30-р дуу
Ехова захирч эхэллээ
1. Бурхан захирч эхэллээ! Сүр жавхлант өдөр ирлээ!
Булангийн гол чулууг Сионд тэр тавьсан
Бүгдээрээ нэгэн дуугаар Бурханд баяртай дуулцгаая
Биднийг Аврагч Эзэн Христ хаан ширээнд суусан
(ДАХИЛТ)
Бурхны Хаанчлал та бидний төлөө
Үнэн зөвийг эгнэгт тогтооно
Бурхны Хаанчлал зөв шударга хүнийг
Үүрд жаргалтай мөнх амьдруулна
Хайрын Эцэг, үнэнч Бурхнаа
Хан хорвоод алдаршуулъя
2. Хаан Христ үүргээ биелүүлж байна. Хармагедон тун ойрхон байна
Харанхуй ертөнц удахгүй өнгөрнө
Сайн мэдээг шуурхай хүргэж, даруу хүнд амжиж дуулгая
Шударга Хаанд үнэнч байхыг зоригтой хэлье
(ДАХИЛТ)
Бурхны Хаанчлал та бидний төлөө
Үнэн зөвийг эгнэгт тогтооно
Бурхны Хаанчлал зөв шударга хүнийг
Үүрд жаргалтай мөнх амьдруулна
Хайрын Эцэг, үнэнч Бурхнаа
Хан хорвоод алдаршуулъя
3. Алдарт Хаанаа хүндэтгэе. Гайхамшигт мэргэн билээ
Агуу Бурхны сонгосон Хаандаа мэхийе
Сүнслэг сүмийн хаалгаар орж, тааллы нь эрж Бурхнаасаа гуйя
Сүр хүчит Хаан бүхнийг удахгүй захирна
(ДАХИЛТ)
Бурхны Хаанчлал та бидний төлөө
Үнэн зөвийг эгнэгт тогтооно
Бурхны Хаанчлал зөв шударга хүнийг
Үүрд жаргалтай мөнх амьдруулна
Хайрын Эцэг, үнэнч Бурхнаа
Хан хорвоод алдаршуулъя
(Бас 2 Сам. 7:22; Дан. 2:44; Илч. 7:15-ыг үзнэ үү).