Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • цүм25 3 сар х. 2-16
  • 3 сарын 3–9

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • 3 сарын 3–9
  • Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2025
Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2025
цүм25 3 сар х. 2-16

3 САРЫН 3–9

СУРГААЛТ ҮГС 3

49-р дуу, залбирал | Эхний үг (1 мин)

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС

1. Еховад итгэдгээ харуулах нь

(10 мин)

Өөртөө биш Еховад итгэ (Су 3:5; хц11 11/15 х. 6 д/м 2–3).

Еховагийн заавар удирдамжийг үргэлж эрэлхийлж, тэдгээрийг дагадаг бол Еховад итгэдгээ харуулна (Су 3:6; хц03 9/1 х. 6 д/м 22–23).

Өөрийнхөө мэдлэг чадварт хэт найдахаас болгоомжил (Су 3:7; хц13 8/15 х. 12 д/м 13).

Ямар зорилго тавьж болох талаар судлахаар таблетаа нээж буй Гэрч охин. Зүүн талд нь сургуулиудын танилцуулга, баруун талд нь Бетелийн талаарх мэдээлэл болон үйлчлэлээ өргөжүүлэх хүсэлт гаргах анкетууд байна.

ӨӨРӨӨСӨӨ АСУУХ АСУУЛТ: Амьдралынхаа бүхий л хүрээнд Еховагийн удирдамж зааврыг хайдаг билүү?

2. Эрдэнэс хайх нь

(10 мин)

  • Су 3:3—Яагаад бие биеэ үнэнчээр хайрлах ёстой вэ? (хц21.11 х. 8 д/м 1–2)

  • Та энэ долоо хоногийн Библи унших хэсгээс бусадтай хуваалцах ямар эрдэнэс олсон бэ?

3. Библиэс унших

(4 мин) Су 3:1–18 (зс хичээл 12)

ДЭЛГЭРҮҮЛЭХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ НЬ

4. Яриа эхлэх

(3 мин) АЙЛААР: Дэлгэрүүлэхэд тулгардаг бэрхшээлийг хэрхэн давахыг үзүүлнэ (хшб хичээл 1, дугаар 5).

5. Яриа эхлэх

(4 мин) НИЙТЭД: Веб сайтаа танилцуулж «jw.org» нэрийн хуудас өгнө (хшб хичээл 3, дугаар 3).

6. Илтгэл

(5 мин) хц11 3/15 х.14 д/м 7–10—Сэдэв: Хүмүүс хайхрамжгүй хандсан ч Бурханд итгэж найдаарай (зс хичээл 20)

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

18-р дуу

7. Еховагийн байгууллагад итгэдгээ харуулах нь

(15 мин) Хэлэлцүүлэг

Бурхны бичүүлсэн үг болох Библийн заавар зөвлөгөөг дагахад харьцангуй амар байж болох юм. Харин Еховагийн байгууллагад удирдах үүрэг хүлээдэг төгс бус хүмүүсийн зааврыг дагахад, ялангуяа өгсөн зааврыг нь ойлгоогүй эсвэл тэрхүү заавартай нь санал нийлээгүй үед амаргүй байж мэднэ.

Малахи 2:7-г уншина. Асуулт:

  • Ехова ард түмнээ төгс бус хүнээр дамжуулан удирддагт гайхах хэрэггүйн учир юу вэ?

Матай 24:45-ыг уншина. Асуулт:

  • Еховагийн байгууллагаас ирдэг удирдамж зааварт итгэж болохын учир юу вэ?

Еврей 13:17-г уншина. Асуулт:

  • Удирдах үүрэг хүлээсэн хүмүүсийн шийдвэрийг дагах хэрэгтэйн учир юу вэ?

Гэрч эрэгтэй хайрцагтай хүнс нэгэн гэр бүлд хүргэн өгчээ. Айлын хүмүүс холоос түүн рүү даллана. Бүгд маск зүүжээ.
Цуглаан дээр хариулж буй Гэрч эмэгтэй. Гэрч эрэгтэй урт иштэй микрофон барьж өгөн тусалж байна. Цуглаанд ирсэн хүмүүс бүгдээрээ маск зүүжээ.

«2021 оны Удирдах Зөвлөлийн тайлан мэдээ №9» ВИДЕОНЫ хэсгээс үзүүлнэ. Асуулт:

  • Цар тахлын үеэр байгууллагаас янз бүрийн заавар өгсөн нь байгууллагад итгэх итгэлийг тань хэрхэн бэхжүүлсэн бэ?

8. Библи судлал

(30 мин) үжи хичээл 19 дэд гарчиг 1–4

Дүгнэлт (3 мин) | 142-р дуу, залбирал

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах