Нүгэл болон үхлээс аврагдах боломж
35 Анхны хүн Адам нүгэл үйлдсэнийг санаж байна уу? Тэрбээр амь болон диваажинг алдсан ба бид бүгдээрээ түүний хүүхдүүд учраас бас л үхдэг (Ром 5:12; 3:23).
36 Хэрэв өөр нэг төгс хүн бидний төлөө амиа өгөх юмуу эсвэл биднийг үхлээс зольж авбал бид энэхүү төгс амийг дахин олж авч болох байлаа (1 Коринт 15:45; Ром 5:19, 21).
37 Есүс бол Бурханы Хүү байжээ. Тэрбээр төгс хүн байсан бөгөөд нүгэл үйлдээгүй юм (Еврей 5:9; 7:26).
38 Бурханыг хайрладаггүй хүмүүс өөрийг нь алахыг тэрбээр зөвшөөрчээ (Үйлс 2:23).
Тийнхүү, өөрийгөө бидний төлөө золиосолжээ (1 Тимот 2:6).
39 Ухсан агуй буюу булшинд Есүсийг оршуулжээ. Тэрбээр гурван өдрийн турш амьгүй байжээ. Дараа нь Бурхан түүнийг амилуулав (Үйлс 2:24).
40 Есүс тэнгэрт буцан оджээ. Одоо тэрбээр Бурханд дуулгавартай хүмүүсийн төлөө Бурханаас тусламж гуйж чадна (Еврей 9:24; 1 Иохан 2:1, 2).