Зарлал
◼ Дараах хэвлэлийг тараана. 3, 4-р сард: «Харуулын цамхаг» сэтгүүл. Давтан уулзахдаа «Библийн сургаал» номоор юм уу тухайн хүний хэрэгцээнд илүү тохирно гэж үзвэл «Бурханд дуулгавартай байж мөнх амьдрагтун» эсвэл «Бурханд дуулгавартай байгтун» товхимлоор Библийн хичээл эхлэхийг хичээгээрэй. 5, 6-р сард: «Зовлон удахгүй дуусна!», «Гэр бүлээрээ жаргагтун», «Энх амгалан шинэ ертөнц дэх амьдрал», «Нас барагсад ирээдүйд яах вэ?», «Энэ дэлхийг үнэн хэрэгтээ хэн захирдаг вэ?», «Үнэнийг мэдмээр байна уу?» танилцуулга.
◼ Дурсах цуглаан 2013 оны 3-р сарын 26-ны мягмар гаригт болно. Танай хурал мягмар гаригт цуглаан явуулдаг бол тухайн долоо хоногийн өөр өдөр цуглаан явуулах хэрэгтэй. Танхим чөлөөгүйн учраас өөр өдөр явуулах аргагүй бол ахлагчдын зөвлөлийн зохицуулагч тухайн долоо хоногийн Үйлчлэх цуглааны хөтөлбөрөөс хуралдаа хэрэгтэй зүйлийг өөр Үйлчлэх цуглаанаар хэлэлцэхээр зохицуулж болно. Дүүргийн харгалзагчийн эргэлттэй байж таарвал мягмар гаригт болдог цуглааныг өөр өдөр шилжүүлэх хэрэгтэй.