Зарлал
◼ Дараах хэвлэлийг тараана. 3-р сар: «Библийн сургаал». 4, 5-р сар: 32 хуудастай товхимлууд. Дурсах цуглаан гэх мэтийн сүнслэг арга хэмжээнд ирсэн боловч цуглаанд ирдэггүй хүнтэй давтан уулзахдаа «Библийн сургаал» номоор хичээл эхлэх зорилго тавиарай. Мөн «Еховагийн Гэрчүүд» товхимлыг өгч, байгууллагынхаа талаар тайлбарлаарай. 6-р сар: «Библийн сургаал». Анхны уулзалтаар Библийн хичээл эхлэхийг хичээгээрэй. Хэрэв гэрийн эзэн «Библийн сургаал» номтой ч Библийн хичээл хийхийг хүсэхгүй бол сонирхолд нь нийцэх байх гэсэн товхимол өгч болно.
◼ Дурсах цуглаан 2012 оны 4-р сарын 5-ны Пүрэв гаригт болно. Танай хурал цуглаанаа Пүрэв гаригт явуулдаг бол тухайн долоо хоногийн өөр өдөр шилжүүлэх хэрэгтэй. Танхим чөлөөгүйн учраас өөр өдөр явуулах аргагүй бол тухайн долоо хоногийн Үйлчлэх цуглааны хөтөлбөрөөс хуралдаа хэрэгтэй зүйлийг өөр Үйлчлэх цуглаанаар хэлэлцэж болно.