Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хү 12/4 х. 7
  • Хоёр жижиг зэс зоос

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хоёр жижиг зэс зоос
  • Христиан үйлчлэл 2012
  • Ижил төстэй материал
  • Бүх хүнээс илүүг өргөсөн эмэгтэй
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2018
Христиан үйлчлэл 2012
хү 12/4 х. 7

Хоёр жижиг зэс зоос

Хаанчлалын үйл хэргийг дэмжих нэг чухал арга бол дэлхий дахины дэлгэрүүлэх ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх явдал юм. Гэхдээ боломж бололцоо тааруу бол яах вэ?

Нэгэн удаа Есүс сүмийн эрдэнэсийн санд хоёр зэс зоос хийж буй ядуу бэлэвсэн эмэгтэйг харжээ. Эмэгтэй Еховаг гэсэн хайрандаа хөтлөгдөн «амин зуулгандаа хэрэгтэй байсан бүхнээ өгчээ» (Марк 12:41–44). Есүс энэ явдлыг ийн онцолсноос эмэгтэйн хандив Еховагийн нүдэнд их үнэ цэнэтэй байсныг ойлгож болно. Нэгдүгээр зууны христианууд ч гэсэн дэлгэрүүлэх ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг зөвхөн чинээлэг христиануудын үүрэг гэж үзээгүй. Македонийн зарим христиан «туйлын ядуу зүдүү» байсан ч «сайн дураараа өгөх» завшаан олгохыг «асар шаргуугаар гуйж» байсныг элч Паул жишээ болгон бичсэн байдаг (2 Кор. 8:1–4).

Тэгэхлээр, «дуслыг хураавал далай» гэдгийг санаж бага хэмжээний ч болов хандив өргөж болно. Чин сэтгэлээсээ өгвөл өгөөмөр сэтгэлт тэнгэрийн Эцгээ баярлуулна. «Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг» (2 Кор. 9:7).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах