Тийм ээ, энэ бол судлахад зориулсан хувилбар!
Бид Еховагийн Үгийн үнэт сургаалыг судлахад тань тус болох, өнгө үзэмжийг нь сайжруулах үүднээс энэхүү судлах хувилбарын зохиомжийг шинэчиллээ (Дуу. 1:2; 119:97).
Дөрвөн жилийн өмнө «Харуулын цамхаг» сэтгүүлийг хоёр хувилбартай болгосон билээ. Нэгийг нь нийтэд, нөгөөг нь Еховагийн Гэрчүүд болон сүнслэгээр өсөж яваа Библийн суралцагчдад зориулан гаргасан.
Еховад олон жил үйлчилсэн нэг Гэрч судлах хувилбарын талаар «„Харуулын цамхаг“ сэтгүүлийн анхны судлах хувилбарыг үзээд сэтгэл их хөдөллөө. Библийн чухал сургаалыг зүрх сэтгэлд хоногштол бичсэн байна. Ийм шинэ арга хэмжээ авч байгаад их баярлалаа» гэж бичсэн бол, өөр нэг Гэрч: «Би энэ судлах хувилбарыг Библитэйгээ харьцуулж байгаад илүү олон цагаар судалмаар байна» гэж бичжээ. Танд ч мөн адилхан сэтгэгдэл төрсөн биз ээ.
1879 оноос олны хүртээл болсон «Харуулын цамхаг» сэтгүүл нь зөвхөн Еховагийн ариун сүнсний ачаар өнөөдрийг хүртэл тасралтгүй хэвлэгдэж ирснийг та мэдэх буй за (Зех. 4:6). Өнгөрсөн 133 жилийн хугацаанд энэхүү сэтгүүлийн өнгө төрхийг нэлээд хэдэн удаа өөрчилсөн билээ. 2012 оны тухайд, судлах хувилбар бүрийн нүүр дэлгэрүүлэх ажил хийж байгааг харуулсан өнгөт зурагтай гарах болно. Энэ нь Еховагийн Хаанчлалын тухай сайтар гэрчлэх даалгаврыг маань сануулах юм (Үйлс 28:23). Сэтгүүлийн нүүрэн дэх зургийн товч тайлбарыг хавтасны дотор талаас үзэж болно. Еховагийн үйлчлэгчид «дэлхий даяар» сайн мэдээ тунхаглаж байгааг бүгдээрээ 2012 оны турш санаж явцгаая (Мат. 24:14).
Энэ сэтгүүлд өөр ямар ямар өөрчлөлт орсон бэ? Давтах асуултыг өгүүллийн эхэнд тавьсан. Энэ нь өгүүллийг уншиж, судлах явцад мэдэж авах ёстой гол санаануудыг онцолно. Харуулын цамхаг судлалын удирдагчид үзсэн материалыг давтах зорилгоор эдгээр асуултыг сүүлд нь асуух байх. Хуудасны захын зайг өргөсгөж, хуудас, догол мөрийн дугаарыг улам тодотгосон.
Еховагийн Гэрчүүдийн орчин үеийн түүхэнд болсон онцлох үйл явдлыг үзүүлэх зорилгоор «Манай архиваас» гэдэг шинэ булан нэмж оруулсныг энэ сарын дугаарт тайлбарласан байгаа. Түүнчлэн «Тэд сайн дураараа үйлчилдэг» гэдэг гарчгийн доор хүмүүст тохиолдсон явдлыг үе үе нийтэлж байх болно. Хаанчлалыг тунхаглагчдын хэрэгцээ ихтэй газар үйлчилдэг ах дүүс маань хэрхэн баяр хөөртэй, аз жаргалтай, сэтгэл дүүрэн байдгийг тод томруун дүрслэн өгүүлнэ.
Бурхны Үгийг судлахад тань энэ сэтгүүл тус болох болтугай.
Эрхлэн гаргагчид
[3-р хуудасны зураг]
1879
[3-р хуудасны зураг]
1895
[3-р хуудасны зураг]
1931
[3-р хуудасны зураг]
1950
[3-р хуудасны зураг]
1974
[3-р хуудасны зураг]
2008