Цэвэр, үзэмжтэй юү?
Хүнд хэвлэл өгөхөөсөө өмнө дээрх асуултыг бодож үзэх нь зүйтэй. Өнгөө алдан халтайсан, урагдсан, хуудасных нь ирмэг нугаларсан хэвлэл байгууллагын маань нэр хүндийг унагаж, амь аврах чадалтай сайн мэдээнээс хүний анхаарлыг сарниулах аюултай.
Хэвлэлээ яаж цэвэр, үзэмжтэй байлгах вэ? Хэвлэлийг дэлгэрүүлэх ажлын цүнхэндээ цэгцтэй байлгах нь тус болдгийг олон дэлгэрүүлэгч туршлагаасаа мэджээ. Тэд ном, сэтгүүл болон товхимол, танилцуулгыг тус тусад нь ангилж хийдэг гэнэ. Библи болон бусад хэвлэлийг цүнхэндээ буцааж хийх болгондоо тус тусынх нь байранд эвтэйхэн хийгээд байвал хэвлэл гэмтэж, муухай болдоггүй сайн талтай аж. Зарим дэлгэрүүлэгч хэвлэлийг гялгар хавтаст хийж авч явдаг. Ямар ч арга хэрэглэсэн, үйлчлэлээ муу хэлүүлэхгүйн тулд хүмүүст ямагт цэвэр, үзэмжтэй хэвлэл өгөх нь бидний зорилго юм (2 Кор. 6:3).