Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • мн өгүүллэг 92
  • Есүс нас барсан хүмүүсийг дахин амилуулсан нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Есүс нас барсан хүмүүсийг дахин амилуулсан нь
  • Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Ижил төстэй материал
  • Нас барагсад ирээдүйд яах вэ?
    Нас барагсад ирээдүйд яах вэ?
Библийн тухай өгүүлдэг миний ном
мн өгүүллэг 92

ӨГҮҮЛЛЭГ 92

Есүс нас барсан хүмүүсийг дахин амилуулсан нь

ЧИНИЙ харж байгаа энэ охин 12 настай. Есүс түүний гараас барьжээ. Хажууд нь охины аав ээж хоёр байна. Тэд ямар учраас тийм баяр хөөртэй байгааг чи мэдэх үү? Мэдэж авцгаая.

Охины эцэг нь Иайр гэдэг нэр хүндтэй хүн байлаа. Нэгэн өдөр охин нь өвдөж, яваандаа хэвтэрт оров. Түүний бие сайжирсангүй. Харин ч улам муудсаар байлаа. Жаахан охиноо үхэх нь гэж санасан Иайр болон түүний эхнэр маш их түгшиж байв. Тэр бол тэдний цорын ганц охин юм. Ингээд Иайр Есүсийг хайхаар явав. Учир нь Есүсийн үйлдсэн гайхамшгийн тухай дуулсан байжээ.

Иайр Есүсийг олон түмний дунд байхад нь олж, олны дундуур зүтгэсээр яваад, Есүсийн хөлд ойчлоо. Тэгээд: «Миний охины бие тун муу байна. Манайд очоод, охиныг минь эдгээж өгөөч» гэж гуйсанд Есүс очъё гэж хэлэв.

Тэднийг явахад цугласан олон бүчин шахаж байлаа. Есүс гэнэт зогсов. «Хэн надад хүрэв?» гэж асуулаа. Өөрөөс нь хүч гарахыг мэдэрсэн учраас өөрт нь хэн нэгэн хүрснийг ойлгожээ. Гэвч хэн хүрсэн юм бол? 12 жил хүндээр өвдөж байгаа нэг эмэгтэй байлаа. Тэр дөхөж очоод, Есүсийн хувцсанд хүрээд эдгэжээ!

Есүс өвчтэй хүмүүсийг амархан эдгээчихэж байгааг үзсэн учраас Иайр жаахан тайвширчээ. Гэтэл гэнэт нэг хүн хэл хүргэж ирэв. «Есүст бүү төвөг уд. Охин чинь нас барчихлаа» гэж тэр хэллээ. Есүс үүнийг сонсоод, Иайрт: «Бүү зов, охин чинь зүгээр болно» гэв.

Тэднийг Иайрын гэрт ирэхэд хүмүүс уйлж, гашуудаж байлаа. Гэвч Есүс: «Битгий уйл. Хүүхэд үхээгүй. Зүгээр л унтаж байна» гэлээ. Тэгэхэд нь тэд охины үхсэнийг мэдэж байсан тул Есүсийг шоолон инээлджээ.

Есүс охины эцэг эх хоёрыг, бас гурван элчээ дагуулан, хүүхдийн байгаа өрөөнд оров. Есүс охины гараас барьж: «Бос!» гэлээ. Тэгтэл охин, зураг дээр дүрсэлсний адил амь оров. Тэр босоод, өрөөн дотуур алхлаа! Ээж аав хоёр нь тийм их баяр хөөртэй байгаа нь ийм учиртай.

Иайрын охин бол Есүсийн амилуулсан анхны хүн биш ээ. Библид бичсэнээр анхны хүн бол Найн хотын бэлэвсэн эмэгтэйн хүү юм. Хожим нь Есүс, Мариа Марта хоёрын ах Лазарыг бас амилуулсан билээ. Есүс Бурхны томилсон Хаан болж захирах үедээ нас барсан олон олон хүнийг дахин амилуулах болно. Сайхан байгаа биз?

Лук 8:40–56; 7:11–17; Иохан 11:17–44.

Судлах асуултууд

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • Монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах