Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц20 3 сар х. 31
  • Уншигчдын асуулт

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Уншигчдын асуулт
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
хц20 3 сар х. 31
Иудейн шашныхан хоёр хүнийг сүмийн цагдаа нарт хэлээд баривчлуулж байна.

Уншигчдын асуулт

Иудейн сүмийн цагдаа нар гэж хэн бэ? Юу хийдэг байсан бэ?

Тахилч биш левичүүд олон үүрэг гүйцэтгэдэг байсан. Нэг үүрэг нь харуул буюу цагдаагийн ажил юм. Тэд сүмийн харуулын даргад захирагддаг байжээ. Иудейн зохиолч Фило цагдаагийн үүргийг тодорхойлж бичихдээ «Тэдний [левичүүдийн] зарим нь хашааны хаалгануудын дэргэд харуул хийдэг, зарим нь [сүмийн хашаан] дотор ариун газрын өмнө зогсоод зөвшөөрөлгүй хүмүүс санаатай болон санамсаргүйгээр ариун газар орохоос сэргийлдэг байжээ. Мөн эргэн тойронд нь өдөр, шөнийн ээлжинд гарч эргүүл хийдэг хүмүүс ч байв» гэжээ.

Цагдаа нарыг Иудейн Зөвлөл хариуцна. Ромын засгийн газар зөвхөн цагдаа нарт зэвсэгтэй явахыг зөвшөөрчээ.

Ёаким Еремиас гэдэг судлаач: «Өдөр бүр Сүмд сургаал зааж байхад минь та нар намайг бариагүй гэж Есүс баривчлагдах үедээ хэлдэг (Мат. 26:55). Баривчлахаар ирсэн тэр хүмүүс Сүмийн цагдаа нар байж таарна. Тийм учраас энэ үг маш ойлгомжтой байна» гэж хэлжээ. Урьд нь Есүсийг баривчлахаар ирж байсан хүмүүс нь бас л сүмийн цагдаа нар байсан гэж энэ судлаач үзжээ (Ёох. 7:32, 45, 46). Хожим нь Иудейн Зөвлөл элч нарыг авчруулахаар сүмийн харуулын даргыг хэдэн харуултай явуулсан. Элч Паулыг сүмээс чирч гаргасан хүмүүс нь мөн л сүмийн цагдаа нар байсан бололтой (Үйлс 4:1–3; 5:17–27; 21:27–30).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах