.

Харин зөв хүн бол өгөөмөр*, өглөгч.

22 Бурхны ивээлийг хүртсэн хүмүүс дэлхийг эзэмшинэ.

Харин хараагдсан хүмүүс мөхнө.

מ [мэм]

23 Ехова хүний үйлсийг таалахаараа

Зам мөрийг нь удирдан чиглүүлдэг*.

24 Тэр хүн бүдрэх боловч унахгүй.

Учир нь Ехова түүнийг гараас нь барьдаг*.

נ [нүн]

25 Би залуугаасаа хөгширтлөө

Зөв хүн хаягдахыг,

Хүүхэд нь талх гуйж байхыг үзээгүй.

26 Тэрбээр үргэлж дуртайяа зээлүүлдэг.

Түүний үр хүүхдүүд ивээл хүртэнэ.

ס [самэх]

27 Муу юмнаас салж сайныг үйлд.

Тэгвэл чи мөнх амьдарна.

28 Учир нь Ехова шударга ёсыг хайрладаг.

Тэрбээр үнэнч хүмүүсээ орхихгүй.

ע [аин]

Тэд үргэлж хамгаалагдана.

Харин муу хүний үр удам устгагдана.

29 Зөв шударга хүн газар дэлхийг эзэмшиж,

Тэндээ мөнхөд амьдарна.

פ [пэ]

30 Зөв хүний амнаас мэргэн ухаан гардаг.

Тэрбээр хэлээрээ шударга ёсыг өгүүлдэг.

31 Түүний зүрх сэтгэлд Бурхных нь хууль байдаг.

Тэрбээр хэзээ ч гуйвж дайвахгүй.

צ [цади]

32 Муу хүн зөв хүнийг ажиглаж,

Хөнөөх боломжийг эрэлхийлдэг.

33 Харин Ехова зөв хүнийг түүний гарт өгөхгүй.

Шүүгдэх үед нь зөв хүнээс гэм буруу олохгүй.

ק [көф]

34 Еховад найдаж, түүний замаар яв.

Тэгвэл тэр чамайг өргөмжилж, дэлхийг эзэмшүүлнэ.

Муу хүмүүс устгагдахыг чи харна.

ר [рэш]

35 Би харгис хэрцгий, хорон санаатай нэгэн хүнийг харсан юм.

Тэрбээр үржил шимтэй хөрсөн дээр саглайн ургах мод адил амжилт олж байлаа.

36 Гэтэл гэв гэнэт ул мөргүй алга болов.

Би түүнийг хэчнээн хайсан ч олсонгүй.

ש [шин]

37 Гэмгүй* хүнийг анхаарч,

Шулуун шударга хүнийг ажиглаарай.

Тийм хүний ирээдүй амар амгалан байх болно.

38 Харин нүгэлтнүүд бүгд устгагдана.

Муу хүмүүст ирээдүй байхгүй.

ת [тав]

39 Ехова зөв хүмүүсийг авардаг.

Зовох цагт нь бат цайз болдог.

40 Ехова тэдэнд тусалж, тэднийг аварна.

Муу хүмүүсээс авран хамгаална.

Учир нь тэд түүнд хоргодсон юм.

Хүмүүст сануулга болгохын тулд зохиосон Давидын дуу.

38 Ехова! Уурлан бүү зэмлээч.

Хилэгнэн бүү шийтгээч.

 2 Учир нь та намайг сумаараа нэвт сүлбэж,

Мутраараа бяц дарсан.

 3 Таны зэвүүцлээс болж хамаг бие минь өвдөж байна.

Үйлдсэн нүглээсээ болоод би амар заяа үзэхгүй байна*.

 4 Учир нь миний үйлдсэн нүгэл толгойноос минь давжээ.

Хүнд ачаа мэт даагдахгүй байна.

 5 Миний мунхгаас болж

Шарх минь хувилан үнэр оржээ.

 6 Би ихэд шаналж, туйлын их гутарч байна.

Би өдөржин гунигтай явдаг.

 7 Дотор минь шатаж байна.

Хамаг бие минь өвдөж байна.

 8 Би бүрмөсөн бяцарч, юу ч мэдрэхээ больжээ.

Зүрх минь өвдсөнөөс болж би ёолон хашхирч байна.

 9 Ехова, та миний бүх хүслийг мэддэг.

Санаа алдах дуу минь танаас нууцлагдаагүй.

10 Зүрх минь хүчтэй цохилно.

Хүч чадал минь барагдаж, нүдний минь гал бөхжээ.

11 Миний зовлонгоос болж найз нөхөд, танилууд минь надаас зугтдаг.

Дотнын хүмүүс минь ч надаас дөлдөг.

12 Намайг алахыг санаархагчид* урхи тавьдаг.

Хорлохыг хүсэгчид яаж сүйрүүлэхээ ярьдаг.

Хэрхэн мэхлэхээ өдөржин төлөвлөдөг.

13 Харин би дүлий хүн шиг юу ч сонсдоггүй.

Хэлгүй хүн шиг амаа нээдэггүй.

14 Өөрийгөө өмөөрөн ярьж чадахгүй,

Юу ч сонсдоггүй хүнтэй би адилхан болсон.

15 Учир нь Ехова минь ээ, би таныг хүлээсэн.

Миний Бурхан Ехова! Та надад хариулсан билээ.

16 «Тэд надаар бахаа бүү хангаг.

Халтирахад минь намайг дорд бүү үзэг» гэж би хэлсэн.

17 Би унах шахсан.

Үргэлж зовж шаналж байлаа.

18 Би гэм нүглээ илчилсэн.

Нүглээсээ болж зовсон.

19 Гэхдээ миний дайснууд эрч хүчтэй, бяр чадалтай.

Намайг шалтгаангүйгээр үзэн ядагчид олширчээ.

20 Сайн юм хийсний минь хариуд тэд надад муу юм хийсэн.

Сайн юмны төлөө явдгаас минь болж тэд намайг эсэргүүцсэн.

21 Намайг бүү орхиоч, Ехова.

Надаас бүү хол байгаач, Бурхан минь.

22 Миний аврагч Ехова!

Надад туслахаар яараач.

Удирдаачид: Иедутун*. Давидын дуу.

39 «Хэлээрээ нүгэл үйлдэхгүйн тулд

Болгоомжтой байх болно*.

Муу хүмүүс дэргэд минь байгаа цагт

Амаа хазаарлана» гэж би хэлсэн.

 2 Би амаа хамхиж, дуугаа хураасан.

Сайн юмны тухай ч яриагүй.

Гэвч миний зовлон шаналал улам нэмэгдсэн.

 3 Зүрх минь миний дотор шатсан.

Намайг эргэцүүлэн бодох* зуур халуу шатсаар байсан.

Тэгээд би ингэж хэлсэн.

 4 «Ехова! Төгсгөл минь ямар болохыг,

Өдөр хоног минь хэд болохыг мэдүүлж өгөөч.

Тэгвэл миний амьдрал хэр богино гэдгийг би мэдэж авна.

 5 Үнэндээ та надад богино амьдрал хайрласан билээ.

Миний амьдрал таны хувьд хоромхон зуурынх.

Хүн хэдий хүч чадалтай байлаа ч ердөө л нэг амьсгал юм. (Села)

 6 Хүн сүг сүүдэр шиг л явдаг.

Юу ч биш юмны араас яардаг.

Хэнд үлдэхийг ч мэдэхгүй, эд хөрөнгө хураадаг.

 7 Тэгэхлээр Ехова минь ээ, би юунд найдах вэ?

Та бол миний цорын ганц найдвар юм.

 8 Намайг бүх нүглээс авраач.

Мунхаг хүний доог тохуу бүү болгооч.

 9 Би дуугүй байсан.

Амаа нээж чадаагүй.

Яагаад гэвэл энэ бүхнийг та учруулсан юм.

10 Над дээр учруулсан гамшгаа арилгаач.

Та мутраараа намайг цохисон учир би туйлдсан.

11 Та алдаа гаргасан хүнийг шийтгэж, үйл хэргийг нь залруулдаг.

Эрвээхэй хувцас иддэгийн адил, та түүний үнэ цэнтэй бүхнийг устгадаг.

Хүн гэгч ердөө л нэг амьсгал юм. (Села)

12 Ехова, залбирлыг минь сонсооч.

Тусламж гуйн хашхирахыг минь чагнаач.

Нулимсыг минь хараач.

Би таны хувьд харийн хүн,

Өвөг дээдэс шигээ цагаач* шүү дээ.

13 Намайг ширүүн харахаа болиоч.

Тэгвэл би ул мөргүй болохоосоо өмнө хөөрөн баярлана».

Удирдаачид зориулав. Давидын дуу.

40 Би Еховад чин зүрхнээсээ найдсан*.

Тэрбээр над руу ойртон, тусламж гуйн хашхирахыг минь сонссон.

 2 Тэрбээр намайг улаанаар эргэлдсэн устай нүхнээс,

Шавар шавхайнаас татаж гаргаад

Хөлийг минь хадан дээр тавьж,

Намайг бат зогсоосон юм.

 3 Тэгээд надад шинэ дуу зааж өгөв.

Тэр нь бидний Бурхныг магтах дуу юм.

Олон хүн бишрэн харж

Еховад итгэнэ.

 4 Худалч, тэрслүү хүмүүсийг дагадаггүй,

Еховад найддаг хүн жаргалтай.

 5 Миний Бурхан Ехова!

Та ямар их үйлс бүтээгээ вэ!

Таны үйлс хэчнээн гайхамшигтай вэ!

Бидний төлөө та ямар их зүйлийг бодоо вэ!

Тантай эн зэрэгцэх хэн ч байхгүй.

Тэдгээр гайхамшгийн талаар зарлан хэллээ гэхэд

Тоолж баршгүй олон юм.

 6 Та тахил, өргөлийг хүсээгүй*.

Харин үгээ сонсгохын тулд чихийг минь нээсэн.

Та шатаалт тахил, нүглийн төлөөх тахилыг шаардаагүй.

 7 Тэгээд би ийн хэлэв. «Би ирлээ.

Хуйлмал номд миний тухай бичсэн байдаг.

 8 Бурхан минь ээ, таны таалалд нийцүүлэх нь миний жаргал юм.

Таны хууль сэтгэл зүрхэнд минь бий.

 9 Би зөв шударгын тухай сайн мэдээг олны дунд* тунхагладаг.

Би дуугүй байдаггүй шүү дээ.

Ехова та сайн мэднэ.

10 Би таны зөв шударга байдлыг нуудаггүй.

Таны итгэмжит байдал ба авралын тухай зарлан тунхагладаг.

Таны үнэнч хайр, таны үнэний тухай олон түмнээс* нуудаггүй».

11 Ехова! Та намайг өршөөж энэрэхээ бүү болиоч.

Өөрийн үнэнч хайр хийгээд үнэнээр үргэлж хамгаалаач.

12 Би тоолшгүй олон зовлонд баригджээ.

Хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй болтлоо гэм нүгэлд автлаа.

Тэдгээр нь толгойтой үснээс минь олон учраас

Би сэтгэлээр унасан.

13 Ехова, гуйж байна, намайг авраач.

Надад туслахаар яараач, Ехова.

14 Амийг минь авахыг санаархагчид

Шившиг болж, нэр нүүрээ бараг.

Миний зовлонгоор бахаа хангагчид

Гутамшигтайгаар ухраг.

15 «Хохь чинь!» гэж надад хэлдэг хүмүүс

Ичгүүр шившиг болж, айн балмагдаг.

16 Харин таны удирдлага зааврыг хайгчид

Танаар бахдан баярлах болтугай.

Таны авралын үйлсэд баярладаг хүмүүс:

«Ехова өргөмжлөгдөх болтугай» гэж үргэлж хэлэг.

17 Би хүчин мөхөс, ядуу дорой хүн шүү дээ.

Ехова намайг анхаарах болтугай.

Та бол миний туслагч, миний аврагч.

Бурхан минь, битгий удаач.

Удирдаачид зориулав. Давидын дуу.

41 Дорд хүнийг харж ханддаг хүн жаргалтай.

Зовох цагт нь Ехова түүнийг аварна.

 2 Ехова түүнийг хамгаалж, амьд байлгана.

Тэр хүн жаргалтай гэгдэх болно.

Та түүнийг хэзээ ч дайснуудад тушаахгүй.

 3 Ехова түүнийг өвчтөний орон дээр хэвтэж байхад нь тэтгэнэ.

Өвчтэй байхад нь та түүнд санаа тавина*.

 4 «Ехова, та намайг өршөөн нигүүлсээч.

Би таны эсрэг нүгэл үйлдсэн учир намайг эдгээгээч» гэж би хэлэв.

 5 Гэвч дайснууд намайг муулж,

«Тэр хэзээ үхэж, нэр нь мартагдах бол?» гэдэг.

 6 Тэдний нэг нь намайг эргэхээр ирлээ гэхэд үнэн сэтгэлээсээ ярьдаггүй.

Миний тухай муу мэдээ цуглуулаад

Гадагш гарч хаа сайгүй тараадаг.

 7 Намайг үзэн ядагчид хоорондоо шивнэлдэж

Миний эсрэг муу юм сэдэн

 8 «Түүнд аймшигтай юм тохиолдсон.

Одоо өвчтэй хэвтэж байгаа. Дахин босохгүй» гэдэг.

 9 Талхнаас минь иддэг байсан

Итгэлт анд минь хүртэл надаас урвасан*.

10 Ехова! Намайг өршөөн нигүүлсэж, өөд нь босгооч.

Тэгвэл би тэдэнд хариуг нь өгнө.

11 Намайг дайсан дийлэхгүй бол

Таалалд тань багтсанаа мэдье.

12 Би танд үнэнч учраас та намайг дэмждэг.

Та намайг үүрд өмнөө байлгана.

13 Израйлын Бурхан Ехова

Үүрд* магтагдах болтугай.

Амен, амен.

ХОЁРДУГААР БОТЬ

(Дуулал 42–72)

Удирдаачид зориулав. Корагийн хөвгүүдийн маскил*.

42 Буга голын ус руу тэмүүлдэг шиг,

Би тан руу тэмүүлж байна, Бурхан минь.

 2 Би Бурхнаар, амьд Бурхнаар цангаж байна.

Би хэзээ Бурханд бараалхах вэ?

 3 Нулимс минь өдөр шөнөгүй миний хоол болсон.

Хүмүүс өдөржин намайг дооглон «Бурхан чинь хаана байна?» гэдэг.

 4 Нэгэн цагт би олон түмэнтэй хамт явж байлаа.

Баяр наадмаа ёслон тэмдэглэж

Баясал хөөр, талархал магтаалыг цуурайтуулан алхах

Олон түмний өмнө Бурхны өргөө рүү би ёслол төгөлдөр* явж байлаа.

Энэ бүхнийг санаад сэтгэлээ уудлан сууна.

 5 Би юунд цөхөрнө вэ?

Сэтгэл минь яагаад үймнэ вэ?

Бурхныг хүлээ.

Би түүнийг Агуу Аврагч гэж магтана.

 6 Бурхан минь, би цөхөрч байна.

Тийм ч учраас Иордан нутаг,

Хермоны оргил, Мизар уулаас*

Би таныг дурсдаг.

 7 Таны хүрхрээнүүдийн дуунд

Гүн ус нь гүн усаа дууддаг.

Таны хүчит давлагаанууд намайг нөмөрлөө.

 8 Өдөр нь Ехова намайг үнэнчээр хайрлана.

Шөнө нь би Бурхныхаа тухай дуулж, надад амь өгөгч түүнд залбирна.

 9 Би Бурхандаа, хаддаа

«Та намайг яагаад мартав?

Би яагаад дайсанд дарлуулж гуниглан явах ёстой юм бэ?» гэж хэлнэ.

10 Өширхөн хорсдог дайснууд* надаар даажигнаж,

Өдөржин намайг дооглон «Бурхан чинь хаана байна?» гэдэг.

11 Би юунд цөхөрнө вэ?

Сэтгэл минь яагаад үймнэ вэ?

Бурхныг хүлээ.

Би түүнийг Агуу Аврагч, Бурхан минь гэж магтана.

43 Бурхан минь ээ, миний хэргийг шүүгээч.

Надтай заргалдаж буй үнэнч бус үндэстнээс намайг хамгаалаач.

Хууран мэхэлдэг, зөв бус хүнээс намайг авраач.

 2 Учир нь та бол миний Бурхан, миний бат цайз.

Та намайг яагаад мартав?

Би яагаад дайсанд дарлуулж гуниглан явах ёстой юм бэ?

 3 Та өөрийн гэрэл ба үнэнийг илгээгээч.

Тэдгээр нь намайг удирдаж

Таны ариун уул, агуу асарт хөтөлж аваачих болтугай.

 4 Тэгвэл би Бурхны тахилын ширээ рүү,

Баяр баяслын минь эх булаг болсон Бурхан руу очно.

Тэгээд би босоо ятгаар таныг магтана, Бурхан минь.

 5 Би юунд цөхөрнө вэ?

Сэтгэл минь яагаад үймнэ вэ?

Бурхныг хүлээ.

Би түүнийг Агуу Аврагч, Бурхан минь гэж магтана.

Удирдаачид зориулав. Корагийн хөвгүүдийн дуу. Маскил*.

44 Бурхан минь ээ, эрт балар цагт

Эцэг өвгөдийн минь үед

Таны юу хийснийг бид чихээрээ сонссон.

Эцэг өвгөд минь ярьж өгсөн.

 2 Өөрийн мутраар та үндэстнүүдийг хөөн зайлуулж,

Өвөг дээдсийг минь тэнд суурьшуулсан билээ.

Олон үндэстнийг та бяцалж, орон нутгаас нь хөөж гаргасан.

 3 Тэд илдээрээ газар нутгийг эзэлсэн юм биш.

Өөрийн гараар ялалт байгуулсан юм биш.

Харин таны баруун мутар, хүч чадал, тааллаар* энэ бүхэн болсон билээ.

Учир нь та тэднийг хайрласан.

 4 Бурхан минь, та бол миний Хаан.

Иаковт агуу ялалтыг* өгөөч.

 5 Дайснуудыг бид таны хүчээр ухраана.

Эсэргүүцэн босогчдыг бид таны нэрээр гишгэчнэ.

 6 Би нум сумандаа найдахгүй.

Миний илд ч намайг аврахгүй.

 7 Биднийг дайснуудаас аварсан нь та билээ.

Биднийг үзэн ядагчдыг гутамшиг болгосон нь та билээ.

 8 Бид Бурхнаа өдөржин магтана.

Таны нэрд үүрд талархал өргөнө. (Села)

 9 Харин одоо бол та биднийг орхиж, гутамшиг болгосон байна.

Манай цэргүүдийг удирдахгүй байна.

10 Та биднийг дайснуудаасаа ухрахад хүргэдэг.

Биднийг үзэн ядагчид юу хүссэнээ авдаг.

11 Та биднийг идэшний хонь мэт өгч,

Үндэстнүүдийн дунд тараасан.

12 Та ард түмнээ үнэгүй шахам худалдсан бөгөөд

Үүнээсээ ямар ч ашиг олоогүй.

13 Та биднийг хөршүүдийн минь өмнө гутамшиг болгодог.

Эргэн тойрны маань хүмүүс биднийг дооглон тохуурхаж, элэглэн шоолдог.

14 Та биднийг үндэстнүүдийн дунд шившиг* болгодог.

Ард түмнүүд биднийг хараад толгой сэгсэрдэг.

15 Би өдөржин ичиж,

Нүүр хийх газаргүй боллоо.

16 Элэг доог, доромжлол,

Дайснуудын өшөө авалтаас болж би ийм болов.

17 Энэ бүхэн тохиолдсон ч таныг бид мартаагүй.

Тантай байгуулсан гэрээгээ ч зөрчөөгүй.

18 Бид танаас холдоогүй*.

Таны замаас ч гараагүй.

19 Гэтэл та биднийг чононцруудын нутагладаг газар бяцалж,

Хар сүүдрээр хучсан.

20 Бид Бурхныхаа нэрийг мартсан бол

Эсвэл харийн бурхан руу гараа сунган залбирсан бол

21 Бурхан үүнийг мэдэхгүй гэж үү?

Тэрбээр зүрхний нууцуудыг мэддэг.

22 Таны төлөө бид өдөр бүр үхэлтэй нүүр тулж,

Нядлагдах хонинд тооцогдож байна.

23 Босооч! Юунд та унтана вэ, Ехова?

Сэрээч! Биднийг үүрд бүү орхиоч.

24 Юунд та нүүрээ нууна вэ?

Дарлагдан зовж буй биднийг яагаад мартана вэ?

25 Учир нь бид шороон дээр хаягдаж

Элгээрээ газар хэвтсэн.

26 Бидэнд туслахаар босооч!

Үнэнч хайрандаа хөтлөгдөн биднийг авраач.

Удирдаачид: «Сараана»-д тааруулав. Корагийн хөвгүүдийн дуу. Маскил. Хайрын дуу.

45 Сайн мэдээнд зүрх минь догдолж,

«Миний дуу бол хааны тухай дуу» гэж би хэлнэ.

Хэл минь чадварлаг хуулан бичээчийн үзэг* байх болтугай.

 2 Олон эрийн дундаас онцгой сайхан нь та юм.

Таны амнаас таатай үгс гардаг.

Тийм ч учраас таныг Бурхан үүрд ивээсэн.

 3 Хүчит нэгэн минь, илдээ ташаандаа зүү.

Та алдар хүнд, сүр жавхлантай билээ.

 4 Сүр хүчээ үзүүлэн ялалт байгуулахаар яваач.

Үнэн, даруу зан, зөвийн төлөө мордооч.

Та баруун мутраараа сүрдэм үйлсийг бүтээнэ*.

 5 Хаан та хурц сумаараа дайснуудынхаа зүрхийг нэвт сүлбэдэг.

Ард түмнүүд таны өмнө унадаг.

 6 Танд Бурхан үүрд захирах эрхийг өгсөн*.

Таны хаант төрийн очирт таяг бол шударга ёсны очирт таяг.

 7 Та зөвийг хайрлаж, мууг үзэн яддаг.

Тийм ч учраас Бурхан тань таныг томилж бусад хаанаас илүү баяр баясгалантай болгосон*.

 8 Таны бүх хувцаснаас мирр, агар мод, кассиагийн* үнэр анхилна.

Зааны ясан ордноос сонсдох чавхдаст хөгжмийн эгшиг таны сэтгэлийг баясгана.

 9 Таны эрхэмлэн хайрладаг эмэгтэйчүүдийн дунд хаадын охид байдаг.

Таны баруун талд Офирын алтаар чимсэн хатан тань зогсоно.

10 Охин минь, анхаарч чих тавин сонс.

Ард түмнээ, эцгийнхээ гэрийг март.

11 Хаан гоо үзэсгэлэнг чинь хүсэмжилнэ.

Тэр чиний эзэн учир

Түүнд мэхийн ёсол.

12 Тирийн хүмүүс* чамд бэлэг авчирна.

Хамгийн баян хүмүүс чиний тааллыг эрнэ.

13 Ордонд буй хааны охин туйлын үзэсгэлэнтэй.

Түүний хувцсыг алтаар чимэглэжээ.

14 Гоёмсог нэхмэл хувцас* өмссөн түүнийг хаан дээр аваачна.

Араас нь найз охидыг* нь тан дээр аваачна.

15 Тэднийг хөөр баяртайгаар авчирна.

Тэд хааны ордонд орно.

16 Таны хөвгүүд эцэг өвгөдийнхөө байрыг эзэлнэ.

Та тэднийг дэлхий дахинд захирагч болгон томилно.

17 Би таны нэрийг хойч үеийнхэнд мэдүүлэх учир

Ард түмнүүд таныг мөнхийн мөнхөд магтана.

Удирдаачид зориулав. Корагийн хөвгүүдийн дуу. Аламотод* тааруулав. Дуу.

46 Бурхан бол бидний хоргодох газар, хүч чадал билээ.

Зовох цагт тэрбээр туслахад бэлэн байдаг.

 2 Тиймээс газар дэлхий өөрчлөгдөж,

Уулс нуран далайн гүн рүү орсон ч бид айхгүй.

 3 Ус хүрхрэн шуугьж, хөөсрөн оволзож,

Уулс догшин давлагаанд нь ганхсан ч бид айхгүй. (Села)

 4 Голын урсгалд Бурхны хот,

Хамгийн дээд Нэгний агуу ариун асар баярлана.

 5 Бурхан энэ хотод байгаа учраас хэн ч хотыг устгаж чадахгүй.

Үүр цайхад Бурхан ирж тусална.

 6 Улс үндэстнүүд үймж, хаант улсууд сүйрсэн.

Түүнийг дуугаа өндөрсгөхөд газар дэлхий хайлсан.

 7 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова бидэнтэй хамт байна.

Иаковын Бурхан бол бидний найдвартай хоргодох газар. (Села)

 8 Ирж, Еховагийн үйлсийг хар.

Газар дэлхий дээр хэчнээн гайхамшигтай үйлс бүтээж вэ!

 9 Тэрбээр дэлхий дахинд дайныг зогсоодог.

Нумыг хугалж, жадыг хэдэн хэсэг болгодог.

Дайны тэрэгнүүдийг* галдан шатаадаг.

10 «Бууж өгцгөө. Намайг Бурхан гэдгийг мэдэгтүн.

Би үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөнө.

Дэлхий даяараа намайг хүндлэн дээдэлнэ».

11 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова бидэнтэй хамт байна.

Иаковын Бурхан бол бидний найдвартай хоргодох газар. (Села)

Удирдаачид зориулав. Корагийн хөвгүүдийн дуу.

47 Бүх ард түмэн ээ, алгаа таш.

Бурхныг магтан алдаршуулж баярлан хашхир.

 2 Учир нь Хамгийн дээд Ехова сүрдэж биширмээр.

Дэлхий дахинд түүн шиг агуу Хаан үгүй.

 3 Тэрбээр ард түмнүүдийг бидний эрхшээлд,

Үндэстнүүдийг бидний хөл доор оруулдаг.

 4 Тэрбээр өөрийн хайрладаг Иаковын бахархлыг

Бидэнд өв болгон сонгож өгнө. (Села)

 5 Уухайн дуунаар Бурхан өргөмжлөгдсөн.

Эвэр бүрээн дуунаар Ехова дээш заларсан.

 6 Бурхныг магтан дуул*, магтан дуул.

Манай Хааныг магтан дуул, магтан дуул.

 7 Учир нь Бурхан бол бүх дэлхийн Хаан билээ.

Түүнийг магтан дуул, ухаантай бай.

 8 Бурхан үндэстнүүдийн Хаан болсон.

Бурхан ариун сэнтийдээ залардаг.

 9 Олон үндэстний удирдагчид

Абрахамын Бурхны ард түмэнтэй хамт цугласан.

Учир нь газар дэлхийн удирдагчид* Бурхны мэдэлд байдаг.

Бурхан өндөрт өргөмжлөгдсөн.

Корагийн хөвгүүдийн дуу.

48 Ехова бол агуу бөгөөд магтаал хүртэх зохистой.

Манай Бурхныг хотод нь, ариун ууланд нь магтан алдаршуулах болтугай.

 2 Бүх дэлхийн баяр баясгалан болсон

Агуу Хааны хот, хойд хязгаарт орших Сион уул

Сүрлэг бөгөөд үзэсгэлэнтэй!

 3 Бурхан бол найдвартай хоргодох газар гэдгээ

Энэ хотын бэхлэгдсэн цамхгууд дунд мэдэгдсэн.

 4 Хаад цугларав*.

Хамтдаа давшив.

 5 Хотыг хараад тэд гайхав.

Айж балмагдсандаа зугтан одов.

 6 Дагжин чичирсэн тэд

Амаржиж буй эмэгтэй шиг өвдөж шаналав.

 7 Та дорнын салхиар Таршишийн хөлөг онгоцнуудыг сүйрүүлдэг.

 8 Сонссон бүхнээ бид одоо

Тэнгэрийн цэргийн жанжин Ехова Бурхныхаа хотод нүдээрээ үзэж байна.

Бурхан үүнийг мөнхөд бат тогтооно. (Села)

 9 Бурхан минь, бид таны сүмд

Үнэнч хайрын тань тухай тунгаан боддог.

10 Бурхан минь, таны нэр, таны магтаал

Дэлхий даяар түгдэг.

Та ямагт зөв юм хийдэг*.

11 Таны шүүх шийдвэрт Сион уул баярлаж,

Иудагийн хотууд* баясаг.

12 Сионыг тойрон алхаж,

Цамхгуудыг нь тоол.

13 Хэрмийг нь ажиглаж,

Бэхлэгдсэн цамхгуудыг нь судал.

Ингэснээр чи энэ тухай хойч үеийнхэндээ ярих юм.

14 Учир нь энэ Бурхан бол мөнхийн мөнхөд бидний Бурхан.

Тэрбээр биднийг үүрд* удирдана.

Удирдаачид зориулав. Корагийн хөвгүүдийн дуу.

49 Ард түмнүүд ээ, үүнийг сонс.

Энэ ертөнцийн* оршин суугчид аа, анхаарлаа хандуул.

 2 Дээдэс доодос,

Баян ядуу бүгдээрээ сонсоцгоо.

 3 Би мэргэн үгээр ярина.

Эргэцүүлэн бодож ухаарлыг олно.

 4 Би зүйр үгэнд анхаарлаа хандуулна.

Таалгасан оньсогоо босоо ятгын аян дээр тайлна.

 5 Хар санаатнууд намайг бүслэн авч сүйрүүлэх гэж байхад,

Зовлон тохиолдох үед би айхгүй.

 6 Эд баялагтаа найдаж,

Хөрөнгө чинээгээрээ гайхуулдаг хүмүүс бий.

 7 Тэдний хэн нь ч ах дүүгээ аварч чадахгүй.

Эсвэл Бурханд золиос өгч чадахгүй.

 8 (Хүний амийн төлөөх золиос асар их үнэтэй.

Тэд хэзээ ч төлж дийлэхгүй.)

 9 Чаддаг байсан бол тэд булшинд оролгүй мөнх амьдрах байлаа.

10 Тэд мэргэн хүмүүсийн үхэхийг ч,

Тэнэг мулгуу, ухвар мөчид хүмүүсийн мөхөхийг ч,

Бусдад эд хөрөнгөө үлдээхийг нь ч хардаг.

11 Тэд гэр орноо мөнхөд байлгахыг,

Майхнаа үе дамжуулан өвлүүлэхийг хүсдэг.

Тэд эдлэн газраа өөрсдийнхөө нэрээр нэрлэсэн.

12 Гэвч хүн хэчнээн хүндэтгэл хүлээсэн байлаа ч мөнх амьдрахгүй.

Мөхдөг адгууснаас дээрдээд байх юмгүй.

13 Мунхаг хүмүүс ийм л байдаг.

Тэднийг дагаж, хоосон үгэнд нь баясдаг хүмүүс ийм л байдаг. (Села)

14 Тэд нядлуулах гэж буй хонь шиг Булш* руу явна.

Үхэл тэднийг хариулна.

Өглөө нь тэднийг зөв хүмүүс захирна.

Ул мөр нь баларна.

Орд харшийн оронд Булш* л гэр нь болно.

15 Харин Бурхан намайг Булшны* эрхшээлээс аварна.

Учир нь тэрбээр намайг хамгаалалтдаа авна. (Села)

16 Хүн баяжиж,

Гэр орных нь эд хөрөнгө нэмэгдэхэд бүү ай.

17 Учир нь тэр үхэхдээ юу ч авч явахгүй.

Эд баялаг нь ч түүнтэй хамт булшинд орохгүй.

18 Насан туршдаа тэрбээр өөрөөрөө сайрхана.

(Хүн дэвжин дээшлэхээрээ олноос магтаал хүртдэг. )

19 Гэвч эцэст нь тэрбээр үхэж, өвөг дээдэс шигээ болно.

Тэд дахин хэзээ ч гэрэл үзэхгүй.

20 Үүнийг ойлгодоггүй хүн хэчнээн хүндэтгэл хүлээсэн байлаа ч

Мөхдөг адгууснаас дээрдээд байх юмгүй.

Асафын дуу.

50 Бурхдын Бурхан Ехова айлдав.

Тэрбээр нар мандахаас жаргах хүртэл*

Дэлхийн оршин суугчдыг дууддаг.

 2 Бурхан үзэсгэлэн төгс Сионоос гэрлээ цацруулдаг.

 3 Бурхан маань ирээд дуугүй байхгүй.

Түүний өмнө хуйхлах гал асаж,

Эргэн тойронд нь хүчит шуурга дэгдэж байна.

 4 Тэрбээр ард түмнээ шүүхээр

Тэнгэр газрыг дууддаг.

 5 «Тахил өргөж надтай гэрээ хийсэн

Үнэнч хүмүүсийг минь цуглуулж над дээр авчир».

 6 Тэнгэр нь Бурхны зөв шударгыг тунхаглана.

Учир нь Бурхан өөрөө Шүүгч билээ. (Села)

 7 «Ард түмэн минь, сонс. Би ярья.

Израйл аа, би чамайг буруутгая.

Би бол Бурхан, чиний Бурхан.

 8 Би чамайг өргөлөөс чинь болж буруутгахгүй.

Миний өмнө байнга байдаг шатаалт тахилаас чинь болж зэмлэхгүй.

 9 Танайд байгаа бух,

Хашаан дахь ямаанууд чинь надад хэрэггүй.

10 Учир нь ойн зэрлэг амьтад,

Мянган уулын араатнууд минийх.

11 Би уулын бүх шувууг мэддэг.

Хээр талын тоо томшгүй амьтад минийх.

12 Би өлслөө ч чамд хэлэхгүй.

Учир нь үржил шимтэй газар, түүн дээрх бүхэн минийх.

13 Би бухын мах идэх үү?

Ямааны цус уух уу?

14 Талархлаа Бурханд тахил мэт өргө.

Хамгийн дээд Нэгэнд тангарагласнаа биелүүл.

15 Хүнд бэрх үед намайг дууд.

Би чамайг аварч, чи намайг алдаршуулна».

16 Харин муу хүнд Бурхан ингэж хэлнэ.

«Хууль зарлигийг минь дурдаж,

Гэрээний минь тухай ярих эрхийг хэн чамд өгсөн бэ?

17 Чи зааврыг* үзэн ядаж,

Миний үгийг үл тоомсорлодог шүү дээ.

18 Чи хулгайчийг харахаараа баярладаг*.

Завхайрагчидтай нөхөрлөдөг.

19 Ам чинь муу юм тараадаг.

Хэл чинь худал хуурмагийг өгүүлдэг.

20 Чи төрсөн ах дүүгээ муулдаг.

Алдаа дутагдлыг нь энд тэндгүй ярьдаг*.

21 Чамайг ингэж байхад би дуугүй байсан.

Тэгэхэд чи намайг өөр шигээ санасан.

Гэвч одоо би чамайг зэмлэж,

Чамд ял тулгана.

22 Бурхныг умартагч та нар энэ тухай бодоорой.

Эс бөгөөс би та нарыг хэдэн хэсэг болгон тасчихад хэн ч аврахгүй шүү.

23 Талархлыг тахил мэт өргөдөг хүн намайг алдаршуулдаг.

Зөв замаар явдаг хүн

Хэрхэн аврахыг минь үзнэ».

Удирдаачид зориулав. Давидын дуу. Давидыг Батшебатай завхайрсны дараа зөнч Натан түүн дээр иржээ.

51 Бурхан минь ээ, та үнэнч хайрандаа хөтлөгдөн намайг өрөвдөөч.

Агуу их энэрэнгүй сэтгэлдээ хөтлөгдөн гэм нүглийг минь арилгаач.

 2 Намайг угааж алдаа дутагдлаас минь салгаж өгөөч.

Намайг цэвэрлэж нүглийг минь зайлуулж өгөөч.

 3 Би гэм буруугаа сайн мэдэж байна.

Үйлдсэн нүгэл минь бодогдоод болохгүй байна.

 4 Би хамгийн гол нь* таны эсрэг нүгэл үйлджээ.

Буруу гэж таны үздэг зүйлийг хийчихжээ.

Тийм учраас намайг буруутгах нь таны зөв.

Намайг яллах нь шударга юм.

 5 Би нүгэлтэй төрсөн.

Эх минь намайг олсон цагаас л би нүгэлтэй болсон.

 6 Та зүрх сэтгэлийн минь угт байх үнэнд баярладаг.

Зүрх сэтгэлд минь жинхэнэ мэргэн ухааныг зааж өгөөч.

 7 Нүглээс минь намайг хиссопоор ариусгаач, тэгвэл би цэвэр болно.

Намайг угаагаач, тэгвэл би цаснаас цагаан болно.

 8 Намайг дахин баяр хөөртэй болгож өгөөч.

Тэгвэл таны үйрүүлсэн яс эдгэрнэ*.

 9 Нүглээс минь нүүрээ буруулаач.

Алдаа бүхнийг минь арчин зайлуулаач.

10 Бурхан минь ээ, цэвэр зүрхтэй болоход минь туслаач.

Байнга зөв юм хийх хүсэлтэй болгож өгөөч.

11 Та намайг дэргэдээсээ бүү холдуулаач.

Агуу хүчээ надаас бүү аваач.

12 Та намайг аврахдаа мэдрүүлсэн баяр хөөрийг дахин мэдрүүлж өгөөч.

Танд үргэлж дуулгавартай байх хүсэлтэй болгож өгөөч.

13 Нүгэлтнүүдэд би таны хууль зарчмыг заана.

Тэгвэл тэд тан руу буцаж ирнэ.

14 Аврагч Бурхан минь ээ, хүнийг үхэлд хүргэсэн намайг өршөөгөөч.

Тэгвэл би таны зөв шударгыг баяртайгаар тунхаглана.

15 Ехова! Ярих зориг хайрлаач.

Тэгвэл би таныг магтан алдаршуулна.

16 Танд тахил чухал биш. Тийм байсан бол би авчрах сан.

Таныг баярлуулдаг юм шатаалт тахил биш.

17 Бурханд таалагддаг тахил бол эмтэрсэн зүрх.

Сэтгэлдээ шархтай, санаагаар унасан хүнийг Бурхан та жигшдэггүй.

18 Энэрэнгүй сэтгэлдээ хөтлөгдөн Сионд сайныг үйлдээч.

Иерусалимын хэрмийг босгооч.

