Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • цүм25 5 сар х. 2-3
  • 5 сарын 5–11

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • 5 сарын 5–11
  • Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2025
Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2025
цүм25 5 сар х. 2-3

5 САРЫН 5–11

СУРГААЛТ ҮГС 12

53-р дуу, залбирал | Эхний үг (1 мин)

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС

1. Хичээнгүй хөдөлмөрийн үр дүн

(10 мин)

Цагаа дэмий хоосон үрэх хэрэггүй (Су 12:11).

Ажилч хичээнгүй, нямбай байхыг хичээх хэрэгтэй (Су 12:24; хц16.06 х. 30 д/м 6).

Хөдөлмөрийнхөө үр шимийг та заавал хүртэнэ (Су 12:14).

Зургийн тайлбар: Сантехникчээр ажиллахын зэрэгцээ Еховад идэвхтэй үйлчилдэг Гэрч залуу 1) багажаа бариад алхаж явна, 2) бүдүүн хоолой угсарч байна. 3) Гэр бүлийнхээ хамт цуглаандаа сууж байна. Тэрээр бас охин нь хариулахаар гараа өргөжээ. 4) Тэрээр шатахуун түгээх станц дээр нэгэн эрэгтэйд танилцуулга өгөн дэлгэрүүлж байна.

БЯЦХАН ЗӨВЛӨМЖ: Шаргуу хөдөлмөрлөх нь бусдад ч тус болдгийг санаж явбал сэтгэл хангалуун болдог (Үй 20:35; хц15 4/1 х. 5 д/м 4–6).

2. Эрдэнэс хайх нь

(10 мин)

  • Су 12:16—Асуудал бэрхшээлийг даван туулахад энэ зүйлд бичсэн зарчим хэрхэн тус болдог вэ? (ijwyp өгүүлэл 95 д/м 10–11)

  • Та энэ долоо хоногийн Библи унших хэсгээс бусадтай хуваалцах ямар эрдэнэс олсон бэ?

3. Библиэс унших

(4 мин) Су 12:1–20 (зс хичээл 5)

ДЭЛГЭРҮҮЛЭХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ НЬ

4. Яриа эхлэх

(2 мин) АЙЛААР (хшб хичээл 1, дугаар 4)

5. Яриа эхлэх

(3 мин) АЙЛААР: Библийн хичээл санал болгоно (хшб хичээл 5, дугаар 4).

6. Давтан уулзах

(3 мин) АЛБАН БУСААР: Хүүхэдтэй хүнд веб сайтаа танилцуулна (хшб хичээл 9, дугаар 3).

7. Итгэл үнэмшлээ тайлбарлах

(3 мин) Үзүүлбэр: ijwfq өгүүлэл 3—Сэдэв: Еховагийн Гэрчүүд өөрсдийнхөө шашныг л жинхэнэ гэж боддог уу? (хшб хичээл 4, дугаар 3)

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

40-р дуу

8. Санхүүгийн бэрхшээлийг Еховагийн хүчээр

(15 мин) Хэлэлцүүлэг

Та ажил эрэн ядарч явна уу? Аль эсвэл ажилгүй болчих вий хэмээн санаа тань зовж байна уу? Амин зуулгаа яаж залгуулна даа, нас дээр гарахаар хоолныхоо мөнгийг яаж олдог юм билээ гэж санааширч байж мэдэх юм. Эдийн засгийн байдал ямар болохыг таахын аргагүй. Харин Ехова Бурхнаа эн тэргүүнд тавин амьдарч байсан цагт тэрээр бидэнд үргэлж санаа тавина. Гэнэтийн өөрчлөлт гарч санхүүгийн хүнд байдалд орлоо ч мөн адил (Ду 46:1–3; 127:2; Мт 6:31–33).

«Ехова биднийг халамжилсаар ирсэн» видеоны хэсгийг харуулсан зураг. Алварадо эхнэрийнхээ гарыг чанга атган, гэрийнхэнтэйгээ хамт залбирч байна.

«Ехова биднийг халамжилсаар ирсэн» ВИДЕОГ үзүүлнэ. Асуулт:

  • Алварадод тохиолдсон явдал ямар сургамжтай вэ?

1 Тимот 5:8-ыг уншина. Асуулт:

  • Ехова үйлчлэгчдэдээ санаа тавьж, тэднийхээ хэрэгцээг үргэлж хангана гэдэгт итгэх итгэлийг энэ зүйл хэрхэн бэхжүүлж байна вэ?

Санхүүгийн бэрхшээлийг даван туулахад тус болох Библийн зүйлс:

  • Энгийн амьдар. Шаардлагагүй зээл авах юм уу илүү зардал гаргах хэрэггүй (Мт 6:22).

  • Боловсрол эзэмшиж, ажилд орох талаар шийдвэр гаргахдаа Еховад үйлчлэхэд тус нэмэр болох сонголт хийх нь чухал (Флп 1:9–11).

  • Даруу бас уян хатан байх хэрэгтэй. Ажилгүй боллоо гэхэд гэр бүлийнхээ хэрэгцээг хангахын тулд хар бор ямар ч ажил хийхэд бэлэн байгаарай (Су 14:23).

  • Байгаагаа бусадтай хуваалцдаг байгаарай (Ев 13:16).

9. Библи судлал

(30 мин) үжи хичээл 27

Дүгнэлт (3 мин) | 142-р дуу, залбирал

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах