Дэлгэрүүлэгчийн сургуулийн давтлага
Дараах асуултуудыг 2014 оны 8-р сарын 25-ны долоо хоногийн Дэлгэрүүлэгчийн сургууль дээр авч үзнэ.
Настай христиануудыг хүндэтгэж, тэдний төлөө залбирах хэрэгтэйн учир юу вэ? (Лев. 19:32) [7-р сарын 7, хц08 8/15 х. 17 д/м 4]
Ургацын үлдэгдлийг цуглуулах заалт бидэнд ямар ач холбогдолтой вэ? (Лев. 19:9, 10) [7-р сарын 7, хц06 6/1 х. 13 д/м 13]
Өргөл өргөх хүн бүрд ямар шаардлага тавьдаг байсан бэ? (Лев. 22:18–20) [7-р сарын 14, хц13 12/15 х. 13 д/м 6]
Майхан баярын үеэр израильчууд юу хийдэг байсан бэ? Энэ нь израильчуудад юу сануулдаг байсан бэ? (Лев. 23:34–43) [7-р сарын 14, хц07 1/1 х. 5 д/м 14–16]
Өөрсдөд нь даалгасан хонь шиг хүмүүсийг хариулах нь ахлагчдын хувьд хэр зэрэг чухал бэ? (Лев. 27:32) [7-р сарын 21, хц08 11/15 х. 9 д/м 7]
Израильчууд юунаас болоод дургүйцэн гомдоллож эхэлсэн бэ? Израильчуудын жишээнээс ямар сургамж авч болох вэ? (Тоол. 11:5, 6) [8-р сарын 18, хц12 3/15 х. 27 д/м 9, 10]
Ехова үйлчлэгчдэдээ ариун сүнс өгдөг талаар Мосегийн түүхээс юу мэдэж болох вэ? (Тоол. 11:16, 17) [8-р сарын 18, хц11 12/15 х. 18 д/м 3, 4]
Мосе даруу хүн гэдгээ хэрхэн харуулсан бэ? (Тоол. 12:3) [8-р сарын 18, хц11 9/15 х. 27 д/м 13]
Бусдын нөлөөнд автахгүй байхад нь Иошуа Калеб хоёрт юу тусалсан бэ? (Тоол. 14:24) [8-р сарын 25, хц11 1/15 х. 28 д/м 8]
Тооллого 15:37–39-д байдаг тушаалыг сахих нь Бурхны эртний ард түмэнд яагаад чухал байсан бэ? [8-р сарын 25, хц11 7/15 х. 12 д/м 9]