Асуултын булан
◼ Библийн хичээл хийхээ хэзээ больж болох вэ?
Суралцагч тань ахиц дэвшил гаргахгүй байвал Библийн хичээл хийхээ эвтэйхэн болих хэрэгтэй байж мэднэ (Мат. 10:11). Дараах асуултыг бодож үзээрэй. Суралцагч тань тохирсон өдрөө хичээлээ хийдэг үү? Хичээлдээ бэлддэг үү? Цуглаанд ирж байсан уу? Сурч мэдсэнээ бусадтай хуваалцдаг уу? Библийн зарчмын дагуу өөрчлөгдөж байна уу? Хүн болгон адилхан хурдаар ахиц дэвшил гаргадаггүйг санан нас, чадал чадварыг харгалзан үзэх хэрэгтэй. Тухайн хүнтэй хичээл хийхээ болихоор шийдвэл дараа дахиад хичээл хийх боломжтой гэдгийг хэлээрэй (1 Тим. 2:4).