Мөс чанараа хамгаал
1. 2013 оны үйлчлэлийн жилд болох нэг өдрийн тусгай чуулган ямар сэдэвтэй вэ? Хөтөлбөрийн зорилго юу вэ?
1 Мөс чанарыг маань өвтгөж болзошгүй нөхцөл байдалтай бид өдөр бүр тулгардаг. Тийм ч учраас 2013 оны үйлчлэлийн жилд болох нэг өдрийн тусгай чуулган «Мөс чанараа хамгаал» гэсэн сэдэвтэй байх юм (1 Тим. 1:19). Уг чуулган нь Бүтээгчийн өгсөн энэхүү онцгой бэлгийг хэрхэн ашиглах талаар нухацтай бодуулах зорилготой.
2. Уг чуулганаар ямар чухал асуултуудын хариуг мэдэж авах вэ?
2 Дараах зүйлийг ярилцана: Уг хөтөлбөрөөс мөс чанартай холбоотой долоон чухал асуултын хариуг мэдэж авна.
• Мөс чанарт маань юу аюул учруулдаг вэ?
• Мөс чанараа хэрхэн сургах вэ?
• Яавал цусны буруугүй байх вэ?
• Библийн зарчмыг юу гэж боддог, яаж хэрэгжүүлдгээсээ өөрсдийнхөө тухай юу мэдэж болох вэ?
• Үйл хэргээрээ бусдын мөс чанарыг шархлуулахаас хэрхэн зайлсхийх вэ?
• Дарамт шахалтад бууж өгөхгүйн тулд хүүхэд залуус та нар яах хэрэгтэй вэ?
• Мөс чанараа ариун сүнсээр удирдуулан, түүнийгээ дагадаг бол ямар ивээл хүртэх вэ?
3. Энэ чуулганаар бид ямар ач тус хүртэх вэ?
3 Мөс чанарыг маань бузарлах гэсэн Сатаны оролдлогыг бид Еховагийн тусламжтайгаар бат эсэргүүцэж чадна. Хайртай тэнгэрийн Эцэг маань Үг болон байгууллагаараа дамжуулан «Энэ бол зам. Үүгээр алхагтун» хэмээн айлддаг (Ис. 30:21). Энэхүү чуулганы хөтөлбөрөөр Еховагаар заалгах боломжтой. Тийм болохоор чуулганд сууж, бүх хөтөлбөрийг нь сонсохын тулд ажлаа зохицуулаарай. Хөтөлбөрт анхаарлаа хандуулан, сурсан зүйлээ дор бүрнээ хэрхэн хэрэгжүүлж болохыг нухацтай бодох нь зүйтэй. Чуулганы хөтөлбөрийг гэр бүлээрээ давтаарай. Сурч мэдсэнээ хэрэгжүүлбэл «сайн мөс чанараа» сахиж, Сатаны ертөнцийн түр зуурын жаргалд автан, замаасаа хазайхгүй байж чадна (1 Петр 3:16).