Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Судлах сайн хэвшилтэй болоход нь суралцагчдаа туслах
Яагаад чухал бэ? Төлөвшье гэвэл суралцагч, Бурхны Үгийн үндсэн сургаалыг л мэдэж зүрх сэтгэлдээ шингээгээд болчихгүй (Евр. 5:12—6:1). Аливааг судлахад хүчин чармайлт гаргах шаардлагатай. Шинэ юм мэдэж авсан бол хуучинтайгаа холбож бодон, ач тусыг нь ойлгох хэрэгтэй (Сур. 2:1–6). Суралцагч өөрөө судалгаа хийгээд сурчихвал, Библи уншаад асуулт гарахлаар хариуг нь байгууллагын ном хэвлэлээс олж чаддаг болно. Сурсан мэдсэнээ ажил хэрэг болгох гэж хамаг чадлаараа хичээдэг суралцагч сорилт бэрхшээлийг давж гарч чаддаг (Лук 6:47, 48).
Энэ сард үүнийг оролдож үзээрэй.
Нэг догол мөр эсвэл бүлэг үзэж дуусаад ямар сургамж авсныг нь суралцагчаасаа асууж цөөн үгээр хариулуулаарай. Хэрэв та суралцагчгүй бол, ойлгох чадвараа сайжруулахын тулд Библиэс эсвэл «Харуулын цамхаг» сэтгүүлээс уншиж, дүгнэх дасгал хийгээрэй.