Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн16 №. 1 х. 9
  • Хүмүүс яагаад залбирдаг вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хүмүүс яагаад залбирдаг вэ?
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2016
  • Ижил төстэй материал
  • Бурханд залбирах тухай
    Бурхан биднээс юу шаарддаг вэ?
  • Залбирал бол хосгүй завшаан
    Библиэс юу мэдэж авах вэ?
  • Залбирч Бурхантай ойр дотно болоорой
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Ехова бидний залбирлыг сонсдог уу?
    Бурханд дуулгавартай байж мөнх амьдрагтун
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2016
хцн16 №. 1 х. 9

ЗАЛБИРЛАА ГЭЭД АШИГТАЙ ЮУ?

Хүмүүс яагаад залбирдаг вэ?

«Би мөрийтэй тоглоомд донтсон байсан. Аз таараасай гэж Бурханд их залбирна. Залбиралд минь хариулаагүй» —Самуэл,a Кени.

«Сургууль дээр, бидэнд залбирлын үг зааж өгч цээжлүүлээд түүнийгээ давтан хэлүүлдэг байсан»—Тэрэса, Филиппин.

«Хэцүү үедээ би залбирдаг. Нүглийг минь уучлаач, Христийн сайн шавь байхад минь туслаач гэж залбирдаг»—Магдалин, Гана.

1. Мөрийтэй тоглогч залбирч байгаа нь; 2. Сургууль дээрээ залбирч буй охин; 3. Залбирч буй эмэгтэй

Самуэл Тэрэса Магдалин гурвын хэлснээс харахад хүмүүс янз бүрийн шалтгаанаар, зарим нь, бүр илүү хүндтэй шалтгаанаар залбирдаг байх нь. Зарим хүн чин сэтгэлээсээ залбирдаг байхад зарим нь ямар ч сэтгэлгүй залбирдаг. Шалгалтад орохдоо, дуртай спортынхоо багийг ялаасай гэж, гэр бүлийн амьдралд удирдамж заавар гуйх гэх зэрэг өөр олон шалтгаанаар хэдэн зуун сая хүн залбирдаг. Шашин шүтлэггүй хүмүүс ч тогтмол залбирдаг нь судалгаанаас харагддаг.

Та залбирдаг уу? Тийм бол юуны тухай залбирдаг вэ? Та тогтмол залбирдаг ч бай, үгүй ч бай, «Залбирлаа гээд юм бүтдэг юм болов уу? Залбирлыг маань сонсдог нэгэн байдаг юм болов уу?» гэж асуух байх. Нэгэн зохиолч залбирахыг «эмчилгээний нэг арга», «тэжээдэг загастайгаа ярихтай адил» гэжээ. Эмч мэргэжилтнүүд ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Тэд залбирлыг «эмгүй эмчилгээ» гэж үздэг. Тэгвэл залбирлыг өдөр тутам хийдэг зүйл эсвэл эмчилгээний нэг арга гэж ойлгох ёстой юу?

Библийг үзвэл, залбирал нь зүгээр нэг эмчилгээний арга биш ажээ. Зөв аргаар, зөвийг зүйлийг гуйж залбирахад сонсдог нэгэн байдаг. Үнэхээр сонсдог болов уу? Баталгааг нь үзье.

a Зарим нэрийг өөрчлөв.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах