Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хү 13/8 х. 1
  • Бурхны Үг заахад тустай

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бурхны Үг заахад тустай
  • Христиан үйлчлгл 2013
  • Ижил төстэй материал
  • Бодол санаагаа хамгаал
    Христиан үйлчлэл 2012
  • Бурхны Үг хүчтэй нөлөөлдөг
    Христиан үйлчлгл 2013
  • Мөс чанараа хамгаал
    Христиан үйлчлэл 2012
Христиан үйлчлгл 2013
хү 13/8 х. 1

Бурхны Үг заахад тустай

1. 2014 оны үйлчлэлийн жилд ямар сэдэвтэй дүүргийн чуулган болох вэ? Ямар асуултад хариу авах вэ?

1 Орчлонт ертөнцөд Еховагаас агуу багш байхгүй (Ис. 30:20, 21). Ехова биднийг хэрхэн сургадаг вэ? Хосгүй ном болох Библийг сүнсээрээ удирдан бичүүлсэн. Бурхнаар заалгах нь бие махбод, ухаан санаа, сэтгэл мэдрэмж, сүнслэг байдалд ямар ач тустай вэ? Энэ асуултын хариуг 2014 оны үйлчлэлийн жилд болох дүүргийн чуулганаар авч үзнэ. Уг чуулган, 2 Тимот 3:16-д үндэслэсэн «Бурхны Үг заахад тустай» гэсэн сэдэвтэй.

2. Гол санааг ямар ямар асуултын хариултаас ойлгож болох вэ?

2 Дараах гол санааг авч үзнэ: Дараах асуултын хариултаас гол санааг ойлгож болно:

• Бурхнаар заалгах нь ямар ач тустай вэ? (Ис. 48:17, 18)

• Еховад бүрэн цагаар үйлчлэхээр ажил амьдралаа зохицуулахыг бодож байгаа хүн юунд итгэж болох вэ? (Мал. 3:10)

• «Хачин жигтэй сургаалууд» сонсогдвол яах хэрэгтэй вэ? (Евр. 13:9)

• Чадварлаг заадаг байсан Есүсийг хэрхэн дууриаж болох вэ? (Мат. 7:28, 29)

• Хуралд заах үүрэг хүлээдэг хүмүүс өөрсдөө ч суралцах хэрэгтэйн учир юу вэ? (Ром 2:21)

• Бурхны Үг юугаараа ач тустай вэ? (2 Тим. 3:16)

• Үндэстнүүдийг «сэгсрэхэд» хүмүүс яах вэ? (Хаг. 2:6, 7)

• Ехова бидний юунд итгэж найддаг вэ? (Еф. 5:1)

• Еховагийн зааж сургасны дагуу амьдрах гэж хичээх ёстойн учир юу вэ? (Лук 13:24)

3. Чуулганд очиж хөтөлбөрийг анхааралтай сонсох нь яагаад чухал бэ?

3 Энэ чуулганы сэдвийн үндэс болсон зүйлийг 2-р Тимот номын 3-р бүлгээс авсан. Өмнөх хэдэн зүйлд нь Паул эцсийн өдрүүдийг илтгэсэн хэцүү цагийн тухай тайлбарласан. Тэрбээр «муу хүмүүс, мэхлэгч нар хуурч, хуурагдан улам бүр бузар муу болно» гэж бичжээ (2 Тим. 3:13). Хууртахгүйн тулд Бурхны сургаалыг сонсож, сонссоноо амьдралдаа хэрэгжүүлэх нь чухал! Тэгэхлээр цагаа олсон ийм чуулганд очиж хөтөлбөрийг нь анхааралтай сонсох шийдвэртэй байцгаая.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • Монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах