БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | 2 КОРИНТ 4–6
«Бид шантардаггүй»
Юу ч үгүй нурж унах гэж байгаа байранд хоёр айл амьдарч байна гээд төсөөл дөө. Нэг айл нь бүр найдвар тасарсан харагдана. Нөгөө нь их л жаргалтай байх аж. Яагаад тэр вэ? Эднийх удахгүй шинэ сайхан байранд орох гэж байгаа юм.
«Бүх бүтээл өнөөдрийг хүртэл ёолж, зовж шаналж байгаа» ч Бурхны үйлчлэгчдэд итгэж найдах зүйл байдаг учир цөхрөнгөө бардаггүй (Ро 8:22). Бид бас олон жил зовлон үзэж байж болох юм. Тэглээ ч энэ нь Бурхны байгуулах шинэ ертөнц дэх мөнхийн амьдралтай харьцуулбал «түр зуурынх бөгөөд ялихгүй». Хаант төрийн авчрах ивээлийг эргэцүүлэн бодох нь шантрахгүй, баяр хөөртэй байхад маань тустай.