Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц17 3 сар х. 32
  • Вааран дээрх бичээс

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Вааран дээрх бичээс
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2017
  • Ижил төстэй материал
  • Бурхны нэрний утга ба ач холбогдол
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2017
хц17 3 сар х. 32
3 000 жилийн настай шавар вааран дээр Библид гардаг нэр канаан хэлээр сийлээстэй байв

Вааран дээрх бичээс

3 000 жилийн настай шавар ваар

2012 онд хийсэн археологийн малтлагаар 3 000 жилийн настай шавар ваарын хэлтэрхийнүүд олджээ. Археологичдын сонирхлыг нэг зүйл ихээр татав. Ваар нь биш, харин дээрх бичээс нь сонирхолтой байлаа.

Археологичид хэлтэрхийнүүдийг эвлүүлсний дараа эртний канаан бичгийн утгыг сая нэг тайлж уншжээ. Тэнд «Бээда[гийн хүү] Ешбаал Бээн» гэсэн байв. Энэ нэр эртний бичээсүүдээс анх удаа олдсон юм.

Библид Саул хааны хөвгүүдийн нэг болох Ешбаал гэдэг нэр гардаг (Ш.дээд 8:33; 9:39). Малтлагад оролцсон профессор Ёосээф Гаарфийнкэл: «Библид гардаг Ешбаал гэдэг нэр үнэхээр байсныг археологийн олдвор баталж байна. Энэ нэр нь зөвхөн Давид хааны үед хамаарах эд өлгийн зүйлд байгаа нь сонирхолтой» гэж тэмдэглэжээ. Зарим судлаач энэ нэрийг тодорхой нэг цаг үед л хамаатай гэж үздэг. Библид бичсэн нарийн ширийн зүйл археологиор батлагддагийн нэг жишээ энэ юм.

Библид Саулын хүү Ешбаалыг бас Иш-бошет гэдэг (2 Сам. 2:10). Яагаад «баал»-ыг «бошет» гэж бичих болов? Судлаачдын үзэж буйгаар «Хоёрдугаар Самуел» номыг бичигч «Ешбаал» гэж бичихээс зайлсхийсэн бололтой. Учир нь энэ нэр канаанчуудын шүтдэг салхи шуурганы бурхан Баалыг сануулдаг байжээ. Харин «Шастирын дээд» номд Ешбаал гэдэг нэр байдаг.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах