«Еховагийн Гэрчүүд. Тэд хэн бэ?»
Хүмүүсийг Дурсах болон бусад цуглаанд урихдаа ямар хэвлэл өгвөл тустай вэ? «Еховагийн Гэрчүүд. Тэд хэн бэ? Юунд итгэдэг вэ?» товхимол үр дүнтэй байдаг нь олон дэлгэрүүлэгчийн туршлагаас харагддаг. Хэрэв хүн өргөл хандив өргөх хэрэг гарах вий гэж санаа зовж байвал уг товхимлын 30-р хуудасны «Еховагийн Гэрчүүдийн цуглаанд ирсэн хүмүүс мөнгөн хандив заавал өргөх ёстой юу?» гэсэн асуултыг хариутай нь үзүүлээрэй. Гэрчүүдийг сүмээс ямар ялгаатайг асуувал 3-р хуудасны «Тэд хэн бэ?» гэсэн хэсэгт үндэслэн тайлбарлаж болно.
«Еховагийн Гэрчүүд. Тэд хэн бэ?» товхимлоо сонирхсон хүмүүст боломж гарах бүрд өгч Дурсах цуглаанаас хойш ч тусгай илтгэл болон бусад цуглаанд урьцгаая.