Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хү 12/10 х. 7
  • Библийн хичээл эхлэх таван арга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Библийн хичээл эхлэх таван арга
  • Христиан үйлчлэл 2012
  • Ижил төстэй материал
  • Баптисм хүртэх шаардлага хангахад нь суралцагчдаа тусалъя (I хэсэг)
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
  • Суралцагчдыг ахиц гаргаж баптисм хүртэхэд нь хурлаараа тусалъя
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2021
  • «Явж бүх үндэстнийг шавь болгогтун»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
  • Баптисм хүртэх шаардлага хангахад нь суралцагчдаа тусалъя (II хэсэг)
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
Илүү дэлгэрэнгүй харах
Христиан үйлчлэл 2012
хү 12/10 х. 7

Библийн хичээл эхлэх таван арга

1. Библийн хичээл эхлэхэд хэцүү санагддаг бол яах нь зүйтэй вэ? Яагаад?

1 Библийн хичээл эхлэх танд хэцүү байдаг уу? Байнга хүчин чармайлт гаргаарай. Ехова хүсэл тааллыг нь шантралгүй биелүүлдэг хүнийг ивээдэг (Гал. 6:9). Доорх таван арга танд тусална.

2. Библийн хичээл эхлэх тухай хэрхэн шууд асууж болох вэ?

2 Шууд асуух нь: Бид «Харуулын Цамхаг» болон «Сэрцгээ!» сэтгүүл тараадгийг олон хүн мэддэг. Харин Библийн хичээл хийх зорилготойг маань хүмүүс тэр бүр мэддэггүй байж болох юм. Тэгэхлээр айлаар дэлгэрүүлэхдээ Библийн хичээл хийхийг хүмүүст уриалж яагаад болохгүй гэж? Сонирхсон хүнтэй давтан уулзахдаа ч Библийн хичээл хийх хүсэлтэй эсэхийг нь асууж болно. Татгалзсан ч гэсэн ном хэвлэл тогтмол авчирж, сонирхлыг нь татсаар байгаарай. Нэг Гэрч эрэгтэй, нөхөр эхнэр хоёрт олон жил сэтгүүл хүргэж өгдөг байжээ. Нэгэн өдөр сэтгүүлийн сүүлд гарсан дугаарыг өгчихөөд явах гэснээ «Библийн хичээл хиймээр байна уу?» гэж асуув. Нөгөө хоёр ч зөвшөөрчээ. Ингэнэ гэж Гэрч эрэгтэй огт бодоогүй аж. Одоо тэр хоёр баптисм хүртэж, Гэрч болсон.

3. Цуглаанд ирсэн хүн болгон Библийн хичээл хийдэг гэж бодож болох уу? Тайлбарлана уу.

3 Цуглаанд ирсэн хүн: Цуглаанд ирсэн хүн болгон Библийн хичээл хийдэг гэж бодох хэрэггүй. Нэг Гэрч эрэгтэй: «Би суралцагчдынхаа талаас илүүтэй нь цуглаанд ирэхэд нь уулзаж ярилцаад, хичээл эхэлсэн» хэмээн дурсжээ. Баптисм хүртсэн охидын ээж, бүрэг ичимхий эмэгтэй 15 жилийн турш цуглаан яг эхлэхийн өмнө ирж, дуусангуут яваад өгдөг байж. Нэг Гэрч эмэгтэй түүнтэй уулзаж Библийн хичээл хийхээр болжээ. Хожим нь тэр эмэгтэй Гэрч болсон байна. «15 жил өнгөрсөн хойно, Библийн хичээл хийе гэж хэлсэндээ харамсдаг!» хэмээн Гэрч эмэгтэй бичжээ.

4. Бусдын тусламжтайгаар хэрхэн Библийн хичээл эхэлж болох вэ?

4 Бусдын тусламж: Нэг Гэрч эмэгтэй олон хүний Библийн хичээлд суухыг хичээдэг байв. Хичээлийн төгсгөлд багшийнх нь зөвшөөрлийг авч, Библи заалгах хүнийг мэдэх эсэхийг суралцагчаас нь асуудаг ажээ. Уулзсан хүндээ «Библийн сургаал» номыг өгөхдөө «Ийм ном унших хүсэлтэй өөр хүнийг та мэдэх үү?» гэж асууж болох юм. Хэсэг дээрээ тааралдсан хүнтэй Библийн хичээл хийх боломж дэлгэрүүлэгчдэд болон байнгын эхлэгчдэд тэр бүр олддоггүй. Тийм болохоор Библийн хичээл заах боломжтой гэдгээ хүмүүст мэдүүлээрэй.

5. Итгэл нэгтнийхээ итгэгч бус ханиас Библийн хичээл хийх хүсэлтэй эсэхийг асуух нь сайн байж болохын учир юу вэ?

5 Итгэгч бус хань: Танай хуралд итгэгч бус ханьтай дэлгэрүүлэгч бий юү? Итгэгч бус зарим хүн итгэгч ханьтайгаа Библийн тухай ярих дургүй байдаг боловч гэрийнхнээс нь өөр хүн Библийн хичээл заая гэвэл зөвшөөрч болох юм. Итгэгч бус хүнээс Библийн хичээл хийх хүсэлтэй эсэхийг асуухаасаа өмнө итгэгч ханьтай нь зөвлөлдөх нь сайн байдаг.

6. Библийн хичээлтэй болмоор байгаагаа хэлж залбирах нь хэр чухал бэ?

6 Залбирал: Залбирал үр нөлөөтэй байдаг (Иак. 5:16). Таалалд нь нийцсэн зүйлийг гуйвал сонсоно гэж Ехова амласан байдаг (1 Иох. 5:14). Амсхийх завгүй ажилладаг нэг Гэрч эрэгтэй Библи хичээлтэй болмоор байгаагаа хэлж залбирдаг болжээ. Харин суралцагчдаа, ялангуяа, янз бүрийн бэрхшээлтэй хүнд санаа тавих цаг гарах болов уу гэж эхнэр нь санаа зовжээ. Ийнхүү санаа зовж байгаагаа Еховад хэлэн, Библийн хичээлтэй болоход нөхөрт минь туслаач гэж гуйсан байна. Ехова тэдний залбиралд хариулсан. Хоёр долоо хоногийн дараа нэг байнгын эхлэгч Библи заалгах хүсэлтэй хүнтэй тааралдаж, түүнийг нөгөө Гэрч эрэгтэйтэй танилцуулжээ. Эхнэр нь: «Библийн хичээл зааж чадахгүй гэж боддог хүнд, юу хүсэж байгаагаа тодорхой хэлж, байнга залбираарай гэж зөвлөе. Миний бодож байснаас илүү их баяр хөөрийг нөхөр бид хоёр эдэлсэн» хэмээн бичжээ. Шаргуу байвал та ч бас Библийн хичээл эхэлж, «амь уруу хөтөлдөг ... зам» дээр зогсоход нь хүмүүст тусалж баяр хөөр эдэлнэ (Мат. 7:13, 14).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах