Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хү 13/12 х. 2
  • Асуултын булан

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Асуултын булан
  • Христиан үйлчлгл 2013
Христиан үйлчлгл 2013
хү 13/12 х. 2

Асуултын булан

◼ Танихгүй хүнтэй интернетээр харьцах нь ямар аюултай вэ?

Интернетээр дамжуулан хүмүүстэй танилцах, харилцах зориулалттай Вэб сайт олон байдаг. Эдгээрээс хувийн мэдээлэл, зураг гэх мэтийг байршуулж болдог сайт олон байдаг. Уг мэдээллийг үзэх хүн мэдээлэл тавьсан хүнтэй холбоо тогтоож болдог. Ийм сайт залуучуудын дунд түгээмэл хэрэглэгддэг бөгөөд түүгээр өөрсдийгөө Еховагийн Гэрч гэж хэлдэг хүмүүстэй харьцдаг христиан залуучууд бий.

Хэн болохоо, сүнслэг байдал нь ямар байгааг, яах санаатайгаа нуусан хүмүүстэй интернетэд амархан тааралдаж болох юм (Дуу. 26:4). Өөрийгөө Гэрч гэсэн хүн үнэндээ Гэрч биш, хасагдсан хүн юм уу тэрслэгч ч байж мэднэ (Гал. 2:4). Хүүхдийг садар самуунд уруу татагчид бас ийм сайтыг ашиглан ангуучилдаг байна.

Үлгэр жишээ сайн христиантай харилцаж байлаа ч зохисгүй юм ярьж бичилцдэг болох амархан байдаг. Учир нь, хүмүүс нүүр нүүрээ харахгүй харилцахдаа биеэ барих нь бага байдаг. Тэд онлайн харилцааг хувийнх, юу ч бичсэн бусад хүн, эцэг эх, ахлагчид анзаарахгүй гэж үздэг. Харамсалтай нь, Гэрч айлд өссөн олон хүүхэд залуус ёс журамгүй юм бичин ийм урхинд оржээ (Еф. 5:3, 4; Кол. 3:8). Зарим нь интернет дэх хувийн мэдээлэлдээ хуял тачаал хөдөлгөм зураг, нэр хочоо оруулах юм уу, садар самууныг өөгшүүлсэн дууны клипийг хувийн мэдээлэлтэйгээ холбосон байдаг.

Энэ бүхнийг бодож үзвэл, эцэг эхчүүд хүүхдээ компьютер дээр юу хийж байгааг хянах ёстой (Сур. 29:15). Танихгүй хүнийг гэртээ урих юм уу, хүүхэдтэйгээ хамт үлдээх нь аюултай байдаг. Үүнтэй адилаар, танихгүй хүн өөрийгөө Гэрч гэж хэлсэн ч тийм хүнтэй интернетээр харьцах нь танд болоод хүүхдэд тань аюултай (Сур. 22:3).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • Монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах