Зарлал
◼ Дараах хэвлэлийг тараана. 9, 10-р сард: «Харуулын цамхаг» сэтгүүл. 11-р сард: «Хаанчлалын тухай мэдээ» № 38. 12-р сард: «Библийн сургаалыг зөв ойлгох нь» ном. Эсвэл «Та үхэшгүй мөнхийн сүнстэй юү?», «Есүс Христ гэж хэн бэ?», «Еховагийн Гэрчүүд юунд итгэдэг вэ?» гэх мэт хүний хэрэгцээнд тохирсон танилцуулга.
◼ 2014 оны Дурсах цуглааны улиралд нийтийн тусгай илтгэлийг 4-р сарын 21-ний долоо хоногт тавина. Илтгэлийн сэдвийг дараа мэдэгдэнэ. Тухайн долоо хоногт дүүргийн харгалзагч эргэлт хийх юм уу, чуулган болбол тусгай илтгэлийг дараагийнх нь долоо хоногт тавина. 4-р сарын 21-ний долоо хоногоос өмнө тусгай илтгэл тавих учиргүйг хурлууд анхаарна уу.
◼ «Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?» товхимлыг 2013 оны 12-р сарын 2-ны долоо хоногоос эхлэн Библи судлалын цуглаанаар үзнэ. Энэ товхимлыг үзэж дууссаны дараа «Сэтгэл хангалуун амьдралд хүргэх зам» товхимлыг 2014 оны 2-р сарын 10-ны долоо хоногоос эхлэн үзнэ. Хуралд эдгээр товхимол хэрэгтэй бол дараа сарын хэвлэл захиалга явуулахад захиалж болно.