Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ан хичээл 7 х. 12-13
  • Өнгөрснөөс авах сургамж

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Өнгөрснөөс авах сургамж
  • Та Бурхны анд нөхөр болж болно!
  • Ижил төстэй материал
  • Усан галав—Дуулгавартай ба дуулгаваргүй хүмүүс
    Бурханд дуулгавартай байж мөнх амьдрагтун
  • Ноа хөвөгч авдар барьсан нь
    Библийн тухай өгүүлдэг миний ном
  • «Тэрээр Бурхантай хамт явж» байсан
    Итгэлийн жишээ
  • Ноа болон үерийн түүх үнэн үү, үлгэр домог уу?
    Библитэй холбоотой асуултын хариу
Илүү дэлгэрэнгүй харах
Та Бурхны анд нөхөр болж болно!
ан хичээл 7 х. 12-13

ХИЧЭЭЛ 7

Өнгөрснөөс авах сургамж

Ехова муу хүмүүсээр Диваажинг сүйтгүүлэхгүй. Тэнд зөвхөн түүний анд нөхөд амьдрах болно. Муу хүмүүс яах вэ? Үүний хариуг авахын тулд Ноа хэмээгч хүнд тохиолдсон бодит түүхийг авч үзье. Ноа олон мянган жилийн тэртээ амьдарч байлаа. Тэрбээр сайн хүн байсан бөгөөд цаг үргэлж Еховагийн хүсэл тааллыг биелүүлэхийг чармайн оролддог байв. Гэтэл бусад хүмүүс дэлхий дээр муу үйл хийж байсан. Тэр үед Ехова бүх муу хүмүүсийг Усан галаваар устгах гэж байгаагаа Ноад хэлсэн ба Усан галавын үеэр гэр бүлийнхнийгээ аврахын тулд том «хөвөгч авдар» буюу хайрцаг хэлбэртэй хөлөг онгоц хийхийг түүнд тушаажээ (Эхлэл 6:9—18).

Even as Noah and his family bring the animals into the ark, the wicked people refuse to listen to the warning message

Ноа гэр бүлийнхэнтэйгээ хамт хөвөгч авдар барьсан. Ноа хүмүүст Усан галав юүлэх тухай сануулан хэлж байсан боловч тэд хүлээж авалгүй, муу үйлээ үргэлжлүүлэн хийсээр байв. Ноа хөвөгч авдраа барьж дуусгаад, эхлээд амьтдыг оруулж, дараа нь тэд өөрсдөө гэр бүлээрээ оров. Чингээд Ехова учиргүй их салхи шуурга дэгдээжээ. 40 өдөр, 40 шөнө бороо оров. Дэлхий бүхлээрээ усанд автжээ (Эхлэл 7:7—12).

Муу хүмүүс устаж, харин Ноа болон түүний гэр бүлийнхэн аврагдсан. Усан галавын үеэр Ехова тэднийг хамгаалан үлдээж, ёс бусаас цэвэршсэн дэлхийг тэдэнд өгсөн (Эхлэл 7:22, 23). Зөв үйл хийхээс татгалздаг хүмүүсийг Ехова дахин устгах цаг ирнэ гэж Библид бичсэн буй. Сайн хүмүүсийг устгахгүй. Тэд диваажин дэлхий дээрээ мөнх амьдрах болно (2 Пэтр 2:5, 6, 9).

Өнөөдөр олон хүн муу үйл хийж байна. Энэ дэлхий зовлон гунигаар дүүрчээ. Ехова Гэрчүүдээ хүмүүс уруу дахин дахин явуулж, сануулсаар байгаа боловч тэдний ихэнх нь Еховагийн үгийг сонсохыг хүсэхгүй байна. Тэд замаа өөрчлөхийг хүсэхгүй байна. Тэд сайн хийгээд муугийн талаар Бурхны юу хэлж байгааг хүлээж авахыг хүсэхгүй байна. Ийм хүмүүст юу тохиолдох вэ? Тэд хэзээ нэгэн цагт өөрчлөгдөх болов уу? Огт өөрчлөгдөхгүй хүн олон буй. Муу хүмүүс дахин хэзээ ч амьдрахгүйгээр устгагдах цаг ирнэ (Дуулал 92:7).

Дэлхий устахгүй, харин Диваажин болон хувирна. Бурхны анд нөхөд болсон хүмүүс диваажин дэлхий дээрээ мөнх амьдрах болно (Дуулал 37:29).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах