Асуулт 17
Гэр бүлд тустай ямар зөвлөгөө Библид байдаг вэ?
НӨХӨР/ЭЦЭГ
«Нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрладаг хүн өөрийгөө хайрладаг. Учир нь хэн ч хэзээ ч өөрийн махан биеийг үзэн ядаж байгаагүй. Харин тэжээж, хамгаалдаг. ... Та нарын нэг бүр чинь өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла»
(Ефес 5:28, 29, 33).
«Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ бүү уурлуул. Харин тэднийг Эзэний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүл»
(Ефес 6:4).
ЭХНЭР
«Эхнэр нь нөхрөө гүн хүндэтгэх ёстой»
(Ефес 5:33, ШЕ).
«Эхнэрүүд ээ, Эзэний таалалд нийцүүлж нөхөртөө захирагдагтун»
ХҮҮХЭД
«Хүүхдүүд ээ, Эзэн дотор эцэг эхээ дага. Учир нь энэ бол зөв юм. “Эцэг эхээ хүндэл”. Энэ нь амлалт бүхий эхний тушаал бөгөөд “Энэ нь чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно”»
(Ефес 6:1–3).
«Хүүхдүүд ээ, бүх талаар эцэг эхдээ дуулгавартай байгтун. Ингэх нь Эзэнд таалагдана»