Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • бх х. 218-х. 219 д/м 1
  • Гар хангалга хийх зуршлаас салагтун

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Гар хангалга хийх зуршлаас салагтун
  • «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
  • Ижил төстэй материал
  • Яавал гар хангалга хийхээ болих вэ?
    Залуучуудын асуулт. Ашигтай зөвлөгөө 1-р дэвтэр
  • Ехова биднийг цэвэр ариун байгаасай гэж хүсдэг
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • «Садар самуун явдлаас зугтан явагтун»
    «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
  • «Садар самуун явдлаас зугтагтун!»
    Бурхнаараа хайрлуулж явъя
«Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
бх х. 218-х. 219 д/м 1

ХАВСРАЛТ

Гар хангалга хийх зуршлаас салагтун

Гар хангалга нь хүсэл тачаалаа хангах зорилготой, оюун санааг завхруулдаг, сүнслэг байдалд аюултай, муу зуршил юм.a Гар хангалга хийдэг хүн бусдыг сексийн объект буюу бэлгийн дур хүслээ хангах хэрэгсэл төдийхнөөр үздэг болж болох юм. Тийм хүн сексийг хайр сэтгэлийн илэрхийлэл гэхээсээ, хуял тачаалаа дарж, таашаал эдлэх үйлдэл гэж үздэг. Гэтэл тэр таашаал нь түр зуурынх байдаг. Бурхан биднийг «садар самуун, бузар байдал, тачаалаас» хол байлгах зорилгоор биеийнхээ эрхтнүүдийг үхүүлэхийг уриалсаар атал гар хангалга хийгээд зуршчихвал тэр эрхтнүүд үхэхгүй (Колоссай 3:5).

Элч Паул: «Хайрт хүмүүс минь, ... өөрсдийгөө махан биеийн ба сүнсний бүх л бузар булайгаас цэвэрлэе. Ингэхдээ Бурхнаас эмээж, ариун байдлыг төгс болгоё» гэж бичжээ (2 Коринт 7:1). Хэрэв та энэ зөвлөгөөг хэрэгжүүлэхийг хичээн, муу зуршилтайгаа тэмцэж байгаа бол бүү шантраарай. Ехова үргэлж тусалж дэмжин, «уучлахад бэлэн» байдаг (Дуулал 86:5; Лук 11:9–13). Ийм зуршлаасаа болж өөрийгөө буруутган шаналж, муу зуршилдаа үе үе дийлддэг ч гэсэн ялах гэж тэмцдэг тань тун сайн хэрэг. Бас «Бурхан бидний зүрхнээс аугаа бөгөөд бүх юмыг мэддэг» гэдгийг санаж яваарай (1 Иохан 3:20). Ехова бидний сул талыг төдийгүй сайн талыг хардаг. Тиймээс биднийг өршөөл гуйж чин сэтгэлээсээ залбирахад өрөвдөн сонсдог. Тусламж хэрэгтэй үед аавдаа очдог жаахан хүүхэд шиг Бурханд чин сэтгэлээсээ залбирч байгаарай. Ехова танд тусалж, мөс чанарыг тань цэвэр болгож өгнө (Дуулал 51:1–12, 17; Исаиа 1:18). Гэхдээ залбирлынхаа дагуу тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй. Жишээ нь, муу юманд уруу татдаг хүмүүс болон порно гэх зэргийн бузар бүхнээс зайлсхийж байгаарай.b

Хэрэв энэ зуршлаа хаяж чадахгүй бол эцэг эхтэйгээ юм уу таныг ойлгох, төлөвшсөн христиантай ярилцаарайc (Сургаалт үгс 1:8, 9; 1 Тесалоник 5:14; Тит 2:3–5).

a Гар хангалга гэдэг нь бэлгийн дур хүслээ ганцаараа хангах буюу бэлгэ эрхтнээ гар, хуруугаар оролдон дур тавих үйлдэл юм.

b Зарим айл компьютерээ хүнд харагдахаар газар тавьдаг нь ухаалаг арга юм. Бас ёс журамгүй кино, зураг зэргийг нэвтрүүлдэггүй тусгай программыг компьютертээ суулгадаг. Гэхдээ иймэрхүү программд бүрэн найдах аргагүй.

c Гар хангалга хийх зуршлаасаа салахын тулд дараах зөвлөгөөг хэрэгжүүлээрэй. Гар хангалга хиймээр санагдмагц өөр юманд анхаарлаа төвлөрүүл (Филиппой 4:8). Хуял тачаал хөдөлгөх юмыг үзэж харахаас эрс татгалз (Дуулал 119:37). «Хэрээс хэтэрсэн хүч» гуйж, Бурханд залбир (2 Коринт 4:7, ШЕ). Христиан үйл хэрэгт оролцож, завгүй бай (1 Коринт 15:58).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах