Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц15 1/1 х. 16
  • Библитэй холбоотой асуултын хариу

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Библитэй холбоотой асуултын хариу
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
  • Ижил төстэй материал
  • Бурханд залбирах тухай
    Бурхан биднээс юу шаарддаг вэ?
  • Залбирал бол хосгүй завшаан
    Библиэс юу мэдэж авах вэ?
  • Залбирч Бурхантай ойр дотно болоорой
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Залбирал бол Бурхантай дотно харьцаа тогтоох арга
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
хц15 1/1 х. 16
Залбирч буй настай хүн

БИБЛИТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТЫН ХАРИУ

Яагаад залбирах хэрэгтэй вэ?

Ехова Бурхан биднийг санаа зовдог зүйлээ өөрт нь байнга хэлж байгаасай гэж хүсдэг (Лук 18:1–7). Бурхан хүмүүсийг сонсдог нь анхаарал халамж тавьдгийнх юм. Тэнгэрийн Эцэг маань өөрт нь залбирахыг уриалдаг. Тиймээс залбирах сайхан боломжийг битгий алдаарай (Филиппой 4:6-г уншина уу).

Залбирна гэдэг юм гуйхын нэр биш ээ. Залбирал хүнийг Бурхантай дотно болгодог (Дуулал 8:3, 4). Цаг үргэлж сэтгэлээ уудлан залбирдаг бол Бурхантай улам дотносно (Иаков 4:8-ыг уншина уу).

Яаж залбирах вэ?

Залбирахдаа заавал сөхрөх юм уу зогсох шаардлагагүй. Сүржин үг хэлж, цээжилсэн юмаа байнга давтаасай гэж Бурхан хүсдэггүй. Харин чин сэтгэлээсээ залбираасай гэж хүсдэг (Матай 6:7). Жишээ нь, эрт цагт Израильд амьдарч байсан Ханна гэдэг эмэгтэй хувийн асуудлынхаа талаар Бурханд залбирчээ. Хожим нь, зовж шаналахаа больж, баяр жаргалтай болсныхоо төлөө Бурханд талархаж, сэтгэл зүрхнээсээ залбирсан (1 Самуел 1:10, 12, 13, 26, 27; 2:1-ийг уншина уу).

Бурханд залбирна гэдэг том завшаан юм. Залбирахдаа, юунд санаа зовж байгаагаа Бүтээгч Бурхандаа хэлэхээс гадна магтаж, талархаж болно. Бурхантай дотносох энэ сайхан боломжийг битгий алдаарай (Дуулал 145:14–16-г уншина уу).

Дэлгэрэнгүйг Еховагийн Гэрчүүдийн гаргасан энэ номын 17-р бүлгээс үзнэ үү

www.jw.org/mn

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах