БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Ехова таныг үнэнчээр хайрладагт итгээрэй
Та Еховад үнэ цэнтэй (Ис 43:4). Ехова таныг өөртөө татаж, байгууллагадаа оруулсан. Та өөрийгөө зориулж баптисм хүртсэнээрээ Еховагийнх болсон. Тиймээс хэцүү үед тань Бурхан орхихгүй. Ехова таныг үнэнчээр хайрладгаа байгууллагаараа мэдрүүлдэг (Ду 25:10).
Сүүлийн үед байгалийн гамшиг болоход байгууллага ямар арга хэмжээ авсныг мэдвэл үйлчлэгчдээ үнэнчээр хайрладаг Еховад улам бүр талархана.
«2019 ОНЫ ЗОХИЦУУЛАГЧДЫН ХОРООНЫ ТАЙЛАН» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
Зохицуулагчдын хороо дэлхий даяарх салбаруудыг байгалийн гамшиг тохиолдоход бэлтгэлтэй байлгахын тулд яасан бэ?
Индонез болон Нигерид байгалийн гамшиг тохиолдоход Еховагийн байгууллага ямар заавар өгч, хэрхэн тусалсан бэ?
КОВИД-19 цар тахал гарахад байгууллагын өгсөн ямар заавар, үзүүлсэн ямар тусламжид та талархаж байна вэ?