АЗ ЖАРГАЛД ХҮРГЭХ ЗАМ
Хэрхэн олох вэ?
ТА ӨӨРИЙГӨӨ ЖАРГАЛТАЙ ХҮН ГЭЖ БОДДОГ УУ? Тийм бол юу таныг жаргалтай болгодог вэ? Гэр бүл тань уу? Эрхэлдэг ажил эсвэл шашин шүтлэг тань уу? Сургуулиа төгсчихвөл, сайн ажилтай болчихвол эсвэл шинэ машин авчихвал сайхан даа гэж та бодож байж болох юм.
Олон хүн тавьсан зорилгодоо хүрээд юм уу, хүссэнээ авахлаараа тодорхой хэмжээгээр жаргалтай болдог. Гэхдээ түр зуур л жаргалтай байдаг болохоор урам хугарах нь бий.
Үргэлж сайн сайхан байхыг аз жаргал гэж тодорхойлсон байдаг. Бас сэтгэл хангалуун байхаас өгсүүлээд зүрх сэтгэлийнхээ гүнээс баярлан, тэр баяр хөөрийг урт удаан эдлэхийг өөрийн эрхгүй хүсэх гэсэн их өргөн хүрээг хамардаг ажээ.
Жаргалтай амьдаръя гэвэл хүн ямар нэг юмыг олж авах шаардлагагүй. Харин сэтгэл хангалуун байж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, «Би ийм юм авчихвал эсвэл ингэчихвэл, тэгчихвэл ... » гэдэг бол аз жаргалтай байж чадахгүй.
Аз жаргалыг эрүүл байхтай харьцуулж үзье. Яавал эрүүл байх вэ? Хүн эрүүл байхын тулд амьдралын зөв дадал хэвшилтэй байж, зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийдэг. Үүнтэй адилаар, жаргалтай амьдрахын тулд ухаалаг зөвлөгөө дагаж, зөв замаар явах хэрэгтэй.
Тэгвэл ямар зарчим баримталж, ямар зан чанартай байвал жаргалтай амьдрах вэ? Доор дурдсан зарчим жаргалтай амьдрахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Зарим нь бусдаасаа илүү чухал.
СЭТГЭЛ ХАНГАЛУУН, ӨГӨӨМӨР БАЙХ
ЭРҮҮЛ МЭНД, СЭТГЭЛИЙН ХАТ
ХАЙР
УУЧ СЭТГЭЛ
АМЬДРАЛЫН УТГА УЧИР
ИТГЭЛ НАЙДВАР
Мэргэн ухааны нэгэн үнэт бүтээлд «Явдал үйл нь гэм зэмгүй хүмүүс ... ерөөлтэй [«жаргалтай», ШЕ]» гэж байдаг (Дуулал 119:1). Энэ тухай одоо авч үзье.