БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Та Бурханд итгэдгийнхээ учрыг тайлбарлаж чадах уу?
Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдгийн тань учрыг хүн асуувал та юу гэж хариулах вэ? Итгэлтэй хариулахын тулд хоёр зүйлийг хийх шаардлагатай. Эхлээд Бурхан бүхнийг бүтээсэн гэсэн үнэнийг та өөртөө батлах ёстой (Ро 12:1, 2). Дараа нь итгэл үнэмшлээ бусдад яаж тайлбарлахаа бодох учиртай (Су 15:28).
«ГЭМТЭЛ СОГОГИЙН МЭС ЗАСАЛЧ ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭ ТАЙЛБАРЛАЖ БАЙНА», «АМЬТАН СУДЛААЧ ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭ ТАЙЛБАРЛАЖ БАЙНА» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
Ирен Хоф Лорансо яагаад эволюцид биш, бүхнийг Бурхан бүтээсэн гэдэгт итгэдэг вэ?
Ярослав Довганич яагаад эволюцид биш, бүхнийг Бурхан бүтээсэн гэдэгт итгэдэг вэ?
Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдгээ та хэрхэн тайлбарлах вэ?
Бурхан бүхнийг бүтээсэн гэдгийг өөртөө болон бусдад батлахад тустай байгууллагын ямар материал танай хэлээр байдаг вэ?