19 Тэгвэл та зөв шударга хүмүүсийн тахилд буюу

Шатаадаг, бүтнээр нь өргөдөг бүх тахилд баярлана.

Таны тахилын ширээн дээр бухуудыг өргөнө.

Удирдаачид зориулав. Маскил. Давидын дуу. Давид Ахимелехийн гэрт очсоныг едом хүн Доег Саулд хэлжээ.

52 Хүчит хүн ээ, чи юунд муу үйлсээрээ гайхуулна вэ?

Бурхны үнэнч хайр үүрдийнх.

 2 Чиний хэл тонгорог шиг хурц.

Чи мууг сэдэж, хууран мэхэлдэг.

 3 Чи сайныг биш, мууг хайрладаг.

Үнэнийг биш, худлыг ярих дуртай. (Села)

 4 Худал хуурмагийг ярьдаг хүн ээ,

Чи хорон үг бүрд дуртай.

 5 Тийм учраас Бурхан чамайг нэгмөсөн унагаж,

Барьж аваад майхнаас чинь гарган

Амьд хүмүүсийн дундаас зайлуулна. (Села)

 6 Зөв хүмүүс үүнийг хараад сүрдэнэ.

Тэд чамайг шоолон,

 7 «Бурхныг хоргодох газраа болгоогүй,

Эд баялагтаа найдсан,

Хорон төлөвлөгөөндөө түшиглэсэн хүнийг хараач» гэлцэнэ.

 8 Харин би Бурхны өргөөнд чидун жимсний саглагар мод шиг байх болно.

Бурхан намайг үүрд мөнхөд үнэнчээр хайрлана гэдэгт би итгэдэг.

 9 Үйл хэргийн тань төлөө би таныг үүрд магтана.

Үнэнч хүмүүсийг тань байхад таны нэрд би найдна.

Учир нь таны нэр сайхан.

Удирдаачид: махалат*. Маскил*. Давидын дуу.

53 Мунхаг хүн дотроо

«Ехова байхгүй» гэж боддог.

Тийм хүний үйлс зөв бус, завхран гажуудсан бөгөөд жигшүүртэй.

Сайныг үйлддэг хүн нэг ч алга.

 2 Харин Бурхан тэнгэрээс хүмүүсийг харж

Хэрсүү хүн байгаа эсэхийг, Еховагийн удирдлага зааврыг хайдаг хүн байгаа эсэхийг мэдэхийг хүсдэг.

 3 Тэд бүгдээрээ замаасаа хазайсан.

Бүгд завхран гажуудсан.

Сайныг үйлддэг хүн алга.

Бүр ганц ч алга.

 4 Мууг үйлдэгчдийн нэг нь ч ойлгодоггүй гэж үү?

Тэд миний ард түмнийг талх шиг ховдоглон иддэг.

Тэд Еховаг дууддаггүй.

 5 Гэвч тэд айдаст автана.

Урьд нь хэзээ ч үзэж байгаагүй айдаст автана*.

Учир нь Бурхан чам руу дайрдаг хүмүүсийн ясыг тараана.

Ехова тэднийг голсон учир чи тэднийг гутамшиг болгоно.

 6 Израйлын аврагч Сионоос ирэх болтугай!

Еховаг олзлогдсон ард түмнээ эргүүлж авчрахад

Иаков баярлаж, Израйл баясах болтугай!

Удирдаачид: чавхдаст хөгжимтэй дуулна. Маскил*. Давидын дуу. Зифчүүд Саулд «Давид бидний дунд нуугдаж байна» гэж хэлжээ.

54 Бурхан минь ээ, өөрийн нэрээр намайг аварч,

Хүч чадлаараа намайг хамгаалаач*.

 2 Бурхан минь ээ, залбирлыг минь сонсож,

Үгийг минь анхаараач.

 3 Учир нь дайснууд миний эсрэг босож,

Хэрцгий хүмүүс амийг минь авахыг санаархаж байна.

Тэд таныг тоодоггүй юм, Бурхан минь. (Села)

 4 Бурхан бол миний туслагч.

Надад дэм болдог хүмүүстэй Ехова хамт байдаг.

 5 Надад дайсагнадаг хүмүүст тэрбээр өөрсдийнх нь хийсэн хэргийн горыг амсуулна.

Та амласандаа хүрч тэднийг устгаач*.

 6 Ехова минь ээ, би танд баяртайгаар тахил өргөнө.

Таны нэрийг магтана. Учир нь таны нэр сайхан.

 7 Та намайг бүх зовлонгоос авардаг.

Би дайснуудынхаа ялагдахыг үзнэ.

Удирдаачид: чавхдаст хөгжимтэй дуулна. Маскил*. Давидын дуу.

55 Бурхан минь ээ, залбирлыг минь сонсооч.

Өршөөл нигүүлсэл гуйхад минь бүү үл тоомсорлооч*.

 2 Намайг анхаарч, надад хариулаач.

Би санаа зовсноосоо болоод тайван биш байна.

Сэтгэл минь үймрээд байна.

 3 Яагаад гэвэл дайснууд намайг сүрдүүлж,

Муу хүмүүс намайг дарамталж байна.

Тэд надад их зовлон учруулж,

Уурлан хилэгнэж, намайг маш ихээр үзэн ядаж байна.

 4 Зүрх минь шимширч,

Би үхэхээс айж байна.

 5 Би айсандаа дагжин чичирч байна.

Бие минь жихүүцэж байна.

 6 Би үргэлж ингэж хэлдэг. «Тагтаа мэт жигүүртэй ч болоосой.

Алсад нисэн очоод аюулгүй амьдрах сан.

 7 Тэртээд зугтан одоод

Эзгүй хээр орогнох сон. (Села)

 8 Хүчит салхи, догшин шуурганаас дайжин

Хоргодох газарт хурдхан очих сон».

 9 Ехова минь ээ, тэднийг үймүүлж төлөвлөгөөг нь нураагаач.

Учир нь би хотод хүчирхийлэл, тэмцэл байгааг харсан.

10 Эдгээр нь өдөр шөнөгүй хотын хэрмэн дээгүүр явдаг.

Хотод гай зовлон нүүрлэж, хүмүүс нь хорон санаагаар дүүрчээ.

11 Тэнд сүйрэл бий.

Олон хөлийн газраас нь дарлал, заль мэх салдаггүй.

12 Намайг тохуурхдаг нь дайсан биш.

Тийм байсан бол би тэсэх сэн.

Миний эсрэг боссон нь өстөн биш.

Тийм байсан бол би түүнээс нуугдах сан.

13 Гэтэл тэр нь надтай зиндаа нэгтэй,

Дотнын анд чи шүү дээ.

14 Бид үй зайгүй найзууд байлаа.

Олон түмэнтэй цуг Бурхны өргөө рүү алхдаг байлаа.

15 Надад дайсагнагчид сүйрээсэй!

Амьдаараа Булшинд* ороосой!

Учир нь тэдний гэр орон, зүрх сэтгэл нь хорон санаагаар дүүрэн.

16 Харин би Ехова Бурхныг дуудна.

Тэрбээр намайг аварна.

17 Өглөө, үд дунд, оройд би зовж шаналан, ёолон гасалдаг.

Тэрбээр дуу хоолойг минь сонсдог.

18 Тэрбээр дайснуудаас намайг аварч, амар жимэр амьдруулна.

Учир нь асар олон хүн над руу дайрч байна.

19 Эрт цагаас сэнтийдээ залрагч Бурхан

Намайг сонсож, тэдэнтэй тулалдана. (Села)

Тэд өөрчлөгдөхийг хүсдэггүй.

Бурхнаас эмээдэггүй.

20 Тэрбээр* өөртэй нь эвтэй байсан хүмүүс рүү дайрсан.

Тэрбээр гэрээгээ зөрчсөн.

21 Үг яриа нь цөцгийн тосноос ч зөөлөн боловч

Сэтгэл зүрхэнд нь дайсагнал бий.

Үг яриа нь тосноос ч тааламжтай боловч

Хуйнаас нь сугалсан илд мэт байдаг.

22 Ачаагаа Еховад үүрүүл.

Тэр чамайг тэтгэнэ.

Зөв хүнийг хэзээ ч унагахгүй*.

23 Харин муу хүмүүсийг Бурхан минь та гүн ангалд хаяна.

Хүн алдаг, хууран мэхэлдэг хүмүүс насныхаа талыг ч наслахгүй.

Би бол танд найдна.

Удирдаачид: «Алс нутгийн аниргүй тагтаа»-д тааруулав. Давидын дуу. Миктам*. Филистчүүд түүнийг Гатад байхад нь барьжээ.

56 Намайг өрөвдөөч Бурхан минь. Учир нь мөнх бус хүмүүс над руу дайрч байна.

Тэд цаг үргэлж надтай тэмцэлдэж, намайг дарладаг.

 2 Өстнүүд өдөр бүр над руу дайрдаг.

Бардам олон түмэн надтай тэмцэлддэг.

 3 Би айхлаараа танд найддаг.

 4 Бурханд би найддаг. Хэлсэн үгийнх нь төлөө би түүнийг магтдаг.

Бурханд би итгэдэг. Би айхгүй.

Хүн намайг яах юм бэ?

 5 Тэд өдөр бүр намайг зовоодог.

Тэд надад хор учруулахаас өөр юм боддоггүй.

 6 Тэд нуугдаж байгаад дайрдаг.

Амийг минь авах гэсэндээ

Алхам бүрийг минь ажигладаг.

 7 Бузар үйлсийнх нь төлөө тэдэнд шанг нь хүртээгээч.

Бурхан минь, та уурлан хилэгнэж тэр үндэстнүүдийг шийтгээч.

 8 Миний хэсүүчлэн явж байгааг та мэднэ.

Нулимсыг минь тулмандаа хийгээч.

Тэдгээр нь таны номд бичигдээгүй гэж үү?

 9 Намайг тусламж гуйн хашхирах өдөр дайснууд ухарна.

Бурхан миний талд байгаа гэдэгт би итгэдэг.

10 Бурханд би найддаг. Хэлсэн үгийнх нь төлөө би түүнийг магтдаг.

Еховад би итгэдэг. Хэлсэн үгийнх нь төлөө би түүнийг магтдаг.

11 Бурханд би итгэдэг. Би айхгүй.

Хүн намайг яах юм бэ?

12 Бурхан минь, танд би тангараг өргөсөн.

Танд би талархал өргөнө.

13 Та намайг амьд байлгаж, өөрийнхөө өмнө алхуулахын тулд

Намайг үхлээс аварч,

Хөлийг минь бүдрэхээс хамгаалсан.

Удирдаачид: «Бүү сүйтгээч»-д тааруулав. Давидын дуу. Миктам*. Давид Саулаас зугтан агуйд нуугджээ.

57 Бурхан минь, намайг өршөөн нигүүлсээч, намайг өршөөн нигүүлсээч.

Учир нь би танд хоргоддог.

Гай зовлон өнгөртөл би таны жигүүрийн сүүдэрт хоргодно.

 2 Би Хамгийн Дээд Бурхныг,

Зовлонгоос ангижруулах жинхэнэ Бурхныг дууддаг.

 3 Тэрбээр тэнгэрээс тусламж илгээн намайг аварна.

Над руу дайрдаг хүнд тэрбээр саад болно. (Села)

Бурхан үнэнчээр хайрлан итгэмжтэйгээ харуулна.

 4 Эргэн тойронд минь арслангууд байна.

Намайг залгихыг хүсдэг хүмүүсийн шүд нь жад, сум.

Хэл нь хурц илд.

Би тэдний дунд хэвтэхээс өөр аргагүй.

 5 Бурхан минь ээ, та тэнгэрт алдраа дуурьсгаач.

Та дэлхий даяар алдарших болтугай.

 6 Дайснууд надад тор тавьсан.

Сэтгэл минь шаналж байна.

Тэд өмнөх зам дээр минь нүх ухаад

Түүндээ өөрсдөө унацгаасан. (Села)

 7 Би танд үнэнч*, Бурхан минь.

Би танд үнэнч.

Би дуу дуулж, ая дуу зохионо.

 8 Би сэрнэ.

Би үүрээр сэрж

Лир*, босоо ятга тоглоно.

 9 Ехова минь ээ, би таныг ард түмнүүдийн дунд магтана.

Үндэстнүүдийн дунд таныг магтан дуулна*.

10 Таны үнэнч хайр тэнгэрт тулам агуу.

Таны итгэмжит байдал үүлсэд хүрдэг билээ.

11 Бурхан минь ээ, та тэнгэрт алдраа дуурьсгаач.

Та дэлхий даяар алдарших болтугай.

Удирдаачид: «Бүү сүйтгээч»-д тааруулав. Давидын дуу. Миктам*.

58 Та нар зөв шударгын тухай ярих ёстой атал яаж дуугүй байж чадаж байна вэ?

Хүмүүс та нар шударгаар шүүж чадах уу?

 2 Үгүй ээ, харин ч та нар зүрхэндээ зөв бусыг сэдэж,

Энэ нутагт хүчирхийллийг дэлгэрүүлж байна.

 3 Муу хүмүүс төрсөн цагаасаа л замаасаа гаждаг*.

Тэд төрөхдөө л дураараа зантай, худалч байдаг.

 4 Тэдний үг яриа могойн хор адил.

Тэд үг сонсдоггүй наж могой адил дүлий.

 5 Наж могой тарни уншигчийн дуу хоолойг сонсохгүй.

Тарни сайн уншдаг байлаа ч түүнийг тоохгүй.

 6 Тэдний шүдийг хуга цохиоч, Бурхан минь!

Энэ арслангуудын эрүүг хугалаач, Ехова минь!

 7 Тэд ширгэж хатдаг ус шиг алга болоосой.

Бурхан нумаа хөвчлөн тэднийг харваж унагаасай.

 8 Тэд хатаж үхэж байгаа эмгэн хумс шиг болоосой.

Нар хэзээ ч үзэхгүй, амьгүй төрсөн хүүхэд шиг болоосой.

 9 Шатаж буй өргөст бутны халуун илч тогоонд чинь хүрэхээс өмнө

Шүүстэй ногоон мөчрийг ч, шатаж байгаа мөчрийг ч Бурхан салхи шуурга мэт хаман одно.

10 Бурхан өшөө авч байгааг зөв хүн хараад баярлана.

Зөв хүний хөл муу хүмүүсийн цусанд дүрэгдэнэ.

11 Тэгэхэд хүмүүс: «Зөв хүн шагналаа авдаг юм байна.

Газар дэлхийг шүүдэг Бурхан үнэхээр байдаг юм байна» гэлцэх болно.

Удирдаачид: «Бүү сүйтгээч»-д тааруулав. Давидын дуу. Миктам*. Саул Давидыг алахыг санаархан гэр лүү нь хүн явуулжээ.

59 Бурхан минь, намайг дайснуудаас авраач.

Миний эсрэг босогчдоос хамгаалаач.

 2 Мууг үйлдэгчдээс авраач.

Хэрцгий хүмүүсээс* хамгаалаач.

 3 Тэд намайг отдог.

Хүчит эрчүүд над руу дайрдаг.

Гэтэл би тэрслэн босоогүй, нүгэл үйлдээгүй шүү дээ, Ехова минь.

 4 Би буруу юм хийгээгүй ч тэд над руу дайрахаар гүйж ирдэг.

Тусламж гуйн хашхирахад минь босоод хараач.

 5 Учир нь тэнгэрийн цэргийн жанжин Ехова та бол Израйлын Бурхан мөн.

Сэрж, бүх үндэстэнд анхаарлаа хандуулаач.

Хорон санаат урвагчдад өршөөл бүү үзүүлээч. (Села)

 6 Тэд үдэш бүр буцан ирж

Ноход мэт архиран* хотоор хэсүүчилдэг.

 7 Амнаас нь юу гарч байгааг хараач.

Үг* нь илд л гэсэн үг.

Учир нь тэд: «Хэн сонсох юм бэ?» гэдэг.

 8 Харин Ехова та тэднийг шоолж,

Бүх үндэстнийг тохуурхана.

 9 Хүч чадал минь ээ, танаас би харцаа салгахгүй.

Учир нь миний Бурхан та бол найдвартай хоргодох газар минь юм.

10 Намайг үнэнчээр хайрладаг Бурхан надад туслахаар ирнэ.

Дайсан шившигтэйгээр ялагдахыг Бурхан надад үзүүлнэ.

11 Тэднийг шууд бүү алаач. Тэгвэл миний ард түмэн мартахгүй.

Хүч чадлаа үзүүлж, тэднийг тэнүүчлүүлээч.

Бамбай болсон Ехова минь, тэднийг сүйрүүлээч.

12 Тэд амныхаа нүглээс,

Хараал зүхэл, худал үгээсээ болж

Бардамналынхаа урхинд ороосой!

13 Өөрийн уур хилэнгээр тэднийг зүйл дуусгаач.

Нэгийг нь ч үлдээлгүй зүйл дуусгаач.

Бурхан Иаковыг болон дэлхийг бүхэлд нь захирдгийг тэд мэдэг. (Села)

14 Тэд үдэш нь буцан ирж

Ноход мэт архиран* хотоор хэсүүчлэг.

15 Идэх юм хайж тэнүүчлэг.

Бүү цадаасай, хонох газар бүү олоосой.

16 Харин би таны хүч чадлын тухай дуулна.

Өглөө таны үнэнч хайрын тухай баяртайгаар ярина.

Учир нь та миний найдвартай хоргодох газар,

Зовох цагт зугтаж очих газар минь билээ.

17 Хүч чадал минь ээ, би таныг магтан дуулъя*.

Учир нь та бол миний найдвартай хоргодох газар, намайг үнэнчээр хайрладаг Бурхан билээ.

Удирдаачид: «Сануулагч сараана»-д тааруулав. Миктам*. Давидын дуу. Сургалтад зориулав. Давид Арам-нахараим, Арам-зоба нартай тулалдав. Иоаб буцан ирж Давст хөндийд 12 000 едом хүнийг бут цохижээ.

60 Бурхан минь ээ, та биднийг голж манай бэхлэлтийг эвдсэн.

Та бидэнд уурласан. Гэхдээ одоо биднийг дахин хүлээн аваач!

 2 Та газрыг хөдөлгөн хага ярсан.

Энэ нь сүйрэх гэж байгаа тул эвдрэлийг нь засаач.

 3 Та ард түмэндээ зовлон учруулсан.

Та бидэнд дарс уулгаж, гуйвуулж дайвуулсан.

 4 Танаас эмээгчдэд дохио өгч

Сумнаас зугтаалгаач*. (Села)

 5 Баруун мутраараа биднийг аварч, бидэнд хариулаач.

Тэгвэл хайртай хүмүүс тань аврагдана.

 6 Ариун* Бурхан хэлсэн нь:

«Би ихэд баярлана. Шехемийг ард түмэндээ өв болгон өгнө.

Би тэдэнд Суккотын хөндийд газар хувааж өгнө.

 7 Манассе минийх, Гилеад ч минийх.

Ефраим бол миний толгойн дуулга.

Иуда бол миний очирт таяг.

 8 Моаб бол миний угаалгын сав.

Едом дээр би сандаалаа шиднэ.

Филист дээр би ялалтын уухай хашхирна».

 9 Бүслэгдсэн* хотыг эзлэхэд минь хэн намайг удирдах вэ?

Хэн намайг Едомд хүргэж өгөх вэ?

10 Бурхан минь, биднийг голсон та биш гэж үү?

Манай цэргүүдтэй явахаа больсон бидний Бурхан та биш гэж үү?

11 Зовж байгаа бидэнд туслаач.

Учир нь биднийг хүн аварч чадахгүй.

12 Бурхан бидэнд хүч өгнө.

Тэрбээр дайснуудыг гишгэчнэ.

Удирдаачид: чавхдаст хөгжимтэй дуулна. Давидын дуу.

61 Бурхан минь, тусламж гуйн хашхирахыг минь сонсооч.

Залбиралд минь чих тавиач.

 2 Цөхөрсөн үедээ би

Газрын хязгаараас тан руу хашхирна.

Намайг өндөр хадан дээр гаргаач.

 3 Учир нь та бол миний хоргодох газар,

Дайснаас хамгаалдаг бат цайз билээ.

 4 Би таны майханд мөнхийн зочин байх болно.

Таны жигүүр доор хоргодно. (Села)

 5 Бурхан минь ээ, та миний тангаргийг сонссон.

Нэрээс тань эмээгчдэд байдаг өвийг та надад өгсөн.

 6 Та хааны насыг нэмж,

Он жилүүдийг нь үеийн үед үргэлжлүүлнэ.

 7 Тэрбээр Бурхны өмнө хаан сэнтийд мөнхөд заларна*.

Таны үнэнч хайр, итгэмжит байдал түүнийг хамгаалах болтугай.

 8 Тэгвэл би тангаргаа өдөр бүр биелүүлж

Таны нэрийг мөнхөд магтан дуулна*.

Удирдаачид: Иедутун*. Давидын дуу.

62 Би Бурхныг чимээгүйхэн хүлээнэ.

Тэрбээр намайг аварна.

 2 Тэрбээр миний хад, миний аврал, миний найдвартай хоргодох газар.

Би ганхсан ч унахгүй.

 3 Та нар хэдий болтол үзэн яддаг хүнээ хөнөөх гэж дайрах юм бэ?

Та нар бүгдээрээ юу юугүй нурах дөхсөн чулуун хана мэт аюултай*.

 4 Энэ хүмүүс түүнийг өндөр байр сууриас нь унагах гэж хуйвалддаг.

Тэд худал хэлэх дуртай.

Гаднаа ерөөдөг ч, дотроо хараадаг. (Села)

 5 Би Бурхныг чимээгүйхэн хүлээнэ.

Учир нь тэрбээр итгэл найдварын минь эх булаг билээ.

 6 Тэрбээр миний хад, миний аврал, миний найдвартай хоргодох газар.

Би хэзээ ч ганхахгүй.

 7 Аврагдах эсэх минь, алдар хүнд минь Бурхнаас хамаарна.

Бурхан бол миний хад, миний хоргодох газар.

 8 Хүн ард аа, хэзээд түүнд найд.

Хүсэл сэтгэлээ түүнд уудал.

Бурхан бол бидний хоргодох газар юм. (Села)

 9 Хүмүүс амьсгаа төдий.

Хүн төрөлхтөн хий үзэгдэл.

Жинлүүр дээр тавивал тэд бүгдээрээ

Жирийн нэг амьсгалаас ч хөнгөн.

10 Мөнгө салгаад баяжна гэж бүү бод.

Дээрэм тонуул хийгээд ч нэмэргүй.

Эд хөрөнгө чинь өсвөл сэтгэл чинь бүү хоргодог.

11 «Хүч чадал Бурхных» хэмээн

Нэгэнтээ Бурхны айлдсаныг би хоёр удаа сонссон.

12 Үнэнч хайр ч таных билээ, Ехова.

Үйлсийнх нь дагуу та хүн бүрд хариулдаг.

Давидын дуу. Тэрбээр Иудагийн зэлүүд газар байжээ.

63 Бурхан минь, та бол миний Бурхан.

Би таны удирдлага зааврыг хайсаар байна.

Би танаар цангаж байна.

Усгүй, ангасан газарт таныг хүсэн хүлээсээр ухаан балартах нь ээ.

 2 Ариун газар байхдаа би таныг харж,

Алдар, хүчийг тань үзэж билээ.

 3 Таны үнэнч хайр аминаас дээр учир

Таныг би алдаршуулна.

 4 Би таныг насан туршдаа магтана.

Би таны нэрийг дуудан, гараа өргөн залбирна.

 5 Өөхтэй тарган мах идсэн мэт сэтгэл минь цадсан.

Тиймээс би таныг баяртайгаар магтана.

 6 Би орондоо хэвтэж байхдаа таныг санадаг.

Шөнийн манааны үеэр таны тухай эргэцүүлэн боддог.

 7 Та бол миний туслагч.

Таны жигүүрийн сүүдэрт би баяртайгаар хашхирна.

 8 Би танаас салахгүй.

Та намайг баруун мутраараа түшдэг.

 9 Амийг минь хөнөөхийг санаархагчид

Газрын гүн рүү орно.

10 Тэд илдээр хөнөөгдөж,

Чононцрын* хоол болно.

11 Харин Бурхны хийх зүйлийн төлөө хаан баярлана.

Бурхнаар тангарагладаг хүн бүр баясна.

Учир нь худал ярьдаг хүмүүс дуугүй болно.

Удирдаачид зориулав. Давидын дуу.

64 Дуу хоолойг минь сонсооч Бурхан минь, би гуйя.

Дайсны аймшигт довтолгооноос амийг минь хамгаалаач.

 2 Хорон санаатнуудын хуйвалдаанаас намайг хамгаалаач.

Хууль бусыг үйлдэгчдийн цугларалтаас намайг халхлаач.

 3 Тэд хэлээ илд мэт хурцалж

Харгис үгийг сум мэт онилдог нь

 4 Гэмгүй хүнийг нуувчаасаа харвахын тулд ажээ.

Тэд айж эмээх ч үгүй гэнэт харвадаг.

 5 Тэд бузар санаагаа орхидоггүй*.

Урхи зангаа яаж нуухаа ярилцдаг.

«Хэн олж харах юм бэ?» гэдэг.

 6 Тэд муу юм хийх шинэ арга хайж,

Зальт төлөвлөгөөг нууцаар боловсруулдаг.

Хүн бүр дотроо юу бодож байгааг таашгүй.

 7 Харин Бурхан тэднийг харвахад

Тэд гэнэт суманд оногдон шархадна.

 8 Тэд амнаасаа болж сүйрнэ.

Тэднийг харсан бүхэн толгой сэгсэрнэ.

 9 Тэгэхэд бүх хүн айдаст автана.

Тэд Бурхны үйлсийн талаар ярьж,

Үйлдсэн бүхнийх нь учрыг ойлгоно.

10 Зөв шударга хүн Еховад баярлаж түүнд хоргодно.

Шулуун шударга бүх хүн бахдан баярлана.

Удирдаачид зориулав. Давидын дуу.

65 Бурхан минь ээ, Сион ууланд та магтагдана.

Бид танд өргөсөн тангаргаа биелүүлнэ.

 2 Залбирлыг сонсдог Бурхан минь ээ, тан дээр ямар ч хүн ирнэ.

 3 Гэм нүгэлд би ялагдсан.

Гэвч та бидний нүглийг далдалдаг.

 4 Хашаанууддаа амьдруулахаар

Таны сонгож, дэргэдээ авсан хүмүүс жаргалтай.

Өргөө гэрт тань, ариун сүмд тань байдаг сайн сайхан бүхэнд

Бид сэтгэл ханах болно.

 5 Авралын Бурхан минь ээ,

Сүрдэж бишрэм зөв үйлсээрээ та бидэнд хариулна.

Дэлхийн өнцөг булан бүрд байгаа,

Далайн чанадах алсын алсад байгаа бүх хүний итгэл найдвар нь та билээ.

 6 Та хүч чадлаараа уулсыг тогтоосон.

Та бяр чадлыг хувцас мэт өмссөн.

 7 Та догшин тэнгисийг номхотгож, хүчит давлагааг нь номхруулж,

Үндэстнүүдийн үймээнийг намжаадаг.

 8 Алс хязгаарын оршин суугчид таны гайхамшигт үйлсийг харан сүрдэнэ.

Нар мандахаас жаргах зүгийн хүмүүс таны үйлсийг хараад баярлан хашхирна.

 9 Та газар дэлхийд санаа тавьж,

Үр жимс элбэгтэй, үржил шим ихтэй болгодог.

Бурхнаас эхтэй гол арвин устай байдаг.

Та хүмүүсийг үр тариагаар хангадаг.

Та дэлхийг ингэж бэлдсэн.

10 Та татсан шангуудыг усалж, хагалсан хөрсийг тэгшлэн

Хурын усаар зөөллөдөг. Тэгээд та ургацыг нь ивээдэг.

11 Та титэм өмсгөх адил жил бүрийг сайхан сэтгэлээрээ чимнэ.

Таны гишгэсэн газар бүр арвин их үржил шимтэй.

12 Хээр талын бэлчээрт нь шинэхэн өвс элбэг.

Дов толгод нь баяр баяслаар хувцасладаг.

13 Нуга бэлчээр нь мал сүргээр дүүрэн.

Хөндий тал нь үр тариагаар хучигджээ.

Тэд баярлан хашхирч бахдан дуулна.

Удирдаачид зориулав. Дуу.

66 Дэлхийн бүх хүмүүс ээ, баярлан хашхирч Бурхныг магтан алдаршуул.

 2 Түүний агуу нэрийг магтан дуул*.

Түүнд алдар, магтаалыг өргө.

 3 Бурханд ингэж хэл. «Таны үйлс юутай бишрэм бэ!

Таны хүч үнэхээр агуу учир

Дайснууд тань таны өмнө далдична.

 4 Дэлхийн бүх хүн танд сөгдөн мөргөнө.

Тэд таныг магтан дуулна.

Тэд таны нэрийг магтан дуулна». (Села)

 5 Ирж, Бурхны үйлсийг хар.

Хүмүүсийн төлөөх түүний үйлс биширмээр!

 6 Тэрбээр тэнгисийг хуурай газар болгосон.

Тэд хөлөөрөө гол гаталсан.

Тэнд бид түүний үйлсийг хараад баярласан.

 7 Тэрбээр хүч чадалтай учир үүрд захирна.

Түүний мэлмий үндэстнүүдийг ширтэн хардаг.

Зөрүүд хүмүүс өөрсдийгөө өргөмжлөх ёсгүй. (Села)

 8 Ард түмнүүд ээ, манай Бурхныг магт.

Түүнийг магтсан магтаал чанга сонсогдох болтугай.

 9 Тэрбээр биднийг амьд байлгаж,

Бүдэрч унахаас хамгаалдаг.

10 Бурхан минь ээ, та биднийг шалгаж,

Мөнгийг цэвэршүүлдэг шиг цэвэршүүлсэн.

11 Та биднийг анчны торонд оруулж,

Хүнд ачаагаар дарсан.

12 Та мөнх бус хүнийг бидний толгой дээгүүр явуулсан.

Бид гал, усан дундуур гарсан.

Дараа нь та биднийг аюулгүй газар аваачсан.

13 Би таны өргөөнд шатаалт тахил авч орно.

Танд өргөсөн тангаргаа сахина.

14 Хэцүү үедээ өгч байсан амлалтаа биелүүлнэ.

Зовж байхдаа хэлж байсан үгэндээ хүрнэ*.

15 Би танд тахилын хуцуудын утаатай хамт

Тарган малаар шатаалт тахил өргөнө.

Би бухууд болон ухнуудыг өргөнө. (Села)

16 Бурхнаас эмээгчид ээ, бүгдээрээ ирж сонс.

Бурхан миний төлөө юу хийснийг би та нарт ярьж өгье.

17 Би түүн рүү тусламж гуйн хашхирсан юм.

Би түүнийг магтан алдаршуулсан юм.

18 Хэрэв би хорон санаа өвөрлөсөн бол

Ехова намайг сонсохгүй байх сан.

19 Гэхдээ Бурхан үнэхээр сонсож,

Залбиралд минь чих тавьсан.

20 Залбирлыг минь сонсохоос татгалзаагүй,

Үнэнч хайраа надаас харамлаагүй Бурхан магтагдаг.

Удирдаачид: чавхдаст хөгжимтэй дуулна. Дуу.

67 Бурхан биднийг ивээж таалалдаа багтаана.

Тэрбээр биднийг хараад баярлан мишээнэ. (Села)

 2 Ийнхүү таны үйлс дэлхий даяар мэдэгдэж,

Аврагч гэдгийг тань бүх үндэстэн мэдэх болтугай.

 3 Бурхан минь ээ, ард түмнүүд таныг магтаг.

Бүх ард түмэн таныг магтаг.

 4 Та ард түмнүүдийг шударгаар шүүж,

Тэднийг удирдах учир

Үндэстнүүд баярлан хашхираг.

 5 Бурхан минь ээ, ард түмнүүд таныг магтаг.

Бүх ард түмэн таныг магтаг.

 6 Газар ургац өгч,

Бурхан маань биднийг ивээнэ.

 7 Бурхан биднийг ивээнэ.

Дэлхий даяараа түүнийг хүндэтгэнэ*.

Удирдаачид зориулав. Давидын дуу.

68 Бурхан босож, дайснууд нь тарж бутрах болтугай.

Үзэн ядагчид нь түүнээс зугтах болтугай.

 2 Салхи утааг хөөдгийн адил, та тэднийг хөөгөөч.

Зөгийн лав галд хайлдгийн адил

Муу хүмүүс Бурхны өмнө сөнөг.

 3 Харин зөв хүмүүс баярлаг.

Бурхны өмнө хөөрөн баярлаг.

Ихэд баясан баярлаг.

 4 Бурханд зориулж дуул, түүний нэрийг магтан дуул*.

Цөлөөр* яваа Нэгэнд зориулж дуул.

Түүний нэр бол Яа*! Түүний өмнө баярла!

 5 Ариун газартаа суугаа Бурхан бол

Өнчний эцэг, бэлэвсний хамгаалагч* мөн.

 6 Ганцаараа байдаг хүмүүст Бурхан гэр орон өгдөг.

Хоригдлуудыг шоронгоос гаргаж, дэвжин дээшлүүлдэг.

Харин тэрслүү хүмүүс ангасан газар амьдарвал зохино.

 7 Бурхан минь ээ, таныг ард түмнээ удирдах үед,

Цөлөөр явах үед (Села)

 8 Газар хөдөлсөн.

Бурхнаас болж тэнгэрээс бороо цутгасан.

Бурхнаас, Израйлын Бурхнаас болж энэ Синаи уул доргисон.

 9 Бурхан минь, та арвин их бороо оруулсан.

Та эцэж туйлдсан ард түмнээ тэнхрүүлсэн.

10 Тэд таны майхнуудад оршин суусан.

Бурхан минь, та сайхан сэтгэл гарган ядуусыг тэтгэсэн.

11 Ехова тушаал өгдөг.

Сайн мэдээ тунхагладаг эмэгтэйчүүд бол их цэрэг юм.

12 Хаад их цэрэгтэйгээ зугтаж байна, зугтаж байна!

Харин гэртээ үлдсэн эмэгтэй олзноос хувь хүртдэг.

13 Та нар түүдэг галын дэргэд* хэвтсэн ч

Сөдийг нь мөнгөөр, өдийг нь алтаар бүрсэн

Тагтааны далавчтай болно.

14 Төгс хүчит Бурхан хаадыг тараах үед

Залмонд цас орсон*.

15 Башан уул бол Бурхны* уул юм.

Башан уул бол олон оргилтой уул юм.

16 Олон оргилтой уул аа, чи яагаад

Бурхны амьдрахаар сонгосон* уулыг атаархан харна вэ?

Үнэндээ Ехова тэнд үүрд амьдрах юм.

17 Бурхны тэрэгнүүд мянга мянгаараа, түм түмээрээ байдаг.

Ехова Синаигаас ирж ариун газартаа орсон.

18 Та өндөрт гарахдаа

Олзны хүмүүсийг авч явсан.

Та хүмүүсийг бэлэг болгон авсан.

Яа Бурхан минь, та дунд нь амьдрахын тулд зөрүүд хүмүүсийг ч авсан.

19 Ачааг маань өдөр бүр үүрдэг Ехова,

Аврагч, жинхэнэ Бурхан магтагдах болтугай. (Села)

20 Жинхэнэ Бурхан бол биднийг авардаг Бурхан.

Хэмжээгүй эрхт Эзэн Ехова үхлээс гэтэлгэдэг.

21 Бурхан дайснуудынхаа толгойг бяцална.

Байнга нүгэл үйлдэгчдийн гавлыг хага цохино.

22 Ехова айлдсан нь: «Би тэднийг Башанаас буцааж авчирна.

Би тэднийг далайн гүнээс буцааж гаргана.

23 Ингэснээр хөл чинь цусанд угаагдана.

Ноход чинь дайснуудын цусыг долооно».

24 Бурхан минь ээ, хүмүүс таны ард түмний ёслолын жагсаалыг харна.

Миний Бурхны, миний Хааны ард түмнийг ариун газар луу жагсан орохыг харна.

25 Урд нь дуучид алхаж, араас нь чавхдаст хөгжимчид дагалдана.

Дунд нь залуу бүсгүйчүүд хэнгэрэг цохин явна.

26 Хуран чуулсан хүмүүсийн дунд Бурхныг магт.

Израйлын Эх булгаас гарсан та нар Еховаг магт.

27 Тэнд хүмүүсийг захирдаг отгон Бениамин байна.

Дуу шуу ихтэй иргэдтэй Иудагийн ноёд ч байна.

Зебулун, Нафталийн ноёд бас тэнд байна.

28 Бурхан чинь чамайг хүчтэй болгохоор шийдсэн.

Бурхан минь ээ, та урьдынх шигээ бидэнд хүчээ үзүүлээч.

29 Иерусалим дахь сүмийн тань төлөө

Хаад танд бэлэг авчирна.

30 Зэгсэн дундах зэрлэг араатнуудыг зэмлээч.

Сүрэг бухыг тугалуудтай нь буруутгаач.

Тэгвэл ард түмнүүд танд сөгдөж, мөнгө авчирна*.

Та дайнд дуртай ард түмнүүдийг тараадаг.

31 Египетээс хүрэл эдлэл* ирнэ.

Бурханд бэлэг өгөхөөр Куш яарна.

32 Дэлхийн хаант улсууд аа, Бурханд зориулж дуул.

Еховаг магтан дуул*. (Села)

33 Хамгийн дээр орших эртний тэнгэрийг хөлөглөгч нэгнийг магтан дуул.

Тэрбээр дуу хоолойгоороо, хүчирхэг дуу хоолойгоороо нүргэлдэг.

34 Бурхны хүчийг хүлээн зөвшөөр.

Түүний сүр алдар Израйлын дээр,

Түүний хүч чадал тэнгэрт* бий.

35 Бурхан агуу ариун газраасаа гарч ирэхдээ бишрэл төрүүлэм.

Тэр бол Израйлын Бурхан.

Ард түмэндээ хүч чадал хайрладаг.

Бурхныг магтагтун.

Удирдаачид: «Сараана»-д тааруулав. Давидын дуу.

69 Бурхан минь ээ, намайг авраач. Их ус амийг минь авах нь ээ.

 2 Би хөлгүй намагт шигдэж,

Гүн усанд унан,

Ширүүн урсгалд урсав.

 3 Чадлаа барагдтал хашхирлаа.

Хоолой минь ч сөөжээ.

Бурхнаа хүлээсээр байгаад нүд минь сүүмийжээ.

 4 Намайг шалтгаангүйгээр үзэн ядагчид

Толгойн үснээс минь олон.

Намайг цааш нь харуулахыг хүсэгчид,

Зальт дайснууд* олон болжээ.

Би хулгайлаагүй атал тэд надаас нэхсэн.

 5 Бурхан минь ээ, миний тэнэглэлийг та мэднэ.

Миний гэм буруу танаас нууцлагдаагүй.

 6 Хэмжээгүй эрхт Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Ехова минь ээ,

Танд найдагчид надаас болж шившиг бүү болоосой.

Израйлын Бурхан минь ээ,

Таны удирдлага зааврыг хайгчид надаас болж бүү ад үзэгдээсэй.

 7 Би танаас болж муу хэлүүлж байна.

Би аймшигтай доромжлолыг үзэж байна.

 8 Би ах дүүстээ танихгүй хүн,

Эхийнхээ хөвгүүдэд харийн хүн болсон.

 9 Таны өргөөний төлөөх зүтгэл намайг эзэмдэв.

Таныг яаж доромжилсон, намайг бас тийн доромжилсон.

10 Даруу болж* мацаг барихад минь

Хүмүүс намайг муу хэлсэн.

11 Таар нөмрөхөд минь

Тэд намайг элэглэн дооглосон.

12 Хотын хаалганы дэргэд суугчид миний тухай ярьж,

Согтуурагчид намайг ёжлон дуулдаг.

13 Гэвч Ехова минь ээ, тааламжтай цагт

Залбирал минь танд хүрэх болтугай.

Бурхан минь ээ, бялхам их үнэнч хайраараа надад хариулж,

Найдвартай аврагч гэдгээ харуулаач.

14 Намгаас намайг татаж гаргаач.

Бүү живүүлээч.

Намайг үзэн ядагчдаас,

Гүн уснаас авраач.

15 Үерийн ширүүн урсгалд намайг бүү урсгаач.

Гүн усанд намайг бүү залгиулаач.

Нүхний* амыг миний дээрээс бүү хаагаач.

16 Ехова минь ээ, үнэнч хайр тань агуу учир надад хариулаач.

Та агуу өршөөнгүй учир над руу хараач.

17 Зарцаасаа нүүрээ бүү нуугаач.

Зовж байгаа надад хурдан хариулаач.

18 Хүрч ирээд намайг авраач.

Дайснуудаас хамгаалаач*.

19 Доромжлуулж, шившиг болж, ад үзэгддэгийг минь та мэднэ.

Надад дайсагнагч бүгдийг та хардаг.

20 Доромжлуулснаас болж зүрх минь шимшрэн, эдгэршгүй шарх олсон*.

Өрөвдөх хүн ирнэ гэж горьдон хүлээсэн ч талаар болов.

Тайтгаруулагчдыг хайсан ч олдсонгүй.

21 Тэд надад хоолны оронд хор* өгсөн.

Цангахад минь цуу өгсөн.

22 Хоолны ширээ нь хавх болог.

Хөгжил цэцэглэл нь урхи болог.

23 Нүд нь харанхуйлж юу ч харахгүй болог.

Хөл* нь байнга чичрэг.

24 Та тэдэн дээр хилэнгээ буулгаач.

Таны дүрэлзсэн уур тэднийг нөмрөг.

25 Хуаран нь хоосрог.

Майхан нь эзгүйрэг.

26 Учир нь тэд таны цохисон нэгнийг мөшгөсөн.

Таны шархлуулсан хүмүүсийн зовлонг байнга ярьдаг.

27 Гэм нүглийнх нь шийтгэлийг бүрэн хүртээгээч*.

Тэднийг зөв шударгад бүү тооцооч.

28 Амийн номоос нэр нь арчигдаг.

Зөв хүмүүсийн жагсаалтад бүү орог.

29 Би зовж байна, өвдөж байна.

Бурхан минь, авраач, хамгаалаач.

30 Би Бурхны нэрийг магтан дуулна.

Талархах сэтгэлээр түүнийг алдаршуулна.

31 Энэ нь бухаас ч илүүгээр,

Эвэр туурайтай залуу бухаас ч илүүгээр Еховаг баярлуулна.

32 Дөлгөөн хүмүүс үүнийг хараад баярлана.

Бурхны удирдлага зааврыг хайгчид аа, та нарын сэтгэл сэргэх болтугай.

33 Ехова ядуусыг сонсдог.

Олзлогдсон ард түмнээ жигшихгүй.

34 Тэнгэр, газар түүнийг магтаг.

Тэнгис ба түүн дотор хөдлөгч бүхэн түүнийг магтаг.

35 Бурхан Сионыг аварч,

Иудагийн хотуудыг сэргээн босгоно.

Ард түмэн нь тэнд амьдарч, газар нутгийг эзэмшинэ.

36 Зарц нарынх нь үр удам үүнийг өвлөж,

Нэрийг нь хайрлагчид тэнд аж төрнө.

Удирдаачид зориулав. Давидын дуу. Дурсгалд.

70 Бурхан минь ээ, намайг авраач.

Ехова минь ээ, надад туслахаар яараач.

 2 Амийг минь авахыг санаархагчид

Шившиг болж, нэр нүүрээ бараг.

Миний зовлонгоор бахаа хангагчид

Гутамшигтайгаар ухраг.

 3 «Хохь чинь!» гэж хэлэгчид

Нүүр хийх газаргүй болж, зугтаг.

 4 Харин таны удирдлага зааврыг хайгчид

Танаар бахдан баярлах болтугай.

Таны авралын үйлсэд баярладаг хүмүүс:

«Бурхан өргөмжлөгдөх болтугай!» гэж үргэлж хэлэг.

 5 Би хүчин мөхөс, ядуу дорой хүн шүү дээ.

Бурхан минь, надад туслахаар яараач.

Та бол миний туслагч, миний аврагч.

Ехова, битгий удаач.

71 Ехова минь ээ, би танд хоргоддог.

Намайг хэзээ ч шившиг бүү болгооч.

 2 Та зөв шударга учир намайг авран хамгаалаач.

Чих тавин сонсоод*, намайг авраач.

 3 Байнга очиж хоргоддог

Бат цайз минь болооч.

Намайг аврах тушаал буулгаач.

Учир нь та бол миний хад, миний бэхлэлт юм.

 4 Бурхан минь ээ, намайг муу хүний гараас,

Шударга бус дарлагчийн савраас авраач.

 5 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова минь ээ, та бол миний найдвар.

Хар залуугаасаа би танд итгэж найдсан.

 6 Би төрсөн цагаасаа л танд найдсан.

Эхийн минь хэвлийгээс намайг гаргасан нь та билээ.

Би таныг үргэлж магтана.

 7 Олон хүн намайг гайхан хардаг.

Гэвч та бол миний найдвартай хоргодох газар.

 8 Амаараа би таныг магтана.

Алдрыг тань өдөржин ярина.

 9 Хөгшрөхөд минь намайг бүү хаяач.

Хүч чадал минь харихад намайг бүү орхиоч.

10 Дайснууд намайг муулж,

Амийг минь авах гэсэн хүмүүс хуйвалдан,

11 «Бурхан түүнийг орхисон.

Түүнийг аврах хэн ч байхгүй тул араас нь хөөгөөд барьж авъя» гэдэг.

12 Бурхан минь ээ, надаас бүү хол байгаач.

Бурхан минь ээ, надад туслахаар яараач.

13 Намайг эсэргүүцэгчид

Шившиг болж, сөнөг.

Намайг зовоохыг хүсэгчид

Нэр нүүрээ барж, шалдаа бууг.

14 Харин би таныг хүлээх л болно.

Таныг улам их магтана.

15 Таны зөв шударга байдал,

Таны авралын үйлсийг би өдөржин ярина.

Тэдгээр нь тоолшгүй олон байсан ч би ярина.

16 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова минь ээ,

Би таны хүчирхэг үйлсийн тухай ярина.

Би таны, зөвхөн таны зөв шударга байдлын тухай ярина.

17 Бурхан минь ээ, та залуугаас минь надад заасан.

Би одоо болтол таны гайхамшигт үйлсийг тунхагладаг.

18 Бурхан минь ээ, би хөгширч, үс минь бууралтлаа ч намайг битгий орхиоч.

Хойч үеийнхэнд таны хүчний тухай,

Ирэх үеийнхэнд таны чадлын тухай ярихыг минь зөвшөөрөөч.

19 Бурхан минь ээ, таны зөв шударга байдал агуу.

Та агуу үйлс бүтээсэн.

Бурхан минь ээ, тантай адил хэн байна вэ?

20 Та надад их зовлон гамшиг үзүүлсэн.

Гэвч одоо намайг сэргээгээч.

Намайг газрын гүнээс* татаж гаргаач.

21 Нэр төрийг минь сэргээж өгөөч.

Намайг хамгаалж, тайвшруулаач.

22 Тэгвэл би таныг чавхдаст хөгжмөөр магтана.

Учир нь Бурхан минь та итгэмжит билээ.

Израйлын Ариун Нэгэн минь ээ,

Би танд зориулж босоо ятга тоглон магтуу дуулна*.

23 Би таныг магтан дуулахдаа баярлан хашхирна.

Та миний амийг аварсан билээ.

24 Таны зөв шударгын тухай би өдөржин ярина*.

Учир нь намайг сүйрүүлэхийг хүсэгчид шившиг болж нэр нүүрээ барна.

Соломоны тухай.

72 Бурхан минь ээ, хаанд хуулиа заагаач.

Хааны хүүд зөв шударгыг заагаач.

 2 Тэрбээр таны ард түмнийг зөв шударгаар,

Таны дорд хүмүүсийг шударгаар өмгөөлөг.

 3 Уулс ард түмэнд амар тайвныг,

Толгод түмэн олонд зөв шударгыг авчрах болтугай.

 4 Тэрбээр ард түмний дундах дорой буурай хүмүүсийг хамгаалж,

Ядуусын хөвгүүдийг аварч,

Луйварчдыг бяцлах болтугай.

 5 Нар гийж

Сар гэрэлтэж байгаа цагт,

Үеийн үед тэд танаас эмээнэ.

 6 Тэрбээр өвсийг нь хадсан газар орох бороо шиг,

Газар дэлхийг услах аадар бороо шиг байх болно.

 7 Түүний үед зөв шударга хүн дэвжин дээшилнэ.

Сарыг үгүй болтол амар тайван арвин их байна.

 8 Тэрбээр тэнгисээс тэнгис,

Их мөрнөөс* дэлхийн хязгаар хүртэл захирна.

 9 Цөлд амьдардаг хүмүүс түүнд сөгдөн мөргөнө.

Түүний дайснууд шороо долооно.

10 Таршиш болон арлуудын хаад алба гувчуур төлнө.

Шеба болон Себагийн хаад бэлэг барина.

11 Бүх хаан түүнд сөгдөнө.

Бүх үндэстэн түүнд үйлчилнэ.

12 Учир нь тэрбээр тусламж гуйн хашхирах ядуусыг,

Туслагчгүй дорд нэгнийг аварна.

13 Тэрбээр дорд, ядарсан хүмүүсийг өрөвдөн

Ядуусын амийг аварна.

14 Хүчирхийлэл, дарлалаас тэднийг аварна.

Тэдний цус түүнд үнэ цэнтэй байх болно.

15 Тэрбээр урт насалж, Шебагийн алтыг авах болтугай.

Хүмүүс түүний төлөө үргэлж залбирах болтугай.

Тэрбээр өдөр бүр ивээл хүртэх болтугай.

16 Газар дэлхий дээр үр тариа элбэг дэлбэг байх болно.

Уулсын оргил дээгүүр ч бялхана.

Хааны ургац Ливаны ой шиг арвин их байна.

Хотуудын оршин суугчид газрын ургамал шиг цэцэглэнэ.

17 Түүний нэр мөнхөд байх болтугай.

Нар гийж байсан цагт нэр нь дуурьсах болтугай.

Хүмүүс түүний ачаар ивээл хүртэх болтугай.

Бүх үндэстэн түүнийг жаргалтай гэж хэлэх болтугай.

18 Ганцаараа гайхамшгийг бүтээгч,

Израйлын Бурхан Ехова магтагдах болтугай.

19 Түүний эрхэм нэр үүрд магтагдах болтугай.

Түүний суу алдар дэлхий даяар цуурайтах болтугай.

Амен, амен.

20 Иессигийн хүү Давидын залбирал үүгээр төгсөв.

ГУРАВДУГААР БОТЬ

(Дуулал 73–89)

Асафын дуу.

73 Бурхан Израйлд, цайлган сэтгэлтэй хүмүүст үнэхээр сайн билээ.

 2 Гэвч би замаасаа гарах шахсан.

Хөл минь халтирах дөхсөн.

 3 Учир нь муу хүмүүс амар тайван байгааг би хараад

Бардам* хүмүүст атаархсан.

 4 Тэд эрүүл чийрэг байсаар

Зовлонгүй үхдэг.

 5 Тэд хүмүүс шиг зовдоггүй,

Өрөөл бусад шиг шаналдаггүй.

 6 Тиймээс бардамнал нь тэдний зүүлт,

Хүчирхийлэл нь тэдний хувцас болсон.

 7 Нүүр нь таргалж, нүд нь бүлцийн,

Төсөөлж ч байгаагүйгээрээ амьдардаг.

 8 Тэд элэглэн дооглож, хорон үг хэлдэг.

Бардам загнаж, айлган сүрдүүлдэг.

 9 Тэд өндөр дээд тэнгэрт байгаа юм шиг ярьдаг.

Дэлхийгээр маадгар алхан юу дуртайгаа ярьдаг.

10 Тиймээс Бурхны* ард түмэн тэдэн рүү эргэж

Бялхам их уснаас нь уудаг.

11 Тэд: «Бурхан юугаа мэддэг юм бэ?

Хамгийн дээд Нэгэн юм болгоныг мэднэ гэж байх уу?» гэдэг.

12 Тэд бол санаа зовох юмгүй амьдардаг,

Эд хөрөнгөө арвижуулдаг өөдгүй муу хүмүүс юм.

13 Зүрхээ цэвэр ариун,

Гараа гэмгүй байлгасан* минь шал дэмий байжээ.

14 Би өдөр бүр зовж,

Өглөө бүр гэсгээл хүртдэг байв.

15 Гэхдээ энэ тухай ярьсан бол

Таны ард түмнээс урвасан хэрэг болох байлаа.

16 Үүнийг ойлгох гэж хичээх нь

Надад их зовлонтой байв.

17 Бурхны сүрлэг ариун газар орж,

Тэдний ирээдүйг ухаартлаа би ийм байлаа.

18 Үнэндээ та тэднийг унагаж, сүйрүүлэхийн тулд

Халтиргаатай газар аваачсан байжээ.

19 Тэд гэнэт сүйрэх юм байна!

Агшин зуурт аймшигтайгаар төгсөх юм байна!

20 Хүн сэрээд зүүдээ мартдаг шиг,

Ехова та сэрж, тэднийг бараа сураггүй болгоно.

21 Гэвч зүрх минь шимширч,

Сэтгэлийнхээ угаас би шаналж байна.

22 Би юу ч ойлгодоггүй тэнэг байж дээ.

Таны өмнө ухаангүй адгуус шиг л байж.

23 Харин одоо би тантай үргэлж хамт байдаг.

Та баруун гараас минь атгадаг.

24 Та намайг зөвлөгөөгөөрөө чиглүүлж,

Алдрын оргилд хүргэнэ.

25 Тэнгэрт танаас өөр хэн надад байх билээ?

Та байсан цагт газар дээр би өөр юуг ч хүсэхгүй.

26 Бие минь, зүрх минь сульдаж болно.

Гэвч Бурхан зүрхийг минь хүчтэй болгодог хад ба миний мөнхийн хувь юм.

27 Танаас хол байдаг хүмүүс сүйрнэ.

Үнэнч бус* байж таныг орхидог хүмүүсийг та устгана.

28 Харин миний хувьд, Бурхантай дотно байх нь надад сайн.

Би бүх үйлсийг нь тунхаглахын тулд

Хэмжээгүй эрхт Эзэн Еховаг хоргодох газраа болгосон юм.

Маскил*. Асафын дуу.

74 Бурхан минь, юунд та биднийг үүрд орхив оо?

Өөрийн бэлчээрийн хонин сүрэгт юунд уурлана вэ?

 2 Эрт үед олж авсан ард түмнээ,

Өмч болгохоор зольж авсан овгоо санаач.

Амьдарч байсан Сион уулаа санаач.

 3 Үүрдийн балгас руу явж очооч.

Ариун газар дахь бүхнийг дайснууд сүйтгэсэн.

 4 Таны дайснууд сүм дотор ялалтын уухай хашхирсан.

Тэд тугаа тэмдэг болгож тэнд босгосон.

 5 Тэд шигүү ойд сүхээ далайн баруун солгойгүй цавчлах хүмүүстэй адил байсан.

 6 Тэд бүх сийлбэрийг нь сүх, лантуугаар эвдсэн.

 7 Тэд таны ариун газрыг галдан шатаасан.

Тэд таны нэрээр нэрлэгдсэн асрыг бузарлаж хөсөр хаясан.

 8 Тэд болон үр удам нь:

«Энэ нутагт байгаа Бурхны шүтлэгийн газруудыг бүгдийг нь шатаая» гэж бодсон.

 9 Бидэнд харагдах ямар ч тэмдэг алга.

Нэг ч зөнч үлдсэнгүй.

Энэ нь хэр удаан үргэлжлэхийг мэдэх хүн бидний дунд үгүй.

10 Бурхан минь ээ, дайсан хэр удаан доромжлох юм бэ?

Таны нэрийг мөнхөд үл хүндэтгэх юм гэж үү?

11 Та мутраа, баруун мутраа яагаад гаргахгүй байна вэ?

Өврөөсөө гаргаж ирээд тэднийг устгаач.

12 Бурхан бол эртнээс миний Хаан,

Дэлхий дээрх агуу аврагч юм.

13 Та хүч чадлаараа тэнгисийг долгилуулсан.

Усан доторх далайн мангасын толгойг бяцалсан.

14 Та левиатаны толгойнуудыг бяцалж

Цөлд амьдардаг хүмүүст хоол болгож өгсөн.

15 Та горхи, булгуудад зам гаргасан.

Тасралтгүй урсдаг голыг ширгээсэн.

16 Өдөр ч, шөнө ч таных.

Та гэрэл болон нарыг бүтээсэн.

17 Та дэлхийн бүх хязгаарыг тогтоож,

Өвөл, зуныг бий болгосон.

18 Ехова минь ээ, дайснууд элэглэн дооглодгийг санаач.

Мунхаг хүмүүс таны нэрийг үл хүндэтгэдгийг санаач.

19 Хүүрзгэнэ мэт биднийхээ амийг зэрлэг араатан шиг дайснуудад бүү өгөөч.

Зовж зүдэрсэн ард түмнээ хэзээ ч бүү мартаач.

20 Гэрээгээ санаач.

Учир нь дэлхийн харанхуй газрууд хүчирхийллээр дүүрчээ.

21 Дарлагдсан хүн бүү цөхрөг.

Дорд ядуус таны нэрийг магтаг.

22 Бурхан минь ээ, босоод шүүх дээр өөрийгөө өмгөөлөөч.

Мунхаг хүмүүс өдөржин таныг доромжилдгийг санаач.

23 Өстнүүдийнхээ юу хэлж байгааг бүү мартаач.

Өөрийг тань эсэргүүцэгчдийн хашхираан зогсолтгүй дээшээ явж байна.

Удирдаачид: «Бүү сүйтгээч» аялгуунд тааруулав. Асафын дуу.

75 Бид танд талархдаг, Бурхан минь, бид танд талархдаг.

Бидэнд та* ойрхон байна.

Хүмүүс таны гайхамшигт үйлсийг тунхагладаг.

 2 Та ийн айлддаг. «Би цаг товлож,

Шударгаар шүүдэг.

 3 Дэлхий болон бүх оршин суугчид нь хайлахад

Багануудыг нь бат бэх байлгаж байсан нь би юм». (Села)

 4 Би сагсуурагчдад «Бүү сагсуур» гэж хэлдэг.

Бас муу хүмүүст ингэж хэлдэг. «Хүчтэйгээрээ бүү гайхуул*.

 5 Хүчтэйгээрээ бүү онгирон сайрх.

Бардамнан бүү ярь.

 6 Өргөмжлөл хүндлэл нь

Өрнө, дорно, өмнө зүгээс ирдэг юм биш.

 7 Бурхан бол Шүүгч учраас

Нэгийг нь дорд болгож, нөгөөг нь өргөмжилдөг.

 8 Еховагийн мутарт аяга байна.

Дотор нь сайн найруулсан дарс хөөсрөн байна.

Тэрбээр дарсыг асгахад

Дэлхийн бүх муу хүн шавхруу үлдээлгүй ууна».

 9 Би энэ тухай үүрд ярина.

Иаковын Бурхныг магтан дуулна*.

10 Учир нь тэрбээр: «Би муу хүмүүсийн хүчийг үгүй хийнэ*.

Харин зөв хүмүүсийн хүчийг бататгана*» хэмээн айлддаг.

Удирдаачид: чавхдаст хөгжимтэй дуулна. Асафын дуу.

76 Бурхан Иудад алдартай.

Нэр нь Израйлд агуу.

 2 Түүний орших газар Салемд,

Амьдрах газар нь Сионд байдаг.

 3 Тэрбээр тэнд галт сум,

Бамбай, илд, дайны зэвсгийг хугалсан. (Села)

 4 Та хурцаар гэрэлтдэг*.

Та ан ихтэй уулсаас ч сүрлэг.

 5 Хатан зоригтнууд нь тонуулж,

Үхэж үрэгдэцгээжээ.

Дайчид нь тулалдах хүчгүй байлаа.

 6 Иаковын Бурхан та зэмлэхэд

Дайны тэрэг унасан дайчин морьтойгоо үрэгдсэн юм.

 7 Та ганцаараа сүрдэн бишрэм.

Таны догшин хилэнг хэн сөрөн зогсох вэ?

 8 Шүүх шийдвэрээ тэнгэрээс тунхаглахад тань

Дэлхий айж, дуугаа хураасан.

 9 Тэгэхэд Бурхан дэлхийн бүхий л дөлгөөн хүмүүсийг аврахын тулд

Шүүлт явуулахаар боссон. (Села)

10 Хүмүүсийг уурлан хилэгнэхэд та алдаршина.

Тэдний уур хилэнгийн үлдэгдлээр та өөрийгөө чимнэ.

11 Ехова Бурхандаа тангараглаж, тангаргаа биелүүл.

Түүний эргэн тойронд байгаа бүхэн эмээх сэтгэлээр бэлэг авчраг.

12 Тэрбээр бардам удирдагчдыг шалд нь буулгана.

Дэлхийн хаадад айдас төрүүлнэ.

Удирдаачид: Иедутун*. Асафын дуу.

77 Би Бурхан руу чадал мэдэн хашхирна.

Бурхан руу хашхирахад минь тэрбээр намайг сонсоно.

 2 Зовлонтой өдрөө би Еховагийн удирдлага зааврыг хайдаг.

Шөнөжин түүн рүү гараа сунгадаг.

Гэвч тайвширдаггүй.

 3 Би Бурхныг санахаараа уйтгарлан санаа алддаг.

Сэтгэл минь хямарч, хүч минь барагддаг. (Села)

 4 Та миний нүдийг тэвхэдсэн.

Сэтгэл минь үймрээд юм ярьж чадахгүй байна.

 5 Алсран одсон он жилүүдийг,

Эртний өдрүүдийг эргэн дурслаа.

 6 Шөнө дуугаа санаж,

Сэтгэл зүрхэндээ эргэцүүлэн бодлоо.

Хариу олох гэж хичээнгүйлэн судаллаа.

 7 Ехова биднийг үүрд орхих юм гэж үү?

Дахин хэзээ ч өршөөн нигүүлсэхгүй юм гэж үү?

 8 Үнэнчээр хайрлахаа үүрд больсон юм гэж үү?

Үеийн үед амлалтаа хэзээ ч биелүүлэхгүй юм гэж үү?

 9 Бурхан өршөөн нигүүлсэхээ мартсан юм гэж үү?

Уур хилэнгээсээ болоод энэрэхээ больсон юм гэж үү? (Села)

10 «Хамгийн дээд Нэгэн бидэнд туслахаа больсон гэдэг бодол

Намайг зовоох юм» гэж би хэдий болтол хэлэх юм бэ?

11 Яа таны үйлсийг би санана.

Эртний гайхамшигт үйлсийг тань эргэн дурсана.

12 Таны бүх ажлыг эргэцүүлэн бодно.

Таны үйлсийг тунгаан бодно.

13 Бурхан минь ээ, таны зам ариун.

Бурхан минь ээ, ямар бурхан тан шиг агуу вэ?

14 Та гайхамшиг бүтээдэг жинхэнэ Бурхан юм.

Та ард түмнүүдэд хүчээ харуулсан.

15 Та хүч чадлаараа ард түмнээ,

Иаковын болон Иосефын үр удмыг аварсан. (Села)

16 Бурхан минь ээ, их ус таныг харсан.

Их ус таныг хараад чичирч,

Гүн ус долгилсон.

17 Үүлс ус асгасан.

Үүлтэй тэнгэр нүргэлсэн.

Таны сум энд тэндгүй шунгинан ниссэн.

18 Таны аянгын дуу тэрэгний дугуй мэт байв.

Цахилгаан цахилж дэлхийг гэрэлтүүлэв.

Газар дэлхий чичрэн хөдлөв.

19 Таны зам далайг нэвтэлж,

Таны жим гүн тэнгисийг дайрсан ч

Хөлийн тань мөр үл үзэгдэв.

20 Та ард түмнээ Мосе Аарон нарын халамжид өгч

Хонин сүрэг мэт удирдсан.

Маскил*. Асафын дуу.

78 Ард түмэн минь ээ, сургаалыг минь сонс.

Амнаас минь гарах үгийг анхаар.

 2 Би зүйр цэцэн үг хэлнэ.

Эрт урьдын оньсого тааврыг таалгана.

 3 Энэ бол бидний сонсоод мэдсэн зүйл.

Эцэг өвгөдийн минь ярьж хуучилсан үг.

 4 Еховагийн агуу үйлс, хүч чадал,

Хийж бүтээсэн гайхамшигт үйлсийг

Бид үр хүүхдээсээ нуухгүй.

Хойч үеийнхэндээ ч ярина.

 5 Тэрбээр Иаковт тогтоол,

Израйлд хууль өгсөн.

Энэ бүхнийг үр ачдаа хэлж өгөхийг

Эцэг өвгөдөд минь тушаасан.

 6 Ингэснээр дараагийн үеийнхэн,

Дараа нь төрөх хүүхдүүд эдгээрийг мэдэж,

Үр хүүхдэдээ ярьж өгөх юм.

 7 Тэгвэл тэд Бурханд итгэж,

Бурхны үйлсийг үл мартан,

Тушаалыг нь биелүүлэх юм.

 8 Тэгвэл тэд өвөг дээдэс шигээ

Зөрүүд, тэрслүү үеийнхэн болохгүй.

Бодлоо байнга өөрчлөхгүй.

Бурханд үнэнч бус болохгүй.

 9 Ефраимчууд нум сумаар зэвсэглэсэн байсан ч

Тулалдааны өдөр ухарсан.

10 Тэд Бурхантай байгуулсан гэрээгээ сахиагүй.

Хууль тушаалыг нь дагахаас татгалзсан.

11 Тэд бас түүний үйлсийг,

Үзүүлсэн гайхамшгийг нь мартсан.

12 Бурхан Зоан нутагт, Египет газарт

Эцэг өвгөдийнх нь нүдэн дээр эгнэшгүй гайхамшгийг үйлдсэн билээ.

13 Тэднийг гатлуулахаар тэнгисийг хувааж,

Усыг хана мэт босгосон юм.

14 Өдөр нь үүлээр,

Шөнө нь галын гэрлээр тэднийг удирдсан.

15 Зэлүүд газар тэрбээр хадыг хувааж,

Шавхагдашгүй булгаас ус уулгах мэт тэднийг ханатал нь ундаалсан.

16 Тэрбээр хаднаас ус гаргаж,

Гол шиг урсгасан.

17 Гэвч тэд цөлд түүний эсрэг нүгэл үйлдэж,

Хамгийн дээд Нэгэнд тэрсэлсэн.

18 Тэд шунан хүссэн хоолоо нэхэж

Бурхны тэвчээрийг зориуд сорьсон.

19 Бурхныг муулан ярьж,

«Буйд зэлүүд газар Бурхан ширээ засах уу?» гэсэн.

20 Тэрбээр хадыг цохиж,

Усыг оргилуулан гаргасан атал

Тэд: «Бурхан бидэнд бас талх өгч,

Ард түмнээ махаар тэжээж чадах уу?» гэсэн.

21 Ехова тэднийг сонсоод хилэгнэсэн.

Иаковын өөдөөс гал маналзаж,

Израйлын эсрэг түүний уур хилэн дүрэлзсэн.

22 Учир нь тэд Бурханд итгээгүй,

Аврах чадалд нь найдаагүй.

23 Тиймээс тэрбээр үүлтэй тэнгэрт тушааж,

Тэнгэрийн хаалгыг нээсэн.

24 Идэх маннаг тэнгэрээс оруулж,

Тэнгэрийн үр тариаг тэдэнд өгсөн.

25 Хүмүүс тэнгэрийн элч нарын талхыг идсэн.

Тэрбээр тэднийг цадтал нь хооллосон.

26 Тэнгэрт тэрбээр дорнын салхийг хуйлруулж,

Өөрийн хүчээр өмнийн салхийг үлээлгэсэн.

27 Шороон түмэн махыг бороо мэт асгаж,

Тэнгисийн эргийн элс мэт тоймгүй олон шувууг тэнгэрээс унагасан.

28 Тэр тэдгээрийг ард түмнийхээ хуаранд,

Майхнуудынх нь эргэн тойронд унагасан.

29 Тэд идэж, цадацгаасан.

Тэр тэдэнд хүссэнийг нь өгсөн.

30 Гэвч шунал хүслээ хангаж амжилгүй,

Хоолоо амандаа зажилж байх зуур нь

31 Бурхан тэдэнд хилэгнэн уурлаж,

Хамгийн хүчтэйг нь үхүүлж,

Израйлын залуусыг хөнөөсөн юм.

32 Гэлээ ч тэд гэм нүглийг улам ихээр үйлдэж,

Түүний гайхамшигт үйлсэд итгээгүй.

33 Тиймээс тэрбээр тэдний өдөр хоногийг амьсгал мэт богиносгож,

Он жилүүдийг нь гэнэтийн гамшгаар эцэс болгов.

34 Бурхан заримыг нь алж устгахад

Бусад нь буцаж эргээд түүний удирдлага зааврыг хайсан.

35 Бурхан Хад нь байсныг,

Хамгийн дээд Бурхан Аврагч* нь байсныг тэд санав.

36 Гэвч тэд амаараа түүнийг хуурахыг оролдон

Хэлээрээ түүнд худал ярьсан.

37 Түүнийг гэсэн сэтгэл нь тууштай биш байсан.

Түүнтэй байгуулсан гэрээндээ үнэнч биш байсан.

38 Гэвч тэрбээр энэрэн нигүүлсэж,

Гэм нүглийг нь өршөөн хэлтрүүлсэн.

Тэгээд тэднийг сүйрүүлээгүй юм.

Хамаг уураа үл гарган, хилэн юугаа барьсан нь олон.

39 Учир нь тэднийг өчүүхэн дорд хүн гэдгийг,

Үлээгээд өнгөрдөг, буцаж ирдэггүй салхи* гэдгийг санасан юм.

40 Буйд зэлүүд газар тэд түүнд хэдэн ч удаа тэрсэлж,

Цөлд түүний сэтгэлийг хэчнээн ч их өвтгөв дөө!

41 Тэд Бурхныг дахин дахин сорьж

Израйлын Ариун Нэгнийг гашуудуулсан.

42 Тэд түүний хүчтэйг,

Дайснаас аварсан өдрийг мартсан.

43 Тэрбээр Египетэд хэрхэн тэмдэг үзүүлж,

Зоан нутагт яаж гайхамшиг үйлдлээ дээ!

44 Мөн Нилийн сувгуудыг цус болгосон.

Тэгэхэд уснаас нь уухын аргагүй болжээ.

45 Тэднийг залгиулахаар язганасан олон хөх түрүүг явуулж,

Тэднийг сүйрүүлэхээр мэлхийнүүдийг илгээсэн.

46 Үр тариаг нь ховдог царцаануудад,

Хөдөлмөрийнх нь үр шимийг царцаан сүрэгт өгсөн.

47 Усан үзэм, инжрийн моддыг нь

Мөндрөөр устгасан.

48 Ачлагын малыг нь мөндөрт цохиулж,

Мал сүргийг нь аянганд* ниргүүлсэн.

49 Тэрбээр тэдэнд уурлан хилэгнэж,

Дургүйцэн зэвүүцэж гай зовлон учруулсан.

Тэнгэрийн элч нараа илгээн гамшиг буулгасан.

50 Тэр тэдэнд уураа гаргасан.

Тэднийг үхлээс авраагүй.

Харин ч тэдэн дээр тахал буулгав.

51 Эцэст нь Египетийн бүх ууганыг хөнөөж,

Хамын майханд төрсөн анхны хүүхэд бүрийг устгав.

52 Дараа нь ард түмнээ Египетээс гаргаж,

Хонин сүрэг хариулах мэт тэднийг удирдан зэлүүд газраар явуулсан.

53 Тэрбээр тэднийг удирдан, хамгаалсан.

Тэд юунаас ч айгаагүй.

Тэнгисийн ус дайснуудыг нь нөмрөв.

54 Тэрбээр баруун мутраараа эзлэн авсан уулархаг нутагт,

Ариун газартаа тэднийг аваачив.

55 Тэдний төлөө үндэстнүүдийг хөөн зайлуулсан.

Газрыг хэмжин тэдэнд өв болгон өгч,

Израйлын овгуудыг гэр гэрт нь суулгав.

56 Гэвч тэд Хамгийн дээд Бурхныг байнга сорьж,

Түүнд үргэлж тэрслэн тогтоолыг нь эс анхаарав.

57 Тэд түүнээс нүүрээ буруулан, эцэг өвгөд шигээ итгэлгүй загнаж,

Хөвч нь суларсан нум шиг найдваргүй хүмүүс байв.

58 Тэд мөргөлийн өндөрлөг байгуулан түүнийг хилэгнүүлж,

Шүтээн сийлэн уурыг нь хүргэсэн.

59 Үүнийг хараад Бурхан хилэгнэж,

Израйлыг бүрмөсөн хаясан.

60 Эцэст нь тэрбээр Шило дахь майхнаа,

Хүмүүсийн дунд өөрийн амьдарч байсан майхнаа орхисон.

61 Хүч чадлынхаа бэлэг тэмдгийг олзонд өгч,

Сүр жавхлангаа дайсны гарт тушаав.

62 Өмч болсон ард түмэндээ уурлаж,

Тэднийг илдээр хөнөөлгөсөн.

63 Залуусыг нь гал хуйхалж,

Охидод нь хуримын дуу үл сонстов.

64 Тахилчид нь илдээр хөнөөгдөв.

Бэлэвсэн эмэгтэйчүүд нь уйлж гашуудсангүй.

65 Тэгэхэд Ехова

Дарс нь гарсан дайчин нойрноосоо сэрэх мэт сэрж

66 Дайснуудыг хөөн гаргаж,

Үүрд шившиг болгосон.

67 Тэрбээр Иосефын майхныг хаяж,

Ефраим овгийг үл сонгов.

68 Харин Иуда овгийг,

Өөрийн хайрладаг Сион уулыг сонгосон.

69 Тэрбээр ариун газраа тэнгэр мэт үүрдийнх болгож,

Мөнх байлгахаар бүтээсэн дэлхий шигээ болгосон.

70 Өөрийн зарц Давидыг сонгон,

Хонины хотноос түүнийг авч,

71 Хургатай хонь маллахыг нь болиулж,

Өөрийн ард түмэн Иаковын,

Өмч болсон Израйлынхаа хоньчноор томилсон.

72 Тэрбээр* үнэнч сэтгэлээр тэднийг хариулж,

Чадварлагаар тэднийг удирдсан юм.

Асафын дуу.

79 Бурхан минь ээ, үндэстнүүд таны өмчид халдаж,

Ариун сүмийг тань бузарлаж,

Иерусалимыг балгас болгов.

 2 Тэд таны үйлчлэгчдийн цогцсыг тэнгэрийн шувуудад,

Таны үнэнч хүмүүсийн махыг газрын зэрлэг араатнуудад хоол болгон өгсөн.

 3 Цусыг нь Иерусалим даяар ус шиг асгав.

Тэднийг оршуулах хэн ч байсангүй.

 4 Бид хөршүүдийнхээ хэл амны бай болов.

Эргэн тойрны хүмүүс биднийг шоолон доромжилдог.

 5 Ехова минь ээ, та хэдий болтол уурлах юм бэ? Үүрд уурлах юм гэж үү?

Таны уур хилэн хэдий болтол гал шиг дүрэлзэх юм бэ?

 6 Таныг мэддэггүй үндэстнүүдэд,

Нэрийг тань дууддаггүй хаант улсуудад та уураа гаргаач.

 7 Учир нь тэд Иаковыг залгиж,

Эх нутгийг нь сүйрүүлсэн.

 8 Өвөг дээдсийн минь алдааг бидэнд бүү тохооч.

Өршөөл нигүүлслээ үзүүлэхээр яараач.

Учир нь бид ихэд дорд болсон билээ.

 9 Аврагч Бурхан минь ээ,

Агуу нэрийнхээ төлөө бидэнд туслаач.

Алдар нэрийнхээ төлөө нүглийг маань хэлтрүүлж*, биднийг авраач.

10 Тэгвэл үндэстнүүд: «Тэдний Бурхан хаана байгаа юм бэ?» гэж хэлэхгүй шүү дээ!

Үйлчлэгчдийнхээ цусан өшөөг авсныг тань

Үндэстнүүд мэдэх тэр цагийг бид үзмээр байна.

11 Хоригдлын санаа алдах дууг сонсооч.

Цаазын ял авсан хүмүүсийг хүчит мутраараа хамгаалаач*.

12 Ехова минь ээ, таныг доромжилсон хөршүүдэд

Шанг нь долоо дахин хүртээгээч.

13 Тэгвэл таны ард түмэн, бэлчээрийн тань хонин сүрэг болсон бид

Танд үүрд талархал өргөнө.

Таныг үеийн үед магтан алдаршуулна.

Удирдаачид: «Сараана»-д тааруулав. Дурсгалд. Асафын дуу.

80 Иосефыг хонин сүрэг мэт хариулж буй

Израйлын Хоньчин минь ээ, сонсооч.

Херубүүдийн дээр* залрагч та

Гэрлээ цацруулаач.

 2 Ефраим, Бениамин, Манассегийн нүдэн дээр

Хүч чадлаа үзүүлээч.

Ирж биднийг авраач.

 3 Бурхан минь ээ, биднийг дахин хүлээж аваач.

Биднийг өршөөн нигүүлсэж, авраач.

 4 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова Бурхан минь ээ,

Та хэдий болтол уурлаж ард түмнийхээ залбирлыг сонсохгүй байх юм бэ?

 5 Та биднийг нулимсаар хооллож,

Бидэнд хэмжээлшгүй их нулимс уулгадаг.

 6 Та биднийг хөршүүдийн маань хэрүүлийн бай болгодог.

Дайснууд биднийг хүссэн үедээ шоолдог.

 7 Тэнгэрийн цэргийн Бурхан минь ээ, биднийг дахин хүлээж аваач.

Биднийг өршөөн нигүүлсэж, авраач.

 8 Та усан үзмийн нэгэн модыг Египетээс гаргасан.

Та үндэстнүүдийг хөөн зайлуулж, түүнийг суулгасан.

 9 Та түүнд зориулан талбайг цэвэрлэж өгсөн.

Тэгэхэд тэр үндэслэж, газар нутгийг дүүргэсэн.

10 Сүүдэр нь уулсыг нөмөрч,

Мөчрүүдийнх нь доор Бурхны хуш модод нуугдсан.

11 Мөчрүүд нь тэнгист,

Найлзуурууд нь Их мөрөнд* хүрчээ.

12 Та яагаад түүний эргэн тойрон дахь чулуун ханыг нураасан юм бэ?

Түүгээр өнгөрөгч бүхэн жимсийг нь тастаад байна шүү дээ.

13 Ойн бодонгууд түүнийг сүйтгэж,

Хээрийн зэрлэг амьтад түүгээр хооллодог.

14 Тэнгэрийн цэргийн Бурхан минь ээ, буцаж ирээч.

Тэнгэрээс өнгийж доош хараач!

Усан үзмийн энэ модоо арчлаач.

15 Баруун мутраараа суулгасан модоо хараач.

Өөрийнхөө төлөө хүчтэй болгосон хүүдээ* санаа тавиач.

16 Үүнийг огтлон хаяж галдан шатаасан.

Та зэмлэсэн учраас тэд мөхсөн.

17 Та баруун мутартаа байгаа хүнийг,

Өөрийнхөө төлөө хүчтэй болгосон хүний хүүг дэмжээч.

18 Тэгвэл бид танаас нүүр буруулахгүй.

Биднийг амьд байлгаач. Таны нэрийг дуудмаар байна.

19 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова Бурхан минь ээ, биднийг дахин хүлээж аваач.

Биднийг өршөөн нигүүлсэж, авраач.

Удирдаачид: гитит*. Асафын дуу.

81 Бидний хүч чадал болсон Бурхан руу баярлан хашхир.

Баясан хашхирч, Иаковын Бурхныг магтан алдаршуул.

 2 Хөгжмөө тогло, хэнгэргээ ав.

Уянгалаг босоо ятгаа чавхдаст хөгжимтэй хоршуул.

 3 Бидний баярын өдөр, тэргэл сарнаар,

Шинэ сартайд бүрээ үлээ.

 4 Учир нь энэ нь Израйлд мөрддөг хууль,

Иаковын Бурхны тушаал юм.

 5 Тэрбээр Египет нутгийн дээгүүр өнгөрөхдөө

Иосефт үүнийг сануулга болгон өгчээ.

Миний мэдэхгүй дуу хоолой* сонстов.

 6 «Би түүний мөрөн дээрээс хүнд ачааг нь,

Түүний гар дээрээс сагстай юмыг нь авав.

 7 Зовж зүдрээд хашхирахад чинь би чамайг аварсан.

Аянгын үүлэн дундаас би чамд хариулсан.

Мерибагийн усны дэргэд би чамайг сорьсон. (Села)

 8 Ард түмэн минь ээ, би та нарын бурууг нотолно.

Израйл аа, чи намайг сонсдог ч болоосой!

 9 Тэгвэл та нарын дунд харийн бурхан байхгүй болно.

Та нар гаднын бурханд мөргөхгүй болно.

10 Ехова би бол чамайг Египет нутгаас гаргасан

Чиний Бурхан байна.

Амаа том ангай. Цадтал чинь хооллоё.

11 Гэвч миний ард түмэн намайг сонсоогүй.

Израйл надад захирагдаагүй.

12 Тиймд би тэднийг зөрүүд зүрх сэтгэлтэй нь орхисон.

Тэд зөв гэснээ хийсэн.

13 Миний ард түмэн намайг сонсдог ч болоосой!

Израйл миний заасан замаар явдаг ч болоосой!

14 Тэгвэл дайсныг нь би ядах юмгүй эзэлнэ.

Өстнийг нь би өлхөн ялна.

15 Еховаг үзэн ядагчид түүний өмнө чичирнэ.

Тэд нэгмөсөн сүйрнэ.

16 Харин чамайг* сайн чанарын буудайгаар тэжээж,

Хаднаас гарсан зөгийн балаар цатгана».

Асафын дуу.

82 Бурхан цуглааныхаа газар* байраа эзлэн

Бурхдын* дунд шүүж ийн хэлдэг.

 2 «Та нар хэдий болтол шударга бусаар шүүж,

Муу хүмүүст тал засах юм бэ? (Села)

 3 Дорой буурай, өнчин хүмүүсийг өмгөөл.

Туслах хүнгүй, ядуу хүмүүсийн төлөө шударга ёсыг тогтоо.

 4 Сул дорой, ядуу хүмүүсийг авар.

Тэднийг муу хүмүүсийн савраас салга».

 5 Тэд мэддэггүй, ойлгодог ч үгүй.

Тэд харанхуйд тэнүүчилж байна.

Дэлхий бүхэлдээ сууриараа ганхаж байна.

 6 «Би* ингэж хэлсэн. “Та нар бол бурхад.

Та нар бүгдээрээ Хамгийн дээд Нэгний хөвгүүд.

 7 Гэвч та нар бусдын л адил үхнэ.

Ноёдын адил унана!”».

 8 Бурхан минь ээ, босож дэлхийг шүүгээч.

Учир нь бүх үндэстэн таных.

Асафын дуу.

83 Бурхан минь, бүү дуугүй байгаач.

Хамгийн дээд Нэгэн минь, дуугаа бүү хураагаач.

 2 Таны дайснууд үймэлдэн шуугьж,

Таныг үзэн ядагчид бардам загнадаг*.

 3 Тэд таны ард түмний эсрэг нууц төлөвлөгөө боловсруулж,

Эрхэм хүмүүсийн тань эсрэг үгсэн нийлдэг.

 4 Тэд: «Явж тэднийг улс үндэстнээр нь устгая.

Тэгвэл Израйлын нэр хойшид дурсагдахгүй» гэдэг.

 5 Тэд нийлж хорон төлөвлөгөө боловсруулдаг.

Тэд таныг эсэргүүцэн эвсэл* байгуулсан.

 6 Тэд бол Едомын майхнууд ба ишмаелчууд, Моаб ба хагричууд,

 7 Гебал, Аммон, Амалек,

Филист ба Тирийн оршин суугчид юм.

 8 Ассири бас тэдэнтэй нэгдсэн.

Тэд бүгдээрээ Лотын хөвгүүдэд тусалсан. (Села)

 9 Та Мидианыг хэрхсэн шигээ,

Кишон голын дэргэд Сисера ба Иабиныг хэрхсэн шигээ

Тэднийг бас тийм болгооч.

10 Та тэднийг Ен-дорт хүйс тэмтэрч,

Газрын бордоо болгосон шүү дээ.

11 Тэдний язгууртнуудыг Ореб, Зееб нар шиг,

Тэдний ноёдыг Зеба, Залмунна нар шиг болгооч.

12 Учир нь тэд: «Бурхны оршин суудаг газрыг эзлэн авцгаая» гэж хэлсэн.

13 Бурхан минь, тэднийг хатсан хонгорзул* шиг,

Салхинд хийсэх сүрэл шиг болгооч.

14 Ойг шатаах гал мэт,

Уулсыг төөнөх дөл мэт

15 Хуй салхиар тэднийг мөшгөн хөөж,

Шуургаар тэднийг айлгаач.

16 Ехова минь ээ, та тэднийг гутамшиг болгооч.

Тэгвэл тэд таны нэрийг дуудаж магадгүй.

17 Тэд шившиг болж, мөнхөд айдаст автаг.

Тэд гутаан доромжлогдож, мөхөх болтугай.

18 Ехова гэдэг нэртэй та л ганцаараа

Энэ дэлхийн Хамгийн дээд Нэгэн гэдгийг хүмүүс мэдэх болтугай.

Удирдаачид: гитит. Корагийн хөвгүүдийн дуу.

84 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова минь ээ,

Таны агуу асар юутай сайхан бэ!

 2 Би хамаг зүрх сэтгэлээрээ

Еховагийн хашаа руу тэмүүлсээр

Хүч тэнхээгээ барлаа.

Би зүрх сэтгэл, хүч чадлаараа амьд Бурхан руугаа баяртай хашхирна.

 3 Хаан минь, Бурхан минь!

Тэнгэрийн цэргийн жанжин Ехова минь!

Таны агуу тахилын ширээний ойр хавьд

Шувууд хүртэл үүрээ засаж,

Хараацай үүрлэн ангаахайгаа тэжээдэг.

 4 Таны өргөөнд оршин суудаг хүмүүс жаргалтай!

Тэд үргэлж таныг магтдаг. (Села)

 5 Их замыг чин сэтгэлээсээ анхаардаг,

Танаас хүч авдаг хүмүүс жаргалтай.

 6 Тэд ялам модны* хөндийг туулахдаа

Булаг оргилуулдаг.

Намрын* бороо энэ хөндийг ивээлээр бялхаадаг*.

 7 Тэд явах тусам хүчийг олж,

Дор бүрнээ Сионд очин Бурханд бараалхдаг.

 8 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова Бурхан минь ээ, залбирлыг минь сонсооч.

Иаковын Бурхан минь ээ, сонсооч. (Села)

 9 Бамбай минь, Бурхан минь*,

Та өөрийн сонгосон* нэгнийг хараач.

10 Таны хашаан дахь нэг өдөр, гадна байх мянган өдрөөс дээр!

Муу хүмүүсийн майханд амьдарснаас

Бурхныхаа өргөөний босгон дээр зогсохыг би илүүд үзнэ.

11 Учир нь Ехова Бурхан бол нар ба бамбай юм.

Тэрбээр өршөөл нигүүлслээ үзүүлж, алдар хүндийг өгдөг.

Ехова үнэнч шударгаар амьдардаг хүмүүсээс

Ямар ч сайн юм харамлахгүй.

12 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова минь ээ,

Танд найддаг хүн жаргалтай.

Удирдаачид зориулав. Корагийн хөвгүүдийн дуу.

85 Ехова минь ээ, та өөрийн газар нутагт өршөөл нигүүлслээ үзүүлж

Иаковын үр удмаас олзлогдсон хүмүүсийг буцааж авчирсан.

 2 Та ард түмнийхээ алдааг уучилж,

Тэдний нүглийг хэлтрүүлсэн*. (Села)

 3 Та уураа барьж

Хилэнгээ дарсан.

 4 Аврагч Бурхан минь ээ, биднийг дахин цуглуулаач.

Бидэнд дургүйцэхээ болиоч.

 5 Үүрд та бидэнд уурлах уу?

Үеийн үед уур хорсол өвөрлөх үү?

 6 Та биднийг дахин хүч чадалтай болгохгүй юм уу?

Тэгвэл ард түмэн тань танаар бахархана шүү дээ.

 7 Ехова минь ээ, биднийг үнэнчээр хайрлаач.

Биднийг авраач.

 8 Би жинхэнэ Бурхан Еховагийн үгийг сонсоно.

Тэрбээр ард түмэндээ, үнэнч хүмүүстээ амар тайвныг ярина.

Гагцхүү тэд дахин битгий өөртөө хэт итгэлтэй болоосой.

 9 Тэрбээр манай газар нутагт суу алдраа дуурьсгахын тулд

Өөрөөс нь эмээгчдийг гарцаагүй аварна.

10 Үнэнч хайр, итгэмжит байдал хоёр уулзалдаж,

Зөв шударга байдал, амар тайван хоёр үнсэлцэнэ.

11 Итгэмжит байдал газраас соёолж,

Зөв шударга байдал тэнгэрээс тонгойн харна.

12 Ехова сайн сайхныг өгнө*.

Манай газар ургацаа гаргана.

13 Зөв шударга байдал түүний өмнө явж,

Түүний төлөө зам засна.

Давидын залбирал.

86 Ехова минь ээ, чих тавин сонсож, хариулаач.

Би зовж, гачигдаж байна.

 2 Би үнэнч учир амийг минь авраач.

Та миний Бурхан учир

Танд найддаг зарц намайгаа хамгаалаач.

 3 Ехова минь ээ, намайг таалалдаа багтаагаач.

Би таныг өдөржин дууддаг.

 4 Ехова минь ээ, зарцаа баярлуулаач.

Яагаад гэвэл би танд найддаг.

 5 Ехова, та бол сайн бөгөөд уучлахад бэлэн.

Таныг дуудагч бүхэнд та үнэнч хайраа харамгүй хүртээдэг.

 6 Залбирлыг минь сонсооч, Ехова.

Тусламж хүссэн гуйлтыг минь анхаараач.

 7 Зовлонгийн өдрөө би таныг дуудна.

Та надад хариулна.

 8 Ехова минь ээ, бурхдын дунд тан шиг Бурхан байхгүй.

Таны үйлсийг юутай ч зүйрлэшгүй.

 9 Ехова минь ээ, таны бүтээсэн бүх үндэстэн

Тан дээр ирж, сөгдөн мөргөнө.

Тэд таны нэрийг алдаршуулна.

10 Учир нь та агуу бөгөөд гайхамшгийг үйлддэг.

Та ганцаараа Бурхан юм.

11 Явах ёстой замыг минь зааж өгөөч, Ехова минь ээ.

Би таны үнэний замаар алхана.

Бүхий л зүрх сэтгэлээрээ таны нэрийг дээдлэхэд туслаач*.

12 Ехова Бурхан минь ээ, би хамаг зүрх сэтгэлээрээ таныг магтана.

Таны нэрийг үүрд алдаршуулна.

13 Намайг гэсэн үнэнч хайр тань агуу.

Та амийг минь Булшны* гүнээс аварсан.

14 Бурхан минь ээ, их зантай хүмүүс намайг эсэргүүцэн босож,

Харгис хүмүүс амийг минь хөнөөхөөр эрэлхийлдэг.

Тэд таныг тоодог ч үгүй.

15 Гэвч Ехова та бол өршөөнгүй, өрөвч,

Амархан уурладаггүй, үнэнч хайраар бялхам, найдвартай Бурхан билээ.

16 Над руу харж өршөөл нигүүлслээ үзүүлээч.

Зарцдаа хүч өгөөч.

Шивэгчнийхээ хүүг авраач.

17 Та сайн гэдгээ надад нотлоод өгөөч.

Тэгвэл намайг үзэн ядагчид хараад шившиг болно.

Учир нь Ехова та бол миний туслагч, намайг тайвшруулагч билээ.

Корагийн хөвгүүдийн дуу.

87 Бурхан ариун уулан дээр хотоо байгуулсан.

 2 Ехова Сионы хаалгануудыг

Иаковын майхнуудаас илүү хайрладаг.

 3 Жинхэнэ Бурхны хот оо, хүмүүс чиний тухай гайхалтай зүйлийг ярьдаг. (Села)

 4 Намайг мэдэгчдийн тоонд би Рахаб, Вавилоныг оруулна.

Тэдний дунд Филист, Тир, Куш бас бий.

Хүн бүр тэнд төрсөн гэгдэнэ.

 5 Хүмүүс Сионы тухай

«Хүн бүр тэнд төрсөн» гэлцэнэ.

Хамгийн дээд Нэгэн Сионыг бат тогтооно.

 6 Ехова ард түмнүүдийг бүртгэхдээ

«Энэ хүн тэнд төрсөн» гэж тунхаглана. (Села)

 7 Дуучид болон тойрон бүжиглэгчид:

«Чи миний бүх сайн сайхны эх ундарга юм» гэж хэлнэ.

Корагийн хөвгүүдийн дуу. Удирдаачид: махалат*. Харилцаа дуу. Езра хүн Хеманы маскил*.

88 Аврагч Бурхан Ехова!

Би өдөр нь тан руу хашхирч,

Шөнө нь танд бараалхдаг.

 2 Залбирал минь танд хүрэг.

Тусламж гуйн хашхирахыг минь сонсооч.

 3 Би* гамшиг зовлонд баригдлаа.

Миний амь Булшны* ирмэгт тулж очлоо.

 4 Би нүх рүү явж байгаа* хүмүүсийн тоонд орсон.

Би арчаагүй дорой нэгэн* болсон.

 5 Үхэгсдийн дунд хаягдан,

Булшинд хэвтэх алагдагсад мэт болсон.

Та тэднийг хойшид санахгүй.

Та тэдэнд цаашид санаа тавихгүй.

 6 Та намайг ёроолгүй нүхэнд,

Харанхуй ангалд хаясан.

 7 Таны уур хилэн надад хүнддэж байна.

Та хүчит давлагаагаараа намайг бяцалж байна. (Села)

 8 Та надаас танилуудыг минь холдуулж,

Тэдэнд намайг жигшмээр зүйл болгосон.

Би урхинд ороод мултарч чадахгүй байна.

 9 Зовлонгоос болж нүд минь муудлаа.

Ехова минь ээ, өдөржин би таныг дууддаг.

Өөрийн гарыг тан руу сунгадаг.

10 Та үхэгсдийн төлөө гайхамшиг үйлдэнэ гэж үү?

Үхсэн хүмүүс босоод таныг магтана гэж үү? (Села)

11 Булшинд таны үнэнч хайрын тухай ярьж,

Сүйрлийн газарт* таны итгэмжит байдлын тухай тунхаглана гэж үү?

12 Харанхуйд таны гайхамшгийн тухай ярьж,

Мартагдсан газарт таны зөв шударгын тухай тунхаглана гэж үү?

13 Ехова минь ээ, би тан руу хашхирч тусламж гуйсаар байна.

Өглөө бүр залбирч байна.

14 Ехова минь ээ, та яагаад намайг голно вэ?

Та яагаад надаас нүүрээ нууна вэ?

15 Би залуугаасаа зовлон үзэж, үхлийн ирмэг дээр ирж байсан.

Надад учирсан аймшигт зовлонг та болиулаагүй учраас

Би хөдлөх ч тэнхэлгүй болсон.

16 Таны дүрэлзсэн хилэн намайг нөмөрч,

Таны учруулсан аймшиг намайг хөнөөлөө.

17 Тэдгээр нь өдөржин намайг ус мэт бүсэлж,

Бүх талаас минь* бүчин авлаа.

18 Та анд найзууд, танил нөхдийг минь надаас холдуулсан учир

Харанхуй л миний найз боллоо.

Маскил*. Езра хүн Етаны дуу.

89 Еховагийн үнэнч хайрын тухай үүрд мөнхөд дуулъя.

Таны итгэмжит байдлын тухай үеийн үед ярья.

 2 «Таны үнэнч хайр мөнхөд байна.

Та итгэмжит байдлаа тэнгэрт бат тогтоосон» гэж би хэлсэн.

 3 Бурхан хэлэхдээ: «Би өөрийн сонгосон нэгэнтэй гэрээ байгуулсан.

Би өөрийн зарц Давидад ингэж тангарагласан.

 4 “Би чиний үр удмыг* мөнхөд байлгаж,

Чиний сэнтийг үеийн үед тогтооно”» гэсэн. (Села)

 5 Ехова минь, таны гайхамшигт үйлсийг тэнгэр магтдаг.

Ариун хүмүүс* чуулж таны итгэмжит байдлыг магтдаг.

 6 Тэнгэрт Еховатай харьцуулахаар хэн байна вэ?

Бурхны хөвгүүдийн дунд Еховатай адил хэн байна вэ?

 7 Бурхан ариун хүмүүсийнхээ* дунд сүрдмээр.

Өөрийг нь хүрээлэгч бүхэнд тэрбээр агуу бөгөөд биширмээр.

 8 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова Бурхан минь ээ,

Яа минь ээ, хэн тан шиг хүчтэй вэ?

Та бүх юманд итгэмжит билээ.

 9 Та догшин тэнгисийг захирч,

Долгилох давлагааг нь намжаадаг.

10 Та Рахабыг бяцалж алсан.

Дайснуудаа хүчит мутраараа тараан хаясан.

11 Тэнгэр таных, газар таных.

Үржил шимт газар ба түүнийг дүүргэдэг бүхнийг та бүтээсэн.

12 Та умард ба өмнөдийг бүтээсэн.

Табор ба Хермон таны нэрийг баяртайгаар магтдаг.

13 Таны гар чадалтай.

Таны гар хүчтэй.

Таны баруун мутар өргөмжлөгдсөн.

14 Зөв шударга ба шударга ёс нь таны сэнтийн суурь юм.

Үнэнч хайр ба итгэмжит байдал нь таны өмнө байдаг.

15 Таныг баяртай дуу хоолойгоор магтдаг хүмүүс жаргалтай.

Ехова минь ээ, тэд үргэлж тантай хамт алхаж, таны сайшаалыг олно.

16 Тэд өдөржин таны нэрд баярладаг.

Таны зөв шударга байдал тэднийг өргөмжилдөг.

17 Та бол тэдний хүч чадал, алдар суу нь юм.

Таны сайшаал бидэнд хүч өгдөг.

18 Бидний бамбай Еховагийнх.

Манай хаан Израйлын Ариун Нэгнийх.

19 Тэр үед та үнэнч хүмүүстээ үзэгдлээр дамжуулан ийнхүү ярьсан.

«Би хүчит нэгэнд хүч чадал өгсөн.

Ард түмний дундаас сонгосон нэгнээ өргөмжилсөн.

20 Би өөрийн зарц Давидыг олж

Ариун тосоороо тосолсон.

21 Би түүнийг дэмжинэ.

Би түүнийг хүчтэй болгоно.

22 Ямар ч дайсан түүнээс алба гувчуур нэхэхгүй.

Ямар ч зөв бус хүн түүнийг дарлахгүй.

23 Би түүний өмнө дайснуудыг нь бяцална.

Түүнийг үзэн яддаг хүмүүсийг цохиж унагана.

24 Миний итгэмжит байдал, үнэнч хайр түүнтэй хамт.

Миний нэр түүнийг улам хүчтэй болгоно.

25 Би түүний гарыг* тэнгис дээр,

Баруун гарыг нь гол дээр тавина.

26 Тэр над руу “Та бол миний Эцэг,

Миний Бурхан, авралын минь Хад” хэмээн хашхирна.

27 Би түүнийг ууган хүү болгож,

Дэлхийн хаадын дээр тавина.

28 Би түүнийг үүрд үнэнчээр хайрлана.

Түүнтэй байгуулсан гэрээгээ хэзээ ч цуцлахгүй.

29 Би түүний үр удмыг* мөнхөд байлгаж,

Сэнтийг нь тэнгэр мэт үүрдийнх болгоно.

30 Хэрэв түүний хөвгүүд миний хуулийг зөрчиж,

Миний зарлигийг дагахгүй бол,

31 Миний тогтоолыг үл тоомсорлож,

Миний тушаалыг биелүүлэхгүй бол

32 Дуулгаваргүйнх нь төлөө би тэднийг саваадаж,

Гэм нүглийнх нь төлөө би тэднийг ташуурдаж шийтгэнэ.

33 Гэлээ ч би түүнийг үнэнчээр хайрлахаа болихгүй.

Амласнаасаа буцахгүй.

34 Би гэрээгээ зөрчихгүй.

Хэлсэн үгээ өөрчлөхгүй.

35 Би ариун байдлаараа нэгмөсөн тангарагласан.

Би Давидад худал хэлэхгүй.

36 Түүний үр удам* үүрд амьдарна.

Түүний сэнтий миний өмнөх нар мэт болно.

37 Тэнгэр дэх итгэмжит гэрч сар мэт

Мөнхөд тогтоно». (Села)

38 Гэвч та өөрөө түүнийг голж, зайлуулсан.

Та өөрийнхөө сонгосон* нэгэнд уурласан.

39 Та зарцтайгаа байгуулсан гэрээгээ цуцалсан.

Түүний титмийг газар хаяж, бузарласан.

40 Та түүний чулуун ханыг бүгдийг нь нурааж,

Бэхлэлтийг нь балгас болгосон.

41 Хажуугаар нь өнгөрөх бүхэн түүнийг тонож,

Хөршүүд нь түүнийг доромжилдог.

42 Та дайснуудад нь ялалтыг өгч,

Бүх дайсныг нь баярлуулсан.

43 Та илднийх нь ирийг мохоож,

Тулалдааны үед түүнд туслаагүй.

44 Та алдар хүндийг нь авч,

Сэнтийг нь газар хөмрөв.

45 Залуу насных нь өдрүүдийг богиносгож,

Түүнийг шившгээр хувцаслав. (Села)

46 Ехова, та хэдий болтол нуугдах юм бэ? Үүрд юм гэж үү?

Таны уур хилэн гал шиг дүрэлзсээр байх уу?

47 Миний амьдрал богино гэдгийг санаач!

Та хүн төрөлхтнийг зорилгогүй бүтээсэн гэж үү?

48 Амьд явж, үхлийг хэзээ ч үзэхгүй хүн байна уу?

Тэрбээр Булшны* эрхшээлд оролгүй амиа аварч чадах уу? (Села)

49 Ехова минь ээ, үнэнчээр хайрлаж байсан тань яалаа?

Та итгэмжит нэгнийхээ хувьд Давидад тангарагласан шүү дээ.

50 Ехова, таны зарц нар хэрхэн доромжлогдож байсныг,

Би бүх ард түмний доромжлолыг хэрхэн тэвчсэнийг санаач.

51 Ехова, таны дайснууд яаж элэг доог хийж байсныг,

Таны сонгосон* нэгний алхам бүрийг яаж тохуурхсаныг санаач.

52 Ехова үүрд магтагдах болтугай! Амен, амен.

ДӨРӨВДҮГЭЭР БОТЬ

(Дуулал 90–106)

Жинхэнэ Бурхны хүн Мосегийн залбирал.

90 Ехова, та үеийн үед бидний амьдран суух* газар байсан билээ.

 2 Уулсыг бий болохоос өмнө,

Дэлхий болон үржил шимтэй газрыг төрөхөөс* ч өмнө та байсан.

Мөнхийн мөнхөд та бол Бурхан юм.

 3 Та мөнх бус хүнийг газар шороонд нь буцааж,

«Хүний хөвгүүд ээ, буцагтун» гэж хэлдэг.

 4 Мянган жил нь таны мэлмийд хоромхон зуур өнгөрөх өчигдөр мэт,

Шөнийн хэдхэн цаг мэт байдаг.

 5 Та хүмүүсийг гэнэт устгахад тэд зүүд нойр шиг замхардаг.

Өглөө нь тэд шинэхэн соёолсон өвс мэт байдаг.

 6 Өглөө нь ургаж цэцэглэдэг боловч

Орой нь хатаж хагдардаг.

 7 Таны уур биднийг залгиж,

Таны хилэн биднийг айлгадаг.

 8 Та бидний алдааг мэддэг.

Нууцаар хийдэг бүхэн маань мэлмийд тань ил байдаг.

 9 Таныг уурлахад бидний нас богиносож,

Он жилүүд маань санаа алдах мэт хурдан дуусдаг.

10 Бид 70 насалдаг.

Онцгой чадалтай нь 80 хүрэх нь ч бий.

Гэвч энэ он жилүүд зовлон зүдүүр, уй гашуугаар дүүрэн бөгөөд

Хурдан өнгөрч, бид нисэн оддог.

11 Таны уур хилэнгийн хүчийг хэн ухаарах вэ?

Таны уур хилэн бол таныг хүндлэн эмээвэл зохих сэтгэл шиг агуу.

12 Үлдсэн амьдралаа үр бүтээлтэй өнгөрөөх* аргыг зааж өгөөч.

Тэгвэл бид мэргэн зүрхтэй болох юм.

13 Эргэж ирээч Ехова! Энэ байдал хэр удаан үргэлжлэх юм бэ?

Зарц нараа өрөвдөөч.

14 Өглөөд та бидэнд үнэнч хайраа мэдрүүлээч.

Тэгвэл бид насан туршдаа баясан хашхирч, баярлан хөөрнө.

15 Биднийг зовоосон өдрийнхөө тоогоор,

Гамшиг зовлон туулсан он жилүүдийн маань тоогоор биднийг баясгаач.

16 Үйлчлэгчдэдээ үйлсээ,

Үр хүүхдэд нь сүр жавхлангаа харуулаач.

17 Ехова Бурхан маань биднийг сайшаах болтугай!

Үйлсийг маань та бүтэмжтэй болгож өгөөч.

Үйлсийг маань бүтэмжтэй болгож өгөөч.

91 Хамгийн дээд Нэгний нуувчид амьдардаг хүн

Төгс хүчит Нэгний сүүдэрт хоргодно.

 2 Би Еховад «Та бол миний хоргодох газар, бат цайз,

Миний итгэж найддаг Бурхан» гэж хэлнэ.

 3 Тэрбээр чамайг шувуу агнагчийн урхинаас,

Хөнөөлт тахлаас аварна.

 4 Тэрбээр чамайг өдөөрөө халхална.

Чи түүний жигүүр доор хоргодно.

Түүний итгэмжит байдал том бамбай, бат цайз болно.

 5 Шөнө чамд айдас төрөхгүй.

Өдөр шунгинан нисэх сумнаас ч чи айхгүй.

 6 Харанхуйд тархдаг тахлаас ч,

Үд дунд сүйрүүлдэг хөнөөлөөс ч айхгүй.

 7 Хажууд чинь мянган хүн,

Баруун талд чинь түмэн хүн уналаа ч

Чамд ямар ч муу юм тохиолдохгүй.

 8 Муу хүмүүс шийтгэгдэхийг чи харна.

Энэ бүхнийг чи зүгээр л харна.

 9 Чи: «Ехова бол миний хоргодох газар» гэж хэлсэн учраас

Хамгийн дээд Нэгнийг амьдрах газраа* болгосон.

10 Ямар ч гамшиг чамд тохиолдохгүй.

Ямар ч зовлон майханд чинь ойртохгүй.

11 Учир нь чамайг хаана ч явсан хамгаалахыг

Тэрбээр тэнгэрийн элч нартаа тушаана.

12 Хөлөө чулуунд цохичих вий гэсэндээ

Тэд чамайг тосоод авна.

13 Чи залуу арслан, наж могойг гишгэж,

Зогдортой арслан, аварга могойг дэвсэлнэ.

14 Бурхан ийн айлдсан. «Тэр намайг хайрласан учраас би түүнийг аварна.

Миний нэрийг мэддэг учраас би түүнийг хамгаална.

15 Тэр намайг дуудаж, би түүнд хариулна.

Зовох цагт нь би түүнтэй хамт байна.

Би түүнийг аварч, алдаршуулна.

16 Би түүнийг урт наслуулж,

Аврагч гэдгээ харуулна».

Амралтын өдөр дуулах дуу.

92 Хамгийн дээд Ехова минь ээ, танд талархал өргөж,

Таны нэрийг магтан дуулах* нь сайн.

 2 Өглөө таны үнэнч хайрыг,

Үдэш таны итгэмжит байдлыг тунхаглах нь таатай.

 3 Арван утаст хөгжим, пийпаа,

Уянгалаг ятга хөгжмөөр таныг магтах нь тааламжтай.

 4 Учир нь Ехова та хийсэн зүйлээрээ намайг баярлуулсан.

Таны мутрын бүтээлийн улмаас би баярлан хашхирдаг.

 5 Ехова, таны үйлс хэчнээн агуу вэ!

Таны бодол хэчнээн гүн бэ!

 6 Ухаангүй хүн тэдгээрийг мэдэхгүй.

Мунхаг хүн дараахыг ойлгохгүй.

 7 Муу хүмүүс хогийн ургамал* шиг соёолж,

Гэм нүгэлтнүүд цэцэг мэт дэлгэрлээ ч

Эцэстээ бүрмөсөн устгагдана.

 8 Харин Ехова та мөнхөд агуу билээ.

 9 Ехова минь ээ, дайснуудынхаа ялагдахыг хараач.

Тэд мөхөж үгүй болно.

Бурууг үйлдэгчид бүгд тарж бутарна.

10 Харин би таны ачаар зэрлэг бух шиг хүчтэй болно.

Шинэ тосоор биеэ тосолно.

11 Дайснуудынхаа ялагдахыг би нүдээрээ үзнэ.

Над руу дайрдаг хорон санаатнуудын мөхөхийг би чихээрээ сонсоно.

12 Зөв шударга хүн дал мод шиг цэцэглэж,

Ливаны хуш мэт саглайн ургана.

13 Тэд Еховагийн өргөөнд суулгагдаж

Манай Бурхны хашаанд цэцэглэнэ.

14 Тэд өндөр насалсан ч үр жимсээ өгч,

Шим шүүстэй, нов ногооноороо байж,

15 Ехова бол шулуун шударга гэдгийг тунхаглана.

Тэрбээр хэзээ ч шударга бусыг үйлддэггүй Хад минь билээ.

93 Ехова Хаан болжээ!

Сүр жавхлангаар хувцаслажээ.

Ехова хүч чадлыг хувцас мэт өмсөж,

Бүс мэт бүсэлжээ.

Газар дэлхий хэзээ ч ганхахгүйгээр

Бат тогтжээ.

 2 Таны сэнтий эрт үеэс бат тогтсон.

Та өнө мөнхөөс байсан.

 3 Ехова минь ээ, гол мөрөн оволзон үерлэсэн.

Гол мөрөн оволзон үерлэж, хүрхрэн шуугьсан.

Гол мөрөн оволзон үерлэж, нүргэлэн дуугарч байна.

 4 Гэвч өндөрт оршигч агуу Ехова

Их усны нүргээнээс ч сүртэй,

Далайн аймшигт давлагаанаас ч хүчтэй.

 5 Ехова, таны заавар найдвартай.

Ариун байдал бол үүрд таны өргөөний чимэг юм.

94 Өшөө авагч Бурхан Ехова минь ээ,

Өшөө авагч Бурхан минь ээ, гэрэлтээч!

 2 Дэлхийн Шүүгч ээ, босооч,

Бардам хүмүүст зохих шанг нь хүртээгээч.

 3 Ехова минь ээ, муу хүмүүс хэдий болтол,

Хэдий болтол баярлах юм бэ?

 4 Тэд дэмий чалчиж, бардамнан ярьдаг.

Мууг үйлдэгчид бүгд өөрсдөөрөө сайрхдаг.

 5 Ехова минь ээ, тэд таны ард түмнийг бяцалж,

Таны өмчийг дарладаг.

 6 Тэд бэлэвсэн эмэгтэйчүүд, цагаачдыг алж,

Өнчин хүүхдүүдийг хөнөөдөг.

 7 Тэгээд, «Яа хардаггүй.

Иаковын Бурхан анзаардаггүй» гэж хэлдэг.

 8 Ухаангүй та нар үүнийг ойлго.

Мунхаг та нар хэзээ хэрсүү болох юм бэ?

 9 Чихийг бүтээсэн Нэгэн сонсохгүй гэж үү?

Нүдийг бүтээсэн Нэгэн харахгүй гэж үү?

10 Үндэстнүүдийг залруулдаг Нэгэн та нарыг зэмлэхгүй гэж үү?

Тэрбээр хүмүүст мэдлэг өгдөг Нэгэн юм!

11 Ехова хүмүүсийн бодлыг мэддэг.

Тэр бодол нь амьсгаа төдий гэдгийг ойлгодог.

12 Яа минь ээ, танд зэмлүүлдэг*,

Хуулийг тань заалгадаг хүн жаргалтай.

13 Тийм хүн гамшгийн үеэр тайван байна.

Хорон санаатнуудад нүх ухтал амгалан байна.

14 Ехова ард түмнээ орхихгүй,

Өөрийн өмчийг хаяхгүй.

15 Шүүгчид дахин зөв шударга шийдвэр гаргаж,

Шулуун шударга бүхэн түүнийг нь дагана.

16 Хэн миний төлөө босож муу хүмүүсийг эсэргүүцэх вэ?

Хэн миний төлөө байраа эзэлж нүгэлтнүүдийг сөрөн зогсох вэ?

17 Ехова надад тусалдаггүй байсан бол

Би хэдийнээ үхчихсэн байгаа.

18 «Халтирч унах нь» гэж хэлэхэд минь

Ехова та намайг үнэнчээр хайрлан өмөг түшиг болдог байсан.

19 Сэтгэл түгшээсэн бодолд эзэмдүүлэхэд минь

Та намайг тайвшруулж тайтгаруулсан.

20 Хуулийн нэрийг барин зовлон учруулдаг

Шударга бус удирдагчид таны холбоотон болно гэж үү?

21 Тэд зөв хүн рүү догшрон дайрч,

Гэмгүй нэгэнд үхлийн ял оноодог.

22 Харин Ехова аюулгүй хоргодох газар минь болно.

Миний Бурхан хоргодох хад минь билээ.

23 Тэдний сэдсэн бузар хэргийг тэрбээр өөрсдийнх нь эсрэг болгоно.

Тэднийг өөрсдийнх нь хорон санаагаар үгүй хийнэ.

Бидний Бурхан Ехова тэднийг устгана.

95 Ирцгээ. Еховаг баяр хөөртэйгөөр магтацгаая.

Баярлан хашхирч авралын Хадаа алдаршуулцгаая.

 2 Түүн дээр очиж талархал өргөцгөөе.

Баярлан хашхирч түүнийг магтан дуулцгаая.

 3 Ехова бол агуу Бурхан,

Бусад бүх бурхны дээр байдаг агуу Хаан юм.

 4 Түүний мутарт газрын гүнүүд бий.

Уулсын оргил ч түүнийх билээ.

 5 Өөрийнх нь бүтээсэн тэнгис ч түүнийх.

Тэрбээр мутраараа хуурай газрыг урласан юм.

 6 Ирцгээ. Еховаг шүтэцгээе.

Бүтээгчийнхээ өмнө өвдөг сөгдөцгөөе.

 7 Тэр бол бидний Бурхан,

Бид түүний ард түмэн билээ.

Тэрбээр бэлчээрт байгаа хонин сүрэг мэт бидэнд санаа тавьдаг.

Өнөөдөр та нар түүнийг сонссон бол

 8 Мерибад* болсон явдал шиг,

Зэлүүд газар, Массад* байсан үеийнх шиг бүү зөрүүдлээрэй.

 9 Тэр үед өвөг дээдэс чинь намайг сорьсон.

Миний үйлсийг харсан хэрнээ намайг туршсан.

10 Би тэр үеийнхэнд 40 жил зэвүүцэж,

«Тэд үргэлж зөрүүдлэн, зүрхнийхээ хүслийг дагадаг.

Тэд миний тушаал зааврыг дагадаггүй*» гэж хэлсэн.

11 Би хилэгнэн

«Тэд надтай хамт амрахгүй» гэж тангарагласан.

96 Еховад зориулж шинэ дуу дуул.

Дэлхийн бүх хүмүүс ээ, Еховад зориулж дуул!

 2 Еховад зориулж дуул. Түүний нэрийг магт.

Түүний авралын тухай сайн мэдээг өдөр бүр тунхагла.

 3 Суу алдрыг нь үндэстнүүдэд,

Гайхамшигт үйлсийг нь ард түмнүүдэд тунхагла.

 4 Ехова агуу бөгөөд хамгийн дээдээр магтагдвал зохино.

Тэрбээр бусад бүх бурхнаас илүү бишрэм билээ.

 5 Ард түмнүүдийн бурхад бүгд юу ч биш.

Харин Ехова тэнгэрийг бүтээсэн нэгэн юм.

 6 Түүний эргэн тойронд сүр жавхлан, суу алдар,

Түүний ариун газарт хүч чадал, гоо үзэсгэлэн бий.

 7 Дэлхийн бүх гэр бүл ээ, Еховаг магт.

Еховагийн суу алдар, хүч чадлыг магт.

 8 Нэрд нь зохих алдрыг Еховад өргө.

Түүнд бэлэг авчирч хашаанд нь ор.

 9 Ариун гоёлоо зүүж* Еховад мөргө*.

Дэлхийн бүх хүмүүс ээ, түүний өмнө айн чичир!

10 «Ехова Хаан болжээ!

Тэрбээр дэлхийг хэзээ ч ганхахгүйгээр бат тогтоожээ.

Тэрбээр ард түмнүүдийг шударгаар шүүнэ» хэмээн үндэстнүүдэд тунхагла.

11 Тэнгэр баясаг, дэлхий баярлаг.

Тэнгис далай, түүн доторх бүхэн хүрхрэн шуугиг.

12 Хээр тал, түүн дээрх бүхэн баярлаг.

Хөвчийн бүх мод ч баярлан хашхираг.

13 Еховагийн өмнө баярлан хашхираг.

Учир нь тэрбээр ирж байна, дэлхийг шүүхээр ирж байна.

Тэрбээр дэлхийн оршин суугчдыг зөв шударгаар,

Ард түмнүүдийг итгэмжтэйгээр шүүнэ.

97 Ехова Хаан болжээ!

Газар дэлхий баярлаг.

Олон арал баясаг.

 2 Үүлс ба түнэр харанхуй түүнийг хүрээлдэг.

Зөв байдал ба шударга ёс түүний сэнтийн суурь юм.

 3 Түүний өмнө гал явж,

Эргэн тойрных нь дайснуудыг шатаадаг.

 4 Түүний аянга цахилгаан газар дэлхийд гялбахад

Дэлхийн хүмүүс хараад чичирдэг.

 5 Уулс Еховагийн өмнө,

Даян дэлхийн Эзний өмнө лав мэт хайлдаг.

 6 Тэнгэр түүний зөв шударгыг тунхаглаж,

Бүх ард түмэн түүний алдрыг хардаг.

 7 Сийлмэл шүтээн шүтэгч бүхэн,

Юу ч биш бурхдаараа бахархдаг хүмүүс шившиг болог.

Бүх бурхад аа, түүнийг шүт.

 8 Сион сонсоод баярладаг.

Иудагийн хотууд баясдаг.

Учир нь Ехова та шударга шийдвэр гаргадаг.

 9 Ехова та даян дэлхийд Хамгийн дээд Нэгэн юм.

Та бусад бүх бурхны дээгүүр өргөмжлөгдсөн.

10 Еховаг хайрладаг хүмүүс ээ, мууг үзэн яд.

Тэрбээр үнэнч хүмүүсийнхээ амийг хамгаалдаг.

Тэднийг хорон санаатнуудын савраас авардаг.

11 Зөв шударга хүмүүсийн төлөө гэрэл цацарч,

Шулуун шударга хүмүүс баяр баяслаар цалгисан.

12 Зөв хүмүүс ээ, Еховад баярлаж,

Ариун нэрд нь талархал өргө.

Дуу.

98 Еховад зориулан шинэ дуу дуул.

Тэрбээр гайхамшгийг бүтээсэн билээ.

Түүний баруун мутар, ариун гар биднийг аварсан.

 2 Ехова аврагч гэдгээ бүгдэд мэдэгдсэн.

Зөв шударга гэдгээ үндэстнүүдэд илчилсэн.

 3 Тэрбээр Израйлыг үнэнчээр хайрлаж, итгэлийг нь хөсөрдүүлэхгүй гэж амласнаа мартаагүй.

Бурхан маань биднийг хэрхэн аварсныг дэлхий даяараа харсан.

 4 Дэлхийн бүх хүмүүс ээ, Еховаг чанга дуугаар магт.

Хөгжин баясаж, баярлан хашхирч, магтуу дуул*.

 5 Босоо ятгаар Еховаг магтан дуул*.

Босоо ятга, эгшиг яруу дуугаар магт.

 6 Бүрээ болон эвэр бүрээн дуунаар

Хаан Еховагийн өмнө баярлан хашхир.

 7 Тэнгис далай, түүн доторх бүхэн,

Дэлхий ба түүн дээр оршигч бүхэн хүрхрэн шуугиг.

 8 Гол мөрөн алгаа ташиг.

Уул толгод баярлан хашхираг.

 9 Еховагийн өмнө баярлан хашхираг.

Учир нь тэрбээр дэлхийг шүүхээр ирж байна.

Тэрбээр дэлхийн оршин суугчдыг зөв шударгаар,

Ард түмнүүдийг шударгаар шүүнэ.

99 Ехова Хаан болжээ. Ард түмнүүд айн чичрэг.

Тэрбээр херубүүдийн дээр сэнтийдээ заларчээ. Газар дэлхий доргин хөдлөг.

 2 Ехова Сионд агуу билээ.

Тэрбээр бүх ард түмний дээр, өндөрт байдаг.

 3 Тэд таны агуу нэрийг магтаг.

Учир нь нэр тань сүрдмээр бөгөөд ариун билээ.

 4 Та шударга ёсыг хайрладаг хүчирхэг хаан юм.

Та шулуун шударгыг бат тогтоосон.

Та Иаковын төлөө шударга ёс, зөв шударгыг тогтоосон.

 5 Бидний Бурхан Еховаг өргөмжилж, түүний хөлийн тавиурын өмнө сөгд.

Тэр бол ариун.

 6 Тахилчдынх нь дунд Мосе, Аарон нар,

Түүний нэрийг дуудагчдын дунд Самуел байсан.

Тэд Еховаг дуудаж,

Тэрбээр хариулдаг байлаа.

 7 Түүнийг үүлэн баганаас тэдэнтэй ярихад

Тэд заавар*, тушаалыг нь сахидаг байв.

 8 Бидний Бурхан Ехова, та тэдэнд хариулдаг байсан.

Та тэднийг уучилсан ч

Хийсэн нүглийнх нь төлөө шийтгэсэн.

 9 Бидний Бурхан Еховаг өргөмжил.

Ариун уулынх нь өмнө сөгдөн мөргө.

Учир нь бидний Бурхан Ехова ариун билээ.

Талархлын дуу.

100 Дэлхийн бүх хүмүүс ээ, Еховаг чанга дуугаар магт.

 2 Еховад баяр хөөртэй үйлчил.

Баярлан хашхирсаар түүн дээр оч.

 3 Ехова бол Бурхан гэдгийг мэдэж ав*.

Тэрбээр биднийг бүтээсэн нэгэн. Бид түүнийх.

Бид бол түүний ард түмэн, бэлчээрийнх нь хонин сүрэг.

 4 Талархал өргөсөөр хаалгаар нь ор.

Магтаал өргөсөөр хашаанд нь ор.

Түүнд таларх, нэрийг нь магт.

 5 Ехова бол сайн.

Түүний үнэнч хайр үүрдийнх.

Тэрбээр үеийн үед итгэмжит билээ.

Давидын дуу.

101 Үнэнч хайр, шударга ёсны тухай дуулъя.

Ехова минь ээ, таныгаа магтан дуулъя*.

 2 Би ухаалаг байж, гэмгүй* явах болно.

Та хэзээ над дээр ирэх юм бэ?

Би гэртээ байхдаа ч үнэнч байна.

 3 Би ямар ч зохисгүй юм үзэхгүй.

Зөв замаас хазайдаг хүмүүсийн үйлсийг би үзэн яддаг.

Би тэдэнтэй хэзээ ч нийлэхгүй.

 4 Гажсан зүрх сэтгэлтэй хүмүүсээс би хол явдаг.

Би ямар ч муу юмыг хүлээж авахгүй.

 5 Хөршөө нууцаар гүтгэдэг хүнийг

Би дуугүй болгоно*.

Дээгүүр харцтай, бардам зүрхтэй хүнийг

Би тэвчихгүй.

 6 Дэлхий дээрх үнэнч хүмүүсийг би эрхэмд үзнэ.

Тэд надтай хамт амьдарна.

Гэмгүй* хүмүүс надад үйлчилнэ.

 7 Хууран мэхлэгчид миний гэрт амьдрахгүй.

Худал хэлдэг хүмүүс миний өмнө зогсохгүй.

 8 Мууг үйлдэгч бүхнийг Еховагийн хотоос зайлуулахын тулд

Би дэлхий дээрх бүх муу хүнийг өглөө бүр дуугүй болгоно*.

Дарлагдаж цөхөрсөн хүн Еховад сэтгэлээ уудлан залбирчээ.

102 Ехова минь ээ, залбирлыг минь чагнаач.

Тусламж гуйн хашхирахыг минь сонсооч.

 2 Хэцүү үед минь нүүрээ бүү нуугаач.

Намайг чих тавин сонсооч.

Дуудахад минь хурдан хариулаач.

 3 Өдөр хоногууд минь утаа шиг замхарч,

Хамаг яс минь зуухан доторх нүүрс шиг шатлаа.

 4 Зүрх сэтгэл минь хагдарсан өвс шиг болж,

Би хоолоо идэхээ ч мартлаа.

 5 Зовж шаналсандаа ёолон хашхирч,

Би яс арьс болох нь ээ.

 6 Зэлүүд газрын хотон мэт,

Балгас дундах шар шувуу мэт боллоо.

 7 Нойр минь хулжжээ*.

Яг л дээвэр дээр суугаа ганцаардсан шувуу мэт.

 8 Дайснууд намайг өдөржин шоолдог.

Даажигнагчид хараал хэлэхдээ нэрийг минь хавчуулдаг.

 9 Би үнсийг хоол шиг идэж,

Уух усаа нулимстайгаа хольсон.

10 Учир нь та надад уурлан хилэгнэсэн.

Та намайг хол чулуудахын тулд дээш нь өргөсөн.

11 Өдөр хоногууд минь бүдгэрч* буй сүүдэр мэт.

Би өвс шиг хатаж байна.

12 Гэвч Ехова та үүрд оршдог.

Таны алдар үеийн үед дуурьсагддаг.

13 Та босож, Сионд энэрлээ үзүүлнэ.

Түүнийг өршөөн нигүүлсэх цаг нь болсон.

Товлосон цаг ирлээ.

14 Таны зарц нарт тэндхийн чулуунууд нь нандин.

Шороо нь хүртэл үнэ цэнтэй.

15 Үндэстнүүд Еховагийн нэрээс,

Дэлхийн хаад түүний суу алдраас эмээнэ.

16 Учир нь Ехова Сионыг сэргээн барьж

Сүр хүчээ харуулна.

17 Тэрбээр ядуусын залбирлыг анхаарна.

Тэдний залбирлыг жигшихгүй.

18 Энэ нь хойч үеийнхний төлөө бичигдсэн.

Тиймд ирээдүйд бий болох ард түмэн Яаг магтана.

19 Ехова ариун өндөрлөгөөс доош харж,

Тэнгэрээс дэлхийг ажигладаг нь

20 Хоригдлын санаа алдах дууг сонсож,

Цаазын ял авсан хүмүүсийг суллахын тулд юм.

21 Ингэснээр Еховагийн нэр Сионд тунхаглагдаж,

Иерусалимд магтагдана.

22 Тэр үед ард түмнүүд болон хаант улсууд

Еховад үйлчлэхээр хамтдаа цуглана.

23 Цагаас нь өмнө тэр миний хүчийг авч,

Өдөр хоногуудыг минь богиносгосон.

24 Би ийн хэлсэн. «Үүрд оршигч Бурхан минь ээ,

Амьдрал минь ид цэцэглэж байхад

Намайг бүү хөнөөгөөч.

25 Эрт цагт та дэлхийн суурийг тавьсан.

Тэнгэр бол таны мутрын бүтээл.

26 Тэд сөнөх боловч та үлдэнэ.

Тэд хувцас адил элэгдэнэ.

Та тэдгээрийг хувцас адил сольж, тэд үгүй болно.

27 Гэвч та хэвээрээ. Таны он жилүүд хэзээ ч дуусахгүй.

28 Таны зарц нарын хүүхдүүд аюулгүй амьдарч,

Тэдний үр удам таны өмнө амар жимэр аж төрнө».

Давидын дуу.

103 Би Еховаг магтана.

Таны ариун нэрийг хамаг зүрх сэтгэлээсээ магтана.

 2 Би Еховаг магтана.

Түүний хийсэн бүхнийг хэзээ ч мартахгүй.

 3 Тэрбээр алдааг чинь бүгдийг нь уучилж,

Өвчнийг чинь бүгдийг нь эдгээдэг.

 4 Тэрбээр амийг чинь нүхнээс* аварч,

Чамд үнэнч хайр, өршөөл нигүүлслийн титэм өмсгөдөг.

 5 Тэрбээр насан туршид чинь сайн сайхан бүхнээр хангана.

Хүч чадал чинь бүргэдийнх мэт шинэчлэгдэнэ.

 6 Ехова дарлагдсан бүх хүний төлөө

Зөв ба шударгаар үйлдэнэ.

 7 Тэрбээр Мосед үйл хэргээ мэдүүлж,

Израйлчуудад үйлсээ харуулсан.

 8 Ехова өршөөнгүй бөгөөд өрөвч,

Амархан уурладаггүй, үнэнч хайраар бялхам.

 9 Тэрбээр хэзээ ч өө сэв хайхгүй,

Эцэс төгсгөлгүй уурлахгүй.

10 Нүглийн маань дагуу бидэнд хандаагүй.

Алдааны маань дагуу биднийг шийтгээгүй.

11 Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг

Өөрөөс нь эмээгчдийг гэсэн түүний үнэнч хайр агуу.

12 Нар мандах зүг нар жаргах зүгээс хол байдаг шиг

Тэрбээр нүглийг маань биднээс тийн холдуулсан.

13 Эцэг нь хөвгүүдээ өршөөдгийн адил

Ехова өөрөөс нь эмээгчдийг өршөөдөг.

14 Тэрбээр хэрхэн бүтсэнийг маань мэддэг.

Тоос шороо гэдгийг маань ч санадаг.

15 Мөнх бус хүний өдөр хоногууд өвснийхтэй адил.

Тэрбээр хээрийн цэцэг мэт дэлгэрдэг ч

16 Салхи салхилахад

Огт байгаагүй мэт алга болдог.

17 Харин өөрөөс нь эмээгчдийг гэсэн Еховагийн үнэнч хайр үүрдийнх.

Тэрбээр тэдний үр удамд зөв шударга ханддаг.

18 Өөртэй нь байгуулсан гэрээгээ сахидаг,

Үг тушаалыг нь хичээнгүйлэн биелүүлдэг хүмүүст тийн ханддаг.

19 Ехова тэнгэрт сэнтийгээ бат тогтоосон.

Тэрбээр бүхнийг захирдаг.

20 Үгийг нь сахиж, тушаалыг нь биелүүлдэг

Хүчирхэг бүх тэнгэрийн элч нар аа, Еховаг магт.

21 Хүсэл тааллыг нь биелүүлдэг тэнгэрийн цэргүүд ээ,

Еховаг магт.

22 Еховагийн захирдаг газар бүрд буй бүх бүтээл ээ,

Түүнийг магт.

Хамаг зүрх сэтгэлээсээ би Еховаг магтана.

104 Еховаг магтъя.

Ехова Бурхан минь ээ, та бол хамгийн агуу.

Та сүр хүч, цог жавхлангаар хувцасласан.

 2 Та гэрлийг хувцас мэт өмсөж,

Тэнгэрийг майхан мэт дэлгэдэг*.

 3 Тэрбээр тэнгэрийн усан дотор өргөө гэрээ барьж,

Үүлсийг тэрэг мэт хөлөглөн,

Салхиар жигүүрлэн явдаг.

 4 Тэрбээр тэнгэрийн элч нараа хүчирхэг* болгодог.

Үйлчлэгчдээ гал болгодог.

 5 Тэрбээр дэлхийг бат суурин дээр тогтоосон.

Дэлхий байрнаасаа мөнхийн мөнхөд хөдлөхгүй.

 6 Та түүнийг хувцсаар хучих мэт гүн усаар бүрхсэн.

Ус нь уулсын дээр байсан юм.

 7 Зэмлэхэд тань уснууд зугтсан.

Нүргэлэх дуунд тань тэд айн зугтаж

 8 Таны бэлдсэн газар очсон.

Уулс өндийж, хөндийнүүд хотойсон.

 9 Давшгүй хязгаарыг та усанд тогтоож,

Дахин дэлхийг нөмрөхөөргүй болгосон.

10 Тэрбээр хөндийд булаг оргилуулдаг.

Тэдгээр нь уулсын дундуур урсан

11 Хээрийн зэрлэг араатныг ундаалж,

Хулангийн цангааг тайлдаг.

12 Усны дэргэд огторгуйн шувууд үүрлэж,

Өтгөн навчис дунд дуулан жиргэдэг.

13 Бурхан өргөө гэрээсээ* уулсыг усалж,

Үйлсийнхээ үр шимээр дэлхийг хангадаг.

14 Тэрбээр мал сүрэгт зориулан өвсийг,

Хүмүүст зориулан ногоог бүтээж

Газраас хоол хүнс гаргадаг нь

15 Хүний зүрхийг баясгадаг дарс,

Нүүрийг өнгөлдөг тос,

Мөнх бус хүний зүрхийг тэтгэдэг хоолыг бий болгохын тулд юм.

16 Еховагийн модод,

Түүний тарьсан Ливаны хушнууд усаар ундаалдаг.

17 Шувууд тэнд үүрээ засаж,

Өрөвтас арц модон дээр гэрээ барьдаг.

18 Янгир ямаа өндөр уулсад нутаглаж,

Хадны дорго хадан дотор үүрлэдэг.

19 Тэрбээр цаг хугацааг тогтоохоор сарыг бүтээсэн.

Нар хэзээ жаргахаа сайн мэддэг.

20 Та харанхуйг авчрахад шөнө болж,

Ойн амьтад хэрэн тэнүүчилдэг.

21 Залуу арслангууд олз хайн архирч,

Бурхнаас хоол гуйдаг.

22 Харин нар мандахад

Үүрэндээ буцаж очоод хэвтдэг.

23 Хүн ажил хийхээр явж,

Үдэш болтол хөдөлмөрлөдөг.

24 Ехова, та ямар их үйлс бүтээгээ вэ!

Бүгдээс нь таны мэргэн ухаан харагддаг.

Дэлхий таны бүтээлээр дүүрэн.

25 Агуу том, өргөн уудам далайд

Том, жижиг тоймгүй олон амьтан бий.

26 Тэнд усан онгоцнууд сүлжилдэн,

Таны бүтээсэн левиатан тоглон нааддаг.

27 Тэд бүгдээрээ таныг

Яг цагт нь хоол өгөхийг хүлээдэг.

28 Таны өгснийг түүж авдаг.

Таныг мутраа дэлгэхэд тэд сайн сайхан бүхэнд ханадаг.

29 Таныг нүүрээ нуухад тэд хямардаг.

Амьсгалыг* нь авахад тэд үхэж, хөрс шороондоо буцдаг.

30 Та агуу хүчээ илгээн тэдгээрийг бүтээж,

Газрын өнгө төрхийг өөрчилдөг.

31 Еховагийн алдар үүрдийнх.

Ехова хийж бүтээсэн бүхэндээ баярлана.

32 Түүнийг харахад дэлхий чичирч,

Түүнийг хүрэхэд уулсаас утаа баагьдаг.

33 Би насан туршдаа Еховад зориулж дуулна.

Амьд яваа цагтаа Бурхнаа магтан дуулна*.

34 Миний бодол түүнд тааламжтай байх болтугай*.

Ехова миний баяр баясгалан байх болно.

35 Нүгэлтнүүд дэлхийгээс арчигдана.

Муу хүмүүс байхгүй болно.

Би Еховаг магтана. Яаг магтагтун*!

105 Еховад талархан нэрийг нь дууд.

Үйлсийг нь ард түмнүүдэд мэдүүл.

 2 Түүнд зориулан дуулж, түүнийг магтан дуул*.

Гайхамшигт үйлс бүхнийг нь тунгаан бод*.

 3 Ариун нэрийнх нь тухай бахархан ярь.

Еховагийн удирдлага зааврыг хайгчдын сэтгэл баясаг.

 4 Еховагаас тусламж эрэн, хүч чадалд нь найд.

Таалалдаа багтаахыг тасралтгүй гуй.

 5 Гайхалтай үйл хэргийг нь,

Гайхамшиг хийгээд шударга шийдвэрийг нь сана,

 6 Түүний зарц Абрахамын үр удам аа,

Түүний сонгосон Иаковын хүүхдүүд ээ.

 7 Тэр бол бидний Бурхан Ехова билээ.

Тэрбээр дэлхий дахиныг шүүдэг.

 8 Тэрбээр гэрээгээ үүрд мөнхөд,

Амлалтаа мянган үеийн турш санадаг.

 9 Тэр нь Абрахамтай байгуулсан гэрээ,

Исаакт өгсөн тангараг юм.

10 Үүнийгээ Иаковт зарлиг болгон,

Израйлд мөнхийн гэрээ болгон батлахдаа

11 «Би чамд Канаан нутгийг

Өв болгон өгнө» гэсэн.

12 Тэр үед тэд цөөхүүлээ байсан.

Харийн нутагт дэндүү цөөхүүлээ байсан.

13 Тэд нэг үндэстнээс нөгөө үндэстэн рүү,

Нэг хаант улсаас нөгөө хаант улс руу тэнүүчилдэг байлаа.

14 Тэрбээр тэднийг дарлахыг хэнд ч үл зөвшөөрөн,

Тэдний төлөө хаадыг зэмлэж,

15 «Миний сонгосон* хүмүүст гар бүү хүр.

Миний зөнчдөд муу юм бүү хий» гэсэн.

16 Тэрбээр тэр нутагт өлсгөлөнг авчирч,

Хоол хүнснийх нь нөөцийг үгүй хийсэн*.

17 Тэрбээр тэдний өмнө нэгэн хүнийг илгээсэн.

Тэр нь боол болж худалдагдсан Иосеф байв.

18 Хүмүүс хөлийг нь дөнгөлж,

Хүзүүг нь төмрөөр гинжилсэн.

19 Бурхны амлалт* биелтэл

Еховагийн үг түүнийг цэвэршүүлсэн.

20 Хаан тушаал буулган түүнийг суллав.

Ард түмнүүдийн захирагч түүнийг чөлөөлөв.

21 Тэрбээр түүгээр гэр орноо захируулж,

Бүх өмч хөрөнгөө түүнд даатгав.

22 Ноёдыг хүссэнээрээ захирах,

Ахмадуудад мэргэн ухааныг заах бүрэн эрх өгсөн.

23 Тэгэхэд Израйл Египетэд хүрч ирэн,

Иаков Хамын нутагт харийн хүн болж амьдарсан.

24 Бурхан ард түмнээ өнөр өтгөн болгож,

Дайснуудаас нь илүү хүчтэй болгосон.

25 Дайснууд ард түмнийг нь үзэн ядах болж,

Зарц нарынх нь эсрэг заль зохиоход тэрбээр зөнд нь орхисон.

26 Тэрбээр өөрийн зарц Мосег

Өөрийн сонгосон Аароны хамт илгээсэн.

27 Тэд Бурхны тэмдгийг тэдэнд үзүүлж,

Хамын нутагт Бурхны гайхамшгийг үйлдсэн.

28 Тэрбээр харанхуйг илгээхэд нутаг даяар харанхуй нөмөрсөн.

Тэд* үгээс нь зөрөөгүй.

29 Тэрбээр усыг цус болгож

Загасыг нь үхүүлсэн.

30 Тэдний нутагт мэлхий шаваарч,

Хааных нь ордныг ч дүүргэсэн.

31 Түүний тушаалаар хөх түрүү цөмрөн орж,

Дэлэнч бүх газар нутгийг бүрхсэн.

32 Тэрбээр бороог мөндөр болгож,

Нутагт нь аянга* буулгасан.

33 Усан үзэм, инжрийн модыг нь цохиж,

Тэр нутгийн модыг сүйтгэсэн.

34 Түүний тушаалаар царцаанууд дайрч,

Тоймгүй олон царцааны авгалдай гарч ирэн

35 Тэндхийн бүх ногоог идэж,

Газрын ургацыг нь цөлмөсөн.

36 Дараа нь тэрбээр тэр нутгийн бүх ууганыг хөнөөж,

Эр чадлын охийг нь устгасан.

37 Тэрбээр ард түмнээ алт, мөнгөтэй гаргасан.

Тэдний овгуудын дунд сул дорой хүн байгаагүй.

38 Тэднийг явахад египетчүүд баярласан.

Учир нь тэд израйлчуудаас айсан юм.

39 Тэрбээр үүлийг дэлгэн тэднийг халхалж,

Шөнөөр гал гарган гэрэлтүүлсэн.

40 Тэднийг гуйхад тэрбээр бөднө шувуу өгч,

Тэнгэрийн талхаар цатгаж байсан.

41 Хадыг нээхэд нь ус гарч,

Цөлөөр гол болон урссан.

42 Учир нь тэрбээр зарц Абрахамдаа өгсөн ариун амлалтаа санасан юм.

43 Тэрбээр ард түмнээ гаргаж авчирсан.

Түүний сонгосон хүмүүс баярлан хөөрч, баясан хашхирч байлаа.

44 Тэрбээр тэдэнд үндэстнүүдийн газар нутгийг өгсөн.

Тэд ард түмнүүдийн хөдөлмөрийн үр шимийг өвлөн авсан.

45 Ингэснээр тэд түүний зарлигийг дагаж,

Хуулийг нь сахих учиртай байв.

Яаг магтагтун*!

106 Яаг магтагтун*!

Еховад таларх. Учир нь тэр бол сайн.

Түүний үнэнч хайр үүрдийнх.

 2 Еховагийн агуу үйлсийг бүрэн зарлаж,

Магтвал зохих үйл хэргийг нь гүйцэд тунхаглаж чадах хэн байна вэ?

 3 Шударгаар явж,

Үргэлж зөвийг үйлддэг хүн жаргалтай.

 4 Ехова минь ээ, ард түмнээ таалалдаа багтаахдаа намайг санаач.

Надад санаа тавьж, намайг авраач.

 5 Тэгвэл сонгосон хүмүүстээ илэрхийлдэг сайхан сэтгэлийг тань би мэдэрч

Таны ард түмэнтэй хамт баярлан,

Таны өмчтэй цуг таныг бахархалтайгаар магтана.

 6 Бид эцэг өвгөд шигээ нүгэл үйлдсэн.

Бид буруу юм хийсэн, бузрыг үйлдсэн.

 7 Египетэд байсан эцэг өвгөд маань таны гайхалтай үйлсийг үнэлээгүй.

Таны агуу үнэнч хайрыг санаагүй.

Харин тэнгисийн дэргэд, Улаан тэнгисийн дэргэд тэрсэлсэн юм.

 8 Гэсэн ч тэрбээр хүч чадлаа мэдүүлэхийн тулд

Нэрийнхээ төлөө тэднийг аварсан.

 9 Түүнийг тушаахад Улаан тэнгис ширгэсэн.

Тэрбээр тэднийг цөлөөр явуулах мэт тэнгисийн ёроолоор удирдсан.

10 Тэрбээр тэднийг өстний гараас аварч,

Дайсны савраас буцааж авсан.

11 Ус дайснуудыг нөмрөн авахад

Нэг нь ч амьд үлдээгүй.

12 Тэгэхэд тэд түүний амлалтад итгэж,

Түүнийг магтан дуулах болсон.

13 Гэвч тэд түүний үйлсийг хурдан мартсан.

Зөвлөгөө өгөхийг нь хүлээгээгүй.

14 Тэд зэлүүд газар аминч хүсэлдээ дийлдсэн.

Элсэн цөлд Бурхныг сорьсон.

15 Тэрбээр тэдэнд хүссэнийг нь өгсөн ч

Дараа нь аюулт өвчин тусгасан.

16 Хуаранд тэд Мосед атаархаж,

Еховагийн ариун үйлчлэгч Ааронд жөтөөрхсөн.

17 Тэгэхэд газар ангайн Датаныг залгиж,

Абирамтай хамт байсан хүмүүсийн дээрээс хаагдсан.

18 Тэдний дунд гал дүрэлзэж,

Дөл нь муу хүмүүсийг хуйхалсан.

19 Хоребт тэд тугал бүтээн,

Цутгамал шүтээнд мөргөсөн.

20 Тэд Бурхныг биш,

Өвс иддэг бухын дүрсийг алдаршуулсан.

21 Тэд Аврагч Бурхныг умартсан.

Тэрбээр Египетэд агуу зүйлсийг хийж,

22 Хамын нутагт гайхамшгийг үйлдэж,

Улаан тэнгисийн дэргэд сүрдэм үйлсийг бүтээсэн билээ.

23 Тэр тэднийг устгах тушаал буулгах шахсан ч

Түүний сонгосон Мосе тэдний төлөө зуучлан гуйж

Аймшигт уур хилэнг нь зөөлрүүлсэн.

24 Тэд сэтгэл татам нутгийг үл тоон,

Түүний амлалтад үл итгэсэн.

25 Тэд майхан дотроо гомдоллосоор

Еховагийн дуу хоолойг үл сонссон.

26 Тиймээс тэрбээр гараа өргөн андгайлж

Тэднийг зэлүүд газар үхүүлж,

27 Үр удмыг нь үндэстнүүдийн гарт тушааж,

Харийн нутгуудаар тараана хэмээсэн.

28 Тэгэхэд тэд Пеорын Баалыг шүтэн,

Үхэгсдэд өргөсөн тахилыг* идсэн.

29 Үйлсээрээ түүний уурыг хүргэсэн учир

Тэдэнд гамшиг нүүрлэсэн.

30 Финехасыг босож арга хэмжээ авахад

Гамшиг зогссон.

31 Үүнийхээ төлөө тэрбээр

Үеийн үед, үүрд мөнхөд зөв шударгад тооцогджээ.

32 Тэд Мерибагийн* усны дэргэд Бурхныг уурлуулсан.

Тэднээс болж Мосе хохирсон.

33 Тэд уурыг нь хүргэснээс болж

Мосе бодлогогүй үг хэлсэн.

34 Тэд Еховагийн тушаалыг зөрчин

Ард түмнүүдийг амьд үлдээсэн.

35 Тэгээд тэдэнтэй хутгалдан

Ёс заншлыг нь дагасан.

36 Шүтээнүүдийг нь шүтэж,

Энэ нь тэдэнд урхи занга болсон.

37 Тэд охид хөвгүүдээ

Чөтгөрүүдэд тахил болгон өргөсөн.

38 Тэд гэмгүй хүний цусыг,

Өөрсдийн охид хөвгүүдийн цусыг урсгаж

Тэднийг Канааны шүтээнүүдэд тахил болгон өргөсөн.

Тэр нутаг цусанд бузарлагдсан.

39 Үйлсээсээ болж тэд бузартсан.

Үйл хэргээрээ Бурханд үнэнч байхаа больсон*.

40 Тиймээс Ехова ард түмэндээ уурлан хилэгнэж,

Өөрийнхөө өмчийг жигшсэн.

41 Тэрбээр тэднийг үндэстнүүдэд дахин дахин тушаахад

Үзэн ядагчид нь тэднийг захирсан.

42 Дайснууд нь тэднийг дарлаж,

Эрхшээлдээ оруулсан.

43 Тэрбээр олон удаа аварсан ч

Тэд эсэргүүцэж, дуулгаваргүй загнасан.

Тэд алдаанаасаа болоод шалдаа буусан.

44 Гэсэн хэдий ч тэрбээр тэдний зовохыг харж,

Тусламж гуйн хашхирахад нь сонсдог байсан.

45 Тэрбээр тэдний төлөө гэрээгээ санаж

Үнэнч хайрандаа хөтлөгдөн тэднийг өрөвдсөн.

46 Тэднийг олзлон авсан бүхний

Өрөвдөх сэтгэлийг төрүүлсэн.

47 Ехова Бурхан минь ээ, биднийг авраач.

Үндэстнүүдийн дундаас цуглуулаач.

Тэгвэл бид таны ариун нэрд талархал өргөнө.

Баяр хөөртэйгөөр таныг магтана.

48 Израйлын Бурхан Ехова

Үүрд магтагдах болтугай.

Бүх хүн «Амен*!» гэж хэлэх болтугай.

Яаг магтагтун*!

ТАВДУГААР БОТЬ

(Дуулал 107–150)

107 Еховад таларх. Учир нь тэр бол сайн.

Түүний үнэнч хайр үүрдийнх.

 2 Еховагийн буцааж авчирсан хүмүүс,

Дайсны савраас аврагдсан хүмүүс ингэж хэлэг.

 3 Бурхан тэднийг өрнө, дорно,

Умард, өмнөдөөс,

Орон орноос цуглуулсан юм.

 4 Тэд зэлүүд газар, цөлөөр тэнүүчлэн

Амьдарч болохоор хот руу хүргэдэг замыг олоогүй юм.

 5 Өлсөж цанган,

Ядарснаасаа болж ухаан алдсан.

 6 Тэд зовох үедээ Ехова руу хашхирч байв.

Тэрбээр тэднийг зовлонгоос нь аварсан.

 7 Тэр тэднийг зөв замаар хөтөлж,

Амьдарч болохоор хот руу оруулсан.

 8 Үнэнч хайрынх нь төлөө Еховад таларх.

Хүмүүсийн төлөө гайхалтай үйлс бүтээсэн түүнд таларх.

 9 Учир нь тэрбээр цангасан хүмүүсийг ундаалж,

Өлссөн хүмүүсийг сайн юмаар цатгасан билээ.

10 Тэдний зарим нь түнэр харанхуйд амьдарч,

Шоронд гинжлэгдэн зовж байсан.

11 Учир нь тэд Бурхны үгийг үл тоож,

Хамгийн дээд Нэгний зөвлөгөөг үл хүндэтгэсэн.

12 Тиймээс тэрбээр хүнд бэрхийг учруулан зүрхийг нь номхотгоход

Тэд бүдэрч унав. Хэн ч тэдэнд тусалсангүй.

13 Тэд зовох үедээ Еховаг дуудан тусламж гуйв.

Тэрбээр тэднийг зовлонгоос нь аварсан.

14 Тэрбээр тэднийг гүн харанхуйгаас гаргаж,

Дөнгийг нь эвдэв.

15 Үнэнч хайрынх нь төлөө Еховад таларх.

Хүмүүсийн төлөө гайхалтай үйлс бүтээсэн түүнд таларх.

16 Тэрбээр зэс хаалгануудыг эвдэж,

Төмөр түгжээнүүдийг хугалсан.

17 Мунхаг тэд гэм нүгэл, алдаа дутагдлаасаа болж

Зовлон үзсэн.

18 Тэд хоол идэх ямар ч дуршилгүй болж,

Үхлийн хаалганд тулж очсон.

19 Тэд зовох үедээ Еховаг дуудан тусламж гуйж,

Тэрбээр тэднийг зовлонгоос нь авардаг байв.

20 Үгээ илгээн тэднийг эдгээж,

Унасан нүхнээс нь авардаг байв.

21 Үнэнч хайрынх нь төлөө Еховад таларх.

Хүмүүсийн төлөө гайхалтай үйлс бүтээсэн түүнд таларх.

22 Талархлын тахил өргөж,

Баяртай дуу хоолойгоор үйлсийг нь тунхагла.

23 Усан онгоц хөлөглөсөн далайчид,

Өргөн их усан дээр худалдаа наймаа эрхлэгчид

24 Еховагийн үйлсийг харсан.

Далайн гүн дэх гайхамшигт бүтээлийг нь үзсэн.

25 Түүний үгээр шуурга босож,

Тэнгис далайг долгилуулдгийг харсан.

26 Далайчид тэнгэрт хүртэл шидэгдэн,

Эргээд гүн рүү буудаг.

Ойртон айсуй гамшгаас болж зориг нь мохдог.

27 Согтуу хүн шиг тэнтэр тунтар алхдаг.

Хамаг ур чадвар нь ямар ч нэмэр болдоггүй.

28 Тэд зовох үедээ Ехова руу хашхирдаг.

Тэрбээр тэднийг зовлонгоос нь авардаг.

29 Тэрбээр шуургыг намдаахад

Далайн давлагаа нам гүм болдог.

30 Давлагаа намдахад тэд баярладаг.

Тэрбээр тэднийг хүссэн боомтод нь аваачдаг.

31 Үнэнч хайрынх нь төлөө Еховад таларх.

Хүмүүсийн төлөө гайхалтай үйлс бүтээсэн түүнд таларх.

32 Хуран чуулсан олны дунд түүнийг өргөмжил.

Ахмадуудын дунд түүнийг магт.

33 Тэрбээр голыг цөл,

Булгийг хатсан газар,

34 Үржил шимтэй газрыг давстай газар болгодог.

Энэ нь оршин суугчдынх нь бузар хэргээс болсон юм.

35 Тэрбээр цөлийг зэгстэй цөөрөм,

Хуурай газрыг булаг болгодог.

36 Тэрбээр өлссөн хүмүүсийг тэнд аваачдаг.

Тэд хот байгуулж тэндээ амьдардаг.

37 Тэд үр суулган, усан үзэм тариалж

Арвин их ургац авдаг.

38 Тэрбээр тэднийг ивээн өнөр өтгөн болгож,

Мал сүргийг нь өсгөн олшруулдаг.

39 Гэвч дарлал, гамшиг, уй гашуугийн улмаас

Тэд дахин цөөрч, дорой буурай болдог.

40 Тэрбээр язгууртнуудыг доромжилж,

Замгүй цөлөөр тэнүүчлүүлдэг.

41 Харин ядуусыг дарлагдахаас хамгаалж*,

Гэр бүлүүдийг нь мал сүрэг мэт олшруулдаг.

42 Шулуун шударга хүмүүс үүнийг хараад баярладаг.

Харин зөв бус хүмүүс бүгд амаа хамхидаг.

43 Мэргэн ухаантнууд энэ бүхнийг ажиглан

Үнэнч хайрын үүднээс хийсэн Еховагийн үйлсийг тунгаана.

Давидын дуу.

108 Би танд үнэнч*, Бурхан минь.

Би чин сэтгэлийн угаас дуу дуулж, ая дуу зохионо.

 2 Би сэрнэ. Үүрээр сэрж

Лир*, босоо ятга тоглоно.

 3 Ехова минь ээ, би таныг ард түмнүүдийн дунд магтана.

Үндэстнүүдийн дунд таныг магтан дуулна*.

 4 Таны үнэнч хайр тэнгэрт тулам агуу.

Таны итгэмжит байдал үүлсэд хүрдэг билээ.

 5 Бурхан минь ээ, та тэнгэрт алдраа дуурьсгаач.

Та дэлхий даяар алдарших болтугай.

 6 Баруун мутраараа биднийг аварч, надад хариулаач.

Тэгвэл хайртай хүмүүс тань аврагдана.

 7 Ариун* Бурхан хэлсэн нь:

«Би ихэд баярлана. Шехемийг ард түмэндээ өв болгон өгнө.

Би тэдэнд Суккотын хөндийд газар хувааж өгнө.

 8 Манассе минийх, Гилеад ч минийх.

Ефраим бол миний толгойн дуулга.

Иуда бол миний очирт таяг.

 9 Моаб бол миний угаалгын сав.

Едом дээр би сандаалаа шиднэ.

Филист дээр би ялалтын уухай хашхирна».

10 Бэхлэгдсэн хотыг эзлэхэд минь хэн намайг удирдах вэ?

Хэн намайг Едомд хүргэж өгөх вэ?

11 Бурхан минь, биднийг голсон та биш гэж үү?

Манай цэргүүдтэй явахаа больсон бидний Бурхан та биш гэж үү?

12 Зовж байгаа бидэнд туслаач.

Учир нь биднийг хүн аварч чадахгүй.

13 Бурхан бидэнд хүч өгнө.

Тэрбээр дайснуудыг гишгэчнэ.

Удирдаачид зориулав. Давидын дуу.

109 Миний магтдаг Бурхан минь ээ, бүү дуугүй байгаач.

 2 Өөдгүй, худалч хүмүүс намайг муулдаг.

Тэд миний тухай худал ярьдаг.

 3 Хүн болгон зүрх шархлуулам үг хэлж

Над руу шалтгаангүй дайрдаг.

 4 Хайрласны минь хариуд тэд намайг эсэргүүцдэг.

Гэхдээ би залбираад л байна.

 5 Сайн юм хийхэд минь тэд муугаар хариулж,

Хайрласны минь хариуд намайг үзэн ядсан.

 6 Муу санаатныг түүний захирагч болгооч.

Эсэргүүцэгчийг* баруун талд нь зогсоогооч.

 7 Шүүх дээр гэм буруутай нь тогтоогдог.

Залбирал нь хүртэл нүгэлд тооцогдог.

 8 Өдөр хоногууд нь цөөрөг.

Үүрэг албыг нь өөр хүн хашиг.

 9 Үр хүүхэд нь өнчирч,

Авааль эхнэр нь бэлэвсрэг.

10 Хүүхдүүд нь гуйлгачин болж,

Хоол эрэн тэнүүчилж, балгаст амьдраг.

11 Зээлдүүлэгч нь байгаа бүхнийг нь хурааг.

Харь элгийн хүмүүс эд хөрөнгийг нь дээрэмдэг.

12 Хэн ч түүнд сайхан сэтгэл бүү гаргаг*.

Өнчирч хоцорсон хүүхдүүдийг нь хэн ч бүү энэрэг.

13 Үр удам нь тасраг.

Тэдний нэр хойч үеийнхэнд бүү дурсагдаг.

14 Өвөг дээдсийнх нь алдаа дутагдлыг Ехова санаг.

Эхийнх нь нүгэл бүү мартагдаг.

15 Ехова тэдний хийсэн зүйлийг үргэлж санаг.

Тэдний тухай дурсамжийг газрын хөрснөөс арчиг.

16 Учир нь тэрбээр сайхан сэтгэл гаргалгүй

Дарлагдсан, ядуу, цөхөрсөн хүмүүсийг алах гэж

Араас нь мөшгөж байсан.

17 Тэрбээр хараах дуртай байсан, хараал нь ч өөрт нь хүрсэн.

Тэрбээр ерөөх дургүй байсан, өөрөө ч ерөөгдөөгүй.

18 Тэрбээр хараалыг хувцас мэт өмссөн.

Хараал биед нь ус мэт,

Ясанд нь тос мэт нэвчсэн.

19 Хараал нь өмсдөг хувцас шиг нь,

Байнга зүүдэг бүс шиг нь болог.

20 Энэ бол намайг эсэргүүцэгчдэд,

Намайг муулагчдад Еховагийн өгдөг хариу юм.

21 Харин Хэмжээгүй эрхт Эзэн Ехова минь,

Нэрийнхээ төлөө надад туслаач.

Таны үнэнч хайр агуу учир намайг авраач.

22 Би сул дорой, ядуу.

Зүрх минь шивүүлэх мэт өвдөж байна.

23 Би сүүдэр шиг замхарч,

Царцаа шиг туугдаж байна.

24 Мацаг барьснаас болж өвдөг минь чичирч,

Бие минь турж, тамир тэнхээ барагджээ.

25 Би тэдний элэг доог болсон юм.

Тэд намайг харахаараа толгой сэгсэрдэг.

26 Ехова Бурхан минь ээ, надад туслаач.

Үнэнч хайрандаа хөтлөгдөн намайг авраач.

27 Ехова минь ээ, таны мутар үүнийг үйлдэн

Намайг аварсныг хүмүүс мэдэг.

28 Тэд харааг, харин та ивээгээч.

Тэд намайг эсэргүүцэн босоод шившиг болог.

Харин таны зарц баярлаг.

29 Намайг эсэргүүцэгчид гутамшгийг өмсөж

Шившгийг нөмрөг.

30 Би Еховаг шаргуу магтана.

Би түүнийг олны өмнө магтана.

31 Учир нь тэрбээр ядуу нэгний баруун талд зогсож

Буруутгагчдаас нь түүнийг аварна.

Давидын дуу.

110 Ехова миний Эзэнд

«Би чиний дайснуудыг хөлийн чинь тавиур болготол

Миний баруун талд суу» гэж хэлсэн.

 2 Таны хүч чадлын очирт таягийг Ехова Сионоос сунган

«Дайснуудынхаа дунд засаглалаа тогтоо*» гэж хэлнэ.

 3 Таныг цэргийн дайчилгаа явуулах өдөр таны ард түмэн сайн дураараа нэгдэх болно.

Үүрээр буусан шүүдэр мэт залуус тань

Үзэмж төгөлдөр бөгөөд цэвэр ариун.

 4 Ехова тангарагласан, бодлоо өөрчлөхгүй.

«Чи бол Мелхизедектэй адил

Мөнхийн тахилч!» гэж айлдсан.

 5 Ехова баруун талд тань байж,

Уур хилэнгийнхээ өдөр хаадыг бут цохино.

 6 Тэрбээр үндэстнүүдийг шүүж,

Газрыг үхдэлүүдээр дүүргэж,

Өргөн уудам нутгийн удирдагчийг бут цохино.

 7 Замдаа тэрбээр* голоос ундаалж,

Тэргүүнээ өргөнө.

111 Яаг магтагтун*!

א [алэф]

Би бүхий л зүрх сэтгэлээрээ Еховаг магтана.

ב [бэт]

Шулуун шударга хүмүүсийн дунд, тэднийг хуран чуулах үед магтана.

ג [гимэл]

 2 Еховагийн үйлс агуу.

ד [далэт]

Тэдгээрт баярладаг хүмүүс тэр бүхнийг судалдаг.

ה [хэ]

 3 Түүний үйлс суу алдартай, сүр жавхлантай.

ו [вав]

Түүний зөв шударга байдал мөнхийнх.

ז [заин]

 4 Түүний гайхалтай үйлс мартагдашгүй.

ח [хэт]

Ехова өрөвч, өршөөнгүй.

ט [тэт]

 5 Тэрбээр өөрөөс нь эмээгчдийг хоол хүнсээр хангадаг.

י [еөд]

Тэрбээр гэрээгээ мөнхөд санадаг.

כ [каф]

 6 Ард түмэндээ хүчирхэг үйлсээ үзүүлж

ל [ламэд]

Үндэстнүүдийн өвийг тэдэнд өгсөн.

מ [мэм]

 7 Мутрынх нь үйлс үнэн бөгөөд шударга.

נ [нүн]

Бүх тушаал нь найдвартай.

ס [самэх]

 8 Тэдгээрт одоо ч, ирээдүйд ч итгэж болно.

ע [аин]

Тэдгээр нь зөв шударга, үнэнд үндэслэсэн.

פ [пэ]

 9 Тэрбээр ард түмнээ аварсан.

צ [цади]

Гэрээгээ үүрдийнх болгосон.

ק [көф]

Түүний нэр ариун бөгөөд сүрдэм.

ר [рэш]

10 Еховагаас эмээх нь мэргэн ухаантай болохын эхлэл юм.

ש [син]

Түүний тушаалыг дагадаг бүхэн хэрсүү ухаантай.

ת [тав]

Тэрбээр үүрд магтагдана.

112 Яаг магтагтун*!

א [алэф]

Еховагаас эмээдэг хүн жаргалтай.

ב [бэт]

Тушаалыг нь дуртайяа биелүүлдэг хүн жаргалтай.

ג [гимэл]

 2 Үр удам нь дэлхий дээр хүчирхэгжинэ.

ד [далэт]

Шулуун шударга үеийнхэн ивээл хүртэнэ.

ה [хэ]

 3 Гэр орон нь эд баялаг, хөрөнгө чинээгээр дүүрэн.

ו [вав]

Түүний зөв шударга байдал үүрдийнх.

ז [заин]

 4 Тэрбээр шулуун шударга хүмүүст харанхуйг гийгүүлэх гэрэл мэт юм.

ח [хэт]

Тэрбээр өрөвч, өршөөнгүй, зөв шударга билээ.

ט [тэт]

 5 Өгөөмрөөр зээлдүүлдэг хүн сайн сайхан амьдардаг.

י [еөд]

Ажил үйлсээ шударгаар явуулдаг.

כ [каф]

 6 Тэрбээр хэзээ ч ганхахгүй.

ל [ламэд]

Зөв шударга хүн үүрд дурсагдана.

מ [мэм]

 7 Тэрбээр муу мэдээнээс айхгүй.

נ [нүн]

Зүрхнийхээ угаас Еховад итгэж найддаг.

ס [самэх]

 8 Тэрбээр бат итгэдэг* бөгөөд юунаас ч айдаггүй.

ע [аин]

Эцэст нь дайснаа ялагдахыг харна.

פ [пэ]

 9 Тэрбээр өгөөмрөөр тарааж, ядууст өгсөн.

צ [цади]

Түүний зөв шударга байдал үүрдийнх.

ק [көф]

Түүнийг хүчирхэг болоход хүн бүр хүндэлнэ.

ר [рэш]

10 Муу хүн үүнийг хараад дургүйцнэ.

ש [шин]

Шүдээ хавирч, аажмаар алга болно.

ת [тав]

Муу хүний хүсэл биелэхгүй.

113 Яаг магтагтун*!

Еховагийн зарц нар аа, магтагтун.

Еховагийн нэрийг магтагтун.

 2 Еховагийн нэр

Одооноос үүрд мөнхөд магтагдаг.

 3 Еховагийн нэр

Нар мандахаас нар жаргах зүгт магтагдаг.

 4 Ехова бүх үндэстний дээр байдаг.

Түүний алдар тэнгэртэй харьцуулшгүй өндөрт дуурьсдаг.

 5 Өндөрт оршдог* Ехова Бурхантай маань адил

Хэн байна вэ?

 6 Тэрбээр өнгийж тэнгэр газрыг харан

 7 Дорд хүмүүсийг шороон дээрээс босгож,

Ядуусыг үнсэн овоон* дээрээс өндийлгөдөг.

 8 Тэднийг ноёдтой хамт,

Ард түмнийхээ ноёдтой хамт суулгадаг.

 9 Тэрбээр хүүсэр эмэгтэйг

Гэр дүүрэн хүүхэдтэй жаргалтай ээж болгодог.

Яаг магтагтун*!

114 Израйлчуудыг Египетээс гарахад,

Иаковын үр удмыг харь хэлтнүүдээс салж явахад

 2 Иуда нь Бурхны ариун газар,

Израйл нь түүний эзэмшил болсон.

 3 Тэнгис үүнийг хараад зугтаж,

Иордан гэдрэг ухарсан.

 4 Уулс хуц мэт харайж,

Толгод хурга мэт цовхчив.

 5 Тэнгис ээ, чи яагаад зугтав?

Иордан аа, чи юунд гэдрэг ухрав?

 6 Уулс аа, та нар яагаад хуц мэт харайв?

Толгод оо, та нар юунд хурга мэт цовхчив?

 7 Газар аа, Эзнээс болж,

Иаковын Бурхнаас болж чичир.

 8 Тэрбээр хадыг зэгст цөөрөм,

Цахиур чулууг булаг болгодог.

115 Биднийг биш, Ехова, биднийг биш,

Харин та өөрийнхөө нэрийг алдаршуулаач.

Учир нь та үнэнчээр хайрладаг, итгэмжит Бурхан билээ.

 2 Үндэстнүүд яагаад

«Тэдний Бурхан хаана байгаа юм бэ?» гэж хэлэх ёстой вэ?

 3 Бидний Бурхан тэнгэрт байж

Юу хүссэнээ хийдэг.

 4 Тэдний шүтээн бол алт, мөнгө бөгөөд

Хүний гарын бүтээл юм.

 5 Тэд амтай боловч ярьдаггүй.

Нүдтэй боловч хардаггүй.

 6 Чихтэй боловч сонсдоггүй.

Хамартай боловч үнэрлэдэггүй.

 7 Гартай боловч барьдаггүй.

Хөлтэй боловч явдаггүй.

Хоолойноос нь дуу ч гардаггүй.

 8 Тэдгээрийг бүтээгчид,

Тэдэнд найдагчид бүгдээрээ тийм л болно.

 9 Израйл аа, Еховад найд.

Тэрбээр чиний тусламж ба бамбай юм.

10 Аароны удам аа, Еховад найд.

Тэрбээр та нарын тусламж ба бамбай юм.

11 Еховагаас эмээгч та нар Еховад найд.

Тэрбээр та нарын тусламж ба бамбай юм.

12 Ехова биднийг санаж, ивээнэ.

Тэрбээр Израйлын үр удмыг ивээнэ.

Аароны үр удмыг ивээнэ.

13 Ехова өөрөөс нь эмээдэг

Хөгшин, залуу* хэн бүхнийг ивээнэ.

14 Ехова Бурхан та нарыг өсгөж,

Үр хүүхдийг чинь өнөр өтгөн болгоно.

15 Тэнгэр газрыг Бүтээгч Ехова

Та нарыг ивээх болтугай.

16 Тэнгэр нь Еховагийнх.

Харин газрыг тэрбээр хүмүүст өгсөн.

17 Үхэгсэд Яаг магтахгүй.

Үхлийн аниргүй газар луу явагчид түүнийг магтахгүй.

18 Гэвч бид Яаг

Одооноос үүрд мөнхөд магтана.

Яаг магтагтун*!

116 Би Еховад хайртай.

Яагаад гэвэл тэрбээр миний дуу хоолойг, тусламж гуйхыг минь сонсдог.

 2 Тэрбээр намайг чих тавин сонсдог учир

Би амьд яваа цагтаа түүнийг дуудна.

 3 Намайг үхлийн олс ороож,

Надаас Булш* зуурч авав.

Би зовлон шаналал, уй гашууд автсан байв.

 4 Гэвч би Еховагийн нэрийг дуудаж

«Ехова минь, намайг авраач!» гэсэн.

 5 Ехова өрөвч, зөв шударга.

Бидний Бурхан өршөөнгүй.

 6 Ехова туршлагагүй хүнийг хамгаалдаг.

Хүчин мөхөстөхөд минь тэрбээр намайг аварсан.

 7 Сэтгэл минь дахин амарна.

Ехова надад сайхан сэтгэлээр хандсан юм.

 8 Та намайг үхлээс аварч,

Нулимсыг минь арчин, хөлийг минь бүдрэхээс хамгаалсан билээ.

 9 Би амьд явж, Еховад үйлчилнэ*.

10 Би хэчнээн их зовж шаналсан ч

Надад итгэл байсан учраас ярьсан.

11 Би балмагдан сандарсандаа

«Бүх хүн худалч» гэсэн.

12 Надад хийсэн сайн сайхан бүхнийх нь хариуд

Би Еховад юу өгөх вэ?

13 Би авралын аягыг барина.

Еховагийн нэрийг дуудна.

14 Би Еховад өргөсөн тангаргаа

Ард түмнийх нь өмнө биелүүлнэ.

15 Үнэнч хүмүүсийнх нь үхэл

Еховад их гарз хохирол* юм.

16 Би таны зарц учир

Танаас гуйя, Ехова.

Би бол таны шивэгчний хүү, таны зарц юм.

Та намайг хүлээснээс чөлөөлсөн.

17 Ехова минь ээ, би танд талархлын тахил өргөж,

Таны нэрийг дуудна.

18 Би Еховад өргөсөн тангаргаа

Ард түмнийх нь өмнө биелүүлнэ.

19 Еховагийн өргөөний хашаанд,

Иерусалимын дунд биелүүлнэ.

Яаг магтагтун*!

117 Үндэстнүүд та нар Еховаг магт.

Ард түмнүүд та нар түүнийг алдаршуул.

 2 Биднийг гэсэн үнэнч хайр нь агуу.

Еховагийн итгэмжит байдал үүрдийнх.

Яаг магтагтун*!

118 Еховад таларх. Учир нь тэр бол сайн.

Түүний үнэнч хайр үүрдийнх.

 2 Израйл:

«Түүний үнэнч хайр үүрдийнх» гэж хэлэг.

 3 Аароны үр удам:

«Түүний үнэнч хайр үүрдийнх» гэж хэлэг.

 4 Еховагаас эмээдэг хүмүүс:

«Түүний үнэнч хайр үүрдийнх» гэж хэлэг.

 5 Би зовж байхдаа Яаг* дуудахад

Яа надад хариулж, намайг аюулгүй* газар аваачсан.

 6 Ехова миний талд байхад би айхгүй.

Хүн намайг яах юм бэ?

 7 Ехова миний талд байж надад тусалдаг*.

Намайг үзэн яддаг хүмүүсийн ялагдахыг би үзнэ.

 8 Хүнд найдсанаас

Еховад хоргодсон нь илүү дээр.

 9 Ноёдод найдсанаас

Еховад хоргодсон нь илүү дээр.

10 Бүх үндэстэн намайг бүсэлсэн ч

Еховагийн нэрээр

Би тэднийг бут цохисон.

11 Тэд намайг бүсэлсэн, бүх талаас минь бүсэлсэн.

Еховагийн нэрээр

Би тэднийг бут цохисон.

12 Тэд намайг зөгий мэт бүсэлсэн боловч

Өргөст бутанд авалцсан гал түргэн зуур унтардгийн адил үгүй болсон.

Еховагийн нэрээр

Би тэднийг бут цохисон.

13 Тэд намайг унагах гэж хүчтэй түлхсэн боловч

Ехова надад тусалсан юм.

14 Яа бол миний хоргодох газар, хүч чадал.

Тэрбээр намайг аварсан.

15 Зөв шударга хүмүүсийн майхнаас

Баяр хөөр, ялалтын дуу хадна.

Ехова баруун мутраараа агуу үйлс бүтээдэг.

16 Ехова баруун мутраа өргөдөг.

Ехова баруун мутраараа агуу үйлс бүтээдэг.

17 Би үхэхгүй.

Харин амьд байж Яагийн үйлсийг тунхаглана.

18 Яа намайг хатуу шийтгэсэн ч

Үхэлд тушаагаагүй юм.

19 Надад зөв шударгын хаалгануудыг нээж өгөөч.

Тийшээ орж Яаг магтъя.

20 Энэ бол Еховагийн хаалга.

Зөв хүн үүгээр орно.

21 Та надад хариулж,

Намайг аварсан учраас би таныг магтана.

22 Барилгачдын голсон чулуу

Булангийн тулгуур чулуу болов.

23 Энэ нь Еховагаас эхтэй бөгөөд

Бидний хувьд гайхамшигтай.

24 Энэ бол Еховагийн товлосон өдөр.

Энэ өдөр бид хөгжилдөн баярлалдана.

25 Биднийг авраач Ехова, гуйж байна.

Дайснаа ялахад минь туслаач Ехова, гуйж байна.

26 Еховагийн нэрээр ирэгч нь ивээгдэнэ.

Еховагийн өргөөнөөс бид та нарыг ерөөе.

27 Ехова бол Бурхан.

Тэрбээр бидэнд гэрэл өгдөг.

Мөчир барьж баярын жагсаалд оролц.

Тахилын ширээний эвэр хүртэл яв.

28 Та бол миний Бурхан, би таныг магтана.

Бурхан минь ээ, би таныг өргөмжилнө.

29 Еховад таларх. Учир нь тэр бол сайн.

Түүний үнэнч хайр үүрдийнх.

א [алэф]

119 Гэм зэмгүй* явдаг,

Еховагийн хуулийн дагуу амьдардаг хүн жаргалтай.

 2 Түүний зааврыг* анхаардаг,

Удирдлагыг нь чин сэтгэлээсээ хайдаг хүн жаргалтай.

 3 Тийм хүн зөв бус юм хийдэггүй.

Бурхны заасан замаар явдаг.

 4 Миний зарлигийг хичээнгүйлэн сахь гэж

Бидэнд та тушаасан.

 5 Таны тогтоолыг үргэлж сахихын тулд

Тууштай байх юм сан!

 6 Тэгвэл таны бүх тушаалыг судлах үедээ

Ичгэвтэр байдалд орохгүй.

 7 Би таны зөв шударга шийдвэрийн тухай мэдэж аваад

Чин зүрхнээсээ таныг магтана.

 8 Би таны тогтоолыг сахина.

Намайг хэзээ ч бүү орхиоч.

ב [бэт]

 9 Залуу хүн яавал цэвэр ариун амьдрах вэ?

Таны үгийн дагуу өөрийгөө хянаж явбал.

10 Би таны удирдлага зааврыг бүхий л зүрх сэтгэлээрээ хайдаг.

Таны тушаалыг зөрчихгүй байхад минь туслаач.

11 Би таны эсрэг нүгэл үйлдэхгүйн тулд

Үгийг тань зүрхэндээ нандигнадаг.

12 Ехова, та магтагдах болтугай.

Надад тогтоолоо зааж өгөөч.

13 Таны хэлсэн бүх шийдвэрийг

Би тунхагладаг.

14 Би үнэ цэнтэй бүхэнд баярлахаас илүү,

Таны зааварт* баярладаг.

15 Би таны зарлигийг тунгаан бодож*,

Таны замыг анхаарна.

16 Би таны дүрэм журмыг дээдэлдэг.

Би таны үгийг мартахгүй.

ג [гимэл]

17 Зарцдаа сайхан сэтгэлээр хандаач.

Тэгвэл би амьд явж таны үгийг сахина.

18 Нүдийг минь нээгээч.

Тэгвэл би таны хуулийн гайхалтай зүйлсийг тод харна.

19 Би энэ нутагт харийн хүн шиг л санагдаад байна.

Тушаалуудаа надаас бүү нуугаач.

20 Таны шийдвэрийг хүлээсээр байгаад

Би ядарлаа.

21 Та бардам хүмүүсийг,

Тушаалыг тань зөрчдөг хараагдсан хүмүүсийг зэмлэдэг.

22 Би таны зааврыг* дагасан учир

Элэг доог, жигшил зэвүүцлийг надаас зайлуулаач.

23 Ноёд хамтдаа суугаад намайг муулан ярьж байхад ч

Зарц тань таны тогтоолыг тунгаан боддог*.

24 Би таны зааврыг* дээдэлдэг.

Тэдгээр нь миний зөвлөгч юм.

ד [далэт]

25 Би шороон дээр хэвтэж байна.

Та хэлснээрээ намайг амьд байлгаач.

26 Би бүх л үйл хэргээ танд ярьсан, та надад хариулсан.

Надад тогтоолоо зааж өгөөч.

27 Зарлигийнхаа утга учрыг ойлгуулаач.

Тэгвэл би гайхалтай үйлсийг тань тунгаан бодно*.

28 Уй гашуугаас болж нойр хүрэхээ байлаа.

Хэлснээрээ намайг тэнхрүүлээч.

29 Худал хуурмагийн замаар явахгүй байхад минь туслаач.

Намайг таалалдаа багтаан хуулиа зааж өгөөч.

30 Би итгэмжит хүн байхаар шийдсэн.

Таны шийдвэр зөв гэдгийг би хүлээн зөвшөөрч байна.

31 Би таны зааврыг* үргэлж дагадаг.

Ехова минь ээ, итгэлийг минь бүү хөсөрдүүлээч.

32 Би таны тушаалуудыг хичээнгүйлэн сахих болно.

Учир нь та надад улам сайн ойлгуулж өгсөн*.

ה [хэ]

33 Ехова минь ээ, таны тогтоолын дагуу амьдрахыг зааж өгөөч.

Тэгвэл би тэдгээрийг цаг үргэлж сахина.

34 Надад ухаарлыг хайрлаач.

Тэгвэл би таны хуулийг сахиж

Чин сэтгэлээсээ биелүүлнэ.

35 Намайг удирдан таны тушаалыг биелүүлэхэд минь туслаач*.

Учир нь энэ нь миний баяр баясгалан юм.

36 Зүрх сэтгэлийг минь аминч хүсэл рүү бус,

Таны заавар луу* хандуулаач.

37 Үнэ цэнгүй юмыг анхаарахгүй байхад минь туслаач.

Таны замаар явж амьд мэнд байхад минь туслаач.

38 Зарцдаа өгсөн амлалтаа биелүүлж

Хүмүүсийг өөрөөс тань эмээдэг болгож өгөөч*.

39 Таны шийдвэр сайн учир

Миний айдаг гутамшиг доромжлолоос намайг авраач.

40 Таны зарлигийг хэчнээн их хүсэн хүлээж байгааг минь хараач.

Та зөв шударга учир намайг амьд байлгаач.

ו [вав]

41 Ехова минь ээ, үнэнч хайраа надад үзүүлээч.

Амласнаараа намайг авраач.

42 Тэгвэл би элэглэн дооглогчдод хариулна.

Би таны үгэнд итгэдэг.

43 Би таны шийдвэрт итгэдэг учир

Үнэний тухай үгийг амнаасаа салгахгүй байхад минь туслаач.

44 Би таны хуулийг үргэлж,

Үүрд мөнхөд сахина.

45 Би таны зарлигийг сахихыг хичээдэг учир

Хаашаа ч явсан аюулгүй байна.

46 Би хаадын өмнө очсон ч

Таны зааврыг* ичиж зоволгүй ярина.

47 Би таны тушаалуудыг дээдэлдэг.

Бүр хайрладаг.

48 Би таны тушаалуудыг дээдэлдэг учир гараа өргөн залбирна.

Таны тогтоолуудыг тунгаан бодно*.

ז [заин]

49 Зарцдаа хэлсэн үгээ санаач.

Энэ нь надад найдвар хайрладаг.

50 Зовж байхад минь намайг тайвшруулдаг.

Учир нь таны хэлсэн үг намайг амьд байлгадаг.

51 Бардам хүмүүс намайг шоолдог ч

Би таны хуулийг зөрчдөггүй.

52 Ехова минь ээ, эртнээс уламжлан ирсэн таны шийдвэрийг би санадаг.

Тэдгээрийг санаад би тайвширдаг.

53 Таны хуулийг зөрчдөг муу хүмүүсээс болж

Би уурандаа шатаж байна.

54 Намайг хаана ч амьдарсан,

Таны тогтоол дуу шиг тайвшруулдаг.

55 Ехова минь ээ, шөнө таны нэрийг санадаг минь

Хуулийг тань сахихын тулд юм.

56 Энэ нь надад зуршил болжээ.

Учир нь би таны зарлигийг сахихыг хүсдэг.

ח [хэт]

57 Ехова бол миний хувь.

Би таны үгийг дагана гэж амласан.

58 Би чин сэтгэлээсээ танаас гуйж байна.

Амласнаараа намайг таалалдаа багтаагаач.

59 Таны зааврыг* дахин дагахын тулд

Би яаж амьдарч байгаагаа бодож үзсэн.

60 Би таны тушаалуудыг биелүүлэхээр яардаг.

Хойшлуулдаггүй.

61 Муу хүмүүс намайг олсоор хүлэвч

Би таны хуулийг мартдаггүй.

62 Зөв шийдвэр гаргасан танд талархахын тулд

Би шөнө дунд босдог.

63 Би танаас эмээдэг бүх хүний,

Таны зарлигийг биелүүлдэг бүх хүний анд нөхөр билээ.

64 Ехова, таны үнэнч хайр дэлхийгээр дүүрэн.

Надад тогтоолоо зааж өгөөч.

ט [тэт]

65 Ехова, та хэлснээрээ

Зарцдаа сайныг хийсэн.

66 Би таны тушаалд итгэдэг учир

Ялгаж салгах ухааныг зааж, мэдлэгийг өгөөч.

67 Урьд нь би замаасаа хазайж яваад зовлон амссан*.

Харин одоо таны үгэнд ордог.

68 Та бол сайн, таны үйлс бас сайн.

Надад тогтоолоо зааж өгөөч.

69 Бардам хүмүүс намайг гүтгэдэг ч

Би таны зарлигийг чин сэтгэлээсээ дагадаг.

70 Тэдний сэтгэл хатуурсан*.

Харин би таны хуулийг дээдэлдэг.

71 Зовсон минь надад сайн.

Яагаад гэвэл би таны тогтоолыг дагаж сурсан билээ.

72 Таны тунхагласан хууль надад сайн.

Мянга мянган алт мөнгөнөөс ч дээр.

י [еөд]

73 Та намайг бүтээж, хэлбэрт оруулсан.

Надад ухаарал хайрлаач.

Тэгвэл би таны тушаалыг сахиж сурна.

74 Би таны үгэнд найддаг учраас

Танаас эмээдэг хүмүүс намайг хараад баярладаг.

75 Ехова, таны шийдвэр зөв шударга бөгөөд

Та итгэмжит учраас намайг зовоосныг би мэднэ.

76 Зарцдаа амласан ёсоороо

Намайг үнэнчээр хайрлаж, тайвшруулаач.

77 Би таны хуулийг дээдэлдэг учир

Намайг өршөөн энэрч, амьд байлгаач.

78 Бардам хүмүүс намайг шалтгаангүйгээр* буруутгадаг учир

Шившиг болог.

Харин би таны зарлигийг тунгаан бодно*.

79 Танаас эмээдэг, таны зааврыг* мэддэг хүмүүсийг

Над руу буцааж ирүүлээч.

80 Таны тогтоолыг чин сэтгэлээсээ дагахад туслаач.

Тэгвэл би гутамшиг болохгүй.

כ [каф]

81 Би таны үгэнд найддаг учир

Намайг аврахыг тань ямар их хүсэн хүлээнэ вэ!

82 Таны үг биелэхийг нүдээ чилтэл хүлээлээ.

«Та намайг хэзээ тайвшруулах юм бэ?» гэж би хэлдэг.

83 Утаанаас болж хорчийж хатсан тулам шиг болсон ч

Би таны тогтоолыг мартахгүй.

84 Зарц тань хэдий болтол хүлээх вэ?

Намайг хавчдаг хүмүүсийг та хэзээ шүүх вэ?

85 Таны хуулийг зөрчдөг бардам хүмүүс

Намайг унагах гэж нүх ухдаг.

86 Таны бүх тушаал найдвартай.

Хүмүүс намайг шалтгаангүйгээр хавчдаг. Надад туслаач!

87 Тэд намайг газрын хөрснөөс арчих шахсан ч

Би таны зарлигийг мартаагүй.

88 Та үнэнчээр хайрладаг учир намайг амьд байлгаач.

Тэгвэл би таны зааврыг* үргэлж биелүүлнэ.

ל [ламэд]

89 Ехова минь ээ, таны үг

Тэнгэрт үүрд байх болно.

90 Та үеийн үед итгэмжит билээ.

Та дэлхийг бат тогтоосон учир энэ нь байсаар байх болно.

91 Таны шийдвэрээр бүх бүтээл тань өнөөдрийг хүрч ирсэн.

Тэд бүгдээрээ таны зарц юм.

92 Би таны хуульд дургүй байсан бол

Зовсоор байгаад үхэх байсан.

93 Би таны зарлигийг хэзээ ч мартахгүй.

Тэдгээрийн ачаар л амьд байна.

94 Би таных. Намайг авраач.

Учир нь би таны зарлигийг сахин биелүүлэхийг хичээдэг.

95 Муу хүмүүс намайг хөнөөхийг хүсдэг.

Гэвч би таны зааварт* онцгой анхаарал хандуулдаг.

96 Төгс бүхэнд хязгаар байдгийг би харсан.

Харин таны тушаалд хязгаар гэж үгүй.

מ [мэм]

97 Таны хуулийг би ямар их хайрлана вэ!

Өдөржин би таны хуулийг тунгаан боддог*.

98 Таны тушаал намайг дайснуудаас илүү ухаалаг болгодог.

Учир нь би үүнийг хэзээ ч өөрөөсөө салгадаггүй.

99 Би таны зааврыг* тунгаан боддог* учраас

Бүх багшаасаа илүү хэрсүү.

100 Би таны зарлигийг сахин биелүүлдэг учраас

Ахмадуудаас илүү ухаантай.

101 Би таны үгийг сахихын тулд

Ямар ч бузар муу юм хийхийг хүсдэггүй.

102 Та надад заасан учраас

Би таны шийдвэрийг зөрчдөггүй.

103 Таны үг надад үнэхээр тааламжтай.

Зөгийн балаас ч илүү чихэрлэг!

104 Таны зарлигийн дагуу би ухаалаг явдаг.

Тийм учраас худал хуурмаг бүхнийг үзэн яддаг.

נ [нүн]

105 Таны үг алхам бүрийг минь гэрэлтүүлэх дэнлүү,

Замыг минь гийгүүлэх гэрэл юм.

106 Би тангаргаа биелүүлж,

Таны зөв шийдвэрийг сахин биелүүлнэ.

107 Би маш их зовсон.

Ехова, та хэлснээрээ намайг амьд байлгаач.

108 Сайн дурын магтаалын өргөлийг минь хүлээн аваач, Ехова.

Шийдвэрээ надад зааж өгөөч.

109 Амь нас минь үргэлж аюулд өртдөг ч

Таны хуулийг би мартаагүй.

110 Муу хүмүүс надад урхи тавьсан ч

Би таны зарлигаас хазайгаагүй.

111 Би таны зааврыг* үүрд өмчөө болгосон.

Тэдгээр нь миний баяр баясгалан юм.

112 Би цаг үргэлж, эцсээ хүртэл

Таны тогтоолыг дагахаар шийдсэн.

ס [самэх]

113 Аливааг хийхдээ бүх зүрх сэтгэлээ зориулдаггүй* хүнийг би үзэн яддаг.

Харин би таны хуулийг дээдэлдэг.

114 Та бол миний хоргодох газар, бамбай юм.

Би таны үгэнд найддаг.

115 Муу хүмүүс ээ, надаас хол бай.

Би Бурхныхаа тушаалыг биелүүлэхээр шийдсэн.

116 Амласнаараа та намайг дэмжиж

Амьд байлгаач.

Итгэлийг минь бүү хөсөрдүүлээч.

117 Намайг дэмжиж, намайг авраач.

Тэгвэл би таны тогтоолыг үргэлж анхаарна.

118 Таны тогтоолоос хазайдаг хүмүүсээс та нүүр буруулдаг.

Учир нь тэд бол худалч, хуурамч хүмүүс юм.

119 Та дэлхийн бүх муу хүнийг хог шиг хөсөр хаядаг.

Тийм л учраас би таны зааврыг* дээдэлдэг.

120 Би танаас айн чичирч байна.

Таны шийдвэрээс сүрдэж байна.

ע [аин]

121 Би шударга ба зөвийг үйлдсэн.

Дарлагчдад намайг бүү тушаагаач!

122 Зарцаа сайн сайхан явуулна гэдгээ батлаач.

Намайг дарлахыг бардам хүмүүст бүү зөвшөөрөөч.

123 Аврахыг тань,

Зөв шударга амлалтаа биелүүлэхийг тань нүдээ чилтэл хүлээлээ.

124 Зарцаа үнэнчээр хайрлаж,

Тогтоолоо зааж өгөөч.

125 Би таны зарц билээ. Надад ухаарлыг хайрлаж

Заавраа* ойлгуулаач.

126 Ехова, арга хэмжээ авах цаг тань болжээ.

Учир нь тэд таны хуулийг зөрчсөн юм.

127 Би таны тушаалыг

Алтнаас, шижир алтнаас ч илүү дээдэлдэг.

128 Би таны бүх сургаалыг зөв гэж үздэг.

Би хуурамч бүхнийг үзэн яддаг.

פ [пэ]

129 Таны заавар* гайхалтай учир

Би тэдгээрийг дагадаг.

130 Таны үгийн утга илчлэгдэхэд гэрэл гийж

Гэнэн хүмүүс ухаарлыг олж авдаг.

131 Би таны хууль тушаалыг хүсэн хүлээж байна.

Тэдгээрээр өлсөж цангаж байна.

132 Над руу харж, намайг таалалдаа багтаагаач.

Нэрийг тань эрхэмлэдэг хүмүүст та тийн ханддаг шүү дээ.

133 Алхам бүрийг минь үгээрээ чиглүүлээч.

Муу юманд намайг бүү эзэмдүүлээч.

134 Дарлагчдаас намайг авраач.

Таны зарлигийг би дагана.

135 Зарцаа таалан соёрхож*

Тогтоолоо зааж өгөөч.

136 Хүмүүс таны хуулийг сахидаггүйгээс болж

Нүдний минь нулимс гол адил урсах юм.

צ [цади]

137 Ехова, та зөв шударга.

Та шударга шийдвэр гаргадаг.

138 Таны заавар* зөв шударга бөгөөд

Бүрэн итгэж болно.

139 Дайснууд үгийг тань мартсанаас болж

Таны төлөөх зүтгэл миний дотор гал мэт дүрэлзэж байна.

140 Таны үг цэвэр*.

Зарц тань таны үгийг эрхэмлэдэг.

141 Би өчүүхэн дорд, ад үзэгдсэн нэгэн.

Гэлээ ч таны зарлигийг мартаагүй.

142 Таны зөв шударга байдал үүрдийнх.

Таны хууль бол үнэн юм.

143 Би зовлон үзэж, хүнд бэрхийг туулсан ч

Таны тушаалыг дээдэлдэг хэвээрээ.

144 Таны заавар* үүрд зөв шударга.

Тэдгээрийг ойлгуулж өгөөч. Тэгвэл би амьд байна.

ק [көф]

145 Би чин сэтгэлээсээ дуудаж байна. Ехова минь ээ, надад хариулаач.

Таны тогтоолыг би мөрдөнө.

146 Би таныг дуудаж байна, намайг авраач.

Би таны зааврыг* дагана.

147 Би таны үгэнд найддаг учир

Үүр цайхаас өмнө босож тусламж гуйн хашхирсан.

148 Шөнө дунд би сэрж

Таны үгийг тунгаан бодно*.

149 Ехова, та үнэнчээр хайрладаг учир дууг минь сонсооч.

Та шударга учир намайг амьд байлгаач.

150 Ичгүүртэй юм хийдэг хүмүүс над руу ирж байна.

Тэд таны хуулийг үл тоомсорлодог.

151 Ехова, та дэргэд минь байна.

Таны бүх тушаал үнэн юм.

152 Таны заавар* мөнхийнх гэдгийг

Би аль эрт мэдсэн билээ.

ר [рэш]

153 Та зовж байгааг минь харж, намайг авраач.

Учир нь би таны хуулийг мартаагүй.

154 Намайг өмгөөлж, авраач.

Амласнаараа намайг амьд байлгаач.

155 Муу хүмүүс таны тогтоолыг мэдэхийг ч хүсдэггүй учир

Аврагдана гэж бараг байхгүй.

156 Ехова, таны өршөөл энэрэл агуу.

Та шударга учир намайг амьд байлгаач.

157 Намайг хавчдаг, надад дайсагнадаг хүн олон байна.

Гэвч би таны заавраас* хазайж байгаагүй.

158 Итгэл эвдэгчдийг харахаас ч дургүй хүрдэг.

Учир нь тэд таны үгийг дагадаггүй.

159 Ехова, таны зарлигийг хэчнээн их дээдэлдгийг минь хараач.

Та үнэнчээр хайрладаг учир намайг амьд байлгаач.

160 Таны бүх үг үнэн.

Таны зөв шударга шийдвэр үүрдийнх.

ש [син] эсвэл [шин]

161 Ноёд намайг шалтгаангүйгээр хавчдаг.

Гэвч би таны үгийг биширдэг.

162 Том олз олсон хүн шиг

Би таны үгэнд баярладаг.

163 Би худал хуурмагийг үзэн яддаг, бүр жигшдэг.

Харин таны хуулийг дээдэлдэг.

164 Таны шийдвэр зөв шударга учраас

Би таныг өдөрт долоон удаа магтдаг.

165 Таны хуулийг дээдэлдэг хүмүүс хэмжээлшгүй амар тайван байдаг.

Тэд юунд ч бүдрэхгүй.

166 Ехова минь ээ, намайг аварна гэдэгт тань би итгэдэг.

Би таны тушаалыг биелүүлдэг.

167 Би таны зааврыг* сахин мөрдөж,

Тэдгээрийг эрхэмлэн дээдэлдэг.

168 Би таны зарлиг, зааврыг* сахин мөрддөг.

Та алхам бүрийг минь мэддэг.

ת [тав]

169 Ехова минь ээ, тусламж гуйн хашхирахыг минь сонсооч.

Үгээрээ намайг ухааруулаач.

170 Гуйлтыг минь сонсооч.

Амласнаараа намайг авраач.

171 Та тогтоолоо зааж өгдөг учир

Би таныг үргэлж магтана.

172 Таны бүх тушаал зөв шударга учраас

Хэлсэн үгийг тань би дуу болгон дуулна.

173 Мутраа сунган надад туслаач.

Учир нь би таны зарлигийг дагахаар шийдсэн билээ.

174 Ехова минь ээ, аврахыг тань би хүсэн хүлээж байна.

Би таны хуулийг дээдэлдэг.

175 Намайг амьд байлгаач. Тэгвэл би таныг магтана.

Таны шийдвэр надад тус болох болтугай.

176 Би алга болсон хонь шиг төөрөн явсан. Зарцаа хайж олооч.

Учир нь би таны тушаалыг мартаагүй.

Өгсөж явах үеийн дуу*.

120 Би зовж байхдаа Еховаг дуудахад

Тэрбээр надад хариулсан.

 2 Ехова минь ээ, намайг

Худалч, хуурамч хүмүүсээс хамгаалаач.

 3 Хууран мэхлэгч ээ,

Чамайг Бурхан яах гэж байгааг, яаж шийтгэх гэж байгааг чи мэдэх үү?

 4 Дайчин хүний хурц сумаар,

Тац модны шатаж буй нүүрсээр шийтгэнэ.

 5 Би хөөрхийлөлтэй еэ! Яагаад гэвэл би Мешехт цагаачлан амьдарч,

Кедарын майхнуудын дунд оршин сууж байна.

 6 Амар тайвныг үзэн яддаг хүмүүстэй

Арай л удаан хамт амьдарч байна.

 7 Би амар тайвныг хүсдэг. Гэвч намайг ярихлаар

Тэд дайтахыг хүсдэг.

Өгсөж явах үеийн дуу.

121 Би уулсын зүг хараа бэлчээдэг.

Хэн надад туслах вэ?

 2 Тэнгэр газрыг бүтээсэн

Ехова тусална.

 3 Тэрбээр хөлийг чинь халтируулахгүй.

Чамайг хамгаалдаг Нэгэн хэзээ ч нойрмоглохгүй.

 4 Израйлыг хамгаалдаг Нэгэн

Хэзээ ч нойрмоглохгүй, хэзээ ч унтахгүй.

 5 Ехова чамайг хамгаалдаг.

Ехова бол чиний баруун гар тал дахь хамгаалагч* юм.

 6 Өдөр нь нар,

Шөнө нь сар чамд хор хүргэхгүй.

 7 Ехова бүх хор хөнөөлөөс чамайг хамгаална.

Амийг чинь хамгаална.

 8 Ехова чамайг алхам тутамд чинь

Одооноос үүрд мөнхөд хамгаална.

Өгсөж явах үеийн дуу. Давидын дуу.

122 «Еховагийн өргөө рүү явцгаая» гэж

Хүмүүс надад хэлэхэд би баярласан.

 2 Иерусалим аа, одоо бид

Чиний хаалгаар ороод зогсож байна.

 3 Иерусалим бол

Байшингууд нь шигүү баригдсан хот юм.

 4 Израйлд өгсөн зааврын дагуу

Овгууд, Яагийн* овгууд

Еховагийн нэрд талархал өргөхөөр

Тийшээ өгсөн явсан.

 5 Тэнд Давидын үр удмын сэнтийнүүдийг,

Шүүх сэнтийнүүдийг тавьсан байв.

 6 Иерусалимын амар амгалангийн төлөө залбираарай.

Хот оо, чамайг хайрладаг хүмүүс аюулгүй амьдрах болно.

 7 Чиний хэрэм дотор амар тайван,

Чиний бэхлэгдсэн цамхгууд дотор аюулгүй байдал ноёлох болтугай.

 8 Би ах дүү, найз нөхдийнхөө төлөө

«Чиний дотор амар тайван ноёлох болтугай!» гэж хэлнэ.

 9 Бидний Бурхан Еховагийн өргөөний төлөө

Чамд сайн сайхныг хүсье.

Өгсөж явах үеийн дуу.

123 Тэнгэрт сэнтийдээ заларсан таны зүг

Би харна.

 2 Боол нь эзнээ,

Шивэгчин нь эзэгтэйгээ анхааралтай хардаг шиг

Бид Ехова Бурхнаа анхааралтай харж

Таалалдаа багтаатал нь хүлээдэг.

 3 Биднийг таалалдаа багтаагаач Ехова, биднийг таалалдаа багтаагаач.

Бид хангалттай доромжлуулсан.

 4 Бид өөртөө эрддэг хүмүүсийн элэг доог болж,

Бардам хүмүүст доромжлуулж ханалаа.

Өгсөж явах үеийн дуу. Давидын дуу.

124 «Ехова бидэнтэй хамт байгаагүй сэн бол . . . ».

Израйл одоо үүнийг дагаж хэлэг.

 2 «Дайсан довтлох үед

Ехова бидэнтэй хамт байгаагүй сэн бол

 3 Уур хилэндээ шатсан тэд

Биднийг амьдаар маань залгих байсан.

 4 Ус биднийг хаман авч,

Гол биднийг урсгах байсан.

 5 Оволзсон ус биднийг нөмрөн авах байсан.

 6 Ехова магтагдах болтугай.

Учир нь тэрбээр биднийг дайсанд олз болгон өгөөгүй юм.

 7 Бид анчны урхинаас мултарсан

Шувуу мэт юм.

Урхи эвдрэхэд

Бид зугтсан.

 8 Тэнгэр газрыг Бүтээгч

Ехова гэдэг Нэгэн бидэнд тусалдаг».

Өгсөж явах үеийн дуу.

125 Еховад найддаг хүмүүс

Үл ганхагч, үүрд оршигч

Сион уултай адил юм.

 2 Иерусалимыг уулс хүрээлдгийн адил

Ехова одооноос үүрд мөнхөд

Ард түмнээ тал бүрээс нь хамгаална.

 3 Муу хүн зөв шударга хүнийг үүрд захирахгүй*.

Ингэснээр зөв шударга хүн мууг үйлдэхгүй юм.

 4 Ехова минь ээ, та сайн хүмүүст,

Шулуун шударга хүмүүст сайныг үйлдээч.

 5 Ехова буруу зам руу хазайсан хүмүүсийг

Мууг үйлдэгчидтэй хамтад нь устгана.

Израйлд амар амгалан байх болтугай.

Өгсөж явах үеийн дуу.

126 Ехова олзлогдогсдыг Сионд буцааж авчрахад

Бид зүүдэлж байна л гэж бодсон.

 2 Бид баясан инээж,

Баярлан хашхирч байлаа.

Тэр үед үндэстнүүд:

«Ехова тэдэнд агуу үйлс бүтээж өгөв» гэж хэлсэн.

 3 Ехова бидний төлөө агуу үйлс бүтээсэн юм.

Бид баяр хөөрөөр цалгиж байна.

 4 Ехова минь ээ, олзлогдсон ард түмнээ

Негевийн горхи шиг дахин цуглуулаач.

 5 Нулимс унаган үр суулгагчид

Ургацаа хураан баярлан хашхирна.

 6 Үртэй уутаа үүрэн талбайдаа ажиллахаар

Уйлан гарсан хүн

Багцалсан тариагаа барьсаар

Баяр хөөртэй буцаж ирнэ.

Өгсөж явах үеийн дуу. Соломоны дуу.

127 Ехова байшинг барихгүй бол

Барилгачдын шаргуу хөдөлмөр талаар болно.

Ехова хотыг хамгаалахгүй бол

Манаач сэрүүн байсны хэрэг гарахгүй.

 2 Эрт босож,

Орой унтан

Хоолны төлөө зүтгэдэг чинь дэмий хоосон юм.

Учир нь тэрбээр хайртай хүмүүстээ санаа тавьж, тэднийг тайван унтуулдаг.

 3 Үр хүүхэд* бол Еховагийн өгдөг өв,

Хүүхэд* бол Бурхны өгдөг бэлэг юм.

 4 Залуу хүний хөвгүүд

Дайчны гар дахь сумтай адил.

 5 Тэднээр саадгаа дүүргэдэг хүн жаргалтай.

Тийм хүн ичгэвтэр байдалд орохгүй.

Учир нь хөвгүүд нь хотын хаалган дээр дайснуудтайгаа ярилцана.

Өгсөж явах үеийн дуу.

128 Еховагаас эмээж,

Заасан замаар нь явдаг хүн жаргалтай.

 2 Чи хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ.

Жаргалтай байж, дэвжин дээшилнэ.

 3 Эхнэр чинь гэртээ жимс ихтэй усан үзмийн мод адил,

Ширээ тойрон суух хөвгүүд чинь чидун модны нахиа адил байх болно.

 4 Еховагаас эмээдэг хүн

Ингэж л ивээл хүртэнэ.

 5 Ехова чамайг Сионоос ивээнэ.

Иерусалим хөгжин цэцэглэхийг чи насан туршдаа харах болтугай.

 6 Чи хөвгүүдийнхээ хөвгүүдийг харах болтугай.

Израйлд амар амгалан байх болтугай.

Өгсөж явах үеийн дуу.

129 «Бага залуугаас минь дайснууд над руу байнга довтолдог байсан».

Израйл одоо үүнийг дагаж хэлэг.

 2 «Бага залуугаас минь дайснууд над руу байнга довтолдог байсан.

Гэвч тэд намайг дийлээгүй юм.

 3 Тариачид нуруун дээр минь газар хагалсан.

Тэд урт шан татсан».

 4 Гэвч Ехова зөв шударга.

Тэрбээр муу хүмүүсийн олсыг тасалсан.

 5 Сионыг үзэн ядагчид бүгдээрээ

Шившиг болж, гутамшигтайгаар ухарна.

 6 Тэд дээвэр дээр ургасан өвс шиг

Зулгаагдахаасаа өмнө хатна.

 7 Тэд хадланчийн гарыг ч,

Тариа багцлагчийн тэврийг ч дүүргэхгүй.

 8 Хажуугаар нь өнгөрөгчид:

«Ехова та нарыг ивээх болтугай.

Та нарыг Еховагийн нэрээр ерөөе» гэж хэлэхгүй.

Өгсөж явах үеийн дуу.

130 Ехова минь ээ, зовлонгийн далайн гүнээс би таныг дуудаж байна.

 2 Ехова минь ээ, дуу хоолойг минь сонсооч.

Тусламж гуйхыг минь анхааран чагнаач.

 3 Яа* минь ээ, хэрэв та алдаа дутагдлыг анхааран хардаг байсан бол

Ехова минь ээ, ялаас мултрах хэн байх вэ?

 4 Та жинхэнэ ёсоор уучилдаг учраас

Таныг хүмүүс биширдэг.

 5 Би Еховад найддаг. Чин сэтгэлээсээ найддаг.

Би түүний үгийг хүлээдэг.

 6 Манаач өглөө болохыг хүлээхээс ч илүү,

Тийм ээ, манаач өглөө болохыг хүлээхээс ч илүү

Би Еховаг хүсэн хүлээдэг.

 7 Израйл Еховаг хүлээгээд л байг.

Учир нь Ехова үнэнчээр хайрладаг,

Аврах агуу хүчтэй.

 8 Тэрбээр Израйлын бүх гэм бурууг хэлтрүүлнэ.

Өгсөж явах үеийн дуу. Давидын дуу.

131 Ехова, зүрх минь бардам биш,

Харц минь ч дээгүүр биш билээ.

Би хэр чадлаасаа хэтэрсэн юм хүсдэггүй.

Агуу зүйлс рүү ч тэмүүлдэггүй.

 2 Харин ч ээжийнхээ өвөр дээр байгаа балчир* хүүхэд мэт

Тайвширч, тайтгарсан.

Хөхнөөс гарсан хүүхэд шиг сэтгэл минь тайван байна.

 3 Израйл одооноос үүрд мөнхөд

Еховаг хүлээг.

Өгсөж явах үеийн дуу.

132 Ехова минь ээ, Давидыг,

Түүний бүх зовлонг санаач.

 2 Тэрбээр Еховад юу гэж тангараглан,

Иаковын Хүчит Нэгэнд хэрхэн андгайлсан билээ?

 3 «Би гэртээ орохгүй,

Орон дээрээ ч хэвтэхгүй.

 4 Би унтах гэж нүдээ анихгүй,

Зовхио ч буулгахгүй.

 5 Еховад байр олтлоо,

Иаковын Хүчит Нэгэнд амьдрах аятайхан газар олтлоо ийм байх юм» гэсэн шүү дээ.

 6 Ефратад бид энэ тухай сонссон.

Ойгоос бид үүнийг олсон.

 7 Түүний оршин суудаг газарт орцгооё.

Хөлийн тавиурынх нь өмнө сөгдөцгөөе.

 8 Ехова минь ээ, хүч чадлын авдартайгаа ирж

Оршин суудаг* газартаа орооч.

 9 Таны тахилчид зөв шударгаар хувцаслаг.

Таны үнэнч хүмүүс баяртайгаар хашхираг.

10 Зарц Давидаа бодож,

Сонгосон* нэгнээ бүү голооч.

11 Ехова Давидад тангарагласан.

Тэрбээр хэлсэн үгээсээ буцахгүй.

«Би чиний үр удмаас нэг хүнийг

Сэнтийд чинь зална.

12 Хөвгүүд чинь миний гэрээг биелүүлж,

Өгсөн зааврыг минь дагавал

Тэдний хөвгүүд ч

Чиний сэнтийд үүрд заларна» гэж айлдсан билээ.

13 Ехова Сионыг сонгож,

Орших газраа болгохыг хүссэн.

14 «Энэ бол үүрд миний амрах газар.

Би хүссэн учраас энд амьдарна.

15 Би энэ газрыг элбэг дэлбэг хоол хүнсээр хангаж,

Ядуусыг нь талхаар тэжээнэ.

16 Тахилчдыг нь авралаар хувцаслана.

Үнэнч хүмүүс нь баярлан хашхирна.

17 Тэнд би Давидыг улам хүчирхэг болгоно.

Сонгосон* хүндээ би дэнлүү бэлдсэн.

18 Би түүний дайснуудыг шившгээр хувцаслана.

Харин түүний толгой дээрх титэм гялтганана».

Өгсөж явах үеийн дуу. Давидын дуу.

133 Ах дүүс хамтдаа эв нэгдэлтэй амьдрах нь

Хэчнээн сайхан, хэчнээн тааламжтай вэ!

 2 Яг л толгой дээр асгасан сайн чанарын тостой адил юм.

Ийм тос сахал даган урсаж,

Аароны сахлыг даган урсаж

Хувцасных нь захан дээр дуслах ажээ.

 3 Энэ нь Сион дахь уулс дээр буудаг

Хермоны шүүдэр адил юм.

Ехова тэндхийн хүмүүсийг ивээнэ гэж амласан.

Бүр мөнхийн амиар шагнана.

Өгсөж явах үеийн дуу.

134 Еховагийн бүх зарц нар аа,

Шөнө Еховагийн өргөөнд үйлчилдэг та бүхэн

Еховаг магт.

 2 Гараа өргөн залбирдаг та нар ариун байж*

Еховаг магт.

 3 Тэнгэр газрыг Бүтээгч Ехова

Сионоос та нарыг ивээх болтугай.

135 Яаг магт*!

Еховагийн нэрийг магт.

Еховагийн зарц нар аа, түүнд магтаал өргө.

 2 Та нар бол Еховагийн өргөөнд,

Манай Бурхны өргөөний хашаанд үйлчилдэг хүмүүс билээ.

 3 Яаг магт*. Учир нь Ехова бол сайн.

Түүний нэрийг магтан дуул*. Учир нь ингэх нь тааламжтай.

 4 Яа өөртөө зориулан Иаковыг сонгож,

Израйлыг тусгай* өмч болгосон.

 5 Ехова агуу гэдгийг,

Бидний Эзэн бусад бүх бурхнаас агуу гэдгийг би сайн мэднэ.

 6 Ехова тэнгэр, газар, далай ба далайн гүнд

Юу хүссэнээ хийдэг.

 7 Тэрбээр дэлхийн хязгаараас үүлсийг хөөргөн

Аянга цахилгаантай бороог илгээж*,

Агуулахаасаа салхи гаргадаг.

 8 Тэрбээр Египетэд

Хүн, амьтны бүх ууганыг хөнөөсөн.

 9 Тэрбээр Египетэд фараон ба түүний албатуудын нүдэн дээр

Тэмдэг үзүүлж, гайхамшиг үйлдсэн билээ.

10 Тэрбээр олон үндэстнийг бут цохиж,

Хүчирхэг хаадыг хөнөөсөн.

11 Тэдгээр нь аморичуудын хаан Сихон,

Башаны хаан Ог,

Канааны бүх хаант улс юм.

12 Тэдний газар нутгийг өв болгон,

Өөрийн ард түмэн Израйлд өв болгон өгсөн.

13 Ехова минь ээ, таны нэр үүрдийнх.

Ехова минь ээ, таны суу алдар үеийн үед дуурьсагддаг.

14 Ехова ард түмнээ өмгөөлөн хамгаална.

Тэрбээр зарц нараа өрөвдөнө.

15 Үндэстнүүдийн шүтээн бол алт, мөнгө бөгөөд

Хүний гарын бүтээл юм.

16 Тэд амтай боловч ярьдаггүй.

Нүдтэй боловч хардаггүй.

17 Чихтэй боловч сонсдоггүй.

Аманд нь амьсгал ч байдаггүй.

18 Тэдгээрийг бүтээгчид,

Тэдэнд найдагчид бүгдээрээ тийм л болно.

19 Израйлын үр удам аа, Еховаг магт.

Аароны үр удам аа, Еховаг магт.

20 Левийн үр удам аа, Еховаг магт.

Еховагаас эмээгчид ээ, Еховаг магт.

21 Иерусалимд оршин суудаг Ехова

Сионоос магтагдах болтугай.

Яаг магт*!

136 Еховад таларх. Учир нь тэр бол сайн.

Түүний үнэнч хайр үүрдийнх.

 2 Бурхдын Бурханд таларх.

Учир нь түүний үнэнч хайр үүрдийнх.

 3 Эздийн Эзэнд таларх.

Учир нь түүний үнэнч хайр үүрдийнх.

 4 Ганцаараа агуу гайхамшгийг үйлддэг

Түүний үнэнч хайр үүрдийнх.

 5 Тэнгэрийг урлан бүтээсэн

Түүний үнэнч хайр үүрдийнх.

 6 Газрыг усны дээгүүр байрлуулсан

Түүний үнэнч хайр үүрдийнх.

 7 Агуу гэрлүүдийг бүтээсэн

Түүний үнэнч хайр үүрдийнх.

 8 Өдрийг захируулахаар нарыг бүтээсэн

Түүний үнэнч хайр үүрдийнх.

 9 Шөнийг захируулахаар сар, оддыг бүтээсэн

Түүний үнэнч хайр үүрдийнх.

10 Египетийн уугануудыг хөнөөсөн

Түүний үнэнч хайр үүрдийнх.

11 Тэдний дундаас Израйлыг чөлөөлсөн

Түүний үнэнч хайр үүрдийнх.

12 Агуу их хүч, хүчит мутраар чөлөөлсөн

Түүний үнэнч хайр үүрдийнх.

13 Улаан тэнгисийг хоёр хуваасан

Түүний үнэнч хайр үүрдийнх.

14 Израйлыг дундуур нь явуулсан

Түүний үнэнч хайр үүрдийнх.

15 Фараоныг их цэрэгтэй нь Улаан тэнгист живүүлсэн

Түүний үнэнч хайр үүрдийнх.

16 Ард түмнээ удирдан зэлүүд газраар явуулсан

Түүний үнэнч хайр үүрдийнх.

17 Агуу хаадыг бут цохисон

Түүний үнэнч хайр үүрдийнх.

18 Хүчирхэг хаадыг устгасан

Түүний үнэнч хайр үүрдийнх.

19 Аморичуудын хаан Сихоныг хөнөөсөн

Түүний үнэнч хайр үүрдийнх.

20 Башаны хаан Огийг хороосон

Түүний үнэнч хайр үүрдийнх.

21 Тэдний газрыг өв болгон өгсөн

Түүний үнэнч хайр үүрдийнх.

22 Зарц Израйлдаа өвлүүлсэн

Түүний үнэнч хайр үүрдийнх.

23 Дорд болоход маань биднийг санасан

Түүний үнэнч хайр үүрдийнх.

24 Дайснаас биднийг олон удаа аварсан

Түүний үнэнч хайр үүрдийнх.

25 Амьтай бүхэнд хоол хүнс өгдөг

Түүний үнэнч хайр үүрдийнх.

26 Тэнгэрийн Бурханд таларх.

Учир нь түүний үнэнч хайр үүрдийнх.

137 Бид Вавилоны голын эрэг дээр суугаад

Сионыг санан уйлж билээ.

 2 Тэндхийн улиас модон дээр

Босоо ятгуудаа өлгөж билээ.

 3 Олзлогчид дуу дуулахыг биднээс шаардсан.

Элэглэн дооглогчид өөрсдийг нь хөгжөөхийг биднээс хүссэн.

«Сионы дуунуудаас нэгийг дуулж өг» гэсэн.

 4 Бид харийн нутагт

Яаж Еховагийн дууг дуулах юм бэ?

 5 Иерусалим аа, би чамайг мартвал

Баруун гар минь хэрэгцээгүй болог*.

 6 Би чамайг санахгүй бол,

Иерусалимыг баяр баяслынхаа

Хамгийн гол шалтгаан болгохгүй бол

Хэл минь тагнайдаа наалдаг.

 7 Иерусалим сүйрдэг өдөр

Едомчууд юу гэж хэлснийг санаач, Ехова.

«Түүнийг нураа! Суурьтай нь нураа!» гэсэн.

 8 Удахгүй сүйрэх Вавилон* оо,

Чи биднийг зовоосон шиг, чамайг тийн зовоож

Шанг чинь хүртээх нэгэн жаргалтай.

 9 Хүүхдүүдийг чинь барьж аваад

Хад руу цохих нэгэн жаргалтай.

Давидын дуу.

138 Би чин сэтгэлээсээ таныг магтаж

Бусад бурхны өмнө

Таныг магтан дуулна*.

 2 Би таны ариун сүмийн зүг хараад сөгдөн мөргөж

Таны нэрийг магтана.

Учир нь та үнэнчээр хайрладаг, итгэмжит Бурхан билээ.

Та үгээ, нэрээ бүхнээс дээгүүр өргөмжилсөн*.

 3 Дуудахад минь та хариулж

Намайг зоригтой, хүчтэй болгосон.

 4 Ехова минь ээ, дэлхийн бүх хаан таныг магтана.

Учир нь тэд амлалтыг тань сонсох юм.

 5 Еховагийн суу алдар агуу учир

Тэд Еховагийн үйлсийн тухай дуулна.

 6 Ехова өндөрт байдаг боловч даруу хүмүүсийг анхаардаг.

Харин бардам хүмүүсийг мэдэхийг ч хүсдэггүй.

 7 Намайг аюултай газраар явбал та хамгаална.

Та мутраа сунган дайсны уур хилэнг намжааж,

Баруун мутраараа намайг аварна.

 8 Ехова миний төлөө бодож төлөвлөсөн бүхнээ хийнэ.

Ехова минь ээ, таны үнэнч хайр үүрдийнх.

Та мутрынхаа бүтээлийг бүү орхиоч.

Удирдаачид зориулав. Давидын дуу.

139 Ехова минь ээ, та намайг нарийн судалсан. Та намайг мэддэг.

 2 Сууж босохыг минь ч мэддэг.

Бодлыг минь алс холоос мэддэг.

 3 Та аялж явахыг минь, амарч хэвтэхийг минь ч ажигладаг.

Та үйл хөдлөл бүрийг минь мэддэг.

 4 Намайг ам нээхээс өмнө

Хэлэх үгийг минь та мэддэг.

 5 Та бүх талаас минь намайг хамгаалж,

Мутраа над дээр тавьдаг.

 6 Та намайг маш сайн мэддэг нь үнэхээр гайхалтай!

Үүнийг ойлгоход ухаан хүршгүй!

 7 Таны агуу хүчнээс би хаашаа зугтах вэ?

Таны мэлмийнээс хэрхэн нуугдах вэ?

 8 Намайг тэнгэрт гарвал та тэнд байна.

Булшинд* ороо засвал та мөн л тэнд байна.

 9 Намайг үүрийн гэгээгээр жигүүрлэн нисэж

Алсын алсад буй далайн тэртээд амьдран суувал

10 Та тэнд ч намайг мутраараа удирдаж,

Баруун мутраараа намайг түшнэ.

11 «Намайг харанхуй нөмрөх нь ээ!» гэж хэлэхэд минь

Таны хувьд харанхуй нь гэрэл мэт байдаг*.

12 Таны хувьд харанхуй нь ч харанхуй биш.

Шөнө нь өдөр мэт гэрэлтэй.

Харанхуй нь таны хувьд гэрэл юм.

13 Та бөөрийг минь бүтээж,

Намайг эхийн минь хэвлийд нуусан*.

14 Намайг биширмээр, гайхамшигтай бүтээсэн таныг магтъя.

Таны үйлс гайхамшигтайг

Би үнэхээр сайн ойлгодог.

15 Намайг нууц газар бүрэлдэн бий болж,

Газрын гүнд хувцас мэт нэхэгдэж байхад

Яснууд минь таны нүднээс далдлагдаагүй.

16 Үр хөврөл байхад минь та намайг харж л байсан.

Бүх эд эрхтний минь талаар таны номд бичсэн байсан.

Нэг нь ч бий болоогүй байхад хүртэл

Хэзээ хэлбэрээ олохыг бичсэн байсан.

17 Таны бодол санаа надад ямар их үнэ цэнтэй гээч!

Бурхан минь ээ, тэдгээрийг тоолж баршгүй!

18 Тоолъё гэвэл элсний ширхгээс ч олон юм.

Сэрэхдээ ч би тэдгээрийг тоолдог*.

19 Бурхан минь ээ, та муу хүмүүсийг хяддаг ч болоосой!

Тэгвэл харгис догшин* хүмүүс хажууд минь байхаа болино.

20 Хорон санаа өвөрлөн таныг муулдаг хүмүүс бол

Нэрийг тань зохисгүй ашигладаг дайснууд юм.

21 Ехова минь ээ, таныг үзэн ядагчдыг би үзэн ядаж,

Танд тэрсэлдэг хүмүүсийг би жигшдэггүй гэж үү?

22 Би тэдэнд үнэн голоосоо дургүй.

Тэд миний жинхэнэ дайсан болсон юм.

23 Бурхан минь ээ, та намайг нарийн судалж зүрх сэтгэл доторхыг минь мэдээч.

Намайг шалгаж, ямар бодол өөрийг минь зовоогоод байгааг мэдээч.

24 Сэтгэлд минь гаж буруу бодол* байгаа эсэхийг хараач.

Мөнхийн амь руу намайг хөтлөөч.

Удирдаачид зориулав. Давидын дуу.

140 Ехова минь ээ, намайг хорон санаатнуудаас аварч,

Харгис догшин хүмүүсээс хамгаалаач.

 2 Тэд сэтгэлдээ бузар булайг сэдэж,

Цаг үргэлж гай тарьдаг.

 3 Тэд могойнх шиг хурц хэлтэй.

Үг яриа нь могойн хор адил. (Села)

 4 Ехова минь ээ, намайг муу хүмүүсийн савраас авраач.

Намайг хорлох гэж хуйвалддаг

Харгис хэрцгий хүмүүсээс хамгаалаач.

 5 Бардам хүмүүс намайг барих гэж урхи тавин,

Замын хажууд тор татаж

Занга бэлддэг. (Села)

 6 Би Еховад «Та миний Бурхан.

Ехова! Тусламж гуйхыг минь сонсооч» гэж хэлдэг.

 7 Хэмжээгүй эрхт Эзэн, миний хүчит Аврагч Ехова,

Та тулалдааны өдөр намайг* хамгаалдаг.

 8 Ехова минь ээ, муу хүмүүсийн хүслийг бүү биелүүлээч.

Тэдний төлөвлөгөөг нураагаач. Тэгвэл тэд өргөмжлөгдөхгүй шүү дээ. (Села)

 9 Тал бүрээс минь дайрагчид

Өөрсдийнхөө ярьсан бузар мууд ороогдох болтугай.

10 Шатаж буй нүүрс тэдэн дээр асгарах болтугай.

Тэд галд, гүнзгий нүхэнд хаягдаж,

Дахин бүү босог.

11 Гүтгэгч хүнд гишгэх газар бүү олдог.

Харгис хэрцгий хүмүүс гай зовлонд баригдаж, сөнөх болтугай.

12 Ехова дорд хүмүүсийг өмгөөлж,

Ядуусын төлөө шударга ёсыг тогтооно гэдгийг би мэднэ.

13 Зөв хүмүүс таны нэрийг магтан алдаршуулна.

Шулуун шударга хүмүүс тантай үргэлж хамт байна.

Давидын дуу.

141 Ехова минь ээ, би таныг дуудаж байна.

Хурдан ирээд надад туслаач.

Дуудахад минь анхааран сонсооч.

 2 Залбирал минь танд зориулж бэлдсэн утлага мэт байх болтугай.

Гуйлт минь үдшийн идээн өргөл мэт байх болтугай.

 3 Ехова минь ээ, аман дээр минь харуулыг,

Уруул дээр минь* манаачийг тавьж өгөөч.

 4 Зүрх сэтгэлээ буруу юманд хандуулахгүй байхад туслаач.

Тэгвэл би хорон санаатнуудтай хамт бузар хэрэгт нь оролцохгүй шүү дээ.

Тэдний тансаг идээнээс би хэзээ ч хүртэхгүй.

 5 Зөв шударга хүн намайг цохивол энэ нь үнэнч хайрын илрэл болно.

Тэрбээр намайг зэмлэвэл толгой дээр минь тос асгасантай адил болно.

Би үүнээс хэзээ ч татгалзахгүй.

Зовох цагт нь ч би түүний төлөө залбирсаар байх болно.

 6 Шүүгчид хадан цохионоос шидэгдсэн ч

Ард түмэн нь миний үгийг анхаарна. Учир нь миний үг тааламжтай.

 7 Хүн газрыг хагалж, хөрсийг сэндийчихэд ямар байдаг билээ,

Бидний яс Булшны* аманд тийнхүү таран хэвтдэг.

 8 Гэвч Хэмжээгүй эрхт Эзэн Ехова минь ээ, би танд найддаг.

Би танд хоргоддог.

Амийг минь бүү аваач.

 9 Намайг барих гэж тавьсан урхинаас,

Мууг үйлдэгчдийн занганаас хамгаалаач.

10 Муу хүмүүс өөрсдийнхөө тавьсан торонд орно.

Харин би хажуугаар нь аюулгүй өнгөрнө.

Маскил*. Давидын дуу. Тэрбээр агуйд байжээ. Залбирал.

142 Би тусламж гуйн Еховаг дууддаг.

Таалалдаа багтаахыг Еховагаас гуйдаг.

 2 Би түүнд сэтгэлээ уудалж

Зовлонгоо ярина.

 3 Учир нь би сэтгэлээр унасан юм.

Тэгэхэд та алхам бүрийг минь ажигласан.

Дайснууд намайг барих гэж

Замд минь урхи нуудаг.

 4 Намайг хараач, хажууд минь хэн ч алга.

Надад санаа тавих хүн алга.

Надад зугтах газар ч алга.

Намайг гэх хүн ганц ч алга.

 5 Ехова минь ээ, би танаас тусламж гуйж байна.

Би: «Та бол миний хоргодох газар.

Энэ амьдралд та л надад байна*» гэж хэлдэг.

 6 Тусламж гуйн хашхирахыг минь сонсооч.

Би зовлонд унаад байна.

Хавчигчдаас намайг авраач.

Тэд надаас илүү хүчтэй.

 7 Намайг шоронгоос гаргаач.

Тэгвэл би таны нэрийг магтана.

Та надад сайн ханддаг учраас

Зөв хүмүүс намайг тойрон бүчиг.

Давидын дуу.

143 Ехова минь ээ, залбирлыг минь сонсооч.

Тусламж гуйхыг минь чагнаач.

Та итгэмжит бөгөөд зөв шударга учир надад хариулаач.

 2 Зарцаа бүү шүүгээч.

Учир нь хэн ч таны өмнө зөв шударга байж чадахгүй шүү дээ.

 3 Намайг дайсан мөшгөдөг.

Намайг тэрбээр газарт дэвсэлсэн.

Түүнээс болж би аль эрт нас барсан хүмүүс шиг харанхуйд амьдардаг.

 4 Хүч минь харьж,

Зүрх минь мэдрэмжгүй болжээ.

 5 Би эртний өдрүүдийг санадаг.

Таны бүх үйлсийг эргэцүүлдэг.

Таны мутрын бүтээлийг тунгаан боддог*.

 6 Би тан руу гараа өргөн залбирч байна.

Ангасан газар ус хүсэмжилдгийн адил, би тан руу тэмүүлж байна. (Села)

 7 Ехова минь ээ, надад хурдан хариулаач.

Миний хүч барагдах нь ээ.

Надаас нүүрээ бүү нуугаач.

Эс тэгвэл би булшинд орогсод шиг болох нь ээ.

 8 Өглөө надад үнэнч хайраа мэдрүүлээч.

Би танд найдаж байна.

Явах ёстой замыг минь зааж өгөөч.

Би танаас удирдлага заавар гуйж байна.

 9 Ехова минь ээ, намайг дайснуудаас авраач.

Намайг хамгаалалтдаа аваач.

10 Таны хүсэл тааллыг биелүүлэхийг надад заагаач.

Учир нь та бол миний Бурхан.

Та бол сайн.

Таны агуу хүч намайг хөтлөн аюулгүй* замаар явуулах болтугай.

11 Ехова минь ээ, нэрийнхээ төлөө намайг амьд байлгаач.

Та зөв шударга учир намайг зовлонгоос авраач.

12 Үнэнч хайрандаа хөтлөгдөн дайснуудыг минь устгаач*.

Намайг дарамтлагчдыг бүгдийг нь хөнөөгөөч.

Учир нь би таны зарц билээ.

Давидын дуу.

144 Намайг тулалдаанд сургаж,

Дайнд бэлтгэдэг миний Хад Ехова

Магтаал хүртэх болтугай.

 2 Тэрбээр намайг үнэнчээр хайрладаг цайз минь юм.

Тэрбээр миний хоргодох газар, аврагч, бамбай юм.

Би түүнд хоргодсон.

Тэрбээр ард түмнүүдийг надад захируулдаг.

 3 Ехова минь ээ, хүн гэгч юу болоод та түүнийг ажиглана вэ?

Мөнх бус хүний хүү гэгч хэн болоод та түүнд санаа тавина вэ?

 4 Хүн гэгч ердөө л амьсгал төдий.

Түүний өдөр хоногууд сүүдэр мэт өнгөрөн оддог.

 5 Ехова минь ээ, тэнгэрийг доошлуулан бууж ирээч.

Уулсад мутраа хүргэж, тэдгээрээс утаа баагиулаач.

 6 Аянга цахилгаанаа гялбуулан дайсныг тараан бутаргаач.

Сумаа харван тэднийг самууруулаач.

 7 Мутраа тэнгэрээс сунган

Намайг оволзсон их уснаас,

Харь хүмүүсийн савраас авран хамгаалаач.

 8 Худал ярьдаг,

Баруун гараа өргөн хуурамчаар тангарагладаг тэднээс авраач.

 9 Бурхан минь ээ, би танд зориулан шинэ дуу дуулна.

Би таныг магтан дуулж*, арван утаст хөгжим тоглоно.

10 Та хаадад ялалтыг өгдөг.

Та өөрийн зарц Давидыг хөнөөлт илднээс авардаг.

11 Харийн хүмүүсийн савраас намайг авран хамгаалаач.

Худал ярьдаг,

Баруун гараа өргөн хуурамчаар тангарагладаг тэднээс авраач.

12 Тэгвэл манай хөвгүүд хурдан ургадаг нялх ургамал мэт,

Манай охид ордны буланг чимдэг багана мэт байх болно.

13 Манай агуулахууд бүх төрлийн тариа будаагаар бялхаж,

Хээр талд бэлчих мал сүрэг маань мянга түмээр өсөж үржинэ.

14 Үнээнүүд маань эндэгдэлгүй тугаллана, хээл хаяхгүй.

Гудамж талбайнуудад зовлонгийн дуу дуулдахгүй.

15 Ийм ард түмэн жаргалтай!

Еховаг шүтдэг хүмүүс жаргалтай!

Магтуу. Давидын дуу.

א [алэф]

145 Миний Бурхан, миний Хаан аа, би таныг өргөмжилье.

Таны нэрийг мөнхийн мөнхөд магтъя.

ב [бэт]

 2 Таныг өдөржин магтъя.

Таны нэрийг мөнхийн мөнхөд магтъя.

ג [гимэл]

 3 Ехова агуу бөгөөд алдар магтаалыг хүртэх зохистой нэгэн мөн.

Түүний агуу байдлыг ухааршгүй.

ד [далэт]

 4 Үеийн үед хүмүүс таны үйлсийг магтаж,

Таны агуу үйлсийг ярина.

ה [хэ]

 5 Таны сүр хүч хэчнээн агууг тэд ярина.

Таны гайхамшигт үйлсийг би эргэцүүлэн бодно.

ו [вав]

 6 Тэд таны бишрэм үйлсийг ярина.

Би таны агуу байдлыг тунхаглана.

ז [заин]

 7 Тэд таны бялхам их сайхан сэтгэлийн талаар баяр хөөртэй дурсан ярина.

Таны зөв шударгын талаар баярлан дуулна.

ח [хэт]

 8 Ехова өрөвч, өршөөнгүй,

Амархан уурладаггүй, үнэнч хайраар бялхам билээ.

ט [тэт]

 9 Ехова бүгдэд сайныг үйлддэг.

Түүний хийсэн бүхэнд өршөөнгүй сэтгэл нь шингэсэн байдаг.

י [еөд]

10 Ехова минь ээ, үйлс бүхэн тань таныг алдаршуулна.

Үнэнч хүмүүс тань таныг магтана.

כ [каф]

11 Тэд таны засаглалын яруу алдрыг тунхаглаж,

Таны хүч чадлын тухай ярьж,

ל [ламэд]

12 Таны хүчирхэг үйлсийг хүмүүст мэдүүлж,

Таны засаглалын агуу сүр хүчийг түмэн олонд таниулна.

מ [мэм]

13 Таны засаглал үүрдийнх.

Таны ноёрхол мөнхийнх.

ס [самэх]

14 Ехова унасан бүхнийг өндийлгөж,

Сөхөрсөн бүхнийг босгодог.

ע [аин]

15 Амьтай бүхэн тан руу найдан хардаг.

Та тэдэнд цагт нь хоол хүнс өгдөг.

פ [пэ]

16 Та мутраа дэлгэн

Амьтай бүхний хүслийг хангадаг.

צ [цади]

17 Ехова аливааг зөв шударгаар үйлддэг.

Юу ч хийсэн үнэнч байдаг.

ק [көф]

18 Ехова өөрийг нь дууддаг бүхэнд,

Өөрийг нь чин сэтгэлээсээ дууддаг бүхэнд ойр байдаг.

ר [рэш]

19 Тэрбээр өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлдэг.

Тусламж гуйн хашхирахыг нь сонсож, тэднийг авардаг.

ש [шин]

20 Ехова өөрийг нь хайрладаг бүх хүнийг хамгаалдаг.

Харин хорон санаатнуудыг бүгдийг нь устгана.

ת [тав]

21 Би Еховаг магтана.

Амьтай бүхэн ариун нэрийг нь мөнхийн мөнхөд магтах болтугай.

146 Яаг магтагтун*!

Хамаг зүрх сэтгэлээсээ би Еховаг магтана.

 2 Би насан туршдаа Еховаг магтана.

Амьд яваа цагтаа Бурхнаа магтан дуулна*.

 3 Ноёдод бүү найд.

Хүнд бүү итгэ. Учир нь тэд аварч чадахгүй.

 4 Хүн амьсгал хураахлаараа хөрс шороондоо буцдаг.

Яг тэр өдөр түүний бодол санаа үгүй болдог.

 5 Иаковын Бурхнаар туслуулдаг,

Ехова Бурхандаа найддаг хүн жаргалтай!

 6 Тэрбээр тэнгэр, газар,

Тэнгис далай, тэдгээрийн доторх бүхнийг Бүтээгч билээ.

Тэрбээр хэзээд үнэнч.

 7 Тэрбээр залилуулсан хүмүүсийн төлөө шударга ёсыг тогтоож,

Өлссөн хүмүүст талх өгдөг.

Ехова хоригдлуудыг чөлөөлдөг.

 8 Ехова сохор хүнд хараа оруулдаг.

Ехова сөхөрсөн хүнийг босгодог.

Ехова зөв шударга хүнийг хайрладаг.

 9 Ехова цагаачдыг хамгаалж,

Өнчин хүүхэд, бэлэвсэн эмэгтэйг тэтгэдэг.

Харин хорон санаатны төлөвлөгөөг нураадаг.

10 Ехова үүрд Хаан байх болно.

Сион оо, чиний Бурхан үеийн үед хаанчилна.

Яаг магтагтун*!

147 Яаг магтагтун*!

Бурхнаа магтан дуулах* нь сайн.

Тэрбээр магтаал хүртэх зохистой учраас түүнийг магтах нь хэчнээн тааламжтай вэ!

 2 Ехова Иерусалимыг барьж босгон,

Израйлын тарж бутарсан хүмүүсийг цуглуулдаг.

 3 Тэрбээр шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээж,

Шархыг нь боодог.

 4 Тэрбээр оддын тоог мэддэг.

Бүгдийг нь нэрээр нь дууддаг.

 5 Бидний Эзэн агуу бөгөөд хүчирхэг.

Хэмжээлшгүй мэргэн ухаантай.

 6 Ехова номхон дөлгөөн хүмүүсийг босгодог.

Харин муу хүмүүсийг хөсөр хаядаг.

 7 Еховад талархан дуул.

Бидний Бурхныг босоо ятгын аяд магтан дуул.

 8 Тэрбээр тэнгэр огторгуйг үүлсээр хучин,

Хөрс шороон дээр хур бороо оруулж,

Уул толгод дээр өвс ногоо ургуулдаг.

 9 Араатан амьтдыг идэш хоолоор хангаж,

Хоол нэхэн чарлах хэрээний ангаахайд идэх юм өгдөг.

10 Тэрбээр хүлэг морины хүч чадалд баярладаггүй.

Хүний хөлийн хурданд догдолдоггүй.

11 Ехова өөрөөс нь эмээдэг,

Үнэнч хайрыг нь мэдрэхийг хүсдэг хүмүүст баярладаг.

12 Иерусалим аа, Еховаг алдаршуул.

Сион оо, Бурхнаа магт.

13 Тэрбээр дааман хаалганы чинь түгжээг бэхэлж,

Чиний дотор буй хөвгүүдийг чинь ивээдэг.

14 Тэрбээр газар нутгийг чинь амар тайван байлгаж,

Чамайг хамгийн сайн улаан буудайгаар хангадаг.

15 Түүнийг газар дэлхийд тушаалаа буулгахад

Үг нь хурдан түгдэг.

16 Тэрбээр цасыг ноос шиг зулж,

Цан хярууг үнс шиг цацдаг.

17 Тэрбээр мөндрийг* талхны үйрмэг шиг унагадаг.

Хүйтэн жаврыг нь хэн сөрөн зогсож чадах вэ?

18 Түүнийг үгээ илгээхэд цас мөс хайлдаг.

Салхи салхилуулахад ус урсдаг.

19 Тэрбээр Иаковт үгээ,

Израйлд тогтоол, шийдвэрээ тунхагладаг.

20 Тэрбээр өөр ямар ч үндэстэнд ингэж байгаагүй.

Тэд түүний хуулийг огт мэддэггүй.

Яаг магтагтун*!

148 Яаг магтагтун*!

Еховаг тэнгэрээс магтагтун.

Өндөрт байгсад аа, түүнийг магтагтун.

 2 Тэнгэрийн элч нар аа, түүнийг магтагтун.

Тэнгэрийн дайчид аа, түүнийг магтагтун.

 3 Нар, сар аа, түүнийг магтагтун.

Гялалзах одод оо, түүнийг магтагтун.

 4 Хамгийн өндөр тэнгэр ээ,

Тэнгэрийн дээрх уснууд аа, түүнийг магтагтун.

 5 Тэд Еховагийн тушаалаар бүтээгдсэн учир

Түүний нэрийг магтаг.

 6 Тэрбээр тэдгээрийг мөнхөд тогтоож,

Хэзээ ч өөрчлөгдөхгүй хууль гаргасан.

 7 Еховаг дэлхийгээс магтагтун.

Далайн аварга амьтад аа, гүн уснууд аа,

 8 Аянга, мөндөр, цас, өтгөн үүлс ээ,

Үгийг нь биелүүлдэг салхи шуурга аа,

 9 Уул нурууд, дов толгод оо,

Жимсний модод, хушнууд аа,

10 Араатан амьтад, мал сүрэг ээ,

Мөлхөгчид, жигүүртэн шувууд аа,

11 Дэлхийн хаад болон үндэстнүүд ээ,

Ноёд болон дэлхийн бүх шүүгчид ээ,

12 Залуус ба бүсгүйчүүд ээ,

Хүүхэд ба өтгөс буурлууд аа,

13 Еховагийн нэрийг магтагтун.

Учир нь ганцхан түүний нэр хүршгүй өндөрт өргөмжлөгдсөн.

Түүний суу алдар тэнгэр газрын дээгүүр байдаг.

14 Тэрбээр ард түмнээ хүчтэй болгоно.

Ингэснээр түүний үнэнч хүмүүс,

Түүнтэй дотно байдаг Израйлын ард түмэн магтаал хүртэх юм.

Яаг магтагтун*!

149 Яаг магтагтун*!

Еховад зориулан шинэ дуу дуул.

Хуран чуулсан үнэнч хүмүүсийн дунд түүнийг магт.

 2 Израйл Агуу Бүтээгчдээ баярлаг.

Сионы хөвгүүд Хаандаа баярлаг.

 3 Тэд бүжиг бүжиглэн түүний нэрийг магтаг.

Хэнгэрэг, босоо ятгын аяд түүнийг магтан дуулаг*.

 4 Ехова ард түмнээрээ бахархдаг.

Дөлгөөн хүмүүсийг авардаг*.

 5 Бурхан үнэнч хүмүүсээ алдаршуулсан учир тэд баярлаг.

Орондоо орсон ч баярлан дуулаг.

 6 Тэд Бурхны магтууг амандаа аялан,

Хурц илд гартаа барин

 7 Үндэстнүүдээс өшөө авч,

Ард түмнүүдийг шийтгэж,

 8 Хаадыг нь гинжээр гинжилж,

Ноёдыг нь төмрөөр дөнгөлж,

 9 Тэдний талаар бичигдсэн ялыг гүйцэтгэг.

Түүнд үнэнч хүмүүс ийнхүү алдаршина.

Яаг магтагтун*!

150 Яаг магтагтун*!

Бурхныг ариун газарт нь магтагтун.

Хүч чадлыг нь илтгэгч тэнгэрийн доор түүнийг магтагтун.

 2 Хүчит үйлс бүтээсэн түүнийг магт.

Үлэмж агуу байдлынх нь төлөө түүнийг магт.

 3 Эвэр бүрээн дуунд түүнийг магт.

Чавхдаст хөгжим, босоо ятгын аяд түүнийг магт.

 4 Хэнгэрэг дэлдэн тойрон бүжиж түүнийг магт.

Чавхдаст хөгжим, лимбэ тоглож түүнийг магт.

 5 Цан цохин түүнийг магт.

Цан дуугарган түүнийг магт.

 6 Амьсгаатай бүхэн Яаг магтаг.

Яаг магтагтун*!

Эсвэл «амандаа уншдаг»

Эсвэл «эргэцүүлнэ»

Эсвэл «хоорондоо зөвлөлдөн»

Эсвэл «түүний Христийг»

Эсвэл «анхааруулгыг сонс»

Үгч. «үнс»

Үгч. «тэрбээр»

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Эсвэл «тусгаарладгийг»

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Эсвэл «Цус урсгадаг»

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Үгч. «зүрх, бөөрийг шалгадаг»

Эсвэл «нэрд зориулан дуулж хөгжимдөнө»

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Эсвэл «Таны алдар суу тэнгэрийн дээгүүр дуурьсагддаг» гэсэн бололтой.

Үгч. «Бурхан шиг нэгнүүдээс»

Үгч. «Хээрийн араатнууд»

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Энэ дууллыг еврей цагаан толгойн дарааллаар бичжээ.

Эсвэл «нэрд зориулан дуулж хөгжимдөнө»

Үгч. «Сионы охины»

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Эсвэл «Шунахай хүн өөрийгөө ерөөдөг» гэсэн бололтой.

Эсвэл «Шударга ёсны сууриуд»

Эсвэл «шатаж буй нүүрсийг» гэсэн бололтой.

Эсвэл «түүний царайг харна»

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Эсвэл «хоёр зүрх гарган ярьдаг»

Эсвэл «Газар дээр барьсан хайлуулах зууханд» гэсэн бололтой.

Эсвэл «Үнэнчээр»

Эсвэл «шившиг болгодоггүй»

Үгч. «андгайлснаасаа»

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Үгч. «бөөр»

Үгч. «алдар минь баясна»

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Эсвэл «ялзрахыг зөвшөөрөхгүй» гэсэн бололтой.

Эсвэл «Бөхийн, сонсооч»

Үгч. «Далавчныхаа сүүдэрт»

Эсвэл «Амь насанд минь заналхийлдэг дайснуудаас»

Эсвэл «өөхөндөө хучигдаж»

Эсвэл «тогтолцооны»

Эсвэл «Таны дүр төрхийг хардаг»

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү. Эсвэл «хүчит аврагч»

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Эсвэл «Тэнгэрийн элчийн далавчин дээр»

Эсвэл «усны сувгууд»

Эсвэл «өргөн уудам»

Эсвэл «зовогсдыг»

Үгч. «Бардам нүдийг»

Эсвэл «Шагай»

Эсвэл «Таны нэрд зориулан дуулж хөгжимдөнө»

Эсвэл «авралыг»

Эсвэл «тосолсон»

Үгч. «үрийг»

Эсвэл «бүх газар нутагт хэмжих шугамаа сунгаж» гэсэн бололтой.

Эсвэл «Үржил шимтэй газрын»

Эсвэл «сануулга»

Үгч. «нүдийг гэрэлтүүлдэг»

Эсвэл «цэвэршүүлсэн»

Эсвэл «Жигшмээр; Их»

Хаанд зориулж бичсэн бололтой.

Үгч. «өөх гэж үзэх»

Эсвэл «авралд»

Эсвэл «тосолсон»

Эсвэл «авралыг»

Эсвэл «хаан» гэсэн бололтой.

Эсвэл «цэвэршүүлсэн»

Эсвэл «Сүр хүчинд тань зориулж дуулж хөгжимдье»

Аялгуу юм уу хөгжмийн төрөл бололтой.

Эсвэл «Израйлын магтаал дунд сэнтийдээ залардаг»

Эсвэл «шившиг болж»

Үгч. «над руу амаа том ангайлгадаг»

Үгч. «Надад байгаа цорын ганц зүйлийг»

Эсвэл «Хурлын»

Үгч. «үр»

Үгч. «үр»

Эсвэл «хурлын»

Үгч. «Та нарын зүрх»

Үгч. «Үр»

Эсвэл «Дөлгөөн ус руу» гэсэн бололтой.

Эсвэл «тайтгаруулдаг»

Эсвэл «Миний амийг». Еховагийн амийг хэлж байна.

Эсвэл «шударга»

Эсвэл «толгойгоо өргө»

Эсвэл «бос»

Үгч. «Үр»

Үгч. «Миний нүд үргэлж Еховаг харна»

Үгч. «Бөөр»

Үгч. «суудаггүй»

Эсвэл «Хоёр нүүр гаргагчидтай нийлдэггүй»

Үгч. «суухаас»

Эсвэл «Цус урсгагчдыг»

Эсвэл «хурлын»

Үгч. «Миний зүрх»

Эсвэл «гоо үзэсгэлэнг»

Эсвэл «Ариун газрыг»

Эсвэл «эргэцүүлж бодонгоо»

Эсвэл «Еховад зориулан дуулж хөгжимдөнө»

Үгч. «Миний нүүрийг олохыг»

Эсвэл «Би амьдын газар Еховагийн сайн сайхныг үзнэ гэж бат итгэсэн» гэсэн бололтой.

Эсвэл «зүрхээ хүчтэй байлга»

Эсвэл «Чихээ бүү таглаач»

Эсвэл «булшинд»

Эсвэл «тосолсон»

Эсвэл «Их ариун учир» гэсэн бололтой.

Эсвэл «Еховаг шүт»

Үүлсийг хэлсэн бололтой.

Эсвэл «тэнгэрийн их усны»

Эсвэл «Сүмийг» гэсэн бололтой.

Эсвэл «аварсан»

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Эсвэл «булшинд»

Эсвэл «түүнд зориулан дуулж хөгжимд»

Эсвэл «булшинд»

Үгч. «бүжиг»

Евр. «руах». «Үгийн тайлбар»-аас «Хүч»-ийг үзнэ үү.

Эсвэл «Итгэмжит»

Эсвэл «өргөн уудам»

Эсвэл «би сульдаж, гэдэс минь өвджээ»

Үгч. «зүрхнээс»

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Эсвэл «зүрхээ хүчтэй байлга»

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Эсвэл «халхлагдсан»

Эсвэл «дургүйцэл»

Эсвэл «шим шүүс»

Эсвэл «түүнд зориулан дуулж хөгжимд»

Үгч. «тэнгэрийн бүх дайчид»

Эсвэл «зөвлөгөөг»

Эсвэл «бодлыг»

Эсвэл «зөвлөгөө»

Дуулалчийг хэлсэн нь гарцаагүй.

Эсвэл «гамшиг»

Дайн тулаанд хэрэглэдэг хоёр талдаа иртэй сүх.

Эсвэл «Бурхангүй хүмүүс зүсэм талхны төлөө элэглэн дооглож» гэсэн бололтой.

Үгч. «Надад байгаа цорын ганц зүйлийг»

Эсвэл «хуралд»

Эсвэл «эргэцүүлж»

Эсвэл «хамгаалдаг»

Эсвэл «Дэлхийд»

Эсвэл «Өөрийн замыг»

Эсвэл «Бүү цухалд. Учир нь энэ нь муу юм хийхэд л хүргэнэ» гэсэн бололтой.

Эсвэл «энэрэнгүй»

Эсвэл «Алхмыг нь бат болгодог»

Эсвэл «гараараа түшдэг»

Эсвэл «Үнэнчээр явдаг»

Үгч. «Миний нүглийн улмаас ясанд минь амар тайван үгүй»

Эсвэл «Миний амийг эрэгчид»

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Эсвэл «Алхмаа хянана»

Эсвэл «санаа алдах»

Эсвэл «аянчин»

Эсвэл «Би Еховаг тэвчээртэй хүлээсэн»

Эсвэл «өргөлд баярлаагүй»

Эсвэл «хуралд»

Эсвэл «хурлаас»

Эсвэл «орыг нь солино»

Эсвэл «миний эсрэг өсгийгөө өргөсөн»

Эсвэл «Эхлэл төгсгөлгүй»

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Эсвэл «аажуухан»

Эсвэл «жижиг уулаас»

Эсвэл «Дайснууд ясыг минь бяцлах мэт» гэсэн бололтой.

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Үгч. «нүүрний гэрлээр»

Эсвэл «авралыг»

Үгч. «зүйрлэл»

Эсвэл «Бидний зүрх гажаагүй»

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Үгч. «Таны баруун мутар сүрдэм зүйлсийг танд заана»

Үгч. «Бурхан бол үүрд таны сэнтий»

Үгч. «баяр баясгалангийн тосоор тосолсон»

Синнамон буюу шанцны нэг төрөл.

Үгч. «охин»

Эсвэл «Уран хатгамалтай өмсгөл» гэсэн бололтой.

Үгч. «онгон охидыг»

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Эсвэл «Бамбайнуудыг» гэсэн бололтой.

Эсвэл «Бурханд зориулан дуулж хөгжимд»

Үгч. «бамбайнууд»

Эсвэл «тохиролцоод уулзав»

Эсвэл «Таны баруун мутар зөв шударгаар дүүрэн»

Үгч. «охид»

Эсвэл «үхэн үхтэл» гэсэн бололтой.

Эсвэл «тогтолцооны»

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Эсвэл «дорноос өрнө хүртэл»

Эсвэл «сахилга батыг»

Эсвэл «түүнтэй нийлдэг» гэсэн бололтой.

Эсвэл «Нэр хүндийг нь гутаадаг»

Үгч. «зөвхөн»

Эсвэл «баярлана»

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Эсвэл «Айх юм байгаагүй газар тэд айдаст автана» гэсэн бололтой.

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Эсвэл «өмгөөлөөч»

Үгч. «дуугүй болгооч»

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Эсвэл «Тусламж гуйхад минь нүүрээ бүү буруулаач»

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

13, 14-р зүйлд гарсан хуучин найзаа хэлж байна.

Эсвэл «ганхуулахгүй»

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Үгч. «Миний зүрх бат байна»

Эсвэл «Чавхдаст хөгжим»

Эсвэл «танд зориулан дуулж хөгжимдөнө»

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Эсвэл «завхарсан»

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Эсвэл «Цус урсгагчдаас»

Эсвэл «хуцан»

Эсвэл «Уруул»

Эсвэл «хуцан»

Эсвэл «танд зориулан дуулж хөгжимдье»

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Эсвэл «зугтаалгасан» гэсэн бололтой.

Эсвэл «Ариун газраасаа» гэсэн бололтой.

Эсвэл «Бэхлэгдсэн» гэсэн бололтой.

Эсвэл «Бурхны өмнө мөнхөд амьдарна»

Эсвэл «Таны нэрд зориулан мөнхөд дуулж хөгжимдөнө»

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Эсвэл «түүнийг юу юугүй нурах гэж байгаа хана гэж санан дайрдаг» гэсэн бололтой.

Эсвэл «Үнэгний»

Эсвэл «муу юманд бие биеэ уруу татдаг»

Эсвэл «нэрд зориулан дуулж хөгжимд»

Эсвэл «Зовж байхдаа уруулынхаа амласныг, амныхаа хэлснийг биелүүлнэ»

Эсвэл «түүнээс эмээнэ»

Эсвэл «түүний нэрд зориулан дуулж хөгжимд»

Эсвэл «Үүл хөлөглөн» гэсэн бололтой.

«Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Үгч. «шүүгч»

Эсвэл «хонины хотонд» гэсэн бололтой.

Эсвэл «Энэ нь Залмонд цас орсон мэт байсан»

Эсвэл «сүрлэг»

Эсвэл «амьдрахыг хүсдэг»

Эсвэл «мөнгийг дэвсэлнэ» гэсэн бололтой.

Эсвэл «элчин сайдууд» гэсэн бололтой.

Эсвэл «Еховад зориулан дуулж хөгжимд»

Үгч. «үүлэнд»

Эсвэл «Шалтгаангүйгээр дайсагнагчид»

Эсвэл «Уйлж» гэсэн бололтой.

Эсвэл «Худгийн»

Үгч. «золиоч»

Эсвэл «би туйлдаа хүртлээ цөхөрсөн»

Эсвэл «хортой ургамал»

Үгч. «Ууц»

Үгч. «Гэм буруу дээр нь гэм бурууг нэмээч»

Эсвэл «Бөхийн сонсож»

Эсвэл «гүн уснаас»

Эсвэл «танд зориулан дуулж хөгжимдөнө»

Эсвэл «эргэцүүлэн бодно»

Евфрат мөрөн

Эсвэл «Онгироо сагсуу»

Үгч. «түүний»

Эсвэл «Гараа гэмгүй байдалд угаасан»

Эсвэл «Ёс журамгүй»

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Үгч. «таны нэр»

Үгч. «Эврээ бүү өргө»

Эсвэл «Иаковын Бурханд зориулан дуулж хөгжимдөнө»

Үгч. «эврийг хугална»

Үгч. «эврийг өргөнө»

Эсвэл «Та гэрлээр хүрээлэгдсэн»

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Эсвэл «Өшөө авагч»

Эсвэл «Амийн хүч нь гарч яваад эргэж ирдэггүй» гэсэн бололтой.

Эсвэл «чичрэг өвчинд» гэсэн бололтой.

Давидыг хэлж байна

Үгч. «далдалж»

Эсвэл «суллаач» гэсэн бололтой.

Эсвэл «дунд» гэсэн бололтой.

Евфрат мөрөн

Эсвэл «мөчиртөө»

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Эсвэл «хэлээр ярих нь»

Үгч. «түүнийг». Бурхны ард түмнийг хэлжээ.

Эсвэл «Бурхны чуулганд»

Эсвэл «Бурхан шиг хүмүүсийн»

Бурхныг хэлжээ.

Эсвэл «толгойгоо өргөдөг»

Эсвэл «гэрээ»

Эсвэл «хамхуул»

Евр. «бака». «Уйлах» гэсэн утгатай үгээс гаралтай. Ямар ургамал гэдэг нь тодорхойгүй.

Эсвэл «Эрт орох»

Эсвэл «Багш өөрийгөө ерөөлөөр ороодог» гэсэн бололтой.

Эсвэл «Бурхан минь, бидний бамбайг хараач» гэсэн бололтой.

Эсвэл «тосолсон»

Үгч. «далдалсан»

Эсвэл «биднийг дэвжин дээшлүүлнэ»

Эсвэл «Таны нэрээс эмээхийн тулд зүрхийг минь нэгтгээч»

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Үгч. «Миний нефеш»

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Эсвэл «булшинд орж байгаа»

Эсвэл «хүч чадалгүй хүн мэт»

Евр. «абаддон». «Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Эсвэл «Нэгмөсөн» гэсэн бололтой.

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Үгч. «үрийг»

Эсвэл «тэнгэрийн элч нар»

Эсвэл «тэнгэрийн элч нарынхаа»

Эсвэл «эрх мэдлийг»

Үгч. «үрийг»

Үгч. «үр»

Эсвэл «тосолсон»

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Эсвэл «тосолсон»

Эсвэл «хоргодох» гэсэн бололтой.

Эсвэл «өвдөн байж төрүүлэхээсээ»

Эсвэл «Өдрүүдээ тоолох»

Эсвэл «бэхлэлт; хоргодох газар» гэсэн бололтой.

Эсвэл «нэрд зориулан дуулж хөгжимдөх»

Эсвэл «өвс»

Эсвэл «таны засаж залруулдаг»

«Хэрүүл» гэсэн утгатай.

«Сорилт; туршилт» гэсэн утгатай.

Эсвэл «миний замуудыг мэддэггүй»

Эсвэл «Их ариун учир» гэсэн бололтой.

Эсвэл «Еховаг шүт»

Эсвэл «дуулж хөгжимд»

Эсвэл «Еховад зориулан дуулж хөгжимд»

Эсвэл «сануулга»

Эсвэл «хүлээн зөвшөөр»

Эсвэл «тандаа зориулан дуулж хөгжимдье»

Эсвэл «чин үнэнчээр»

Эсвэл «устгана»

Эсвэл «Чин үнэнч»

Эсвэл «устгана»

Эсвэл «Би эцэж туйлджээ» гэсэн бололтой.

Эсвэл «уртсаж»

Эсвэл «булшнаас»

Эсвэл «майхны даавуу мэт сунгадаг»

Эсвэл «салхи шиг». Евр. «рухот»

Эсвэл «дээд өрөөнөөсөө»

Эсвэл «Амийн хүчийг»

Эсвэл «Бурхандаа зориулан дуулж хөгжимдөнө»

Эсвэл «Түүний тухай эргэцүүлэл минь тааламжтай байх болтугай» гэсэн бололтой.

Эсвэл «Халлелуяа». «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Эсвэл «түүнд зориулан дуулж хөгжимд»

Эсвэл «ярь» гэсэн бололтой.

Эсвэл «тосолсон»

Үгч. «Талхны бүх савааг хугалсан». Талх хадгалахдаа өлгөдөг савааг хэлсэн бололтой.

Үгч. «Түүний үг»

Мосе Аарон хоёрыг хэлсэн бололтой.

Эсвэл «гал»

Эсвэл «Халлелуяа». «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Эсвэл «Халлелуяа». «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Нас барсан хүмүүст эсвэл амьгүй бурхдад өргөсөн тахилыг хэлж байна.

«Хэрүүл» гэсэн утгатай.

Эсвэл «өөр бурхадтай завхайрсан»

Эсвэл «Ёсоор болтугай»

Эсвэл «Халлелуяа». «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Эсвэл «өндөрт өргөж» (ө.х. хүрэхийн аргагүй болгох)

Үгч. «Миний зүрх бат байна»

Эсвэл «Чавхдаст хөгжим»

Эсвэл «танд зориулан дуулж хөгжимдөнө»

Эсвэл «Ариун газраасаа» гэсэн бололтой.

Эсвэл «Буруутгагчийг»

Эсвэл «түүнийг үнэнчээр бүү хайрлаг»

Эсвэл «Дайснуудынхаа дунд орж, тэднийг дар»

1-р зүйлд гарсан «миний Эзэн»-ийг хэлж байна.

Эсвэл «Халлелуяа». «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Эсвэл «Халлелуяа». «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Эсвэл «Түүний зүрх гуйвшгүй»

Эсвэл «Халлелуяа». «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Эсвэл «сэнтийдээ залардаг»

Эсвэл «хог» гэсэн бололтой.

Эсвэл «Халлелуяа». «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Эсвэл «Өчүүхэн ба агуу»

Эсвэл «Халлелуяа». «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Эсвэл «амьдын газар Еховагийн өмнө явна»

Үгч. «үнэ цэнтэй»

Эсвэл «Халлелуяа». «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Эсвэл «Халлелуяа». «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

«Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Эсвэл «өргөн уудам»

Эсвэл «надад тусалдаг хүмүүстэй хамт байдаг» гэсэн бололтой.

Эсвэл «Чин үнэнч»

Эсвэл «сануулгыг»

Эсвэл «сануулгад»

Эсвэл «судалж»

Эсвэл «сануулгыг»

Эсвэл «судалдаг»

Эсвэл «сануулгыг»

Эсвэл «судална»

Эсвэл «сануулгыг»

Эсвэл «та зүрх сэтгэлд минь өөртөө итгэх итгэлийг өгсөн» гэсэн бололтой.

Эсвэл «Таны тушаалын замаар явахад намайг удирдаач»

Эсвэл «сануулга руу»

Эсвэл «Танаас эмээдэг хүмүүст өгсөн амлалтаа зарцдаа биелүүлж өгөөч» гэсэн бололтой.

Эсвэл «сануулгыг»

Эсвэл «судална»

Эсвэл «сануулгыг»

Эсвэл «Би санаатайгаар биш ч гэсэн нүгэл үйлддэг байсан»

Эсвэл «зүрх мэдрэмжгүй»

Эсвэл «худал үгээр» гэсэн бололтой.

Эсвэл «судална»

Эсвэл «сануулгыг»

Эсвэл «сануулгыг»

Эсвэл «сануулгад»

Эсвэл «судалдаг»

Эсвэл «сануулгыг»

Эсвэл «судалдаг»

Эсвэл «сануулгыг»

Эсвэл «Хуваагдмал зүрхтэй»

Эсвэл «сануулгыг»

Эсвэл «Сануулгаа»

Эсвэл «сануулга»

Эсвэл «Зарцынхаа дээр нүүрээ гэрэлтүүлээч; Зарц руугаа инээмсэглээч»

Эсвэл «сануулга»

Эсвэл «галаар цэвэршүүлэгдсэн»

Эсвэл «сануулга»

Эсвэл «сануулгыг»

Эсвэл «судална»

Эсвэл «сануулга»

Эсвэл «сануулгаас»

Эсвэл «сануулгыг»

Эсвэл «сануулгыг»

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Үгч. «сүүдэр»

«Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Эсвэл «Зөв шударга хүний оногдсон газар дээр муу хүний очирт таяг үлдэхгүй»

Үгч. «Хөвгүүд»

Эсвэл «Умайн үр жимс»

«Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Эсвэл «хөхнөөс гарсан»

Эсвэл «Амрах»

Эсвэл «Тосолсон»

Эсвэл «Тосолсон»

Эсвэл «ариун газарт» гэсэн бололтой.

Эсвэл «Халлелуяа». «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Эсвэл «Халлелуяа». «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Эсвэл «нэрд зориулан дуулж хөгжимд»

Эсвэл «эрхэм нандин»

Эсвэл «Борооны төлөө усны хаалтыг нээж» гэсэн бололтой.

Эсвэл «Халлелуяа». «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Эсвэл «хатангиршиг» гэсэн бололтой.

Үгч. «Вавилоны охин»

Эсвэл «Бусад бурхныг сөрөн танд зориулан дуулж хөгжимдөнө» гэсэн бололтой.

Эсвэл «Та үгээ нэрийнхээ дээгүүр өргөмжилсөн» гэсэн бололтой.

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Эсвэл «Намайг нөмөрсөн шөнө нь гэрэл болно»

Эсвэл «урлан нэхсэн» гэсэн бололтой.

Үгч. «би тантай хамт байдаг»

Эсвэл «цус урсгадаг»

Эсвэл «хөнөөлт үйл»

Үгч. «миний толгойг»

Эсвэл «Уруулын минь хаалган дээр»

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Үгч. «миний хувь»

Эсвэл «судалдаг»

Эсвэл «зөв шударгын»

Үгч. «дуугүй болгооч»

Эсвэл «танд зориулан дуулж хөгжимдөн»

Эсвэл «Халлелуяа». «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Эсвэл «Бурхандаа зориулан дуулж хөгжимдөнө»

Эсвэл «Халлелуяа». «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Эсвэл «Халлелуяа». «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Эсвэл «Бурхандаа зориулан дуулж хөгжимдөх»

Эсвэл «мөсийг»

Эсвэл «Халлелуяа». «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Эсвэл «Халлелуяа». «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Эсвэл «Халлелуяа». «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Эсвэл «Халлелуяа». «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Эсвэл «түүнд зориулан дуулж хөгжимдөг»

Үгч. «авралаар чимдэг»

Эсвэл «Халлелуяа». «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Эсвэл «Халлелуяа». «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Эсвэл «Халлелуяа». «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах