2 САРЫН 24–3 САРЫН 2
СУРГААЛТ ҮГС 2
11-р дуу, залбирал | Эхний үг (1 мин)
1. Бие даан судлах оргилуун хүсэлтэй байх ёстойн учир юу вэ?
(10 мин)
Библийн үнэнийг эрхэмлэж явдгаа харуулна (Су 2:3, 4; хц22.08 х. 19 д/м 16).
Зөв шийдвэр гаргахад тустай (Су 2:5–7; хц22.10 х. 19 д/м 3–4).
Итгэлийг бэхжүүлдэг (Су 2:11, 12; хц16.09 х.23 д/м 2–3).
ӨӨРӨӨСӨӨ АСУУХ АСУУЛТ: Бие даан судлах хэвшлээ хэрхэн сайжруулдаг юм билээ?
2. Эрдэнэс хайх нь
(10 мин)
Су 2:4–6—Библийг яаж судалбал үр дүнтэй вэ? (хц22.08 х. 19 д/м 16)
Та энэ долоо хоногийн Библи унших хэсгээс бусадтай хуваалцах ямар эрдэнэс олсон бэ?
3. Библиэс унших
(4 мин) Су 2:1–22 (зс хичээл 12)
4. Яриа эхлэх
(4 мин) АЙЛААР: jw.org вэб сайтаас гэр бүлийн амьдралд тустай мэдээллийг хэрхэн олохыг үзүүлнэ (хшб хичээл 1, дугаар 3).
5. Давтан уулзах
(3 мин) АЛБАН БУСААР: Сонирхож байсан сэдэвтэй нь холбоотой сэтгүүл авч очно (хшб хичээл 9, дугаар 3).
6. Илтгэл
(5 мин) хшб А хавсралтын 8—Сэдэв: Эхнэр нөхөр хоёр бие биедээ үнэнч байх ёстой (зс хичээл 13)
37-р дуу
7. Та нууцлагдсан эрдэнэсийг хайдаг уу?
(15 мин) Хэлэлцүүлэг
Залуус аа, та бүхэн нууцлагдсан эрдэнэсийг олмоор байна уу? Библид Бурхны мэргэн ухааныг хаана ч байхгүй үнэт эрдэнэстэй зүйрлэсэн байдаг бөгөөд олж авахыг уриалдаг (Су 2:4, 5). Үүний тулд Библийг тогтмол уншиж, уншсанаа гүн гүнзгий судлах хэрэгтэй. Тэгвэл Библи унших дуртай болж ач тусыг нь хүртэнэ.
Библи уншихдаа өөртөө ямар ямар асуулт тавьж болох вэ? (хц24.02 х. 32 д/м 2–3)
Асуултынхаа хариуг олоход тустай ямар ямар гарын авлага байдаг вэ?
Библиэс уншсан зүйлээ эргэцүүлэн бодож сурахад «Еховагийн найзуудаас суралцъя» цуврал видео тустай.
«Еховагийн найзуудаас суралцъя—Абел» ВИДЕОГ үзүүлнэ.
Эхлэл 4:2–4, Еврей 11:4-ийг уншина. Асуулт:
Абел Еховагийн найз гэдгээ хэрхэн баталсан бэ?
Абел итгэлээ хэрхэн бэхжүүлсэн бэ?
Та итгэлээ хэрхэн батжуулах вэ?