«Та манай номыг авбал би танай номыг авъя»
Айлын зарим хүн ийм болзол тавьдаг. Бид ном хэвлэлээ хуурамч сургаалыг сурталчилдаг шашны ном зохиолоор сольдоггүй. Тэгвэл ийм хүнтэй яаж эвтэйхэн харьцах вэ? (Ром 1:25). Ингэж хэлж болно: «Баярлалаа. Хүн төрөлхтний бүх бэрхшээл хэрхэн шийдэгдэнэ гэж энэ номд тайлбарладаг вэ? [Хариулахыг нь хүлээнэ. Таныг өөрөө уншаад хариуг нь олоорой гэвэл та тухайн хүнд өгсөн хэвлэлийнхээ агуулгыг хэлж тайлбарласан гэдгээ эвтэйхэн хэлээрэй. Тэгээд Матай 6:9, 10-ыг уншина, эсвэл иш татаж хэлнэ.] Бурхны Хаанчлал Бурхны хүслийг дэлхий дээр биелүүлнэ гэж Есүс хэлсэн. Би шашны ном гэвэл, зөвхөн Бурхны Хаанчлалыг онцолдог номыг уншдаг. Бурхны Хаанчлал юу хийхийг би танд Библиэс үзүүлье. Та сонирхох уу?».