БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 45–51
Ехова эмтэрсэн зүрхийг жигшихгүй
Давидыг Батшебатай ноцтой нүгэл үйлдсэнийг нь зөнч Натан ойлгуулжээ. Үүний дараа Давид Дуулал 51-ийг бичсэн. Давид ихэд шаналж, хийсэн хэргээ хүлээсэн (2Са 12:1–14).
Давид нүгэл үйлдсэн. Гэхдээ Бурхантай тогтоосон харьцаагаа сэргээх боломжтой байв
Мөс чанар нь түүнийг зовоож тэрбээр гэмшиж, нүглээ илчилсэн
Бурхны сайшаалыг алдаад, яс нь яйрсан хүн шиг шаналж байсан
Давид Бурхнаас өршөөл энэрэл хүссэн. Бурхантай тогтоосон харьцаагаа сэргээн, урьдынх шигээ баяр хөөртэй болохыг ихэд хүссэн
Дуулгавартай байх чин хүсэлтэй болоход туслаач гэж Еховагаас даруухнаар гуйсан
Өөрийг нь Ехова уучилсан гэдэгт тэрбээр эргэлзээгүй