БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Бурханд үнэнч байх ба биеийн дасгал
Биеийн дасгал тустай юу? Тустай. Гэхдээ Еховатай тогтоосон харьцаагаа батжуулахын төлөө хичээхтэй харьцуулбал ач тус нь өчүүхэн (1Ти 4:8). Тиймээс Христийн дагалдагчид спортод дүн нуруутай хандах учиртай.
«СПОРТЫН ТУХАЙ ЧИ ЮУ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?» ЗУРГАН КИНОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ
1. Спорт бидэнд ямар ач тустай вэ?
2. Спортын зарим төрөл тус болох уу, ус болох уу гэдэг нь ямар гурван зүйлээс хамаарах вэ?
3. Спорт тоглоом тоглох юм уу үзэхээ шийдэхэд Дуулал 11:5 хэрхэн тус болдог вэ?
4. Спорт тоглоом тоглохдоо Филиппой 2:3; Сургаалт үгс 16:18-д байдаг зарчмыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
5. Спорт тоглоомыг цаг наргүй тоглох юм уу үзэхгүй байхад маань Филиппой 1:10 хэрхэн туслах вэ?