Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • цүм25 1 сар х. 2-3
  • 1 сарын 6–12

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • 1 сарын 6–12
  • Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2025
Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2025
цүм25 1 сар х. 2-3

1 САРЫН 6–12

ДУУЛАЛ 127–134

41-р дуу, залбирал | Эхний үг (1 мин)

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС

1. Эцэг эхчүүд ээ, Бурхны өгсөн бэлгийг нандигнаж яваарай

(10 мин)

Үр хүүхдээ харж хандахад тань Ехова заавал тусална (Ду 127:1, 2).

Үр хүүхэд бол Еховагаас ирдэг нандин бэлэг юм (Ду 127:3; хц21.08 х. 5 д/м 9).

Хүүхэд бүрийн онцлогт тохируулан зааж сургах хэрэгтэй (Ду 127:4; хц19.12 х. 27 д/м 20).

Бага насны хоёр хүүхдэдээ «Миний Библийн хичээл» товхимлоос зааж буй аав. Хүүхдүүд нь өөрсдийгөө диваажинд сармагчин, заантай тоглож байгаагаар төсөөлж байна.

Өөрт нь найдан үр хүүхдээ хүмүүжүүлж, чадах бүхнээ хийдэг эцэг эхчүүдийг Ехова үнэлж сайшаадаг.

2. Эрдэнэс хайх нь

(10 мин)

  • Ду 131:1, 2—Энэ зүйл эцэг эхчүүдэд ямар сургамжтай вэ? (хц21.07 х. 22 д/м 6)

  • Та энэ долоо хоногийн Библи унших хэсгээс бусадтай хуваалцах ямар эрдэнэс олсон бэ?

3. Библиэс унших

(4 мин) Ду 132:1–18 (зс хичээл 2)

ДЭЛГЭРҮҮЛЭХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ НЬ

4. Яриа эхлэх

(3 мин) АЛБАН БУСААР (хшб хичээл 1, дугаар 3)

5. Яриа эхлэх

(4 мин) АЛБАН БУСААР: Библийн сургаалтай зөрчилддөг итгэл үнэмшлийнхээ тухай ярьсан хүнтэй тааралдана (хшб хичээл 5, дугаар 4).

6. Шавь болгох

(5 мин) үжи хичээл 16 дэд гарчиг 4–5. Дараагийн хичээлээ тогтсон цагтаа хийж чадахгүй болсон тул хэрхэн хийхээ суралцагчтайгаа ярилцана (хшб хичээл 10, дугаар 4).

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

5-р дуу

7. Эцэг эхчүүд ээ, та хүүхдэдээ үлгэр дуурайл үзүүлдэг үү?

(15 мин) Хэлэлцүүлэг

Еховагийн байгууллага үр хүүхдэдээ Бурхны тухай зааж сургахад нь эцэг эхчүүдэд тус болох олон материал нийтлэн гаргадаг. Түүнчлэн эцэг эхийн үлгэр дуурайл ч бас Еховагийн тухай заахад чухал үүрэгтэй (Ху 6:5–9).

Есүс шавь нартаа дуурайвал зохих сайхан жишээ үлдээсэн.

Ёохан 13:13–15-ыг уншина. Асуулт:

  • Есүс өөрөөрөө үлгэрлэн заадаг байсан нь яагаад үр дүнтэй байсан юм бол?

Хэлж сургадаг зүйлээ ач тустай гэдгийг үйл хэргээрээ харуулах нь илүү үр дүнтэй байдаг. Аав ээжийнх нь сайхан жишээ хүүхдэд сонссон, заалгаснаа эрхэмлэн, дуулгавартай дагах хүсэл төрүүлдэг.

Зургийн тайлбар: «Бид үлгэр жишээ байхыг хичээсэн» видеоны хэсгийг харуулсан зураг. 1) Гарсиагийнхан машиндаа суугаад цуглаандаа явах гэж байгаа нь, 2) тэд цуглаанаасаа ирээд зочныхоо өрөөнд цай уунгаа ярилцаж байгаа нь, 3) Руди Гарсиа хийж байгаа зүйлээ хойш тавин охинтойгоо ярилцаж буй нь, 4) Руди Ненита хоёр охинтойгоо Библиэс ярилцаж байгаа нь.

«Бид үлгэр жишээ байхыг хичээсэн» ВИДЕОГ үзүүлнэ. Асуулт:

  • Руди Ненита хоёр охиддоо юу зааж сургасан бэ?

  • Үр хүүхдэдээ үлгэр дуурайл үзүүлэх талаар уг видеоноос юу мэдэж авсан бэ?

Эцэг эхчүүд ээ, үр хүүхдэдээ үлгэр дуурайл үзүүлэн

  • чөлөөт цагаа өнгөрүүлэх, архи дарс болон олон нийтийн сүлжээг хэрэглэх талаар зөв шийдвэр гаргаж

  • Еховаг шүтэхээ эн тэргүүнд тавин амьдарч

  • хань ижлээ хайрлан хүндэтгэж яваарай.

8. Библи судлал

(30 мин) үжи I хэсгийн давтах асуулт

Дүгнэлт (3 мин) | 137-р дуу, залбирал

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • Монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах