Асуулт 11
Үхсэн хүн яадаг вэ?
«Чи газар шороондоо эргэж очих хүртлээ духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно»
(Эхлэл 3:19).
«Амьд байгсад нь үхнэ гэдгээ мэддэг байтал, үхэгсэд юу ч мэддэггүй аж. ... Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй»
«[Есүс] тэдэнд “Бидний анд Лазар унтжээ. Гэвч Би түүнийг нойрноос нь сэрээхээр явна” гэв. Есүс Лазарын үхлийн тухай айлдсан ажээ. Харин тэд Түүнийг зүгээр л унтсан тухай ярьж байна гэж боджээ. Тэгтэл Есүс тэдэнд шуудхан “Лазар үхсэн” гэв»