Дэлгэрүүлэгчийн сургуулийн давтлага
Дараах асуултуудыг 2015 оны 8-р сарын 31-ний долоо хоногийн Дэлгэрүүлэгчийн сургууль дээр авч үзнэ.
Тослогдоогүй хүмүүс Еховад үйлчилж, тааллынх нь дагуу шүтье гэвэл яах ёстой вэ? (Х.дээд 8:41–43) [7-р сарын 6, хц14 11/15 х. 27 д/м 13]
«Шударга сэтгэлээр» явсан Давидыг бид хэрхэн дуурайх вэ? (Х.дээд 9:4) [7-р сарын 13, хц12 11/15 х. 7 д/м 18, 19]
Ехова Елиаг Зарефат хотын бэлэвсэн эмэгтэй рүү явуулснаас юу ойлгож болох вэ? (Х.дээд 17:8–14) [7-р сарын 27, хц14 2/15 х. 14]
Хаадын дээд 17:10–16-д гардаг үйл явдлыг эргэцүүлэн бодвол Еховад найдах шийдвэр батажна гэхийн учир юу вэ? [7-р сарын 27, хц14 2/15 х. 13–15]
Сэтгэлээр их унасан Елиад тохиолдсон явдал бидэнд ямар ач холбогдолтой вэ? (Х.дээд 19:4) [8-р сарын 3, хц14 3/15 х. 15 д/м 15, 16]
Цөхөрч туйлдсан үнэнч зөнчөө хараад Ехова яасан бэ? Халамжит Бурхнаа хэрхэн дуурайх вэ? (Х.дээд 19:7, 8) [8-р сарын 3, хц14 6/15 х. 27 д/м 15, 16]
Ахаб хаан ямар буруу үзэлтэй байсан бэ? Орчин үеийн христианууд түүний алдааг давтахгүйн тулд яах ёстой вэ? [8-р сарын 10, бх х. 164, хавсралт]
Суралцагчид Елишаг хэрхэн дуурайх вэ? (Х.дэд 2:1, 2; 3:11) [8-р сарын 17, хц15 4/15 х. 12 д/м 12, 13]
Хаадын дэд 5:1–3-д гардаг израиль охин итгэлтэй зоригтой байснаас нь охид хөвгүүд ямар жишээ авч болох вэ? [8-р сарын 24, хц12 2/15 х. 12, 13 д/м 11]
Иехүгийн ямар зан чанарыг эцсийн өдрүүдэд амьдарч байгаа Еховагийн үйлчлэгчид дуурайх учиртай вэ? (Х.дэд 10:16) [8-р сарын 31, хц11 11/15 х. 5 д/м 4]