3 САРЫН 17–23
СУРГААЛТ ҮГС 5
32-р дуу, залбирал | Эхний үг (1 мин)
1. Садар самуунаас хол яв
(10 мин)
Садар самуунд уруу татагдах амархан (Су 5:3; w00 7/15 29 ¶1).
Садар самуун явдал гашуун үр дагавартай (Су 5:4, 5; хц23.06 х. 22–23 д/м 9–10).
Садар самуунаас хол бай (Су 5:8; хц15 6/15 х. 15–16 д/м 8–10).
Гэрч охин нэгэн залууд утасны дугаараа өгөхөөс татгалзаж байна.
2. Эрдэнэс хайх нь
(10 мин)
Су 5:18, 19—Ехова бэлгийн харьцааг хэрхэн үздэг вэ? (үжи хичээл 41 дэд гарчиг 1)
Та энэ долоо хоногийн Библи унших хэсгээс бусадтай хуваалцах ямар эрдэнэс олсон бэ?
3. Библиэс унших
(4 мин) Су 5:1–23 (зс хичээл 5)
4. Яриа эхлэх
(3 мин) НИЙТЭД: Христэд итгэдэггүй хүнд Дурсах цуглааны урилга өгч ойрхон болох газрыг jw.org сайтаас хэрхэн олж болохыг харуулна (хшб хичээл 6, дугаар 4).
5. Давтан уулзах
(4 мин) АЙЛААР: Дурсах цуглааны урилга өгөхөд сонирхсон хүнтэй дахин уулзана (хшб хичээл 9, дугаар 5).
6. Шавь болгох
(5 мин) үжи хичээл 16 дүгнэлт, давтах асуулт, зорилт. Есүс гэрлэсэн эсэхийг асуусан суралцагчдаа хариуг нь хэрхэн хайж олохыг үзүүлнэ (хшб хичээл 11, дугаар 4).
52-р дуу
7. Үерхэж болзохдоо ариун байдлаа хадгалах
(15 мин) Хэлэлцүүлэг
Бие биеэ сонирхож, нэг нэгэндээ сэтгэл татагдан дотносож буй хоёр хүний харилцааг ерөнхийд нь болзох юм уу үерхэх гэж хэлж болох юм. Үүнд олуулаа юм уу хоёулхнаа, ил эсвэл нууцаар уулзах орно. Бас утсаар ярьж мессеж бичих багтдаг. Хүнтэй болзоно гэдэг нь зугаацахын нэр биш харин гэрлэхийн өмнөх чухал алхам юм. Хэдэн ч настай бай үерхэж байгаа бол садар самуунтай ороолцолдохгүйн тулд болгоомжтой байх хэрэгтэй (Су 22:3).
«Гэрлэхэд бэлдэх нь—Хэсэг 1: Би болзоонд явахад бэлэн үү?» ВИДЕОНЫ хэсгээс үзүүлнэ. Асуулт:
Гэрлэхэд бэлэн биш хүн болзох хэрэггүйн учир юу вэ? (Су 13:12; Лу 14:28–30)
Аав ээж нь Лилид тусалсны юу нь танд таалагдсан бэ?
Сургаалт үгс 28:26-г уншина. Асуулт:
Үерхэж буй хосууд уруу татагдаж болзошгүй нөхцөл байдалд орохгүйн тулд яах нь зүйтэй вэ?
Хосууд хөтлөлцөх, үнсэлцэх гэх зэргээр хайраа илэрхийлэх талаар эхлээд сайн ярилцаж тодорхой хязгаар тогтоох хэрэгтэйн учир юу вэ?
Эфэс 5:3, 4-ийг уншина. Асуулт:
Утсаар, онлайнаар харьцахдаа үг яриагаа цэгнэх хэрэгтэйн учир юу вэ?
8. Библи судлал
(30 мин) үжи хичээл 20