Дэлгэрүүлэх ажлын амжилт
2012 оны 4-р сарын байдлаар байнгын эхлэгчдийн тоо дахин нэмэгджээ. Нийт 121 байнгын эхлэгч тайлан өгсөн нь өмнөх дээд амжилт буюу 2011 оны 9-р сард үйлчилсэн байнгын эхлэгчдийн тооноос дөрвөөр нэмэгдсэн байна. Мөн дэлгэрүүлэгчид нийтдээ 827 Библийн хичээл явуулж, 3 164 сэтгүүл тараасан нь өмнө нь гараагүй амжилт юм. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 300 орчим дэлгэрүүлэгч 8 800 «Харуулын цамхаг» сэтгүүл идэвхтэй тараасан. 4-р сард тайлангаа өгсөн нийт дэлгэрүүлэгчийн 350 хувь нь буюу 1 107 хүн Дурсах цуглаанд ирсэн нь бас дээд үзүүлэлт юм. Эндээс харахад олон хүн Еховаг шүтдэг болох нь.