Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц14 7/1 х. 3
  • Дэлхийг хамарсан тахал

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Дэлхийг хамарсан тахал
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
  • Ижил төстэй материал
  • Тамхи татахыг Бурхан юу гэж үздэг вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
  • Тууштай байгаарай
    Сэрцгээ!—2010
  • Тамхи татах нь нүгэл мөн үү?
    Библитэй холбоотой асуултын хариу
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
хц14 7/1 х. 3
Дэлхийн газрын зураг дээрх улс орнуудыг олон зуун тамхиар дүрсэлсэн нь

ОНЦЛОХ СЭДЭВ | ТАМХИ ТАТАХЫН ХЭРЭГ БАЙНА УУ?

Дэлхийг хамарсан тахал

Тамхи бол харгис алуурчин.

  • Өнгөрсөн зуунд 100 000 000 хүний амийг авч одсон.

  • Жилд ойролцоогоор 6 000 000 хүнийг хөнөөж байна.

  • Дунджаар 6 секунд тутамд нэг хүний амийг хороодог.

Энэ байдлаас гарах гарцгүй мэт санагдана.

Энэ янзаараа бол 2030 он гэхэд тамхи жил бүр 8 000 000 гаруй хүний аминд хүрнэ гэж мэргэжилтнүүд тооцоолжээ. Мөн тамхинаас болж нас барах хүний тоо XXI зууны эцэст 1 000 000 000-д хүрнэ гэсэн байна.

Тамхи татдаг хүмүүс л хохирдог юм биш ээ. Тамхины улмаас нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн сэтгэл санаа, эд материалаар хохирдог. Дам тамхидалтаас болж жил бүр 600 000 хүн нас бардаг. Түүнчлэн тамхины уршгаар эмнэлэг үйлчилгээний хөлс өсөж байгаа нь бүх хүнд нэрмээс болж байна.

Эмч нар тахлыг зогсоох гэж хүч ухаанаа сорьдог ч, тамхидалт гэдэг тахлыг яаж зогсоохыг хүн бүр л мэддэг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ерөнхий захирал, доктор Маргарет Чан: «Тамхидалт хэмээх тахлыг хүмүүс өөрсдөө л бий болгосон. Төр засаг болон ард иргэд хүчээ хавсарвал энэ тахлыг таслан зогсоох боломжтой» гэсэн байна.

Тамхины хор уршгийг арилгах гэж дэлхий даяараа тэмцэх болсон. 2012 оны 8-р сард 175 гаруй улс тамхины хэрэглээг багасгах арга хэмжээ авахаар болжээ.a Гэвч хоёр том хүчин зүйлийн улмаас энэ тахал дэлгэрсээр байна. Тамхи үйлдвэрлэгчид шинэ хэрэглэгчтэй болохын тулд зар сурталчилгаанд жил бүр олон тэрбум доллар зарцуулдаг бөгөөд хөгжиж буй улсын эмэгтэйчүүд болон залуучуудыг гол байгаа болгодог. Тамхи хүнийг донтуулдаг учир нэгэнт орчихвол гарах амаргүй байдаг. Хэрэв тамхи татдаг 1 тэрбум хүн энэ зуршлаа хаяхгүй бол, тамхинаас болж нас барах хүний тоо ирэх дөчин жилд огцом өсөх ажээ.

Тамхинаас гаръя гэсэн ч дээрх хоёр хүчин зүйлээс болж тамхиа хаяж чаддаггүй хүн олон байдаг. Наоко гэдэг эмэгтэй өсвөр насандаа тамхинд оржээ. Тэрбээр үзсэн харснаа дууриан цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байна гэж бодож байлаа. Эцэг эхээ уушигны хорт хавдраар нас барсныг, хоёр охиноо өсгөж байгаагаа ч бодолгүй тамхи татсаар байв. Наоко: «Уушигны хорт хавдартай болчих вий, хүүхдүүд маань өвдчих вий гэхээс айж байсан ч тамхинаас гарч чадахгүй байсан. Тамхийг хэзээ ч хаяж чадахгүй гэж бодож байлаа» хэмээжээ.

Наоко тамхинаас гарч чадсан. Хорт зуршлаа хаяхад нь олон сая хүнд тус болсон тэр л зүйл Наокод тамхинаас гарах урам зориг хайрлажээ. Энэ тухай дараагийн хуудаснаас уншаарай.

a Тамхины хор хөнөөлийг сурталчлах, худалдааг хязгаарлах, татварыг нэмэх, тамхинаас гарахад нь хүмүүст туслах хөтөлбөр зохиох зэргийн арга хэмжээг дурдаж болно.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах