Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хү 13/8 х. 2
  • Бурхны Үг хүчтэй нөлөөлдөг

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бурхны Үг хүчтэй нөлөөлдөг
  • Христиан үйлчлгл 2013
  • Ижил төстэй материал
  • Бурхны Үг заахад тустай
    Христиан үйлчлгл 2013
  • Бодол санаагаа хамгаал
    Христиан үйлчлэл 2012
Христиан үйлчлгл 2013
хү 13/8 х. 2

Бурхны Үг хүчтэй нөлөөлдөг

1. 2014 оны үйлчлэлийн жилд болох нэг өдрийн тусгай чуулган ямар сэдэвтэй вэ?

1 Библи төгс бус хүний зохиосон бүхнээс илүү хүчтэй нөлөөлж, биднийг Еховагийн таалалд нийцсэн үзэл бодолтой болгодог. Бурхны Үг хэр зэрэг хүчтэй нөлөөлдөг вэ? Библийн ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд яах хэрэгтэй вэ? Бусдад туслахдаа Библийг хэрхэн үр өгөөжтэй ашиглах вэ? Эдгээр асуултыг 2014 оны үйлчлэлийн жилд болох нэг өдрийн тусгай чуулганаар ярилцаж сүнслэгээр сэргэнэ гэж найдаж байна. Уг чуулган, Еврей 4:12-т үндэслэсэн «Бурхны Үг хүчтэй нөлөөлдөг» гэсэн сэдэвтэй.

2. Ямар ямар асуултын хариуг авч үзэх вэ?

2 Дараах асуултад хариу аваарай: Чуулганы хөтөлбөрийг сонсохдоо дараах асуултын хариуг тэмдэглэж аваарай.

• Еховагийн Үгэнд итгэх ёстойн учир юу вэ? (Дуу. 29:4)

• Бурхны Үг хүчтэй нөлөөлдгийг биеэрээ үзье гэвэл яах хэрэгтэй вэ? (Дуу. 34:8)

• Бурхны Үгийн хүчээр дэлгэрүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ? (2 Тим. 3:16, 17)

• Сатаны ертөнцийн заль мэхэнд хууртахгүйн тулд яах хэрэгтэй вэ? (1 Иох. 5:19)

• Залуус та нар яавал сүнслэг амжилтад хүрэх вэ? (Иер. 17:7)

• Мөхөс байхдаа ч хэрхэн хүчтэй байж болох вэ? (2 Кор. 12:10)

• «Цайз» мэт зуршил, хандлагатайгаа тэмцэж өөрчлөгдөхийн тулд үргэлж яах хэрэгтэй вэ? (Еф. 4:23)

3. Нэг өдрийн тусгай чуулганаар хөтөлбөр сонсохоос гадна өөр ямар ач тус хүртэх вэ?

3 Ийм чухал хөтөлбөрийг сонсох нь үнэхээр ач тустай! Нэг өдрийн тусгай чуулганы үеэр дүүргийн чуулган, мужийн чуулганы адилаар өөр өөр хурлын итгэл нэгтнүүдтэйгээ нөхөрлөж өргөнөөр нээлттэй байх боломж олдоно (Дуу. 133:1–3; 2 Кор. 6:11–13). Найз нөхөдтэйгөө уулзаж, хүмүүстэй танилцах цаг гаргаарай. Мужийн харгалзагч юм уу, бетелчин гэх мэтийн зочин илтгэгч чуулганд ирж оролцох бол эхнэртэй нь хамт угтан авбал ямар вэ? Нэг өдрийн тусгай чуулганаа бид тэсэн ядан хүлээж байна!

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • Монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах