БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | КОЛОСАЙ 1–4
Хуучин хүнээ тайлж, шинэ хүнийг өмс
Та үнэнийг анх мэдээд зан чанараа нэлээн өөрчилсөн биз ээ. Таныг ингэж их хүчин чармайлт гаргахад Ехова баярласан нь лавтай (Езе 33:11). Хуучин хүнээ дахиж өмсөхгүй, шинэ хүнийг өмсөөд тайлахгүй байхын тулд байнга хүчин чармайлт гаргах учиртай. Юугаа засаж сайжруулах хэрэгтэйгээ мэдье гэвэл дараах асуултад хариулаарай.
Намайг гомдоосон хүнд би уурлаад л байна уу?
Яарсан, ядарсан үедээ би тэвчээртэй байдаг уу?
Садар самуун бодол толгойд орж ирвэл шууд авч хаядаг уу?
Өөр үндэстний хүмүүст би таагүй ханддаг уу?
Би саяхан уураа барилгүй хүнийг гомдоох үг хэлсэн үү?