Асуултын булан
◼ Ном хэвлэл өгөх эсэхээ яаж шийдэх вэ?
Тухайн хүний сонирхож байгаа эсэх нь хамгийн чухал. Чин сэтгэлээсээ сонирхож байгаа хүнд сэтгүүл, товхимол, ном эсвэл тарааж байгаа өөр юмнаасаа өгч болно. Дэлхий дахины үйл хэрэгт маань хандив өргөх боломж бололцоогүй хүн мэт санагдлаа ч хэвлэл өгөх нь зүйтэй (Иов 34:19; Илч. 22:17). Харин хэвлэлийг маань үнэлэхгүй хүнд өгөхийн хэрэггүй (Мат. 7:6).
Тэгвэл сонирхож байгаа эсэхийг нь яаж мэдэх вэ? Ярилцах дуртай байвал сонирхож буйн нэг шинж юм. Яриаг маань анхааралтай сонсож, асуултад маань хариулж, санал бодлоо хэлж байвал ярилцах дуртай байна гэж үзэж болно. Биднийг Библиэс уншихад дагуулан харж байвал Бурхны Үгийг хүндэтгэдгийн илрэл юм. Өгөх хэвлэлийг маань унших эсэхийг асуух хэрэг заримдаа гардаг. Хүний сонирхож байгаа эсэхийг ялгаж салгахын тулд ухаалаг байгаарай. Тухайлбал, гудамжаар дэлгэрүүлэхдээ сэтгүүл, товхимол, номоо зөрж өнгөрөх хүн бүрд баруун солгойгүй өгөх хэрэггүй. Үнэхээр сонирхож байгаа хүнийг танихад төвөгтэй байвал танилцуулга, цуглааны урилга өгөх нь зүйтэй.
Нөгөө талаас, дэлгэрүүлэгч хэвлэл хэчнээн хэмжээгээр авах нь зөв бэ? Хэчнээн хэмжээний хандив өргөхөө бус, дэлгэрүүлэх ажилд яг юу хэрэгтэйг бодох нь зүйтэй. Хандивын зорилго нь хэвлэлийн үнэ төлөхөд бус, дэлхий дахинд явагддаг дэлгэрүүлэх ажлын бүх хүрээг дэмжихэд оршдог. Боломж бололцоо нь ямар ч байсан, талархах сэтгэлтэй христиан хүн Хаанчлалын үйл хэргийг илүүдлээсээ бус, амин зуулгандаа хэрэгтэй бүхнээрээ дэмжихийг хүсдэг (Марк 12:41–44; 2 Кор. 9:7). Бас хэвлэлийг дэлгэрүүлэх ажилд хэрэгтэй хэмжээгээр авч, дэмий үрэхгүй байхыг хичээдэг.
[2-р хуудасны товчлол]
Хүний сонирхож байгаа эсэхийг ялгаж салгахын тулд ухаалаг байгаарай