Зарлал
◼ Дараах хэвлэлийг тараана. 6-р сард: Голлон тараах хэвлэл: «Библийн сургаалыг зөв ойлгох нь» ном. Эсвэл тухайн хүнд илүү тохирно гэж үзвэл «Та үхэшгүй мөнхийн сүнстэй юү?», «Есүс Христ гэж хэн бэ?», «Еховагийн Гэрчүүд юунд итгэдэг вэ?» танилцуулга. 7-р сард: Голлон тараах хэвлэл: «Бурхнаас ирсэн сайн мэдээ». Эсвэл «Сэтгэл хангалуун амьдралд хүргэх зам», «Бурханд дуулгавартай байгтун», «Бурханд дуулгавартай байж мөнх амьдрагтун», «Жинхэнэ амар тайван, аз жаргалд хүргэх зам», «Бүх хүнд зориулсан ном», «Библи юун тухай өгүүлдэг вэ?», «Амьдралын утга учир юу вэ? Түүнийг хэрхэн мэдэж болох вэ?» товхимол. 8-р сард: jw.org Вэб сайтыг сурталчлах шинэ танилцуулга тараах тусгай аян. Хэрэв айлын хүн интернет хэрэглэдэггүй бол тухай хүнд тохирно гэж үзсэн товхимол өгнө. 9-р сард: «Харуулын цамхаг» сэтгүүл.
◼ 2014 оны үйлчлэлийн жилийн сүүлээр явагдах ангиас эхлэн Эхлэгчийн сургууль даваа гаригаас бямба гариг хүртэл 6 өдөр хичээллэдэг болно.
◼ 2014 оны 7-р сарын 7-ны долоо хоногоос эхлэн хурлын Библи судлалын цуглаанаар «Библи юун тухай өгүүлдэг вэ?» товхимлыг үзнэ. Хэсэг бүрийн сүүлд байдаг асуултыг хэлэлцэнэ. Хөтөлж явуулах хүн тухайн хэсгийн гол санааг давтах шаардлагатай гэж үзвэл нэмэлт асуулт асууна. Энэ товхимлыг үзсэний дараа 2014 оны 10-р сарын 6-ны долоо хоногоос эхлэн «Гэр бүлийн аз жаргалын нууц» номыг үзнэ. Хуралд эдгээр хэвлэл хэрэгтэй бол дараагийн хэвлэл захиалгаар захиалаарай.