Дуусгах хэрэгтэй юү?
Тодорхой нэг цаг хүртэл тухайлбал үд дунд хүртэл яваад дэлгэрүүлэх ажлаа дуусгадаг хүмүүс байдаг. Зарим маань дэлгэрүүлэх ажлаа тогтсон нэг цагт дуусгахаас өөр аргагүй байдаг нь үнэн. Гэхдээ бусдыгаа дагаж дууриагаад ч юм уу, эсвэл танай нутагт ер нь ингэдэг гээд дэлгэрүүлэх ажлаа дуусгадаг уу? Хэдэн минут нийтэд дэлгэрүүлэх боломжтой юу? Харих замдаа ганц хоёр давтан уулзалт хийх нь ямар вэ? Ганц ч болов сонирхсон хүнтэй дахин уулзвал, гудамжинд явж байгаа хүнд ганц сэтгүүл ч болов өгвөл ямар сайн үр дүнд хүрч болохыг бодоорой! Дэлгэрүүлэх ажлаа дуусгалгүй, боломжоороо хэдэн минут дэлгэрүүлбэл «магтаалын тахилыг» илүү их өргөнө (Евр. 13:15).