Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • мн өгүүллэг 36
  • Алтан тугал

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Алтан тугал
  • Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Ижил төстэй материал
  • Израйлчууд алтан тугал хийсэн нь
    Библийн комик
  • Еховагийн замуудад суралцагтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2005
  • Ехова хуулиа өгсөн нь
    Библийн тухай өгүүлдэг миний ном
Библийн тухай өгүүлдэг миний ном
мн өгүүллэг 36

ӨГҮҮЛЛЭГ 36

Алтан тугал

ХҮҮЕ, хараач! Энэ хүмүүс юу хийж байна вэ? Тугалд залбирч байна! Яагаад ингэх болов?

Мосег уулнаас бууж ирэхгүй удаад байхлаар нь хүмүүс: «Мосе яасныг бүү мэд. Тэгэхлээр одоо бүгдээрээ энэ нутгаас биднийг удирдан гаргах бурхан хийе» гэжээ.

«За яах вэ, тэгье. Чихэндээ зүүсэн алтан ээмгээ тайлаад, надад авчирч өгцгөө» гэж Мосегийн ах Аарон хэлэв. Хүмүүс ээмгээ авчирч өгөхөд Аарон хайлуулаад, алтан тугал хийв. Тэгтэл хүмүүс: «Энэ бол манай Бурхан, биднийг Египетээс гаргасан юм!» гэцгээжээ. Дараа нь израильчууд их найр хийж, алтан тугалдаа мөргөв.

Ехова үүнийг үзээд хилэгнэн уурлажээ. Тэгээд Мосед: «Доошоо хурдан бууж оч. Ард олон их муу юм хийж байна. Тэд хуулийг минь мартаад, алтан тугалд мөргөж байна» гэж хэлэв.

Мосе уулнаас яаран бууж ирэв. Ойртоод очиход нь хүмүүс юу хийж байсан гэж санана. Дуу дуулан, алтан тугалыг тойрон бүжиглэцгээж байв! Мосе уурандаа, хууль бичсэн хоёр чулуун хавтанг газар чулуудсанд бут үсэрчээ. Дараа нь өнөөх алтан тугалыг авч хайлуулаад, бутлан нунтаглав.

Хүмүүс үнэхээр муу юм хийжээ. Тийм учраас Мосе зарим эрэгтэйд сэлмээ авахыг тушаагаад: «Алтан тугалд мөргөсөн өөдгүй хүмүүс үхэх ёстой» гэж хэлэв. Тэгээд тэр эрчүүд 3 000 хүнийг алжээ! Ганцхан Ехова Бурхныг л шүтэж, өөр ямар ч хуурамч бурхныг шүтэх ёсгүйг энэ явдал бидэнд харуулж байна, тийм үү?

Египетээс гарсан нь 32:1–35.

Судлах асуултууд

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах