Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Хүн нэг бүрд санаа тавих
Яагаад чухал бэ? Есүс хүн нэг бүрийг анхаарч, чин сэтгэлээсээ санаа тавьдаг байсан. Нэгэн удаа тэрбээр дүлий хүнийг эдгээдэг. Тэр хүнийг тавгүйтүүлэхгүй гэсэндээ ч тэр үү, олны нүднээс зайдуу газар аваачсан (Марк 7:31–35). Есүс шавь нарынхаа хэр чадлыг харгалзан үзэж, хэтэрхий их юм ярьдаггүй байсан (Иох. 16:12). Тэнгэрт гарсныхаа дараа ч шавь нэг бүрдээ санаа тавьсаар байна (2 Тим. 4:17). Христийн дагалдагчид бид түүнийг дууриах учиртай (1 Петр 2:21; 1 Иох. 3:16, 18). Үр бүтээлтэй дэлгэрүүлье гэвэл хүн бүрд санаа тавьж, онцлог, дур сонирхол, санаа бодлыг нь анхаарч үзэх хэрэгтэй. Мэдээ хүргэх, хэвлэл өгөх гэх мэтээр зөвхөн үүрэг биелүүлж яваа биш, өөрт нь санаа тавьж байна гэж ойлговол айлын хүн биднийг анхааран сонсож мэдэх юм.
Энэ сард үүнийг оролдож үзээрэй.
Гэр бүлийн хичээл дээрээ эсвэл дэлгэрүүлж явахдаа айлын хүний ярианд тохируулан ямар оршил үг хэлэхээ ярилцан дасгал сургууль хийгээрэй.
Дэлгэрүүлэх ажлын цуглаан дээр бусдад яаж санаа тавих тухай хэлэлцэх юм уу үзүүлбэр үзүүлж болох юм.