40-р дуу
Эхлээд Хаанчлалыг хайгтун
1. Бүх хэргийг тэгшитгэн засах
Бурхны Хүү Христ хаанчлахдаа
Хайртай Эцгийнхээ таалж зорьсноор
Хотол олныг үүрд жаргаана
(ДАХИЛТ)
Эхлээд Бурхны Хаанчлалыг хайцгаая
Эрхэм хүслий нь биелүүлцгээе
Түмэн олонд Бурхнаа магтаж
Тууштай, үнэнч үйлчилцгээе
2. Өлсөж даарна гэж зовохгүй
Өнө ирээдүйг харж амьдаръя
Үргэлж Хаанчлалын үйлсэд шамдвал
Өгөөмөр Бурхан ивээнэ
(ДАХИЛТ)
Эхлээд Бурхны Хаанчлалыг хайцгаая
Эрхэм хүслий нь биелүүлцгээе
Түмэн олонд Бурхнаа магтаж
Тууштай, үнэнч үйлчилцгээе
3. Чин сэтгэлтэй даруу хүмүүст
Сайн мэдээг шаргуу хүргэж
Хаанчлалыг дэмжиж, Бурханд найдахад
Халуун сэтгэлээр тусалъя
(ДАХИЛТ)
Эхлээд Бурхны Хаанчлалыг хайцгаая
Эрхэм хүслий нь биелүүлцгээе
Түмэн олонд Бурхнаа магтаж
Тууштай, үнэнч үйлчилцгээе
(Бас Дуу. 27:14; Мат 6:34; 10:11, 13; 1 Петр 1:21-ийг үзнэ үү).